Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

УКА: Одоо л хийж бүтээх цаг минь учраас зүгээр сууж чадахгүй нь

$
0
0

214268-04092017-1504496565-142965672-uka2Дуучин Ука есдүгээр сарын 9-н буюу энэ бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох Be LIVE show 2017 тоглолтын гол уран бүтээлчээр сонгогдсон билээ. Түүнтэй тоглолтын бэлтгэлийнх нь үеэр сүүлийн үеийн уран бүтээл болон тоглолтын талаар ярилцлаа.

-Be Live шоу  тоглолтын онцлох уран бүтээлчээр сонгогдсон танд баяр хүргэе. Тоглолт ойртоод их догдолж байгаа байх?
-Би хүүхдээ зургаан сар хүртэл амрах төлөвлөгөөтэй байсан. Тэгтэл “Мобиком”-оос холбогдоод “Тантай хамтарч ажиллах санал байна. Be-гийн залууст зориулсан шоу тоглолтын онцлох уран бүтээлчийг сонгох санал асуулгад та хамгийн олон санал авлаа. Тиймээс бидэнтэй хамтран ажиллах боломжтой юу?” гэсэн.

Надад үнэхээр гайхалтай санагдсан. Тийм санал сонсоод зүгээр суугаад байх хэцүү.  Одоо л хийж бүтээх ёстой.  Тиймээс бүгдийг хослуулж амжуулъя гээд цагийн нарийн төлөвлөлттэйгөөр тоглолт хийхээр шийдсэн.

Тоглолтод миний хайртай хамтлаг дуучид оролцоно. “The Colors” хамтлагт сүүлийн үед би их дуртай болоод байгаа. Мөн түмний хайртай хүү Rokit Bay, Big Gee, “A Sound”, UFO хамтлаг, DJ Anna, бүжигчид  гээд нэлээн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцоно. Миний хувьд хамгийн гайхалтай тоглолт болох байх.

-Тоглолтод дуулах дуунууд сонирхол татаж байна?
-Олны сонсох дуртай дуунуудаа  дуулахаар бэлтгэлээ хийж байна. “I’m in love”, “11.06”, “Хөг-Жим” цомог болон дөрөв дэх цомгийнхоо шинэ дуунуудаасаа дуулах болно.  Шинэ цомгоо арваннэгдүгээр сард гаргахаар төлөвлөж байна.

Саяхан DJ Zaya-тай хамтарсан “Don’t Stop” шинэ дууныхаа клипийг цацлаа. Миний бага залуу насандаа мөрөөдөж явдаг байсан хип хоп, old school  хэмнэлтэй дуу байгаа юм. Үгийг нь Quiza бичсэн. Энэ дашрамд, Ocean Grey-ийн Ариука, Нацагаа болон Quiza, DJ Zaya-даа баярлалаа гэж хэлье.

Миний “Араас минь тэврээч”, “Мөрөөдөл бид хоёр” мөн “Эрх чөлөөлнө” дууны  клипийг хийсэн Туугий “Don’t Stop”  дууны клипийг хийсэн. Зураг авалтыг нь Jardin хотхон, Zu Club-д хийлгэлээ.

-“Хөг-Жим” цомгийн зураг авалтуудад үндэсний хувцастай хэв маяг зонхилсон. Харин дараагийн цомог юугаараа шинэлэг байх бол?
-“Хөг-Жим” цомогт тусгайлан тоглолт хийнэ гэж бодож байна. Энэ цомгийг би өөрөөсөө дээш насны, ээж аав, ах эгч, багш нартаа зориулж гаргасан. Цомогт орсон дуунуудыг МУАЖ, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, МУАЖ, Төрийн шагналт С.Гончигсумлаа, МУАЖ, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэн нарын монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон хөгжмийн зохиолуудаас сэдэвлэн, орчин цагийн поп хөгжимд оруулан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Нэгүн студийн Оки бие даан хийсэн.

Урьдны цомгуудыг аав ээж, багш нар нээх тоохгүй “аан, за хөөрхөн болжээ миний хүү” гээд л өнгөрдөг байлаа. /инээв/ Тэгээд би яаж тэднийгээ уяраах уу гээд “Хөг-Жим” цомгийнхоо ажилд орсон. Ээж аав багш нартаа зориулаад хийх ёстой цомгоо хийсэн байх гэж бодож байна.

Тийм учраас дөрөв дэх цомог маань “Хөг-Жим” цомгоос тэс ондоо. Дөрөв дэх цомогт маань залуучуудад зориулсан, орчин үеийн хэмнэлтэй дуунууд багтах юм. Дэлхийн хөгжим, хөгжлөөс хоцрохгүйг хичээж зорьж явна даа.

-Үзэгч залуустаа хандаад юу хэлэх вэ?
-Be Live шоуны энэ жилийнх нь уран бүтээлч болж сонгогдсондоо би маш баяртай байна. Надад саналаа өгсөн, надтай хамт байдаг үзэгч сонсогчдодоо чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхэнтэйгээ өөрийнхөө чадах бүхий л сайн сайхан бүхнээ хуваалцаж байх болно. Баярлалаа.

-Танд баярлалаа. Амжилт хүсье!

Энэхүү тоглолтын тайзны болон бүжгийн найруулагчаар ажиллаж буй Aim4r продакшны “The STAGE Assassins” студийн захирал Э.Батзоригийн фэйсбүүктээ нийтэлсэн бичлэгийг хүргэж байна. Энэхүү бичлэгийг ӨМӨЗО-д хийсэн тоглолтынхоо үеэр авчээ.

Сэтгүүлч А.Наранцацрал | GoGo.mn


Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>