Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

Т.Хулан: Театрынхаа төлөө, тайзан дээрээ гарах, ажиллах цаг болжээ

$
0
0

Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгийн тухайд хүн хог уу, эсвэл хог хүн үү гэх асуултад өөрийн эрхгүй ээрэгдэхээр аж. Хүн угаасаа хог юмсан уу, хүнийг хүмүүс л хог болгочихдог юм уу…Орооцолдсон утас шиг мэдрэмж…

Энэ сарын 27-ноос эхлэн УДЭТ-ын тайзнаа тавигдах “Сычуаны сайн хүн” жүжгийн гол дүрд тоглож буй жүжигчин Т.Хулантай ярилцлаа

-Театрын тайзнаас холдоод яг найман жилийн дараа эргэн ирлээ. Эргэж ирээд өвлийн нээлтийн жүжгийн гол дүрд тоглож байна. Яриагаа эндээс эхлэе. Цоо шинэ мэт мэдрэгдэж, соньхон, сайхан байгаа байх?

-Би 2006 онд УДЭТ-т ороод яг найман жил ажилласан. Залуу жүжигчид, тэр тусмаа эмэгтэй жүжигчдийн хувьд цөөхөн хүүхэдтэй байдаг. Товчхондоо хувийн  амьдрал хойш тавигдах гээд байдаг талтай. Тухайн үед залуу уран бүтээлч байсан учраас ачаалал их, бүх уран бүтээлд л оролцдог байсан болохоор ар гэр болон биеийн байдалдаа анхаарал тавих шаардлага тулгарсан.

Ажлаасаа гараад яг нэг жилийн дараа бага хүүгээ төрүүлээд гэрийн эзэгтэй, ээжийн ажилдаа нэг хэсэг анхаарсан. Хүүхэд торниод эхлэнгүүт чөлөөт уран бүтээлч ч гэх юм уу, гэр бүлийн уран бүтээл дээр ажилласан. Өнгөрсөн хугацаанд хоёр кинонд хоббигоороо продюсороор ажиллаж… “Шуугиан таригч”, “ТҮЦ-ний охид” киноноос гадна гэр бүлийн контент дээр ажилласан.

Хүмүүс, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өглөө гэхээр янз бүрийн л юм ярьсан. Үнэндээ ажлын ачаалал ихээс нурууны эмчилгээ хийлгэх шаардлага тулгарч, чөлөө гуйсан ч зургаан сараас дээш хугацаагаар чөлөө өгдөггүй учраас ажлаасаа гарсан юм. Тэгээд найман жил болчихож.

Энэ сайхан театртаа эргэж ирсэн тухайд, манай театр дунд үеийн жүжигчдээ нэмэх шаардлагатай гэсэн төлөвлөгөөт ажлын дагуу найман хүнд санал тавьсны нэгд нь би багтсан.

Хэн хэнд санал тавьсан юм бэ?

-Г.Отгонцэцэг, Б. Эрдэнэцэцэг, Д. Хосбаяр, Н. Ялалт ах гээд найман хүнд санал тавьсан юм билээ. Мэдээж би саналыг маш баяртайгаар хүлээж авсан. Яг найман жил чөлөөтэй явсан учраас театрынхаа төлөө, тайзан дээрээ гарах, ажиллах цаг болжээ гэж л бодсон. Ороод удаагүй байхад Э.Ёндоншарав найруулагч маань шинэ уран бүтээлдээ гол дүрд тоглох санал тавьсан.

-УДЭТ өвлийн үзвэрийн нээлтээ Э. Ёндоншарав найруулагчийн тавьж буй Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгээр хийнэ.   Брехтийн гурав дахь жүжиг Монголын драмын театрын тайзнаа тавигдах гэж байна. Дэлхийн энтэй яригддаг, театрын хувьсгалыг эхлүүлсэн гэгддэг эрхмийн жүжгийн талаарх таны сэтгэгдлийг сонирхоё?

