Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

Жастин Бибер: Ганцаардал намайг галзууруулах шахаж байна

$
0
0

Дуучин Жастин Бибер өнгөрөгч амралтын өдөр “ELLEN” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Ээ бурхан минь чи их ядарсан харагдаж байна. Чи зүгээр үү?

-Тийм ээ. Би маш сайн байна. Америкийн 26 муж, хотоор аялан тоглолтоо хийсэн. Хэдхэн өдрийн өмнө аялан тоглолт минь дууссан. Өнгөрсөн хугацаанд их ядарлаа. Үнэхээр их ядарлаа. Өдөр, шөнийг умартаж ажилласан. Амаргүй ажлын ард гарсандаа таатай байна.

-Аялан тоглолт өндөрлөсөн гэхээр чи амархан нээ. Хаана амрах төлөвлөгөөтэй байна?

-Энэ талаар бодоогүй байна. Гэхдээ тун удахгүй Зул сар болох учир гэртээ харих санаатай байна. Ээжийнхээ хамтаар Канад явах төлөвлөгөөтэй байна. Ямар нэгэн ажил гарчихгүй бол гэртээ харих бодолтой байгаа.

-Гэртээ хариагүй хэр удаж вэ?

-Нэг жил болж байна. Миний амьдралын хамгийн жаргалтай мөч Канадад өнгөрсөн. Ээжтэйгээ гайхалтай цаг хугацааг өнгөрүүлсэн. Ажлаа тараад ирж буй ээжтэйгээ уулзаж буй тийм л мэдрэмжийг би Канадаас авдаг.

-Гэхдээ чиний сүүлийн үед гаргаж буй зангаас болж канадчууд чамд тааламжгүй хандах нь ихэссэн. Энэ талаар?

-Та бүхнийхээ урмыг хугалсандаа харамсч байна. Гэхдээ ганцхан үнэн бол би Канад хүн байгаа нь. Энэ үнэнтэй хэн ч маргаж чадахгүй.

-Сая хэллээ. Канадад бүхий л сайхан дурсамжаа үлдээгээд ирсэн гэж. Америк улс чамд таалагдахгүй байна гэж үү. Энэ улсад сайхан дурсамжийг үлдээгээгүй гэж үү?

-Үгүй ээ. Америк улсад ирсэнээр би дахин төрсөн.

-Гайхалтай. Энэ хариултыг л сонсохыг их хүсч байлаа?

-Баярлалаа. Америкчууд намайг хүүхэд бус уран бүтээлч гэдгээр минь хүлээн авсан. Би энэ улсаас эрх чөлөөг мэдэрдэг.

-Чиний хувийн амьдрал хүн бүхний анхаарлыг татдаг. Одоо хэн нэгэнтэй болзож байна уу?

-Үгүй ээ. Би хэнтэй ч болзохгүй байгаа.

-Ганцаардахгүй байна уу?

Маш их ганцаардаж байна. Ганцаардал намайг галзууруулах шахаж байна

-Ганц бие Биберт хэн нэгэн таалагдаж байна уу. Дахин дурлах талаар?

-Гуйж байна. Энэ талаар үнэхээр бодмооргүй байна. Би эрх чөлөөтэй баймаар байна. Найз охинтой байна гэдэг их хэцүү.

-Найз охин асуудал үүсгэж байгаа бол хэрхэн гэр бүлтэй болох билээ?

-Нэг л өдөр болох байх. /инээв/

-Нохойг чинь Тодд гэдэг байхаа. Тодд сүүлийн үед нийгмийн сүлжээнд их алдартай болж байгаа?

-Надаас алдартай болох вий хэмээн түгшиж байгаа. Тоддод охидууд их дуртай. Тэр надгүй байсан ч өөрийгөө сайн авч явах байх. /инээв/

Б.Дэлгэрцэцэг 

shuud.mn


Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles