Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all 756 articles
Browse latest View live

Дэлхийн 10 рекордыг эзэмшдэг монгол охин

$
0
0

8a4fc67cf5cf81fda054dec34d4799d2

Ой тогтоолтын спортоор хүч сорьдог 17 төрөл байдаг. Түүнээс монгол хүүхдүүд 14 төрөлд нь дэлхийн рекордыг эзэмшдэг. Гэтэл тэр 14 төрлөөс 10 рекордыг нь зөвхөн нэг тамирчин эзэмшдэг. Тэр бол ой тогтоолтын тамирчин, олон улсын их мастер, 16 настай Э.Лхагвадулам. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна. 

-Дэлхийн ой тогтоолтын спортын 17 төрлөөс 10-ийг нь эзэмшдэг гэж байна. Ямар ямар төрлөөр дэлхийн рекордыг тогтоосон бэ?

-Хоёртын тоолол төрөлд таван минутад 1251 цифр цээжилж, дэлхийн рекордыг эвдсэн. Таван минутын дотор 104 түүхэн үйл явдал цээжилж дэлхийн рекордыг тогтоосон.  Мөн нэг багц 52 ширхэг хөзрийг алдаагүй санаснаар дэлхийн рекордыг эзэмшиж байна. Нэг цагт 26 багц хөзөр тогтоож 1300 хөзрийг тогтоож дэлхийн рекордыг тогтоосон. Хоёртын тоолол төрөлд 30 минутад 4665 цифрийг алдаагүй санаснаар дэлхийн рекорд эвдсэн. Мөн бага насны ангилалд долоон төрөлд нь рекорд эзэмшиж байна.

-Ой тогтоолтын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Хамгийн хатуу дүрэмтэй төрөл аль нь вэ?

-Миний хувьд 2015 оноос хойш Оюун ухааны академийн Дархан хотод байдаг салбарт хичээллэж эхэлсэн. Хоёртын тоолол төрөлд 30 минутад 4665 цифрийг алдаагүй санаснаар дэлхийн рекордыг эзэмшдэг. Энэ төрөл их хатуу дүрэмтэй. Нэг мөрөндөө 30 цифртэй байдаг. Түүнээс нэг цифр алдах юм бол тал оноогоо алдана, хоёр цифр алдах юм бол 0 оноо авдаг дүрэмтэй. Нэг нүүр хуудсанд 750 цифр байна. 4665 цифрийг санахад 6 хуудас орчим болдог. Миний хувьд Индонезед болсон дэлхийн аваргаар 4665 цифр цээжилж, рекордыг нь эвдсэн.

-Энэ олон цифрийг яаж ийм хурдан хугацаанд цээжилдэг юм бэ. Ямар нэг арга байдаг уу?

-Надад цифр бүр үг, утга болж харагддаг. Юу гэхээр 0-99 хүртэлх тоог гурав, гурван үгээр орлуулаад тогтоочихдог юм л даа. Тэгэхээр надад цифр биш үг болж, үг нь утга болж харагдана гэсэн үг. Тэгэхээр цээжлэхэд маш дөхөм байдаг.

-Энэ олон цифрийг яаж ийм хурдан хугацаанд цээжилдэг юм бэ. Ямар нэг арга байдаг уу?

-Надад цифр бүр үг, утга болж харагддаг. Юу гэхээр 0-99 хүртэлх тоог гурав, гурван үгээр орлуулаад тогтоочихдог юм л даа. Тэгэхээр надад цифр биш үг болж, үг нь утга болж харагдана гэсэн үг. Тэгэхээр цээжлэхэд маш дөхөм байдаг.

-Яагаад ингэж цээжилдэг юм бэ. Хүний тархины санах ойтой холбоо байна уу?

-Хүний тархи энгийн зүйлсийг богино хугацаатай санаад мартдаг, харин хөгжилтэй, онцгой, дурсамжтай зүйлийг удаан хугацааны турш мартахгүй санаж байдаг. Жишээ нь, та хамгийн сайхан тэмдэглэсэн төрсөн өдрөө мартаагүй байхад долоо хоногийн өмнө идсэн хоолоо мартчихсан байгаа. Хүний тархи өөрөө ийм санах ойтой байдаг. Нэг үгээр хэлбэл, хүний тархи илүү дурсамжтай, хөгжилтэй, онцгой зүйлүүдийг хүлээж авах нь сайн байдаг юм. Тиймээс би энэ аргаар төсөөлөн бодож цээжилдэг.Түүнээс гадна орчин чухал байдаг. Орчинтойгоо дараалалтай цээжилж байж, дараа нь санадаг.

Англи үгийг төсөөлөх аргаар цээжилдэг

-Зарим хүн ой тогтоолт муудаж байна, юм цээжлэхдээ удаан боллоо гэж ярьдаг. Ой тогтоолтыг сайжруулах ямар нэг арга байдаг уу?

-Сайн мэдэхгүй байна. Миний хувьд ой тогтоолтоо сайжруулах гээд ямар нэг дасгал, сургуулилт хийдэггүй.

-Оюуны спортоор ийм өндөр амжилт гаргадаг юм чинь мэдээж их онц сурдаг байх?

-Ой тогтоолтын чадвар маань өдөр тутмын энгийн зүйлүүдэд ч хэрэг болдог. Шүлэг, томъёог хурдан хугацаанд цээжилнэ. Нэг, хоёр удаа уншихад л тогтоочихдог байх жишээтэй. Мөн зарим англи үгийг төсөөлөх аргаар цээжилдэг. Жишээ нь, ”Bald” гээд халзан гэсэн утгатай үг байна. Энэ үгийг цээжлэхдээ Болд халзан гээд хошин байдлаа төсөөлөх юм бол энэ үг дахиж надад мартагдахгүй.

-Хичээлийнхээ хажуугаар оюуны спортоор хичээллэж амжилтад хүрэхэд шаргуу хөдөлмөр, тэвчээртэй байдал, уйгагүй бэлтгэл, сургуулилт их шаарддаг байх.Бэлтгэл хэр их хийдэг вэ?

-Өглөө 8 цагаас хичээл ороод, дараа нь сонгон давтлагадаа суугаад Академи дээрээ орой 18.00 цаг гэж очоод 21.30 хүртэл бэлтгэлээ хийдэг. Тэгээд гэртээ очоод даалгавраа хийдэг. Бэлтгэлийг хийхдээ өдөр бүр хийх нь чухал байдаг. Түүнээс нэг өдөр маш их бэлтгэл хийгээд, эсвэл бага хийгээд байж болохгүй. Өдөр бүр тууштай бэлтгэл хийж байж амжилтад хүрдэг.

-Монгол хүүхдүүд гаднын тамирчдаас юугаараа ялгаатай байдаг вэ?

 -Монгол хүүхдүүдийн цээжлэх арга барил өөр байдаг. Гадаад хүүхдүүд бидний ой тогтоолтын аргачлалыг сонсохоороо маш их гайхдаг. Хоёртын тоолол төрөл дээр тэмцээн бүрт эхний 10 байр монгол хүүхдүүд байдаг. Гадаадын тамирчид хоёртын тооллоор монгол хүүхдүүд түрүүлдэг гээд эвлэрчихсэн байдаг.

-Мэргэжлээ сонгож амжсан уу?

-Энэ жил 12-р ангиа төгссөн. Нэг жил өнжсөн байгаа. Мэргэжлээ сонгооод, хэлээ сайжруулаад тэмцээн уралдаандаа явна гээд төлөвлөчихсөн байгаа.

-Мэдээж чиний ард аав, ээж, багш гээд тусалж, дэмждэг хүмүүс зөндөө байдаг байх. Тэр хүмүүстээ хандаад мөн үеийнхээ найзуудад юу гэж хэлэх вэ?

-Тэмцээнд явахад дандаа тусалж дэмждэг багш, гэр бүл найз нөхөд, Академийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Та нарын дэмжлэг бидний амжилтад маш их нөлөөлдөг. Мөн Оюун ухааны академийн Х.Хатанбаатар, Баасандорж багш маань бидэнд үргэлж урам зориг өгч, олон зүйлийг зааж сургадагт нь баярлалаа гэж хэлье. Үеийнхээ найзуудад хандаад,өөрийн гэсэн зорилго мөрөөдөлтэй болоорой.Мөрөөдөлтэй, зорилготой хүн амжилтад хүрдэг шүү гэж хэлмээр байна.

Эх сурвалж: Itoim.mn


Жонни Депп: Би муу залуу шиг харагддаг ч эмэгтэй хүнийг зодох тэнэг биш

$
0
0

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп “CQ” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Та хоёр жил орчимд ямар нэгэн хэвлэлд ярилцлага өгөөгүй. Таны олон сая шүтэн бишрэгчид энэ ярилцлагыг амтархан унших байх?

-Би ярилцлага өгөх дургүй. Тоотой хэдэн хэвлэлд л ярилцлага өгсөн. Мэдэхгүй юм. Надад л үнэ цэнэтэй дурсамжийг бусадтай хуваалцахыг хүсдэггүй. Өөрийнхөө нууцыг нууцлахыг хүсдэг. Зарим хүмүүст энэ бүхэн хэтэрхий уйтгартай байж болно. Заавал дэлгэц дотрох шигээ нээлттэй бас сайхан ааштай байх учиргүй.

-Таны бүтээсэн дүрүүд ч яг л тань шиг НУУЦЛАГДМАЛ мэт санагддаг?

-Тэгэж бодож байгаа бол сайн байна. Давтагдашгүй байх нь сайн хэрэг.

-Хувийн амьдралтай тань холбоотой олон шуугиан өнгөрсөн хугацаанд хаа сайгүй л дэгдлээ. Энэ талаар?

-Би хэний ч өмнө буруу зүйл хийгээгүй атал нэг л өглөө БУРУУТАН болчихсон. Мэдэх юм алга. Ганцаараа байх нь илүү амар амгалан гэдгийг ойлгож байна.

-Шуудхан асууя. Та үнэхээр экс эхнэр Эмбер Хёрдийн биед гэмтэл учруулсан юм уу?

-Миний гадаад төрх, зан ааш бусдаас өөр байж болно. Нэг үгээр муу залуу шиг эсвэл этгээд, тэнэг хүн шиг харагддаг байж болно. Гэхдээ би хайртай хүнээ гэмтээхээр тэнэг нэгэн биш. Миний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн нэгнийг өвтгөх нэгэн биш.

-Эмбер таныг буруутан, өөрийг нь зодсон хэмээн мэдэгдэж, зургаа хүртэл нийгмийн сүлжээндээ байршуулсан?

 -Минйи зүрх зүгээр л өвдөж байна. Би хэн нэгийг хохироож, гэмтээх нэгэн биш.

-Энэ бүх дуулиан газар авч байхад та яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй байсан юм бэ?

-Би ямар ч буруугүй учир зүгээр л чимээгүй байхыг хүссэн. БИ БУРУУГҮЙ гэж хэлж байгаа хүн жинхэнэ буруутан байдаг номтой. Энэ бүх дуулианыг намжаах, үнэн зөвийг тогтоох бүх эрхийг өмгөөлөгчдөө өгсөн. Өмгөөлөгч минь ч надад их тус хүргэсэн. Би өөрийгөө үнсгэлжин шиг харагдуулахыг хүсэхгүй байна. Хэдхэн хормын дотор би үнсгэлжингээс мангас болж хувирсан.

-Эмбер та хоёр гурван жил ханилаад 2017 оны нэгдүгээр сард гэр бүлээ цуцлуулсан. Та хоёр олон насны зөрүүтэй ч үлгэр жишээ хос байсан.

-Хүмүүс намайг өмнөхөөсөө өөрөөр харах болсон. Би зүгээр л өөрийгөө квазимодо болсон мэт мэдрэх болсон. Бидний түүх удаан үргэлжлээгүй ч үнэхээр мартахын аргагүй дурсамжийг бүтээж чадсан. Энэ л хангалттай.

-Таны охин Росе нэг бус удаа эцгээ өмөөрч, нийгмийн сүлжээндээ өөрийн бодлоо илэрхийлсэн. Тэрбээр “Миний эцэг эмэгтэйчүүдийг их хайрладаг. Хэзээ ч эмэгтэй хүнд гар хүрэх нэгэн биш” гэсэн.

-Надаас бол хүүхдүүд минь их шаналсан. Тэд буруутны хүүхдүүд шиг нийгэмд хүртэл гадуурхагдаж, доромжлуулсан гэдгийг сонсоод их сэтгэлээр унасан. Хүү минь сургуульдаа очиход хүүхдүүд “эцэг чинь залуухан эхнэрээ зодсон байна. Чи энийг хар” гээд бидний талаар бичсэн сонин өгсөн гэсэн. Утга учиргүй худал хуурмаг ертөнц таарсан бүхнээ хордуулж байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

О.Олонбаяр: Анхны гол дүр минь “Хунт нуур” л байгаасай

$
0
0
Энэ удаагийн дугаарын зочноор УДБЭТ–ын бүжигчин, “Монголын сайхан бүсгүй-2018” уралдааны “Оюу эрдэнэ”-ийн өргөмжлөлт О.Олонбаярыг урилаа.
-“Монголын сайхан бүсгүй-2018” тэмцээний “Оюу эрдэнэ”-ийн өргөмжлөлийг хүртсэн. Тэр үед үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан шүү?
-Баярлалаа. Ээж минь 30 жилийн өмнө “Монголын сайхан бүсгүй” анхдугаар уралдаанд оролцож байсан. Тиймээс ээжийнхээ үзүүлээгүй амжилтыг үзүүлье гэж зорьсон. Аз болоход тэр үед театрын ажил бага байж таарсан.
–Ээжийнхээ оролцож байсан тэмцээнд охин нь оролцоно гэдэг сайхан юм аа. Ээж тань их баярласан байх даа?
-Ээжийгээ баярлуу­лахаас гадна өөрийгөө сорьж үзье гэж бодсон. Учир нь би залуу байна. Зорьсон зорилго минь ч их. Эхлээд ээждээ хэлээгүй. Харин эгчийнхээ урланд хувцсаа захиалж байхыг ээж мэдчихсэн учир хэлэхээс өөр арга байгаагүй. Таны оролцож байсан тэмцээнд орохоор болсон гэхэд их баярлаж, доглолж хүлээж авсан.
–Өрсөлдсөн охидын ихэнх нь загвар өмсдөг гэж байсан?
-Өрсөлдөгч охидтойгоо хэдий богино хугацаанд хамт байсан ч сайн найзууд болж чадсан. Бид Орхон, Дархан-Уул аймагт очиж, сайн үйлсийн аян өрнүүлсэн. Эргээд бодоход их сайхан дурсамж үлджээ. Ихэнх нь олон жил загвар өмссөн, энэ салбарт ажилладаг байсан. Харин би урлагийн хүн, бүжигчин гэдгээ давуу тал болгохыг хүссэн. Тиймээс ч уралдааны “Авьяаслаг мисс” төрөлд тэргүүлсэн.
-“Оюу эрдэнэ”-ийн өргөмжлөл гээд таны нэрийг дуудахад ямар мэдрэмж төрж байв?
-Миний нэрийг дуудахад их сонин мэд­рэмж төрсөн. Сая Олонбаяр гэсэн үү. Би буруу сонс­чи­х­оогүй байгаадаа гээд л. Үнэндээ итгээгүй.
–Тэмцээнд оролцсоноор бүсгүй хүний гоо сайхан гэдгийг ямар өнцгөөс харж, ойлгодог болсон бэ?
-Бүсгүй хүн бүрт гадаад гоо сайхнаас гадна сэтгэлийн гоо сайхан их чухал гэдгийг ойлгосон. Тэр нь нийтэч зан, сайхан сэтгэлээр илэрч болно. Ихэнх миссийн тэмцээн тухайн оролцогчийн биеийн харьцаа, өндөр, гоо сайхныг л хараад байдаг. Харин “Монголын сайхан бүсгүй” уралдаан дотоод гоо сайхныг чухалчилсан нь үнэ цэнэтэй санагдсан.
–Энэ уралдаанд оролцохын өмнө балетын олон улсын наадмаас хүрэл медаль хүртсэн санагдаж байна?
-Монголд анх удаа Олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Би ганцаарчилсан үзүүлбэрээр оролцож, хүрэл медаль хүртсэн. Энэ наадамд монгол бүжигчдээс гадна Орос, Японы бүжигчид оролцлоо. Дараа жилээс цар хүрээгээ тэлж, илүү олон улсын авьяастнууд цуглана гэдэгт итгэлтэй байна.
–Залуухан бүжигчний хувьд балетын бүжигчин болох хүсэл мөрөөдөл тань хаанаас эхтэй вэ?
-Анх Хөгжим бүжгийн консерваторид шалгуулж байхдаа өөрийгөө ямар учиртай шалгалт өгч байгааг ойлгоогүй. Эхний хоёр жил ерөнхий хичээлүүдээ л үзсэн. Хожим аав, ээж хоёр минь балетчин болох мөрөөдөлтэй байсан тухайгаа надад ярьсан. Залуу насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд намайг бүжгийн ангид шалгуулсан юм билээ. Энэ үеэс бүжигчин болох хүсэл улам ихээр оргилох болсон.
–Бүжигчдийн бэлтгэлийг харахад их хүнд санагддаг. Жаахан охины хувьд шантармаар үе олон байсан байх даа?
-Хөл гэмтэлтэй, цэврүү үсэрч холгох, идээ­лэх гээд олон бэрхшээл бий. Заримдаа ха­луунтай тайзан дээр гарах тохиолдол ч байсан. Гэхдээ тэр бүхэнд шантарч, хойш суухыг хүсээгүй. Учир нь бүжигчин хүнд форум гэж бий. Удаан хугацаанд тоглолтод оролцохгүй бол өөрөө л хохирно. Хэдийгээр шантарсан ч тайзан дээр бүжиглэхдээ авдаг мэдрэмж, хүмүүсийн алга ташилтын сайхныг санахад энэ мэргэжилдээ улам дурлах шиг болдог.
–Та гавьяат жүжигчин Т.Туул багшийн шавь. Багш тань юуг чухалчилж захидаг байв?
-Багш минь их зөөлөн хүн. Хүн бүхэнд хайр түгээсэн сайхан энергитэй. Т.Туул багшаас гадна би Б.Дашлхагва багш дээрээ гурван жил хувийн бэлтгэл хийсэн. Харин театрт ороод энэ урлагийн бурхад болсон уран бүтээлч, бүжигчин бүхнийг “багш” гэж хүндэтгэдэг.
–ДБЭТ хэмээх урлагийн уурхай болсон энэ хамт олонтой хэдийнээс уран бүтээлээр холбогдсон бэ?
-Анх 2010 оноос гэрээний бүжигчнээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед сургуулиа төгсөөгүй байлаа. Театрын хаалгаар орж ирэхэд их сайхан санагдсан. Уран бүтээлчид нь хүндлэл ихтэй. Би хамгийн жаахан нь учир тэдгээр мундаг хүмүүсээс сурахсан, үлгэр дууриал авахсан гэж одоог хүртэл хичээж явдаг.
–Анхны тайз, сэтгэл догдлолоо эргээд санавал?
-Хөгжим бүжгийн сурагч байхдаа анх тайзан дээр гарсан. Хэдийгээр өмнө нь олон удаа давтсан байсан ч яг тог­лол­тын хөшиг нээг­дэхэд их догдолсон. Сонгодог урлагт хайртай, сэтгэлийн таашаал авахыг хүссэн олон хүн намайг харж байна гэж бодоход сайхан санагдсан. Хүмүүс рүү хараад баймаар, инээмээр ч юм шиг.
–Сэтгэлд тань хамгийн тод үлдсэн бүтээл юу вэ?
-“Хунт нуур” балет. Хэдийгээр гол дүр биш. Хунгуудын дунд зогсдог ч бид яг л нэг хүн шиг хөдөлж, амьсгалах ёстой. Анх удаа энэ балетад гарахад театраас надад шинэ каски буюу хөлийн өмсгөл өгсөн юм. Тэр нь их хатуу. Үргэлж өөрийнхөө хуучин каскитай бүжиглэдэг байсан учир дасчихаж. Шинийгээ хайрлаад, зөөлрүүлж чадалгүй шууд гарчихсан. Тоглолтын үеэр хөл их өвдсөн. Тоглолтын дараа эгч нарт зэмлүүлсэн удаатай.
–Залуухан бүжигчний хувьд цаашдын зам гэгээтэй, урт байна. Анхны гол дүрээ сэтгэлдээ төсөөлдөг үү?
-“Би хунт нуур” балетад дуртай. Тиймээс анхны гол дүр минь “Хунт нуур” л байгаасай гэж хүсдэг. Театр энэ балетыг тоглох бүрт би гоцлол бүжигчдийг ард нь дагаж, бэлтгэл хийдэг.
-“Хунт нуур” үнэхээр гайхалтай. Хүн атлаа хун ч юм шиг…?
-Цагаан хун чинь илбэдүүлсэн гүнж. Дотоод сэтгэл нь хүн. Тэр дурласан, хайрласан. Хайртай хүнээ тэвэрмээр байвч гар нь далавч болчихсон. Үнсэхээр тэмүүлдэг ч шувуу төрхтэй. Сэтгэлээ ойлгуулахыг хүссэн ч чадахгүй. Цагаан хунгийн шаналал, дотоод сэтгэл, мэдрэмж нь надад гүн сэтгэгдэл төрүүлдэг.
–Урлагаас гадна чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Бидэнд чөлөөт цаг ховор байдаг. Миний хувьд зав гарвал спортоор хичээл­лэх дуртай. Одоо­гоор хөнгөний бэлтгэл хийж байна. Энэ нь тайзан дээр бүжиглэхэд их тустай. Мөн усанд сэлдэг.
–Ойрын зорилго тань юу вэ?
-Миний хувьд удахгүй тэмцээнд оролцох насны ангиллаас хасагдана. Тиймээс ойрын жилүүдэд тасралтгүй бүжиглэж, бэлтгэл хангаж байгаад дахиад олон улсын тэмцээнд оролцож, өөрийгөө соримоор байна.
–Та балетын сургуультай байсан санагдаад байна?
-“Ballet studio 22” гээд сургуультай байсан. Анх 18 насандаа нээж, гурван жил тасралтгүй ажилласан. Өглөө нь хичээлтэй, өдөр нь ажилтай байсан учир их ядарсан. Тиймээс бүжиглэхдээ л гол анхаарлаа хандуулъя гэсэн бодлоор түр завсарласан. Цаг нь болохоор дахиад багшилна гэсэн төлөвлөгөө бий.
–Энэ хугацаанд олон бяцхан шавьтай болсон байх?
-Хөөрхөн шавь олон бий. Тэд минь үргэлж тоглолт ирж үздэг. “Багшаа та хэзээ хичээлээ зааж эхлэх вэ. Сурмаар байна” гээд л, их хөөрхөн.
–Магадгүй бүжигчин болоогүй бол гэж өөрийгөө төсөөлдөг үү?
-Үнэндээ төсөө­лөгдөхгүй байна. Магадгүй компьютерийн ард суудаг ажилтан бо­лох байсан байж магад. Урлагаас хол гэхээр амьд­рал минь их л уйтгартай байх байсан болов уу.
–Энэ мэргэжлийг сонгосны давуу талыг юу гэж харж байна?
-Энэ урлаг намайг их тэвчээртэй, хүлээцтэй болгож байна. Мөн амьдралын амт, ухааныг их эрт мэдэрдэг. Хаана ч өөрийнхөө биеийг зөв авч явах чадвартай боллоо. 16 наснаасаа театрт ажиллахаар ядаж л мөнгөний үнэ цэнийг ойлгодог. Хэрхэн, юунд зарцуулахаа мэддэг болоод төлөвшчихдөг. Үнэндээ 16 настай хүүхэд чинь дунд сургуулиа ч төгсөөгүй байх үе. Гэтэл энэ мэргэжлийн буянд хувь хүндээ их олон давуу, ололтой зүйлийг сурч, ухаарч болно.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Рианна: Ганц бие байхдаа галзуу бүхнийг хийж үзэх хэрэгтэй