-Брехт бол их сонин шийдлээр жүжгүүд нь тавигддаг уран бүтээлч. Бидний хувьд их олон зүйлд суралцаж байна. Миний хувьд Шэн Ти болон Шуй Та гэх хоёр дүр дээр ажиллах шийдлийг найруулагч гаргаж өгсөнд маш их баярласан. Баярлахаас гадна театртаа эргэж ирээд анхны уран бүтээл маань маш том гол дүрийг өгч буй нь их том найдвар гэж ойлгож байгаа. Энэ их итгэл, найдварыг алдахгүй юмсан гэж маш их хичээж  байна.

-Орос  хэл дээр зохиолыг нь харсан. Их хүнд санагдсан. Жүжгийн гол санаа нь яг юу юм бэ. Өөрөөр хэлбэл, үзэгчид театраас яг юу бодож, ойлгож, ухаарч гарах вэ?

-“Сычуаны сайн хүн”  бол орчин үеийн сонгодог жүжиг. Дэлхийн I, II дайны үеэр хятадад болж буй үйл явдал. Гэлээ ч өнөөгийн дэлхийн нийгмийн амьдралыг маш тод тусгасан байгаа гэж хэлж болно. Нийгэм өөрчлөгдөхөд хүн сайнаараа үлдэх ёстой юу, эсвэл эвдэрч муу хүн болох ёстой юу гэдэг асуултыг үзэгчдэд тавьж байгаа. Хүн сайнаараа үлдэх, байхын тулд  ямар байх ёстой юм бэ гэдгийг тусгасан гүнзгий утгатай… Жүжгийн тухайд философийн талдаа ч Э.Ёндоншарав найруулагч маань сонирхолтой тавьж байгаа. Сонирхолтой тавилт ихтэй учраас үзэгчид маань уйдахгүй байх аа. Нэгийг бодож хоёрыг тунгаагаад гарна гэдэгт итгэлтэй байна.

-Гол дүрийн тухайд биеэ үнэлэгч. Таньд энэ дүрд тоглоход хамгийн хэцүү нь юу байна вэ. Дүрээ амьдчлахад ямар мэдрэмж төрж байна вэ?

-Гол дүрийн тухайд биеэ үнэлэгч гэж байгаа боловч тухайн үеийн Сычуанд байгаа хүмүүсийн тухайд өлсгөлөнд нэрвэгдсэн, халамж хүсдэг, бэлэн хоол нэхдэг болчихсон нийгэм. Тэр нийгэмд өөртөө байгаа зүйлийг бусдад тарааж, бусдад туслахсан гэсэн сайхан сэтгэлтэй эмэгтэй байгаад байгаа юм.  Тухайн орчинд эмэгтэйчүүд нь биеэ үнэлж хоол олж идэхээс өөр аргагүй цаг үе… Амьд үлдэхийн тулд бие биенээ бариад идэхэд бэлэн… Тийм нөхцөл байдлыг харж байгаад л судалж бичсэн гэдэг юм билээ. Дүрийн тухайд жүжгийг 100 хувь авч явдаг. Эрэгтэй болно, эмэгтэй болно. Хоёр дүр дээр ажиллаж байгаа.

-Эмэгтэй дүрээ та яг яаж мэдэрч байна вэ?

-Зохиолыг уншаад л энэ дүр надад маш их таалагдсан. Гэхдээ би эрэгтэй, эмэгтэй болно гэж ойлгоогүй. Эрэгтэй, эмэгтэй жүжигчин тоглох юм уу гэж найруулагчаасаа асуусан чинь нэг дүр гэж хэлсэн. Зунжингаа зохиолоо уншиж, судлаад намар дүрээ хуваарилсан. Эмэгтэй дүр маань жүжгийн турш өөртэйгөө тэмцэлддэг. Хүний баруун зүүн мөрөн дээр бурхан чөтгөр суудаг гэж ярьдаг даа. Хэнийг нь сонсох нь хувь хүний “сонголт”. Яг тэрэн шиг алийг нь сайн сонсохоо өөрөө ч мэдэхгүй яваа л бүсгүй юм уу даа. Муу чанарыг дарах гээд өөртэйгөө тэмцэлдэж буй дүр. Товчхондоо өөрийн өгөгдөл буюу сайн чанараа бусдаас болж бүү алд гэсэн санаа юм даа.

 

https://tsahiur.mn/n/s/12854


Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>