Дуучин Укагаас богинохон блиц асуултууд асууж, сонирхолтой хариулт авснаа хүргэж байна.
1. Багын хоч: Шонхоолой
2. Дуртай хоол: Амттай хоолонд
3. Дуртай үнэртэй ус: CK eternity, Chanel Chance, Chloe, CD miss Dior
4. Багын мөрөөдөл, мөрөөдөлдөө хүрсэн үү? Одоо багын мөрөөдлөөрөө амьдарч байна.
5. Ямар хамтлаг дуучид шүтдэг? Амжилтанд хүрч яваа бүхий л хүмүүсийг харж хүндэтгэж явдаг.
6. Холливуудын оддоос нэгэнтэй нь болзоонд явахаар болвол хэнийг сонгох вэ? Ленни Крэвиц
7. Хамгийн сонсох дуртай 4 дуу:
- Нэгүн хамтлагийн “Яаж”
- The Colors-ын “Mind Oddity”
- The Lemons-ын бүх дуу,
- Болд-ын “Нүд чинь хайр харуулна”
8. Үлгэр дуурайлал авдаг хүн: Миний нөхөр
9. Аялж байсан газруудаас хамгийн сайхныг нь нэрлэвэл? Яагаад?
Английн Лондон хотод байхдаа ээж болсон тэр мэдрэмж мөн гэр бүлээрээ зөвхөн гурвуулаа байсан тэр цаг мөч одоо бодоход хамгийн гайхалтай тайван байсан.
10. Араас минь тэврээч дууны тухай:
Дууны үг эхэндээ муудалцаж гомдсон хосуудын утгатай үгтэй байсан, дуулахад маш тухгүй яг хэн нэгэнд гомдоод байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлж байлаа. Тэгээд Цэцэтэй ярилцаж байгаад арай аз жаргалтай болгоё, тухгүй байна, сонсох хүмүүст бас ийм байна шүү дээ гээд …….Одоо Дуулахад маш гоё болсон.
11. Өөрийнхөө дуунаас хамгийн дуртай дуугаа нэрлэ гэвэл? Мөрөөдөл бид 2
12. Нийт хэдэн шивээстэй вэ? Хоёрхон
13. Өөрийгөө амьтнаар зүйрлэвэл? Яагаад? Мэдэхгүй ээ, та бүхэн юу гэж хочилмоор байна?
14. Дуу, бүжгээс өөр ямар авьяастай вэ? Спортод их дуртай
15. Кинонд ямар дүр бүтээхийг хүсдэг вэ? Тухтай бодно оо
16. Өөрийгөө гурван үгээр илэрхийлбэл? Tууштай, зорилготой, зоригтой. Баярлалаа, сонирхолтой асуултууд байна.
А.Мишээл | GoGo.mn