$
0
0

Дуучин Рианна “Vogue” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Таны хувцаслалт үнэхээр өвөрмөц юм. Бусдаас өөр байх тийм гайхалтай гэж үү.

-Тиймээ. Би хэн нэгэнтэй адилхан хувцаслахыг үзэн яддаг. Би бол Рианна. Би цор ганц. Тиймээс бусадтай адилхан байх, хэн нэгнийг дуурайх хэрэггүй. Цор ганц байна гэдэг гайхалтай.

-Рианна ганц хувь гэдэгтэй бүгд санал нэгдэх байх. Хүүхэд байхдаа хэн нэгнийг дуурайж байгаагүй гэж үү.

-Сайн санахгүй байгаа ч дуртай жүжигчид байсан. Нэгнийх нь үсний засалт, өөр нэгний нүүр будалт гээд л дуртай зүйлээ нэг нэгээр дуурайдаг байсан. Харин нэг хүнийг 100 хувь дуурайж үзээгүй.

-Дахин нэг загвартай холбоотой зүйл асуумаар байна. Та улаан хивсний ёслолд ирэхдээ тун өвөрмөц, нэг үгээр содон даашинз болон хослол өмсч ирдэг. Шатгаан бий юу. Эсвэл бусдын анхаарлыг татахыг хүсдэг үү?

-Хүн бүхэн од шиг гялалзахыг мөрөөддөг. Би ч гэсэн мөрөөддөг. Би амжилтын төлөө зогсолтгүй хөдөлмөрлөсөн. Ер нь олны танил хүн бусдын анхаарлыг байнга татах нь ажлуудынх нь нэг гэхэд болно. Тиймээс л би ажлаа сайн гүйцэтгэхийг хүсдэг.

-Та улаан хивсээр өмсөх даашинзуудынхаа загварыг өөрөө гаргадаг уу?

-Үгүй ээ. Тэд надад санал болгодог.

-Гэхдээ таны улаан хивсний ёслолд өмссөн хувцас тэр дороо л интернэт хэрэглэгчдээс шүүмжлэл хүлээн авдаг. Таны бурхад бага зэрэг буруу ажиллаад байна уу. Эсвэл тэдний бодолд та нөлөөлөөд байна уу?

-Мэдэхгүй юм. Тэдний загвар надад таалагддаг. Хэрвээ надад таалагдахгүй бол би өмсөхгүй шүү дээ. Хэдий та нарт онцгүй харагдаж байгаа ч надад бол таалагдсан.

-Драке та хоёр өмнө болздог байсан. Хэдий та хоёрын хайрын түүх удаан үргэлжлээгүй ч уран бүтээлчдийн хувьд хамтрагчид болжээ?

-Энэ залуу гайхалтай уран бүтээлч. Түүнтэй хамтарсан учир энэ дуу амжилт олж байгаа байх. Хэдий би ганцаараа алдар нэртэй болж байгаа ч миний ар талд асар олон хүн зүрх сэтгэлээрээ ажиллаж байна.

-Байнга гарч буй худал цуурхал эвгүй санагдаггүй юу. Та хоёрын талаар гарсан мэдээллийг хамтдаа байхдаа унших, үзэхэд. Залуу хүмүүст энэ бүхэн дарамттай байдаг шүү дээ?

-Бүх зүйлийг хөгжилтэй байдлаар хүлээн авдаг. Бид хоёрыг уран бүтээлд хамтрагчид болоход хүн бүхэн л холбож, элдвээр бичиж байсан. Заримдаа энэ бүх мэдээлэл үнэн байгаасай гэж хүсэх үе байсныг үгүйсгэхгүй. Би эр хүнд өмнөх шигээ итгэхээ больсон. Драке бол сайн залуу. Гэхдээ хайртай залуугаа болгохыг хүсэхгүй байна.

-Крис Браунаас салаад олон залуустай нэр холбогдсон. Хэзээ гэр бүлтэй болох вэ?

-Мэдэхгүй юм. Одоогоор хайр, дурлал болон гэр бүл гэхээсээ амжилттай уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байна.

-Хэдэн жилийн өмнө таныг хүүхэдтэй болохыг хүсч буй тухай өгүүлж байхыг сонсч байлаа. Яагаад ээж болохоос зугтаагаад байгаа юм?

-Нэг л өдөр ээж болох байх. Гэхдээ одоо биш.

-Тэгвэл ганц бие хүмүүст зөвлөгөө өгөөч?

-Ганц бие байхдаа галзуу бүхнийг хийж үзэх хэрэгтэй

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

“Mongolia’s next top model” шоуны шүүгч Нора Дагва: Оролцогчоо хасах тэр мөч хамгийн хэцүү

$
0
0

news_76166_1

Парис хотын Бонапарт гудамжинд намар цаг айлчлан иржээ, шаргал навчис газраар хөглөрч, өглөөний нар зөөлөн ээнэ. Хээнцэр чимэглэлтэй ч цөөхөн хэдэн суудалтай энгийн нэгэн кафены гадаах суудалд нэгэн бүсгүй эспрессо шимэнгээ “La vie en rose” дууг сонсон сууна. Энэ л дүрслэл өнөөдрийн ярилцлагын зочныг бүрэн тодорхойлох шиг санагдлаа. Тэр бүсгүйг Д.Оюуномин гэдэг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн модель болохын тулд хором бүрт хөдөлмөрлөсөн түүний амьдрал, амжилтын тухай яриа өрнүүлэхээр холбогдоход, яг төсөөлсөн шиг франц зоогийн газарт намайг урьлаа. Дотно танил намуухан аялгуунд цай уунгаа ярилцсан энэ уулзалт “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгч Норагийн дотоод ертөнц, загварын салбарт хөл тавьсан, хөтлөгч болохоор зориг шулуудсан гээд олон сонирхолтой түүхийг шимтэн сонсоход хангалттай хугацаа байлаа…

-“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн эхний дугаар үзэгчдэд хүрч хандалт тун өндөр байна. Асар их хөдөлмөрийн үр дүн учраас эхний дугаар цацагдахад телевизийн багийнхан бүгд л догдолдог байх тийм үү?

-“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирал их хүлээлттэй байсан гэдгийг эхний дугаар цацагдсаны дараа илүүтэй анзаарлаа. Учир нь нэвтрүүлэг гарсаны дараа сошиал ертөнцөөр хамгийн их яригдаж байгаа сэдэв нь манай шоуны тухай байгаа нь ийм дүгнэлтэд хүргэсэн юм. Мэдээж телевизийн багийнхны хувьд сандарч, догдлох зүйл байсан. Даалгавраа хийгээд багшдаа шалгуулах гэж байгаа юм шиг л бүгд гүйлдэж байлаа шүү дээ.

Нора Дагва: Оролцогчоо хасах тэр мөч хамгийн хэцүү

-Ингээд моделиудын ширүүн өрсөлдөөн эхэллээ. Үзэгчдэд гурван сарын турш хүлээж үзэх контент бэлэглэж байгаа уран бүтээлчдэд юун түрүүнд талархах нь зүйтэй юм. Харин хоёулаа яриагаа Нора загварын салбарт хөл тавьсан тэр үеэс эхэлье гэж бодож байна?

-Баярлалаа, урьд өмнө нь өөрийнхөө хувийн амьдрал, ажил, амжилтын түүхээсээ хуваалцсан ярилцлага өгч байгаагүй юм байна. Би өөрийгөө модель болж, загварын салбарт байр сууриа олно гэж огтхон ч төсөөлж байсангүй. Эршүүд, өндөр учраас сагс, волейболын тэмцээнд хүчээр ордог, “хөөрхөн охин” гэдэг ойлголтоос хол хүүхэд байлаа. Харин эгч маань намайг энэ салбарт хөл тавихад чиглүүлсэн хүн л дээ. “Үнсгэлжин” тэмцээнд орохдоо загвар өмсөгчөөр биш загвар зохион бүтээгчээр оролцдог байсан гэж бодохоор модель болно гэдэг ойлголт огтхон ч байгаагүй юм шиг байна. Гэхдээ эгчийнхээ ачаар тодорхой хэмжээнд энэ мэргэжлээр ажиллаж эхлэх сонирхол төрж 1999 оны Гоёл наадамд орж байсан юм. Гэхдээ тэр үед загвар өмсөгч, модель гэдэг ойлголт Монголд огт өөр байсан. Тодруулбал, над шиг өвөрмөц царайтай, туранхай модель бол хүний нүдэнд өртөхгүй, харин хөөрхөн, ялдам тийм л бүсгүйчүүдийг шилдэг загвар өмсөгч гэж хардаг байсан юм. Ингээд төд удалгүй эгч маань намайг Сингапур улсад ирж сурахыг зөвлөсөн. Тэнд очоод загварын чиглэлээр ажилласнаар миний карьер эхэлсэн гэж болно.

-Монголд сайшаагдаагүй модель Сингапурт очоод илүү амжилттай ажилласан байх нь тийм үү?

-Яг тийм, учир нь Монголд байхдаа би өөрийгөө өнөөх өвөрмөц царайтай бусдаас доогуур үнэлэгддэг модель гэж бодож байсан бол Сингапурт ирэхэд бүх зүйл өөр тийш эргэсэн. Яасан гээч, тэд миний дүр төрхийг хамгийн ховор царай гэж хэлсэн. Яг энэ үед би өөртөө итгэх хамгийн том итгэлээ олж авсан. Хэзээ ч дэлхийн алдарт сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж, Chanel-ийн тайзан дээр алхана гэж төсөөлөөгүй бяцхан охинд “чи бол модель” гэж хэлсэн хүмүүс Сингапурт байсан юм. Тэнд очоод Сингапурын нисэх буудалд тавигдсан нэгэн сурталчилгааны гол дүрд тоглоод 5000 долларын цалин авч байсан тэр мөчийг би хэзээ ч мартдаггүй. Тэгэхээр Монголд загварын салбарын хөгжил нэг шат хойно явж байгааг тухайн үед ойлгосон доо. Харин тэр үеэс Сингапур, Парис, Миланд байгаа тэр хөгжлийг эх орондоо нэвтрүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл зүтгэж, хөдөлмөрлөж байна.

Нора Дагва: Оролцогчоо хасах тэр мөч хамгийн хэцүү

-“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэг энэ ойлголтыг хэвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж боддог шүү. Та бүхний зорилго ч модель гэдэг мэргэжлийн онцлогийг үзэгчдэд таниулах байсан байх?

-Тэгэлгүй яах вэ, би энэ нэвтрүүлэгтээ туйлын их хайртай. Учир нь бидний мэргэжил яг сэтгүүлч, багш, эдийн засагчийн ажил шиг явагддаг. Магадгүй түүнээс ч их ажиллагаатай. 10 минутын тайзны алхааны цаана бүтэн өдрийн хөдөлмөр бий. Сэтгүүлийн нүүрэнд гарсан өнгөлөг зургийн цаана 20 хүний хөдөлмөр, хоёр өдрийн зураг авалт бий. Энэ бүхнийг хамгийн энгийнээр ойлгуулахад манай нэвтрүүлгийн нөлөө асар их байгаа. Загварын салбарын тухай сөрөг ойлголт давамгайлж, өнөөх хөөрхөн царайгаар бүгдийг төсөөлдөг байсан цаг үеийг шинэчлэх боломж олгосон нэвтрүүлэг гэж би боддог.

-“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэгт ажиллах саналыг хэрхэн хүлээж авч байв. Анхны юм бүхэн хэцүү байдаг шүү дээ?

-Хамгийн шилдэг багтай хамтарч ажиллах байсан учраас хөтлөгч, шүүгчээр ажиллах саналыг шууд л зөвшөөрсөн. Би бүх зүйлд багийн сайн тоглогч байхыг хүсдэг. Хүн хэзээ ч ганцаараа ажиллаад амжилтад хүрдэггүй. Харин сайн хамт олны ачаар хүссэнээ олж авдаг. Яг энэ зарчмаар л ажилласан даа. 10 хүний өмнө гарч олигтой үг хэлж үзээгүй хүнийг хэдэн сая үзэгчийн өмнө хөтлөгч хий гэж хэлсэн тэр мөчийг мартахын аргагүй. “Боловсрол” телевизийн багийнхан надад гурван хуудас текст өгөөд гурав эргүүлээд ус руу түлхсэн. Тэгээд л сэлсэн дээ. Шударга хэлэхэд би эхлээд чадаагүй, алдаж, зэмлүүлж, шүүмжлүүлсэн. Харин өдөр ирэх тусам энэ бүхнийг засч сайжруулахыг л эрмэлзэж байлаа. Үзэгчдийн шүүмжлэл эхлээд хэцүү байсан ч сүүлдээ тоогоогүй ээ, зүгээр л урд байгаа замаа хараад хичээсэн.

Нора Дагва: Оролцогчоо хасах тэр мөч хамгийн хэцүү

-Хоёр дахь жилдээ ажиллахад арай өөр мэдрэмж төрж байна уу. Туршлага нэмэгдсэн болохоор дөртэй болчихсон байгаа байх?

Энэ жил арай дээрдсэн. Миний хамгийн том сул тал монгол хэлээ сайн мэддэггүйд байсан юм. Өнгөрсөн жилийн шоугаа дуусгаад өөртөө олон дүгнэлт хийсэн. Тэгээд дахиад сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгож Бали арал, Лондонд амьдрахаар явсан. Ингээд хамгийн гол нь монгол хүн учраас төрөлх хэлээ төгс сайн эзэмшье гэдэг зорилт тавьж англи үг хольж ярьдагаа цэгцэлж эхэлсэн. Би багаасаа л гадаадад амьдарч, аялдаг байсан болохоор бүх үг англиар орж ирээд байдаг юм. Харин монгол болгох хэрэгтэй гэсэн команд өөртөө өгснөөс хойш арай дээрдсэн шүү.

-Загварын салбарт оруулсан энэ хөрөнгө оруулалтын үр дүн гарах цаг ойртож байгаа болов уу?

-Би “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийг Монголын хамгийн өндөр зардлаар бүтэж байгаа цөөн хэдэн нэвтрүүлгийн нэг гэж хэлмээр байна.

Нэг дугаарын зураг авалт хийхэд хамгийн багадаа дөрвөн объект солино. Хорь гаруй охиныг иж бүрэн хувцаслана. Нэг гэрт байрлуулж, хамгийн эрүүл хоол хүнсээр хангана. Хөргөгчинд байгаа нэг ширхэг бүтээгдэхүүн ч бидэнд хамаатай. Тэгээд хамгийн их бэлэгтэй нэвтрүүлэг шүү дээ. Охидод үргэлж шинэ, сонирхолтой бэлэг бэлтгэж баярлуулах нь бидний бас нэг зорилго.

Энэ мэтчилэн ярихад төсөөлшгүй их хөдөлмөр, бас өртөг гардаг. Үүний үр дүнг ялагчид маань бас оролцоод гарсан моделиуд маань амжилтаараа бататгаж харуулна. Тэд дэлхийн брэндийн зураг авалтад уригдаж, олон улсын тайзанд алхаж эхлэх цаг ойрхон байгаа гэдэгт итгэдэг. Учир нь тэд маш өндөр түвшинд бэлтгэгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд Монголын шилдэг моделиуд дэлхийн тайзанд алхаж эхэллээ. Тэдний чадварыг дэлхийд өндрөөр үнэлж эхэлж байна. Энэ бол бидэнд том боломж байгаагийн тод илрэл. “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгээс тодорсон ялагч нар ч энэ буухиаг үргэлжлүүлэх ёстой гэж боддог. Тэд чадна гэдгийг мэдэж байгаа учраас бид асар өндөр өртгөөр шоу хийж байна шүү дээ.

Нора Дагва: Оролцогчоо хасах тэр мөч хамгийн хэцүү

-Шоуны хамгийн хэцүү нь юу байдаг бол?

-Манай нэвтрүүлгийн бичлэгийн үеэр олон сонирхолтой зүйл болдог. Үзэгчдэд харуулж байгаа нэг цагийн нэвтрүүлгийн цаана дөрвөн өдрийн бичлэг байдаг гээд бод доо. Би анх их гайхдаг байлаа. Гэхдээ олон цагаар сууж бичлэг хийлгэх надад юу ч биш. Энэ зэргийн бэрхшээлийг даваад л гарах ёстой. Яагаад гэвэл түүний цаана 100 гаруй хүн бас л хөдөлмөрлөж байгаа. Харин оролцогчоо хасах тэр мөч хамгийн хэцүү нь. Оролцогч хасагдсаны дараа хэлдэг тэр үгийг би сэтгүүлчээсээ авахгүйгээр өөрийнхөө тухайн үеийн мэдрэмжээр хэлдэг. Нулимсаа нуугаад залгиж өнгөрөөсөн үе зөндөө бий. Би дагаад уйлчихаж болохгүй шүү дээ. Ер нь оролцогчдоо хараад би өөрийнхөө бага насыг олж хардаг л даа. Тийм учраас туулсан туршлага, эзэмшсэн мэргэжлээсээ харамгүй хуваалцахыг хүсдэг юм.

-Энэ жилийн шоу шүүгчдийн бүрэлдэхүүнээс эхлээд шинэ, содон зүйлсээр дүүрэн байх бололтой?

-“Боловсрол” телевизийнхэн үргэлж топуудыг нэг дор цуглуулдаг. Шүүгчидтэйгээ гар нийлэн хамтран ажиллаж ялагчаа тодруулах болно. Өвөр Монголын Монгол Одон телевизтэй хамтран ажиллаж байгаа учир Өвөр Монголын үзэгчид нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр бидэнтэй зэрэгцэн хүлээн авч үзэх боломжтой болсон. Мөн Монголоос гадна Өвөр Монгол, Буриадад зураг авалт хийх гэх мэтээр олон гэнэтийн бэлэг бий. Гурван сарын турш бидэнтэй хамт байж шилдэг моделийн эрэлд гарцгаая гэж үзэгчиддээ хэлмээр байна.

-Норагийн яриаг сонсоход аялах дуртай бололтой. Хэдэн улсаар аялсан бэ?

-Би аялах үнэхээр дуртай. 50 гаруй улсаар аялсан байна. Есөн улсад урт хугацаагаар амьдарч байлаа. Энэ бүхэн миний амьдралыг кайфтай, сэтгэл ханамжтай болгодог. Одоо шоугаа дуусгаад Парис хотод очиж амьдрах төлөвлөгөөтэй байна.

-Парис хот гэснээс Нора барууны хэв маягт дуртай юм шиг санагдлаа. Хувь хүнээ тодорхойлж ярьж өгөөч?

-Би гурван эгч, нэг эрэгтэй дүүтэй. Манайхан бүгдээрээ загварын мэдрэмжтэй “cool” хүмүүс байдаг. Өөрийнхөө хамгийн том давуу талыг мэдрэмжтэй, хувирал сайтай дүр төрхтэй гэж хэлмээр байна. Харин энэ бүхнийг ааваасаа өвлөсөн. Манай аав загварын өндөр мэдрэмжтэй, байнга Beatles сонсдог, яг таны хэлдгээр барууны хэв маягийг амьдралдаа хэвшүүлсэн хүн байсан юм. Оройн хоол идэх, гэрээ тохижуулах, хувцаслах зэрэг нь үнэхээр тансаг. Ийм орчинд өссөн болохоор би өөрийгөө метрополитан бүсгүй гэж хэлмээр байна. Парис яах аргагүй миний мөрөөдлийн хот. Франц хэлэнд ухаангүй дурласан. Энэ бүхэн намайг тодорхойлж чадах болов уу?

Нора Дагва: Оролцогчоо хасах тэр мөч хамгийн хэцүү

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дээд зэрэглэлийн модель болохын тулд олон бэрхшээлийг туулах хэрэгтэй болно. Нора ч түүнийг тойроогүй дайрсан нь лавтай. Хамгийн сургамжтай тохиолдлоосоо хуваалцаач?

-Сингапурт очоод удаагүй байтал агентлагаас нэг зураг авалтад ороорой гэж хэллээ. Тэр үед хэлний мэдлэг тийм ч сайн байгаагүй учраас зураг авалтад орох ёстой юм байна, байршил нь тэнд юм байна гэдгээ л ойлгож байсан. Яваад очтол Сингапурын алдартай модель студид сууж байна. Гайхаж байснаа, дуудахаар нь түрүүлж ороод зургаа авахууллаа. Тэгээд удалгүй өнөөх алдартай модель орж ирээд хамт авахуулж эхэллээ. Сандарч, балмагдсандаа позоо яаж авах тухай байтугай яаж зогсохоо ч мэдэхгүй байв. Гэтэл зурагчин “Chin down” гэж байн байн хэллээ. Би тэр үгийг нь ойлгохгүй болохоор санаанд орсноо л хийсэн. Гэтэл тэдний хэлсэн заавраар нь ажиллаагүй учраас надад урам нь хугарсныг зураг дуусахад мэдэрч байсан юм. Ингээд дараа нь би юу алдсанаа ойлгосон. Ердөө “эрүүгээ доош нь” гэдэг үгийг ойлгоогүйн төлөө Harper’s Bazaar сэтгүүлийн нүүр зурганд Сингапурын алдарт модельтой хамт гарах боломжоо салхинд хийсгэсэн юм. Үүний араас хэчнээн их боломж надад ирж болох байсныг төсөөлөхөд харамсалтай. Гэхдээ энэ үеэс хойш би англи хэлийг эх хэл шигээ сурах ёстой гэдгийг ойлгож хичээлээ л хийдэг болсон доо. Тэр сэтгүүл одоо хүртэл надад бий. Хааяа харж өөртөө сануулга өгдөг юм.

-Загварын салбар хатуу гэдэг л энэ байх даа. Загварын тайз, зураг авалтын хөшигний ард өрнөдөг үйл явдлаас уншигчдад хуваалцаач, сонин байх болов уу?

-Загварын тайзны ард хамгийн халуун дулаан уур амьсгал бий. Бид яг л нэг гэр бүл шиг. Моделиуд бие биенийхээ даашинзыг урж, өсгийтийг нь хугалж, будгийг нь хулгайлдаг гэдэг явган яриа хүмүүсийн дунд их бий. Тэр цаг өнгөрсөн. Одоо тийм модель нэг ч байхгүй. Цаг хугацаа өнгөрч, хүмүүс хөгжихийн хэрээр салбар эрүүл болдог.

Нора Дагва: Оролцогчоо хасах тэр мөч хамгийн хэцүү

 эх сурвалж: eagle.mn

Ц.Мичидмаа: Чадахгүйгээсээ болоод загнуулдаг ч би кинонд тоглох дуртай

$
0
0

15267814_2215230382035503_8997089520193397546_n(1)

Монголын үндэсний кино академиас зохион байгуулдаг “Академи авардс” шагнал гардуулах ёслол өнгөрсөн сарын 28-нд долоо дахь жилдээ болсон.

Тус ёслолын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг бяцхан уран бүтээлч Ц.Мичидмаа хүртсэн юм. Тэрбээр найруудлагч Б.Чингүүний “Аз жаргал” кинонд тоглосон. Нийслэлийн нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч, телевизийн хөтлөгч, ирээдүйтэй жүжигчин Ц.Мичидмаатай ярилцлаа.

-“Академи авардс” шагналын түүхэн дэх шилдгээр шалгарсан хамгийн бяцхан уран бүтээлч нь чи. Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналын эзэн болоод тайзан дээр үг хэлэхдээ сандарсан уу?

-Тийм номинацад нэр дэвшсэнээ ёслолын өмнөх өдөр л мэдсэн. Мундаг уран бүтээлч эгч нартай өрсөлдсөн шүү дээ. Шагнал хүртсэн уран бүтээлч үг хэлдгийг зурагтаар л харснаас биш, өөрөө хэлнэ гэж бодоогүй ээ. Их сандарсан. Гэхдээ маш их баярлаж байгаа. Найруулагч Б.Чингүүн ахад “Намайг кинондоо тоглуулсанд баярлалаа” гэж онцгойлон хэлмээр байна.

-Найзууд, ангийнхан нь гээд олон хүн баяр хүргэсэн үү?

-Манай ангийнхан надад маш гоё цэцгийн баглаа, бэлэг өгсөн. Бүгд баяр хүргээд л гоё хүлээж авсан шүү.

-Хэдэн настайдаа анх кинонд тоглосон бэ?

-Зургаатайдаа “Зүрхэнд дуссан нулимс” киноны туслах дүрд, дараа нь “Үлгэрийн баатар гэртээ харих замд” киноны гол дүрд тоглосон. UBS телевизийн “Нахиа” хүүхдийн хөтөлбөрийг хөтөлдөг байсан болохоор намайг тоглож чадна гэж итгэсэн байх.

-“Аз жаргал”, “Хайр”, “Бумеранг” гээд олон кинонд тоглолоо. Хэчнээн дүртэй болчихов?

-Богино хэмжээний кинонуудаа оруулбал 16 болсон.

-Найруулагч нараас кинонд тоглуулах санал их ирдэг үү?

-Сайн мэдэхгүй л байна. Найруулагч нар ээжтэй холбоо барьж, тоглох боломжтой, үгүйг ээж минь шийддэг. Одоохондоо дахиж кинонд тоглохгүй байх аа. Хичээлдээ анхаарах ёстой.

-Чамайг жаахан болохоор найруулагч, ахмад уран бүтээлчид өхөөрддөг байх. Зураг авхуулах үедээ загнуулаад шантарч байсан уу?

-Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, найруулагч Б.Чингүүн гээд олон мундаг уран бүтээлчийн кинонд тоглосон. Кинонд тоглох үед тэд их эрхлүүлдэг. Бас хааяа загнана. “Аз жаргал” киноны миний дүр уйлдаг хэсэг ихтэй.

Чадахгүйгээсээ болоод загнуулсан үе бий. Киноны зургийг хөдөө авах үед их уйдсан. Сонирхолтой тоглоом ч байгаагүй. Дараа нь “Хайр” кинонд хараагүй охины дүрд тоглосон. Их хэцүү байсан шүү.

-Найруулагч, жүжигчин Э.Батхүүгийн “Толбо” кинонд тоглосон байсан. Бас найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэ кинонд тоглосон гэсэн үү?

-“Том дөрвөн толгой” хүүхдийн киноны хоёрдугаар анги буюу “Том зургаан толгой”-д тоглосон. Мөн Ж.Сэнгэдорж найруулагчийн “Би нар” кинонд тоглосон. Удахгүй үзэгчдэд хүргэх байх.

-Үлгэр дуурайл авдаг уран бүтээлч чинь хэн бэ?

-Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Г.Золбоот, жүжигчин М.Саранцэцэг, Э.Мөнгөнтулга, найруулагч Б.Чингүүн гээд хамтран ажилласан бүх уран бүтээлчээ нэрлэнэ.

-Өнгөрсөн онд Гүрж улсын Батуми хотод зохион байгуулсан “Best princess of the world” уралдаанд амжилттай оролцож, дэлхийн бяцхан миссийн титэм хүртсэн байх аа?

-Цэцэрлэгт байхаасаа уран гимнастикаар хичээллэсэн юм. Ээж, багш минь намайг “Бяцхан мисс” улсын уралдаанд бэлдүүлж, оролцуулсан. Тус уралдаанд түрүүлж, дэлхийн хэмжээний уралдаанд оролцох эрх авсан. Түүнд ч амжилттай оролцоод ирсэн.

-Өөр ямар авьяастай вэ?

-Энэ жил “Би эстрадын дуучин” улсын уралдаанд оролцоод тусгай байрт шалгарсан. Бас бүжгийн хамтлагтай.

-Телевизийн нэвтрүүлэг хөтөлдөг хэвээрээ юү?

-Нэг хэсэг С1 телевизийн “Хүүхэлдэйн киноны ертөнцөөр” нэвтрүүлгийг хөтөлсөн. Одоо МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн хүүхдэд зориулсан танин мэдэхүйн буланг нь хөтөлж байгаа.

-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

-Эмч болно. Өвчиндөө шаналж байгаа хүмүүсийг эдгээж, эмчилмээр байна. Бас боломж олдвол кинонд тоглохыг хүсдэг. Том болоод дэлхийн миссийн титэм хүртсэн анхны монгол бүсгүй болохыг мөрөөддөг.

