Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

Кристен Белл: Нэг л мэдэхэд муу ээж болчихсон байсан

$
0
0

“Оскар”-ын шагналт “Frozen” хүүхэлдэйн киноны гол дүр Аннагийн дүрд дуу оруулсан жүжигчин Кристен Белл өчигдөр “ELLEN” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Босс”, “Муу ээж нар” кинонд тоглосон юм.

-Ярилцлагынхаа эхэнд нэг зүйлийг асуумаар байна. Та муу ээж үү?

-Би хагас сайн, хагас  муу ээж.

-Их сонин хариулт байна. Яагаад хагас сайн, муу ээж гэж. Ихэнх олны танил эмэгтэйчүүд өөрсдийгөө төгс ээж гэж хэлдэг?

-Би үнэнгээ хэлэхийг хүссэн. Би төгс биш учир өөрийгөө төгс гэх нь утгагүй хэрэг. Би сайн ээж биш. Найруулагч энэ бүхнийг харсан учир намайг уран бүтээлдээ тоглуулсан байх. Би бараг жүжиглэхгүйгээр өөрийнхөөрөө байсан. Мэдэхгүй ээ. Зураг авалтын эхнээс л сэтгэл санаа өөдрөг байсан. Харин киноны төгсгөлд сэтгэл санаа минь бага зэрэг өөрчлөгдсөн. Кристен “Чи үнэхээр муу ээж үү” гээд л өөрөөсөө асууж гарсан. Эцэст нь үнэнг олж мэдсэн. Би өөрийгөө муу ээж гэдгээ. Тиймээ би ихэнх цагаа уран бүтээлдээ зориулдаг. Гэр бүлдээ тун бага цаг гаргадаг. Нэг л мэдэхэд муу ээж болчихсон байсан. Мэдэхгүй ээ цаг хугацаа хүнийг танигдахын аргагүй өөрчилдөг. Та өөрөө ч мэдээгүй байхад өөрчлөгдсөн байдаг. Нэг л өдөр охин минь ойлгох байх.

-Та энэхүү уран бүтээлд жүжигчин Мила Кунистай хамтран тоглосон. Тэрбээр ганцхан жилийн өмнө ээж болсон. Мила муу ээжийн дүрийг хэрхэн бүтээв?

-Миний бодлоор Мила тун муу охин шиг харагддаг. Түүний харц яг л муу охины харц шиг. Ерөнхийдөө түүний гадаад төрх их зэвүүн. /инээв/ Мила дүрдээ тун сайн орсон. Түүнтэй хамтран ажиллах их сайхан байсан. Бид их дотно болсон. Сайн найзууд болсон гэхэд болно. Мила зураг авалтын үеэр жирэмсэн байсан юм. Би их санаа зовдог байлаа. Орилох, үсрэх, бүжиглэх гэх мэт үзэгдлийг Мила хийнэ гэхээр их санаа зовдог байсан. Би ер нь түүнийг жирэмсэн гэдгийг ганцаараа мэдэж байсан. Тиймээс л их санаа зовж байлаа. Тэр хэвлийд байгаа хүүхэд эрүүл байх ёстой.

-Та үнэхээр халамжтай юм.

-Баярлалаа.

-”Муу ээж нар” киноноос хэдхэн сарын өмнө та “Босс” инээдмийн кинонд тоглосон. Харин энэхүү уран бүтээлд сайн гэрийн эзэгтэй, ээжийн дүрийг тун чадварлаг бүтээсэн санагдсан. “Босс” кино маш олон сар Америкийн кино чартуудыг тэргүүлсэн. Сайн ээжээс муу ээж болох хэр хэцүү байв?

-Яахав зохиолынхоо дагуу дүрдээ орсон учир тийм ч хүндрэлтэй байгаагүй. Эдгээр хоёр уран бүтээл гэр бүл, хайр болон аз жаргалын тухай өгүүлдэг. Бага зэргийн зөрчилдөөнтэй. Харин сэтгэл зүйн драм, аймшгийн эсвэл уянгын кинонд тоглоод удаагүй байхдаа инээдмийн жанрын кинонд тоглох тун бэрх байдаг. Харин “Босс”, “Муу ээж” кино хоёулаа инээдмийн жанрых байсан. Тиймээс тийм ч их хүндрэлтэй нүүр тулаагүй.

-Нэгэн хэвийн дүрд байнга тоглох сонирхолтой эсвэл сонирхолгүй байдаг уу?

-Үгүй дээ. Би мэргэжилдээ хайртай. Би жүжигчин болохын тулд их хөдөлмөрлөсөн. Миний орон зай энэ кино урлагт байна гэдэг гайхалтай хэрэг. Би илүү шуналтах дургүй.

-Гэхдээ л тэр дүрд тоглох юмсан гэж боддог биз дээ. Битүүхэн атаархал төрсөн уран бүтээл бий юу?

-Найруулагчид намайг сонгож байгаад баяртай байдаг. Мэдэхгүй юм тоглохыг хүссэн хэд хэдэн дүрээсээ хасагдаж байсан. Миний гадаад төрх тохирохгүй байна гэдэг. Гэхдээ би сэтгэлээр унаагүй.

-Та үнэхээр үзэсгэлэнтэй?

-Санал нэгдэж байна. /инээв/

-Үнэхээр шулуухан хариуллаа. Таны нөхөр жүжигчин Дэкс Шепард “Миний эхнэрээс авч хаях юу ч байхгүй. Тэр минь зүгээр л төгс. Заримдаа дэндүү хатуу заримдаа яг л хүүхэд шиг аашилдаг. Түүний байнга өөрчлөгддөг ааш зан намайг татсан байх” гэж хэлсэн. Түүнтэй санал нэгдэж байна уу. Таны ааш зан яагаад байнга өөрчлөгддөг юм бэ?

-Ерөнхийдөө би тайван байдаг. Аль болох баяр баясгалангаар дүүрэн амьдрахыг хүсдэг. Бяцхан зүйлээс ч таашаал авахыг хүсдэг. Мэдээж хэрэг би хүн учир алдаа гаргаж, сэтгэл дотроо нуусан уур бухимдлаа гадагшлуулах тохиолдол цөөнгүй.  Би уурлах дургүй. Хааяа уурлахаас өөр аргагүйд хүрдэг. Уур бухимдлаар дийлдэг зарим зүйлс бий.

-Ууртай төрх үзүүлэхгүй бол сул дорой харагдаж магадгүй гэж боддог гэж үү?

-Магадгүй юм.

-Та хоёр холливуудын үлгэр жишээт хосууд нэг. Гэр бүлийн хоёр хоёулаа алдартай байх хэцүү юу?

-Одоо дассан. Анх хэцүү л байсан.

-Нөхрийн тань аль зан таныг баярлуулж бас уурлуулдаг вэ?

-Тэр их хөгжилтэй. Харин заримдаа яг л тэнэг хүн шиг аашилдаг. Заримдаа аль нь жинхэнэ төрх вэ гэдгийг ойлгодоггүй.

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn


Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>