Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

Кара Делевинь: Би хэн ч болж чадахгүй гэж боддог байсан

$
0
0

original14872733

Чадварлаг модель, жүжигчин гэдгээ харуулж, дэлхийд алдартай болж байгаа Кара Делевиньтэй “ELLE” сэтгүүлийнхэн ярилцжээ. Кара саяхан ном бичиж бас нэгэн ур чадвараа харуулсан билээ. Өөрийнхөөрөө, гэхдээ хүмүүжилтэй, өвөрмөц энэ бүсгүйтэй алдарт “Chanel”, “Burberry”, “Blumarine”, “Stella McCartney”, “DKNY” зэрэг дэлхийн том бренд гэрээ хийсэн. Кино урлагт гаргасан түүний хичээл зүтгэл ч талаар болоогүй. Кара алдартай найруулагч нарын хараанд өртөж байгаа билээ. Саяхан найруулагч Люк Бессон түүнийг олж харж, өндөр цалинтай ажилд урьсан байна. “Valerian and the City of a Thousand Planets” кинонд Кара хэн болохоо харуулсан.

-Лорелинтой адил тал чамд байна уу?

-Дүр болгондоо би өөрийнхөө зан чанараас гаргаж байдаг. Лорелин бол найдваргүй романтик нэгэн. Тэр хуучинсаг үзэлтэй, хайр сэтгэлд хүртэл итгэдэг гээд бод /инээв/. Энэ л бидний адил тал байх. Тэр надаас илүү зарчимч хүн гэдэг нь бол үнэн.

-Бессонтой хэрхэн танилцаж, төсөлд нь оролцов?

-Би түүний үнэнч шүтэн бишрэгч нь байлаа. “Тав дахь элемент” фантастик кино нь надад их таалагдсан. Нэг удаа би Бессоны тухай бүхэл бүтэн эссэ бичиж байсан юм. Люктэй Лос-Анжелест хоолонд орох завшаан тохиосон нь мөрөөдлийн минь биелэл байсан. Тэр “Valerian and the City of a Thousand Planets” киноныхоо талаар ярьж, би түүнийг нүд салгалгүй харж байлаа. Тэр том хүн ч гэсэн үүнийгээ ярьж байхдаа хүүхэд шиг харагдаж байсан. Түүний уран зөгнөл гайхалтай.

-Киноны агуулгыг нь ч мэдэлгүй зөвшөөрчихсөн хэрэг үү?

-Шалгаруулалтад орж, намайг тэр дүрд сонгоход л юуны тухай кино гэдгийг нь мэдэж авсан. Люк хувийн бие хамгаалагчаараа надад зохиолоо явуулсан. Нууц газар байсан юм билээ. 300 хуудас зохиолыг би бие хамгаалагчийнх нь дэргэд бүрэн унших хэрэгтэй болсон. Нэг амьсгаагаар уншина гэгч л болсон доо.

-Тоглох дүрүүдээ ямар шалгуураар сонгодог вэ?

-Тодорхой зарчмууд гэх юм байхгүй. Би төрөл бүрийн кинонд тоглохыг хүсдэг. Инээдмийн, аймшгийн, мюзикл гээд л. Би бол киноны төлөө төрчихсөн мэт хүн. Иймээс продюсеруудын санал болгож байгаа бүхий л хувилбарыг бодолцож үздэг. Ямар ч дүрийг бүтээдэг.

-Жүжигчний мэргэжил таны хүсэн хүлээж байсан шиг байна уу?

-100 хувь. Энэ бол аз жаргал. Намайг сэргээж, хөгжүүлдэг хүмүүстэй хамтран ажиллах сайхан. Би зураг авалтын багийнхнаасаа олон зүйлийг сурсан. Өөрийгөө бус тэдний дүрийг ч сайн санаж байдаг.

-Ном бичсэн талаараа яриач. Хувийн туршлага дээрээ тулгуурлаад биччихэв үү?

-Мэдээж. Бага байхаасаа л өдрийн тэмдэглэл хөтөлж ирсэн. Юу мэдэрч байгаагаа бичих нь миний хувьд үргэлж чухал байдаг. Тэгснээр надад олон санаа төрсөн. Ном бичих мөрөөдөл минь биеллээ.

-Бичих сэдлээ юунаас авдаг вэ?

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>