http://unuudur.mn/article/109423

Г.Угалзцэцэг: Бодибилдинг, фитнессийн дэлхийн аваргад охинтойгоо оролцоно

$
0
0
Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Г.УГАЛЗЦЭЦЭГТЭЙ ярилцлаа. Тэрбээр хэдхэн сарын өмнө “Сhamp fitness” клубээ нээсэн бөгөөд ирээдүйн тив дэлхийн аваргуудыг бэлтгэх ажилд анхаарч яваа тамирчдын нэг юм.
-Азийн аваргаас гурав дахь удаагаа алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилийнхээс юугаараа онцлог байв?
-Өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос олон тамирчин оролцдог байсан бол энэ удаа би ганцаараа явлаа. Аливаа тэмцээнд олуулаа оролцоход сэтгэл зүйн хувьд зарим талаараа давуу тал болдог. Бэлтгэсэн зүйлээ үзүүлэхийн өмнө тамирчид нэгэндээ тусалж дэмждэг. Харин энэ жилийн Азийн аваргад бүх зүйлийг ганцаараа хийж, гүйцэтгэлээ. Тивийн дахь удаагийн тэмцээнд нэлээд хэдэн ангиллыг нэмсэн учир би хоёр ангилалд оролцож хошой алтан медаль хүртлээ. Урьдах тэмцээнд оролцсон туршлагадаа үндэслэн аль ангилалд хэрхэн бэлтгэж орохоо мэддэг болсон. Өнгөрсөн жилийн Азийн аваргынхаа бэлтгэлийг маш сайн хийсэн ч тэмцээний үеэр их ядарч байлаа. Хэт их ачаалал авсны улмаас ийм байдалд орсон ч тэмцээндээ түрүүлсэн. Тиймээс энэ жил өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байхад анхаарлаа. Хоёр сарын дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох учир хэт их ядрахгүйг хичээсэн.
-Та дэлхийн гурван удаагийн аварга. Хэдхэн сарын дараа болох дэлхийн аваргад амжилтаа бататгахаар төлөвлөж байгаа болов уу?
-Чадах чинээгээрээ л хичээж оролцоно. Хариуцлагатай байж аварга гэдэг нэрээ баталж, хамгаална.
-Тамирчны ялалт хямдхан олддоггүй. Бугд л хөлс хүч, цаг заваа хэдэн сар, жилийн хугацаанд зарцуулж амжилтад хүрдэг. Гэтэл спортын төрлөөс хамаарч өөрөөр үнэлж дүгнээд байх шиг санагддаг юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Тамирчид адилхан л хүч хөдөлмөрөө зарцуулж, олон улсын тайз, дэвжээнээ төрийн дууллаа эгшиглүүлчих юмсан гэж боддог. Тиймээс ч “Тамирчны ялалт хямдхан олддоггүй” гэж хэлдэг. Хүмүүс тамирчдын амжилтаар бахархаж, тэдэн шиг спортоор хичээллэдэг. Энэ нь бүх нийтийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Иймээс тамирчдыг адилхан авч үзвэл урам авч илүү ихийг бүтээхийн төлөө хичээнэ. Энэ нь цаад утгаараа ирээдүйн тамирчдыг төрүүлэх, тэдэнд урам зориг өгөхөд анхаарч байгаа хэрэг юм.
-Манай улсын тамирчид оролцсон уралдаан тэмцээнээсээ ганзага хоосон ирдэггүй учир зарим талаар жирийн үзэгдэл мэтээр бодох шалтгаан болдог байж ч магадгүй. Гэхдээ хэдэн арван сая хүн амтай улсын тамирчныг ардаа орхиж медалийн тавцанд зогсох тийм ч хямдхан олддог ялалт биш байх?
-Манай тамирчид мундаг болохоор тийм бодол төрүүлсэн байж магадгүй юм. Олон улсын тэмцээнд оролцохоор очиход манай улсыг мэддэггүй хүнтэй олон таарна. Тэр бүрт эх орноо амжилт хөдөлмөрөөрөө сурталчлан таниулдаг. Тэгэхээр тамирчин хүн улсынхаа нэрийн хуудас юм. Миний оролцсон ангиллын мөнгөн медалийг Сингапур, хүрэл медалийг Узбекистаны тамирчин хүртсэн. Азийн аваргын фитнесс ангилалд Энэтхэгийн тамирчин түрүүлэхэд улс орон даяар наадам хийж байлаа. Азийн мистерээр Энэтхэгийн тамирчин тодроход тамирчныхаа ялалтыг орон даяар тэмдэглэж, үндэсний баярын хүрээнд хүлээн авч байсан.
-Хилийн чинадад оролцох тэмцээний зардлыг тань хариуцдаг байгууллага бий юү?
-Би тэмцээнийхээ бүх зардлыг хувиасаа гаргадаг. Анх олон улсын тэмцээнд оролцохдоо өр тавьж явдаг байсан. Одоо бол байдал өөрчлөгджээ. Хэдэн сарын өмнө би “Champ fitness” клубээ нээж, тамирчин төдийгүй энгийн иргэдэд өөрийн мэддэг, чаддагаа заагаад явж байна. Манай клуб одоогоор 19 тамирчинтай. Тэднийгээ чадахаараа дэмжин ажилладаг. Хэдийгээр тэмцээнд оролцох зардлыг нь өгч чадахгүй ч уураг бэлдмэлээр нь хангахыг хичээдэг юм. Фитнесс клуб нээсэн нь ч үүнтэй холбоотой.
-Тэмцээний зардлыг хариуцаад өгчихдөг газартай бол тамирчин зөвхөн бэлтгэлдээ анхаарч амжилт гаргах магадлал төдий чинээгээр нэмэгдэнэ шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Намайг Азийн аваргад яваад ирэхэд олон хүн яагаад ганцаараа оролцсон талаар асуусан. Энэ нь зардал мөнгөтэй л холбоотой. Энэтхэгт очиж тэмцээнд оролцоход тамирчинд хэдэн сая төгрөг хэрэгтэй. Гэтэл тэр их мөнгийг гаргачих боломжтой тамирчин манай улсад хэд билээ. Уг нь тэмцээний ангилал бүрт оролцох чадвартай тамирчин манай улсад бий. Ганцхан тэдэнд яваад оччих зардал тэр бүр олддоггүй юм.
-Хоёр сарын дараа болох дэлхийн аваргад хичнээн тамирчин оролцохоор мэдүүлээд байгаа бол?
-Тайланд улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 20 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Зарим тамирчин тэмцээн болохоос өмнө зардалтай болчихно гэж бодож байгаа. Гэхдээ амжихгүй бол бас л тэмцээнийг өнжинө. Дэлхийн аваргад манай кпубээс л гэхэд 10 гаруй тамирчин оролцохоор бэлтгэж байна.
-Сонирхогчоос мэргэжлийн тамирчин болтол хөдөлмөрлөсөн танаар бахархаж байна Одоо та өөр шигээ спортоор хичээллэж байсан хүмүүстэй ажиллаж байна. Цаашид клубийнхээ үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ?
-Манай клубт зөвхөн тамирчид хичээллэдэггүй. Жингээ хасах, эрүүл болох хүсэлтэй иргэд ч ханддаг. Зарим эцэг эх хүүхдээ тамирчин болгомоор байна гээд дагуулаад ирнэ. Манай клубийг зорьж ирсэн хүмүүст үр дүнг нь харуулахыг хичээдэг. Тиймээс ч хүн бүртэй тулж ажилладаг юм. Манай улсад дэлхийн сүлжээ фитнесс клубүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл бид яагаад тэдэн шиг гадаадын оронд салбараа нээж болохгүй гэж. Бид ийм амжилтад хүрэхийн төлөө хичээнэ. Гэхдээ бид ганцхан ашиг харж ажиллахгүй. Чадахаараа тамирчдаа дэмжсэн, тодорхой хэмжээгээр тэдний тэмцээн уралдаанд оролцох зардлыг гаргачихдаг байх гэж л клубээ нээсэн юм шүү дээ.
-Таны охин фитнессээр хичээллэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд та хоёр хамтдаа оролцох уу?
-Охин маань дэлхийн аваргын залуучуудын ангилалд өрсөлдөнө. Одоо клубийнхээ багшаар ажиллаж байна. Энэ жил АШУҮИС-ийг төгссөн. Дэлхийн аваргын дараа мэргэжил дээшлүүлэхээр гадаад явах юм. Бид өнгөрсөн жил олон улсын тэмцээнд хамт оролцсон. Энэ жил ч гэсэн дэлхийн аваргад хамтдаа оролцохоор бэлтгэж байна.
 -Олны танил хүмүүсийн хувийн дасгалжуулагчаар ажиллаж байна уу?
-Тийм хүмүүсийн хувийн дасгалжуулагчаар ажилладаг. Гэхдээ би тэдний мэдээллийг хамаагүй зарладаггүй. Магадгүй ингэж ажилладаг учраас хүмүүс надад ханддаг байх. Би сардаа 3-4 хүний хувийн дасгалжуулагчаар ажилладаг. Цагаа ингэж хуваарилснаар тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад анхаарах боломжтой болдог юм.
-Цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулаад явж байгаагийн зорилго юу вэ? 
-Анх гоё, сайхан болъё гэж бодсон. Дараа нь тэмцээндээ амжилттай оролцохыг зорьж, энэ спортоор хичээллэх тутам зорилго маань улам баяждагийг ойлгосон. Одоо бол аль болох олон тамирчныг дэмжих юмсан гэж бодож байна. Бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэдэг тамирчид зодог тайлах талаар боддоггуй. Олон улсын тэмцээнд 80 настай тамирчин ч оролцож байна. Нас бол тоо гэдгийг эндээс л харж болохоор байдаг юм. Тамирчин хүн гэр бүлийн асуудлаар түр завсарладаг байх. Миний хувьд ч гэсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийхээ дараа хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байна.
-Бие давхар болсон үедээ ч жирэмсэн охид, эмэгтэйчүүдэд зориулсан анги нээн хичээлээ үргэлжлүүлэх боломжтой. Энэ талаар та аль хэдийнэ төлөвлөсөн байх?
-Анхандаа бие давхар болохоор надад хийх зүйл огт олдохгүй юм шиг санагдаж байсан. Найз нөхдөдөө төлөвлөгөөгөө хэлэхэд өөртэйгөө адилхан охид, эмэгтэйчүүдийн анги нээгээч гэсэн санал хэлсэн юм. Тэр нь ч надад болохгүй зүйлгүй санагдсан.
-Фитнесс клубтээ гадаадаас тамирчин авч ирж туршлага солилцох бодол бий юү?
-Одоохондоо тэр талаар төлөвлөөгүй байна. Олон улсын тэмцээний үеэр ажиглахад гадаадын тамирчдын бэлтгэлээ хийж байгаа арга барил өөр байдаг. Энэ үүднээс гадаадын тамирчныг эх орондоо урьж туршлага солилцож болох юм.
-Нэг зүйлийг сонирхож асуумаар байна. Сүүлийн үед бодибилдинг, фитнессээр хичээллэгсдийн уургийн хэрэглээ эрүүл мэндэд нь нөлөөлж байна гэх юм. Уураг бэлдмэл тамирчдад үнэхээр тийм халгаатай байдаг юм уу?
-Уураг хүний биед муу гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь зөв хэрэглэх ёстой. Уураг бол зүгээр л шингэрүүлсэн хоол шүү дээ. Нэмэлт хунсний тэжээл гэдэг үүднээс уургийг өргөн хэрэглэдэг. Спортоор хичээллэгсдийн хувьд зарцуулж байгаа энергиэ нөхөхийн тулд арай ахиу хэрэглэдэг байх. Би ч гэсэн спортоор хичээллэж байгаа хүмүүст уураг хэрэглэхийг зөвлөдөг. Суудлын ажилтай, хөдөлгөөн дутагдаж байсан хүмүүс спортоор хичээллэхээр дархлаа нь буурдаг. Тиймээс дархлаагаа хэвийн хадгалахын тулд зохих хэмжээнд уураг хэрэглэж болно.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Николь Кидман: Том Крузтай эрт гэрлэснээр би бэлгийн дарамтаас хамгаалагдсан…

$
0
0

44131133_474115836414238_1571158200051302400_n

Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Николь Кидман анхны нөхөр Том Крузынхаа талаар дурсах дургүй. Гэхдээ 51 настай жүжигчин бүсгүй New York Magazine-д  сүүлд ярилцлага өгөхдөө холливудын хэцүү орчинд бэлгийн дарамтаас нөхрийнх нь нэр сүр аварч байсныг хүлээн зөвшөөрчээ.

“22 настайдаа Том Крузын эхнэр болоход ямархуу байсан талаар би ярихыг хүсдэггүй. Учир нь одоо би амьдралынхаа хамгийн агуу хайртай хамтдаа амьдарч байгаа тул түүнийгээ хүндлэх ёстой гэж боддог. Гэхдээ Том Крузтай эрт гэрлэсэн минь надад хамгаалалт болсон. Би хайр сэтгэлээрээ гэрлэсэн нь үнэн. Нөлөө бүхий хүчирхэг эр хүнтэй гэрлэсэн болохоор олон муу хүний бэлгийн дарамтаас хамгаалагдсан. 10 гаруй жил томоос том өлгийнд байсан гэсэн үг. Харин 32 насандаа гэр бүлээ цуцлуулсаны дараагаар маш богино хугацаанд чамгүй их зүйл үзсэн.

Бэлгийн дарамт үзүүлсэн хэн нэгнийг илчлэхийг хүсч байна уу гэж үү? Үгүй ээ. Тэр муу муухай явдал миний ажил амьдралд тусгалаа олсон уу гэж үү? Тэгэлгүй яахав. Энэ бол зөвхөн бэлгийн дарамт ч биш бас үхэл хагацал, өнчрөл зовлон юм…” гэж Николь Кидман өгүүлжээ.

Николь Кидман арав гаруй жилийн өмнө хөгжимчин Кит Урбантай гэрлэж,  өдгөө 10 настай Сандэй Роуз, найман настай Фэйт Маргарет гэх хоёр охиноо хамтдаа өсгөж буй билээ.

www.zindaa.mn


Б.ЦЭЦЭГ: БИ ОД БОЛОХЫГ ХҮСДЭГГҮЙ

$
0
0

Бид энэ удаа хэдийнэ бүсгүйчүүдийн танил болсон, жүжигчин Б.Цэцэгтэй ярилцлаа. Тэрээр “Хадаг” киногоороо “Азийн шилдэг жүжигчин” шагнал авч, Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргаж байсан цаг саяхан.  Мөн тэрээр өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн “Mongolian connection” уран бүтээлийн гол дүрд тоглож, СТА цолоор шагнуулаад байгаа юм


-Саяхан таны гол дүрд тоглосон “Mongolian connection” уран сайхны кино нээлтээ хийлээ. Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Юуны түрүүнд энэ кинонд оролцсон, хамтарч ажилласан бүх уран бүтээлчдэдээ баярын мэнд дэвшүүлье. Миний хувьд өнгөрсөн оны намар “Хөх тэнгэрийн хязгаар” хэмээх олон улсын хэмжээний кинонд тоглосон. Тус киноны үеэр жүжигчин Б.Амарсайхан ах маань адал явдалт, драмын кино хийнэ гэж ярьж байсан юм. Тухайн үед би түүний ярианаас сонсоод л дүрийн шалгаруулалтад оролцох юмсан гэж битүүхэндээ бодож явсан. Удалгүй киноны дүрийн шалгаруулалт өрнөхөд би гол дүрээр тодорч кинонд тоглох аз завшаан тохиосон юм. Уг кинонд Азийн шилдэг эрэгтэй дүрийн шагналт Японы жүжигчинтэй хамтран тоглоно гэдэг надад нэр төрийн хэрэг санагдаж билээ. Тус киноны зохиол надад их таалагдсан. Тэр тусмаа нийгэмд болж буй хаалттай сэдвийг кино урлагаар дамжуулж харуулахыг зорьсон нь миний сэтгэлийг хөдөлгөсөн юм болов уу. Хамгийн анх зохиолыг уншихад хүний наймаа, хөшигний цаадах амьдралыг харуулна гэхээр миний сэтгэл рүү “ёонк” гээд л орсон доо.

– Хүний наймаанд өртсөн бүсгүйн дүрийг гаргахад хэцүү байв уу?

-Хулан бол хүний наймааны золиослогдсон бүсгүй. Өнөөдөр бидний дунд хүний наймаанд өртсөн бүсгүйчүүд “чимээгүй” оршин тогтнож байгаа. Эдгээр бүсгүйчүүдийг нийгэмд биеэ үнэлэгч мэтээр хардаг нь хамгийн харамсалтай юм. Гэтэл тэдний биеэ үнэлж буй цаад шалтгааныг нь мэдэхгүйгээр өнгөцхөн дүгнэдэг нь учир дутагдалтай. 2013 оны судалгаагаар Монгол Улсад 500 мянган охид, эмэгтэйчүүд хүний наймааны хохирогч болсон гэх тоо бий. Монгол Улсын хүн ам гуравхан сая атал дээрх тоог сонсоход үнэхээр сэтгэл эмзэглүүштэй. Хулан бол бусадтай адил амьдралаа сайжруулахаар гадагшаа яваад  хүний наймаанд өртсөн, сэтгэл зүрх нь шархалсан бүсгүйн дүр юм. Анх зохиолоо уншихад энэ дүрийг илэрхийлнэ гэж бодохоор л хүнд санагдаж билээ. Нийгэмд ч гэсэн иймэрхүү байдлаар хүний наймааны золиос болсон олон эмэгтэйчүүд байдаг. Тиймээс энэ сэдвийг хөндсөн IFI кино багийнхан болоод Б.Амарсайхан ахдаа маш их талархаж байна. Нийгэм ядуурахад хамгийн түрүүнд эмэгтэй хүн өртдөг гэдэг үг байдаг. Тухайлбал, хашаа байшингаа барьцаанд тавиад өрөө төлөхөөр Хятадад биеэ үнэлж буй жишээ олон байна. Түүнээс гадна хүчирхийлэлд өртөөд хилийн чанадад хүүхдээ төрүүлсэн, хятадуудаас багахан хэмжээний мөнгө зээлснийхээ төлөө биеэ үнэлж байгаа охид бий. Тэднийг бид янхан гэж чичлэхээс илүүтэй энэ аймшигт хэргээс бусдыгаа сэргийлж, хохирогч болгохгүйн тулд анхаарах хэрэгтэй. Ийм олон бодит кейсүүд бидний дунд оршин байхад үүнийг кино урлагаар дамжуулж харуулах нь маш чухал санагдсан. Яагаад бид хүчирхийллийг харсаар байж мэдэлгүй өнгөрөөх ёстой юм.

– Таныг мэргэжлийн жүжигчин биш ч дэлгэцийн урлагтай ойр хүн гэлцдэг. Энэ дүрийг бүтээхэд танаас хэр их ур чадвар шаардав. Өөрийн бүтээсэн дүрдээ сэтгэл хангалуун байгаа юу?

-Энэ дүрд тоглосондоо маш их баярлаж байна. Би олон улсын банк санхүүч мэргэжилтэй. Одоогийн байдлаар миний тоглосон дөрөв дэх уран бүтээл энэ юм. Миний хувьд суралцах зүйл их байгаа. Жүжигчний ур чадварыг бүрэн гүйцэж мэдэхгүй ч гэсэндээ Хулангийн оронд байсан бол яаж хүлээж авах байсан бэ гэдэг айдас төрсөн. Кино зураг авалтын дундуур өөрийн эрхгүй огшоод сэтгэл эмзэглэсэн үе зөндөө тохиолдсон. Хүний наймааны хохирогчид тэр бүр нийгэмд дуу хоолойгоо илэрхийлж чаддаггүй. Үүнийг кино урлагаар дамжуулан нийгэмд цочроо өгөх зорилгоор дэлгэж тавьсан юм болов уу гэж би бодсон. Хэрэвзээ хэвлэлийн талбарт ажилладаг хүн байсан бол ухах кейс  олон байна. Кино зураг авалтын дундуур миний инстагграм хуудсанд “Маш гоё ирээдүй таныг хүлээж байна. Мөнгө олох ажлын санал тавьж байна” гэсэн утга бүхий мессеж танихгүй хаягаас ирсэн. Явуулсан хаягийг нь харвал ОХУ, БНХАУ, биеэ үнэлэгчдийн зураг байсан. Хамгийн харамсалтай нь тэр дунд Монгол охины зураг  байсан. Тухайн үед надад үнэхээр их айдас төрсөн. Хүний наймаа ийм хэлбэрт шилжчихэж гэж бодсон.

-Улаан хивсний ёслолын үеэр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсанд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Тухайн үед би маш их баярласан. Азийн шилдэг жүжигчин цомыг хүртэхэд хүмүүс тэр бүр мэдээгүй. “Хадаг” уран сайхны кино маань олон улсын кино наадмаас 165 шагнал авч, гол дүрийн жүжигчид нь Азийн шилдэг жүжигчнээр тодорч байсан. Тэр хүндтэй цомыг минь хүндэтгээд намайг мялааж байгаа хэлбэр гэж би ойлгож байгаа. Сүүлийн үеийн кино уран бүтээлчид их мундаг болчихжээ. Үүнийг би зориуд тодотгомоор байна. Манай IFI продакшны хамт олон шинэ үеийн киночдыг бэлтгэхэд маш том хөрөнгө оруулалт хийлээ. Сүүлийн нэг жилийн дотор, дэлхий дээр гарч буй техник технологийг нэвтрүүлж байгаад үнэхээр их баярлаж байна. Бидний кино гаднын олон улсын кино фестивальд тавигдах байх.

–Үзэгчид таныг хэрхэн хүлээн авсан бэ. Магадгүй таныг санасан хүмүүс олон байсан байх?

-Үзэгчдээс “ахиад дэлгэцээр харах сайхан байлаа”, “мундаг байлаа” гэсэн сэтгэгдлүүд ирж байна. Миний мэргэжил жүжигчин биш ч гэсэн кино урлагаар дамжуулан өөрчлөлтийг бий болгохыг хүсдэг. Урлаг чинь өөрөө агуу шүү дээ. Тиймээс агууламж сайтай чанартай уран бүтээлд тоглохыг хүсдэг дээ. Түүнээс биш  нэр хүнд хөөгөөд, өдөр болгон зурагтаар гарах “өвчин” туссан юм шиг байхыг хүсдэггүй. Би өдөр бүр энэ тогоонд чанагдаж, урлагаар амьсгалж яваа хүн биш учраас өөрийнхөө сонирхлын дагуу сэтгэл дотор нуугдсан зүйлээ илэрхийлсэн төдий билээ.

–Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Олон улсын хэмжээний уран бүтээл дээр ажиллаж байна. Дүрийн шалгаруулалтдаа орсон учраас гэрээний дагуу дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Харин “Хөх тэнгэрийн хязгаар” кино маань ирэх жил нээлтээ хийнэ. Тэр бол Арт хаус чиглэлийн кино юм.

