Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

А.Туяа: Хөдөөний хөрслөг бор залуу намайг гайхшруулж чадвал гэрлэнэ

$
0
0

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Туяагийн намар хэрхэн өрнөж байна? 

Юуны түрүүнд танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намар бол ид ажил амьдрал өрнөж, буцалж байдаг үе. Тэр ч утгаараа ачаалалтай завгүй өдрүүд үргэлжилсээр байна. Залуу хүн завгүй байх чинь сайхан гэдэг.

d1d5cda334b0ce2610d5810c04ab1586

 “Face of beauty international-2016” наадмын талаар мэдээлэл хөврөх боллоо. Таныг энэ тэмцээнд Монголыг төлөөлөн оролцоно гэж сонссон?

Энэ тэмцээн Олон улсад чансаагаараа тавд багтдаг нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг. UBS телевизийн хөтлөгч Анхбаяр 2012 оноос хойш энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авах гэж хөөцөлдсөн. Харин одоо тэмцээнээ зохион байгуулах гээд бид баг болон ажиллаж байна. Энэ төсөл дээр ажиллаж байгаа хүмүүсээс би ганцаараа эмэгтэй учир магадгүй намайг энэ тэмцээнд оролцох нь гэсэн яриа тарсан байх. Би бол зохион байгуулж байгаа хүмүүсийн нэг шүү дээ.

Дэлхийн болон ОУ-ын миссийн тэмцээнүүдээс юугаараа ялгаатай, ямар зорилготой, ямар хүмүүс оролцдог, ямар шалгуур тавьдаг юм бэ?

Ямар нэг миссийн тэмцээн “Энх тайван, найрамдал”-ыг бэлгэддэг. Энэ удаагийн тэмцээн “Мазаалайг хамгаалах төсөл”-ийн дор нэгдэж байгаа. Мөн өөрийн эх орондоо дэлхийн 60 орны гоо бүсгүйн авьяас чадвар, гоо үзэсгэлэнг таниулах зорилготой. Дэлхийн хэмжээний том тэмцээн учир хүссэн загвар өмсөгч моделиуд оролцох боломжгүй. Маш өндөр, нарийн шалгаруулалт явуулж байна. Одоохондоо манайхаас хэн орох нь тодроогүй байна. Мөн энэ тэмцээний шүүгчээр Украйны “Амьд барби” ирнэ.

Та загвар өмсөж байв уу. Загвар өмсөгч шиг л бие хаатай шүү дээ. 

Надад титэмийн төлөө загвар өмсөх сонирхол байхгүй. Эмэгтэй хүн болгон л гоо ш дээ. Надад загвар өмсөөд өгөөч, агентлагт орооч гэсэн саналууд бол ирдэг. Надад бол сонин биш.

Сингл лэди байх ямар байна?   
Ёстой гоё шт. Чи өөрөө юу хүснэ түүнийгээ хийж болно. Өөрийгөө хөгжүүлэх юу л байна тэр болгон нээлттэй. Бүх зүйлд бэлтгэгдэж боловсорно.

Тэнэг зүйл хийж азаа туршиж байв уу?

Мэдээж хүн л юм чинь алдана, ононо. Азаа сорьсон эрсдэлтэй үйлдэл хийж л байлаа. Гэхдээ би өөрөө их аймхай хүн л дээ. Нэгэнт хийчихсэн бол харамсаад байх шаардлагагүй гэж боддог. Хийхээсээ урьтаад сайн бодож төлөвлөх нь зөв.

Бүсгүй хүн өөрт нь халамжтай, бусдаас хамгаалдаг бол сармагчинд ч дурладаг гэдгийг “King Kong” киноноос харж болно гэдэг дээ…

Би үүнтэй санал нийлдэг. Яг амьдралын хэцүү хүнд үеүүдэд хэн байх нь хамаагүй анхаарал тавьж халамжлахад эмэгтэй хүний бурхнаас заяасан уян зөөлөн дасамтгай чанараараа татагдах л байх.

Хэрэв хөдөөний хөрслөг бор залуу өөрт чинь маш их анхаарал халамж тавиад байвал та дурлах уу?

Хөдөөний хөрслөг бор залуутай тааралдах болов уу?… хөдөө очоод л амьдарчихгүй бол бараг л таарах боломжгүй байх. Магадгүй бүр яг надтай амьдрах гээд шийдчихсэн, намайг гайхшруулсан үйлдэл хийвэл магадгүй л юм.

Туяаг задгай зураг авахуулдаг, хөхөө ил гаргалаа гэх мэтээр шүүмжлэлүүд их байдаг. Энэ тал дээр ямар санагддаг вэ?

Хувь хүний л үзэл бодол. Монголчууд маань бүрэг ичимхий, хэт хуучинсаг үзэлтэй. Эмэгтэй хүн яагаад хүссэн хувцсаа өмсөөд шүүмжлүүлэх ёстой гэж. Барууны гоё сайхан хүүхнүүдийг хараад гоё сайхан гэдэг хэр нь өөрсдийгөө болохоор доош нь хийгээд байдаг юм. Би нөхөрт гарчихаад, үр хүүхэдтэй болчихоод хөхөө ил гаргаад, шалдан нүцгэн зургаа авхуулахгүй. Хүүхнүүд маань энэ тал дээр их баригдмал байдаг. Би гоё сайхан залуу хараад уулга алддаггүй хэр нь сайхан эмэгтэйг хараад сэтгэлээсээ шагширч чаддаг л бүсгүйчүүдийн нэг.

Ярилцсанд баярлалаа.
Э.Сайнзаяа

time.mn


Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles