Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

Хайди Клум: Хүүхдүүдийнхээ төлөө дахин гэрлэхгүй

$
0
0

Супермодель Хайди Клум Австралийн “Summer” сэтгүүлийг чимж бас ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Удахгүй Зул сар болно. Сэтгэл догдолж байна уу?

-Тийм ээ маш их догдолж байна. Би Зул сарын баярт маш их дуртай. Учир нь энэ баяр надад аз жаргал бэлэглэдэг. Би Зул сараар ээж болж бас эхнэр болж байлаа. Амьдралын минь хамгийн гайхалтай үйл явдлууд энэ баяртай холбогддог.

-Зул сараар авч байсан хамгийн гайхалтай бэлэг?

-Хүүхдүүдийн минь өгсөн тэр нандин бэлгүүд. Өнгөрсөн онд охидууд минь ээждээ шүрэн хүзүүний зүүлт бэлэглэсэн. Би тэр зүүлтийг муухай болгохоос айгаад хадгалчихсан.

-Тэгвэл хүүхэд байхдаа авч байсан хамгийн гайхалтай бас мартагдашгүй бэлэг. Эргэн санавал?

-Аав, ээжийн минь өгсөн бүх бэлэг. Зул сараар л би тэднээс бэлэг авдаг байсан. Төрсөн өдрийг минь тийм ч их тоодоггүй байсан. Харин Зул сараар үргэлж бэлэг өгдөг байсан.

-Ихэнх эмэгтэйчүүд шинэ он солигдохоос айдаг. Учир нь тэдний нас нэгээр нэмэгддэг?

-Үгүй дээ. учир нь би иймэрхүү зүйлд тийм ч ач холбогдол өгдөггүй.

-Таны тэгвэл юу ихээр айлгадаг вэ?

-Миний айдас бол хүүхдүүдийн минь аюулгүй байдал. Хүүхдүүд минь л аюулгүй байвал намайг айлгах зүйл гэж үгүй. Эмэгтэйчүүд шавж, хорхой зэргээс айдаг. Би ч гэсэн тэднээс айдаг ч дээрхий айдасыг ялахаар хүчтэй биш.

-Гэхдээ таны бүтээсэн амжилтын хүчээр тэд аюулгүй бас сэргэлэн цовоо өсөн торниж байна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл та шилдэг хамгаалагчдыг хөлсөлж болно?

-Тийм ээ. Үртэй эх хүн үргэлж л санаа зовдог. Хүүхдүүдийнхээ ирээдүйд аюултай зүйл учраасай хэмээн зөгнөн яриагүй. Зүгээр л тэд ирээдүйд ямар хүн болох нь миний анхаарлыг татах бас айдас төрүүлдэг. Би хүүхдүүдээ боловсролтой агуу хүн бол хэмээн шаардахгүй. Зүгээр л бусдыг хайрлах сэтгэлтэй байхыг шаарддаг. Зарим эцэг, эх хүүхдээ “Харвард”-ын их сургуульд элсэн орж, шилдэг нь болохыг шаарддаг. Үрдээ шаардлага тавих нь чухал. Гэхдээ та шаардлага тавихаасаа өмнө хүүхдийнхээ мөрөөдлийн нэг сонсоод үзээрэй хэмээн зөвлөж байна.

-Та хүүхдийнхээ мөрөөдлийг сонсдог уу?

-Тэгэлгүй яахав. Би хүүхдүүдийнхээ төлөө хүсээгүй сонголтоо хүртэл хийж явсан. Гэхдээ энэ ярилцлагаар өөрийгөө магтахыг хүсэхгүй байна. Зүгээр л хүүхдүүд минь ээжийнхээ чин сэтгэлийг мэдрээсэй хэмээн хүсч байгаа юм. Би үргэлж сайхан харагдахыг хүсдэг ч хүүхдүүддээ буруу үлгэр дуурайлал үзүүлэхээс эмээж хоолны дэглэмээс татгалзсан.

-Тэгэхэр гоо сайхны хагалгаа болон хоолны дэглэмийн эсрэг байдаг гэсэн үг үү?

-Бүгд жаргалтай амьдрах хэрэгтэй. Та эдгээр хоёр зүйлийн ачаар сайхан амьдарч чадна гэж үзэж байгаа бол таны сонголтыг би хүндэтгэх болно.

-“Викториа Секрет”-ийн сахиусан тэнгэр байхаа болиод нэлээн хугацаа өнгөрлөө. Та далалвчтай үеээ дурсдаг уу?

-Үргэлж дурсдаг. Манай гэрийн үүдэнд миний далавчтай нэг зураг бий. Тэр зургийг харах бүрдээ би өнгөрсөн үеээ дурсдаг.

-Та эх хүн хүүхдүүдийнхээ талаар байнга боддог тухайгаа өгүүлсэн. Тэд ямар мэргэжилтэй болоосой хэмээн хүсч байна.

-Тэдний л сонголт.

-Таныг дахин гэрлэх гэж байгаа гэх юм?

-Үгүй ээ. Дахин гэрлэх талаар бодохгүй байгаа. Ер нь дахин гэрлэхийг хүсэхгүй байна. Хүүхдүүдийнхээ төлөө дахин гэрлэхгүй. Энэ бол миний эцсийн шийдвэр.

-Яагаад?

Айж байна. Дахин шархлахаас айж болно. Хүүхдүүдээ гомдоохоос айж байна. Дахин хэн нэгнийг шархлуулахаас айж байна.

-Яагаад тантай холбоотой цуурхалууд үргэлж гарч байдаг юм бэ?

-Сайн мэдэхгүй л юм. Гэхдээ хөгжилтэй байна. Өөрөө ч мэдээгүй байж гэрлэж өөрөө мэдээгүй ч байж сүй тавих чинь их хөгжилтэй биз дээ.

-Вито Шнабель та хоёрын хайрын романс ил болоод нэлээн хугацаа өнгөрлөө. Энэ залуугийн тухай?

-Би энэ залуугаар бахархдаг. Надад маш их таалагддаг учир хол байхаас айдаг.

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn


Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>