Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

Кейт Бекинсейл: Миний амьдралд үргэлж нар гийдэггүй

$
0
0

Холливуудын нэрт жүжигчин Кейт Бекинсейл өчигдөр “ELLEN шоунд оролцож ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Love & Friendship” кинонд тоглосон юм.

-Миний шоунд оролцсон олон залуугаас таны нэрийг олонтоо сонссон. Тэд таныг үзэсгэлэнтэйгээс гадна эелдэг зөөлөн хэмээн тодорхойлсон. Тийм ээ, би тэр залуустай санал нэгдэж байна. Та үнэхээр эрчүүдийн харцыг булаахаар үзэсгэлэнтэй юм?

-Сонсоход таатай л байна. Миний талаар сайнаар ярьсан бүхэнд талархаж байна. Ийм гайхалтай үгсийг өнөөдөр сонсоно хэмээн төсөөлөөгүй. Миний хамгийн анхны бүтээл бол 1998 онд дэлгэцнээ гарсан “Last Days of Disco” кино. Энэ кинонд би бүжигчин болдог. Киноны дараа олон залуус надтай уулзахыг хүсч, хайрын зурвас илгээдэг байлаа. /инээв/ Тиймээ, би их азтай. Анхны уран бүтээлээсээ эхлэн тэрхүү гайхалтай үгсийг их сонсч ирсэн. Гайхалтай нь “Чи үзэсгэлэнтэй” гэх үгийг өдөр бүр сонсдог. Тиймээ ихэнх бүсгүй энэ үгийг өдөр бүр сонсдог гэж бодохгүй байна. Эрчүүдээс тийм ч ихийг хүсэхгүй байна. Зүгээр л хажуудаа байгаа хайртай бүсгүйдээ сайхан үгс хэлж байгаарай хэмээн хүсэх юм.

-Таны яриаг сонсоод л гэгээлэг нэгэн гэдгийг чинь мэдэх шиг боллоо.

-Би бусдад таалагдах гэж хичээгээгүй. Хорвоо ертөнцөд ганцхан хувь Кейт Бекинсейл бий. Тэр нь би. Тиймээс миний ярьсан зүйл нэг л байх ёстой. Олны танил байх амархан зүйл биш. Чи үргэлж болгоомжтой байх учиртай. Сүүлийн хэдэн жил шар хэвлэлүүд үнэхээр хүчирхэгжлээ. Хүмүүс олон улсын мэдээ мэдээлэл гэхээсээ илүү олны танил хүмүүсийн хувийн амьдралын талаар мэдэхийг их хүсдэг болж. Энэ бүхнээс шалтгаалан шар хэвлэлүүд өөрсдийн байр сууриа улам баталгаажуулж байна. Тиймээс чи ирээдүйн нэг өдөр харамсахыг хүсэхгүй байгаа бол өнөөдөр хийж буй үйлдэлдээ алдаа гаргах хэрэггүй. Би энэ зарчмаар өнөөдрийг хүрсэн.

-Шар хэвлэл гэхээс та тэдэнд уурлаж, бухимдаж байсан уу?

-Маш олон удаа. Энэ бүхнийг дэлгэмээргүй л байна. Би ч гэсэн зүрх сэтгэлтэй нэгэн. Би ч гэсэн эмэгтэй хүн. Миний амьдралд үргэлж нар гийдэггүй. Хааяа амьдрал дээр минь туссан нарны урдуур үүл гарч, заримдаа хүчтэй аадар бороо ордог. Хааяа цахилгаан цахидаг. Тийм ээ, хүний амьдрал ийм л тааварлашгүй байдаг. Тэр болгоныг минь бичиж, миний зовлон болон жаргалаар мөнгө олж буй тэр хүмүүсийг заримдаа би буруутгадаг. Бидэнд хамгийн их дутагдаж буй зүйл бол ёс суртахуун.

-Тантай санал нэгдэж байна. Хоёулаа уран бүтээлийн талаар ярилцах уу. Сүүлд “Хайр болон нөхөрлөл” кинонд тоглосон. Киноны эхний трейлер хэдийнэ цацагдсан. 1930 оны үеийн амьдралыг дэлгэцийн бүтээл болгосон байсан?

-Тийм ээ өдөр бүр даашинзтай байх таалагдсан шүү. Ганцхан хэцүү нь өндөр өсгийттэй зураг авалтад оролцох. Гэхдээ энэ бүх бэрхшээл зураг авалтын турш саад болоогүй. Би үргэлж шантрахаас эмээдэг. Хайрынхаа төлөө шантралгүй тэмцэж буй дайчин бүсгүйн дүрийг бүтээсэн. Бид хоёр яг л нэг хүн. Зарим зураг авалтын үеэр би өөрөөрөө байсан. Жүжиглэх шаардлагагүйгээр. Тийм ээ, иймэрхүү мэдрэмж авсан бүтээл тун ховор шүү.

-Бид хайр гэх зүйлийг хараагүй. Хайр ямар өнгөтэй, ямар хэлбэртэй, ямар амттайг би хувьдаа мэдэхгүй. Харин хайр гэх зүйл зүрхийг хүчтэй цохилуулдаг гэдгийг сайн мэднэ?

-Би энэ амьдралдаа хэд хэдэн удаа дурласан. Тийм ээ, таны хэлдгээр бид хайрыг хайр гэдэг. Гэтэл хайр гэдэг зүйл яагаад бий болсон. Хүний мэдрэх ёстой мэдрэмжийн хамгийн гайхалтай хэлбэр гэж ойлгодог. Хайр гэнэт бас удаан хугацааны дараа ирдэг.

-Дурлалынхаа талаар яриач?

-Охин минь энэ ярилцлагыг унших учир би болгоомжтой байх ёстой.

-Хайр гэх зүйлийг мэдрээгүй хүн байхгүй. Гэхдээ би энэ бүхнийг мэдэрсэн мөртлөө яагаад хайрын тухай өгүүлэх киног үздэг юм бэ. Хайрыг бид ямар ч үнэ төлбөргүйгээр мэдрэх боломжтой байтал хайрын талаар өгүүлэх киноны тасалбарыг өндөр үнээр худалдан авдаг. Та надад энэ бүхнийг тайлбарлаад өгөөч?

-Надад ч гэсэн сонин байна. Тийм ээ. Кино бол бүтэшгүй мөрөөдлийг биелүүлдэг талбар гэхэд болно. Тиймээс энэ талбарт юуг ч амьдруулж бас үхүүлж болно.

-Лилу Бекинсейл саяхан 17 нас хүрсэн. Та охиныхоо төрсөн өдрөөр тун хөгжилтэй зургийг инстаграм хуудастаа байршуулсан байсан?

-Тийм ээ зүгээр л хөгжилдөхийг хүссэн юм. Анх төрсөн зургийг нь энэ цаг хугацаанд авчирсан.

-Лилу их үзэсгэлэнтэй. Охиныхоо ирээдүйн талаар?

-Сайн мэдэхгүй байна.

-Ихэнх алдартан хүүхдүүдээ өөрсөд шигээ алдартай болгохоор зорьж байгаа?

-Мэдэхгүй юм. Надад лав тийм төлөвлөгөө байхгүй.

-Нэг нууцаас чинь асуучих уу. Саяхан  “Britain’s Got Talent” шоуны шүүгч Дэвид Уилъямстай болзож байгаа зураг тань хэвлэлээр цацагдсан. Энэ талаар?

-Нууц гэх юм байхгүй. Бид найзууд. Тэр үдэш болзоо бус найзуудын уулзалт байсан юм.

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn


Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>