Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

Б.Хулан: Кино урлагт тууштай ажиллана

$
0
0

h9800x600_zps7be82b6c“Өвлийн тууж” адал явдалт уран сайхны киноны нээлтийг энэ сарын 15-нд хийхээр болжээ. Киноны найруулагчаар Б.Тулга ажиллаж, гол дүрийг Э.Мөнхтөр, Б.Хулан, Б.Батмэнд нар бүтээсэн байна. Кино зохиолыг Төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамбын ач охин Б.Буяндэлгэр бичжээ. Киноны гол дүрд тоглосон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Хулантай цөөн хором ярилцлаа.

-Та кинонд ямар дүр бүтээв. Өмнө нь ажиллаж байсан дүрээс юугаараа онцлог болсон бэ?

-Найруулагчид намайг ямар ч атаа хорсол тээгээгүй, гэмгүй цайлган дүрээр л хардаг байсан. Харин “Өвлийн тууж” киноныхон надад огт өөр дүр бүтээх боломж өглөө. Би кинонд нэлээд зовсон эмэгтэйн дүр бүтээсэн. Найруулагчийн өгсөн өнцгийг өөртөө нааж чадсан эсэхээ энэ сарын 15-нд үзэгчидтэйгээ хамт үзнэ бас шүүнэ.

-Цуврал алуурчны тухай өгүүлдэг гэхээр аймшгийн кино гэж ойлгож болох уу?

-Аймшгийн кино биш. Орчин үед шинээр гарч байгаа киноны сэдвүүд хөнгөн, хөгжилтэй талдаа. Үүнээс нэлээн өөр, өвөрмөц хүнд жанрын кино юм. Кино зохиолыг хоёр жилийн өмнө анх уншиж байлаа. Зохиолыг уншихад их сонин санагдсан шүү.

-Олон улсын фестивальд киногоо сойно гэж байсан. Энэ талаар тодруулж ярихгүй юу?

-Гадаадын фестивальд тавьсан шаардлагын дагуу бид киноныхоо мэдээллийг өгсөн. Өнгө шүүлт, бүтэн дуу оруулалттайгаар бүтээлээ явуулсан. Он гараад эхнээсээ хариу нь гарна. Бид энэ талаарх мэдээллийг тухай бүрт нь өгнө.

-Киноны зураг авалт нэлээд өвөрмөц болсон гэдгийг найруулагч онцоллоо?

-Тийм ээ. Найруулагчийн шийдэл үнэхээр өөр байсан. Хүний сэтгэхүйг харилцан яриагаар биш нүдний харцаар илэрхийлэхээс эхлээд сонирхолтой зураг авсан.

-Та сүүлийн үед “Бохир ертөнц”, “Найз” зэрэг олон кинонд дүр бүтээлээ. Цаашдаа хошин урлагаасаа “урваж” кино урлагт зүтгэх үү?

-Хошин урлагт авьяасаа сорих бодолгүй байна. Цаашдаа кино урлагт тууштай ажиллана. Хэдхэн хоногийн өмнө “Өвлийн шөнийн зүүд” киноныхоо зургийг дуусгасан. Удахгүй үзэгчдийн хүртээл болно. Энэ нь уянгын драм төрлийн шинэ жилийн баярын сэдэвтэй кино юм.

Б.Мөнх-Эрдэнэ

unen.mn


Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>