Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

“Үйлийн үр”гэж байдаг

$
0
0

hulu_taylor_swift_vogue_041416“Vogue” сэтгүүлээс эрхлэн гаргадаг “73 асуулт” нэвтрүүлэгт дуучин, хөгжмийн зохиолч Тэйлор Свифт оролцжээ. Тэрбээр хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагналыг 10 удаа хүртсэн чадварлаг уран бүтээлч юм. Тэйлор Свифтийн хамгийн сайн найз Селена Гомез гэдгийг та мэдэх үү. Селена найз Жастин Биберээс харилцаагаа тасалж, “The heart wants what it wants” дуугаа дуулахад Тэйлор нулимс дуслуулан сууж байсан юм. “Vogue” Америкийн хамгийн алдартай кантри дуучинтай хэрхэн хуучилсныг сонирхуулъя.

-Таныг хамгийн их залхаадаг зүйл? 
-Шар мэдээ

-Хамгийн сүүлд сэтгэлийг чинь хөдөлгөсөн зүйл юу вэ? 
-”Martian” кино

-Танд хэдэн гитар байдаг вэ? 
-2007 оноос хойш тоогоо алдсан

-Гитар хөгжмөөр анх тоглож сурсан дуу? 
-Sixpence None the Richer хамтлагийн “Kiss me”

-Хамгийн богино хугацаанд зохиосон дуу? 
-”Blank Space”

-Юу уух дуртай вэ? 
-Кофе

-Хамгийн дуртай коктейл? 
-Цагаан архи, Кока кола зеро

-Дуртай түргэн хоол? 
-Чизбургер, шарсан төмс, шоколадтай шэйк

-Хүүхэд наснаас тань үлдсэн зүйл юу вэ? 
-Өөртөө итгэлгүй байдал

-Хамгийн дуртай телевизийн цуврал? 
-”Friends”

-Хамгийн дуртай кино? 
-”Love Actually”

-Та инстаграм дээр хамгийн олон дагалдагчтай хүн. Яагаад гэж бодож байна? 
-Миний муурнууд хөөрхөн болохоор тэр байх

-Өөрийнхөө тухай Google-ээс хайж үзсэн үү? 
-Тийм

 Зар сурталчилгааны мэргэжилтэн болох байсан

-Тэгээд юу гэж бодсон бэ? 
-Дахиад өөрийнхөө тухай хэзээ ч хайхгүй гэж бодсон

-Супер хүч чадалтай болох боломж олдвол юу хүсэх вэ? 
-Хүмүүсийн өвчнийг анагаах

-Хэрэв дуучин биш байсан бол ямар ажил хийх вэ? 
-Зар сурталчилгааны мэргэжилтэн байх байлаа

-Болихыг хүсдэг зуршил бий юу? 
-Биеэ зайлж, хөлөө чичиргэж суудгаа болимоор байна

-Таныг үргэлж инээлгэдэг зүйл? 
-Жүжигчин Кевин Харт

-Би л үүнийг зохиох байсан юм гэж боддог дуу бий юу? 
-”Friends” киноны “I’ll be there for you”

-Дуучин болсноос хойших хамгийн дурсамжтай мөч? 
-”Bad Blood” дууны зураг авалтын үе

-Мэргэжлийн хувьд хамгийн их бахархдаг зүйл? 
-Миний авсан Грэммийн шагналууд

-Хийхийг хүсдэг ч зүрхэлдэггүй зүйл бий юу? 
-”Coachella” хөгжмийн наадамд очих

-Дуучин болох хүсэлтэй хүмүүст юу гэж зөвлөх вэ? 
-Сайн хуульчтай болоорой

-Бүх цаг үеийн хамгийн дуртай хувцас? 
-Өндөр суудалтай хувцаснууд

-Таван настай байхдаа хэн болохыг хүсдэг байсан бэ? 
-Юу гэдгийг нь мэдэхгүй ч хөрөнгийн биржийн брокер болно гэж ярьдаг байсан.

-Хэн нэгэнд өгөх хамгийн үнэтэй зөвлөгөө? 
-Үйлийн үр гэж байдаг юм шүү.

Г.Сайнзаяа

Засгийн газрын мэдээ


Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>