Амьдрал нь реалити шоу болж алхам тутамдаа камерын дуран доор амьдардаг бүсгүй сайхан харагдахаас яах билээ. Үүний тулд амьдралдаа мөрддөг нэг дүрэм нь хэзээ ч өсгийгүй гутал өмсдөггүй гэнэ. Харин ганцхан гутал түүний энэ дүрмийг эвдэж чаддаг нь Isabel Marant-ийн сандал ажээ. Хосууд энэ тухайгаа Harper’s Bazaar сэтгүүлийн ярилцлагандаа дурджээ.
Ярилцлагын үеэр тэд хөгжилтэй яриа өрнүүлж Ким “Канье хаа явсан газраа унтаж чаддаг. Тэр намайг уулзалтанд хүргэж өгчихөөд ширээн дээр нь зүйрмэглэдэг гээч.” хэмээн ярьжээ.
Harper’s Bazaar сэтгүүлийн зургаас
Сэтгүүлийн зураг авалтанд Канье Вэст өөрийн Yeezy брэндийн гутлыг харин Ким Yeezy Season 3-ийн өмсгөл, Диор-ын хүрэм, гутал, цүнхтэйгээр авхуулжээ.
Тэд энэ 9 сард хамтдаа 2 дахь удаагаа сэтгүүлийн нүүрэнд гарахаар зэхэж байгаа юм. Тэд анх 2 жилийн өмнө VOGUE сэтгүүлийн нүүрэнд хамтдаа гарч байсан билээ.
VOGUE сэтгүүлийн зургаас