–Кино уран бүтээлээс гадна өдөр тутмын амьдралдаа юу хийж байгаа талаар сонирхуулж болох уу?

-Киноны хажуугаар фитнесс, худалдааны бизнес эрхэлж байна. Саяхнаас өөрийн фэйсбүүкээр эрүүл зөв хооллолтын талаар лайв хийлээ. Бүтэн нэг жил завсарласны эцэст бүсгүйчүүддээ өөрт сурсан мэдсэн зүйлсээ хуваалцсан гэж бодож байна.

–Та сошиалд идэвхтэй байдаг хүмүүсийн нэг. Хүмүүсийн магтаал шүүмжлэлийг хэрхэн хүлээн авдаг вэ?

-Би өөрийнхөө зөв гэсэн юм аа хийдэг. Тэр нь бусдыг хохироохгүй байх ёстой. Хүн гэдэг нийгмийн амьтан болохоор намайг хэдэн зуун хүн дагадаг байх нь ерөөсөө сонин биш. Гэхдээ би сошиалд туйлшрахыг хүсдэггүй. Гагцхүү үнэнийг ярихыг хүсдэг. Олон жилийн дунджаас харахад намайг хэзээ дуугардаг гэдгийг мэддэг хүмүүс сошиалд олон бий.

–Ингэхэд таныг жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ. Танай гэр бүлд урлагийн авьяастай хүн байгаа юу?

-Манай гэр бүлд урлагийн талын хүн байхгүй. Би өөрөө их эмзэг, юманд бодлогоширч үр дүнг нь хайдаг хүн. Жишээлбэл, баримтат уран сайхны кино үзчихээд жинхэнэ эзэн нь ямар хүн байсныг боддог. Энэ мэтчилэн кино урлагт өөрийн эрхгүй татагдсан гэж боддог.

–Жингээ барихын  нууц нь юундаа байна вэ. Өдөр тутамдаа та хоолны дэглэм барьдаг уу?

– Эрүүл зөв хооллолтын талаар 2013 оны есдүгээр сараас эхлэн ярьж эхэлсэн. Ер нь өдөр тутамдаа дэглэм барьдаггүй. Идэж буй хоол хүнсэндээ эрүүл, зөвийг нь сонгож хэрэглэхийг хичээдэг. Би гурил, төмс, будааг 15.00 цагаас өмнө иддэг. Бүсгүйчүүдэд зөвлөхөд хүнсний бүтээгдэхүүнээ ухаалгаар зөв сонгоод хэрэглэхэд үр тодорхой үр дүн гарна.

-Ярилцсанд баярлалаа.

Э.АРИУН news.mn

Б.Хандсүрэн: “Төрийн дууллын утгын алдааг өөрчлөхийн тулд үндсэн хуульд өөрчлөл оруулах ёстой”

$
0
0

Б.Хандсүрэн: “Төрийн дууллын утгын алдааг өөрчлөхийн тулд үндсэн хуульд өөрчлөл оруулах ёстой”

“Эх нутаг, хүн зоноо хамгаалъя ТББ”-ын тэргүүн Б.Хандсүрэн-тэй Төрийн дууллын утгын алдаатай үгийг өөрчлөх, олон нийтийн санал асуулгаар үгийг солих талаар тодрууллаа.

-Монголчууд үеийн үед түүхэндээ олон төрийн дуулалтай байсан. Энэ нь хүмүүсийн ёс заншил, сэтгэлгээнд хэр их нөлөөлдөг вэ?

Төрийн дуулал анх цаг үеэр шалтгаалж гарч ирж байсан.

- “Чингис хаан”-ны үеэс эхлээд төрийн дуулал гарч байсан биз.

“Чингис хаан”-ны үед ”Эртний Сайхан” гэдэг дуу анх төрийн бэлгэдэл байсан.”Чингис Хаан”-ны үетэй холбоод ярих юм бол , маш их асуудал яригдана. Эхлээд 1650-1961 онд төрийн дуулал бол Д.Сүхбаатар, Х.Чойбалсан гуайг оруулсан. Д.Сүхбаатар, Х.Чойбалсанг магтсан, одоо нөгөө талдаа нэг хүнийг тахин шүтэх байдалтай юм шиг санагдсан. Үүнээс хойш 1991 он хүртэл төрийн дуулал их солигдсон. Тэр дундаа Мандах коммунизмыг цогтой зорьсон, Саруул сайхан дэлгэр орон мандтугай гэдэг дуу олон байсан. Энэ үед”цогтой”гэдэг үг чинь мод нүүрс нэмэх юм бол цог болж  асаад явна. Харин “цог дээр нүүрс нэмэхгүй бол унтарна ”гэсэн утгатай байсан.Харин 1991 оноос золтой гэдэг үг төрийн дуулалд орж ирсэн.

-Та өнгөрсөн жил төрийн дуулал дээрх золтой гэдэг үгийг солих талаар хэвлэлийн бага хурал хийсэн үүний үр дүн гарсан уу?

Үүний үр дүн бол нэг их гараагүй. Ер нь 0.01 хувьтай л гэж хэлэхэд болно.Тэр үед би хэвлэлийн хурал хийхдээ УИХ-ын76 гишүүн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж-д бичиг хүргүүлснээс ганцхан Хууль зүйн яамны сайд Ц.Нямдоржоос л ирсэн. Нямдорж сайдаас ирэхдээ ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжамцан бичгийг хүргүүлсэн.Тэндээс үндсэн хуулийн өөрчлөлтийг 2017 оны 78-р зарчмаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжамцан “Энэ төрийн дууллын утгын алдааг яриад байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахын тулд санал асуулгаар золтой гэдэг үгийг галтай болгох гээд байна . Жаргал гэдэг үгээр”жаргалыг эдэлнэ” болгох гэж байна гэдгийг санал асуулгын хэмжээнд хүргэх байсан.

-Үндсэн хуульд өөрчлөлт орж байж төрийн дуулалд өөрчлөлт орно.Олон нийтийн саналасуулгынхэмжээнд хүргэхийн тулдтандямар саад бэрхшээл байна вэ?

Яг саад бэрхшээл гэвэл энэ л байна. Би одоо мөнгөтэй бол аливаа нэгэн сайт,телевизэд яриа өгөөд цааш түгээгээд байж чадна.

Тэгэхэд нэгдүгээрт эдийн засгийн асуудал надад байхгүй. Мөн төрийн бодлого зохицуулалтаас болж үндсэн хуульд өөрчлөлт орно гээд Д.Лүндээжамцан ажлын хэсгийн ахлаж байгаа байвал, түүнтэй нийлээд санал асуулгын хэмжээнд хүргэж болно. Тэгээд энийг олон нийтэд түгээн таниулахын тулд би төрийн дууллын алдааны талаарх материалыг гурван сая хувь хэвлүүлэх болно.

Хэвлүүлэх материал маань бол утгын “Яагаад утгын алдаа оршиж байгаа юм бэ гэдэг товч тайлбарыг ард түмэн дэмжихийн бол үндсэн хуульд өөрчлөлт оруулах” гэж байгаа .

Б.Хандсүрэн: “Төрийн дууллын утгын алдааг өөрчлөхийн тулд үндсэн хуульд өөрчлөл оруулах ёстой”

-УИХ-д золтой гэдэг үгийг ямар үгээр солих хүсэлтийг тавьсан бэ?

“Золтой ардууд” гэдгийг галтай болгоё гэсэн юм. Яагаад гэвэл “Зол” гэдэг үг Г.Ичинноровын товч тайлбар дээр”зол, золиос”гэдэг үг ядмаг, тачир гэсэн утга сийрч орж ирдэг юм байна лээ”. Утга сийрч орж ирж байгаа”Золио, золиос, золиг”гээд үзэхээр лам нар их дургүй,

Жишээлбэл:Зундуу-Даваа хийдийн лам хүнээс асуухаар” Амь хаах гэж байгаа юмуу, бүх хүний муу муухайг хаагаад гуриланд шингээж хаяхыг золиг гэдэг ”Тэгэхээр тэр лам нар хэлэх дургүй байгаа биз.”Золио” гэдэг үгэн зээлэнд юм аа тавиад, эргүүлээд авахыг хэлдэг. Монголчууд 1991 оноос хойш бүх юмны  зээлээс зээлэнд явж байгаа. Төрийн дуулалд ийм утга бэлэгдэлгүй байгаа учраас золтой гэдэг үгийг солих хэрэгтэй. Жаргалыг эдлэв гээд Монголчууд эдлээд дуусчихсан байгаа юм шүү дээ.

-Галтай гэдэг үг нь ямар утга санаатай вэ?

Төрийн соёмбо дээр бадамласан гурван гал байдаг.Тийм учраас үгэнд утга, чихэнд чимэг гэдгийн далд агуулга үүнд байгаа юм.

-Монгол улсын төрийн дуулал Монгол улсын төрийнбэлгэдэлболж өгдөг.Тэгэхлээр төрийн дуулалд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж та боддог уу?

Төрийн дуулал бүх юман дээрэгшиглэдэг. 2005 оны 37 дугаар тогтоолоор Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сургууль цэцэрлэгийн бүх арга хэмжээнд төрийн дууллыг эгшиглүүлдэг байх хэрэгтэй гэсэн үүднээс тийм тогтоол гарсан. Тийм учраас буруу төрийн дуулал яваад байхаар Монгол орны хувь заяа буруу эргээд байна уу гэдэг үүднээс өөрчлөх ёстой гэдгийг судалж шинжэлсэн.

-Та төрийндууллынтухайхэрих судалсан бэ?

Би 2014-2017 он хүртэл судаллаа. Бүтэн дөрвөн жил судалсны эцэст утгын алдааг өөрчлөхийн тулд үндсэн хуульд өөрчлөлт орох ёстой гэдгийг би түгээн таниулах гээд байгаа юм.

-Ц.Дамдинсүрэнгуайн үгийг хэвээр нь үлдээгээд заримбадгийгл өөрчилсөн. Үүнийгзөв гэж боддог уу?

Тухайн үед эрдэмтэн, мэргэдүзээд солигдсон. Гэхдээ 2006 он, 1991 оноос үүдээд явахад 2004-2008 онд байсан УИХ-ын гишүүд үүнийг өөрчилсөн тал байдаг. Тэгэхэд тэр хүмүүс утга авцалдаа дээр нь анхаарч үзээгүй, энэ хэвээр нь батлаад явсан байдаг. Тийм учраас гурван үг л солих тухай бодож байна. Золтой, галтай, эдлэв гэдгийг эдэлнэ, далай эх гэдгийг дайчин эх болгоё гэсэн хүсэлт тавьсан.

-Төрийн соёмбо нь дээрх дүрсийг бид нар яагаад буруу хэрэглэдэг гэж та дүгнэсэн юм бэ?

Төрийн далбааны “Соёмбо” архи нь дээр хүртэл байдаг. Их эзэн “Чингис Хаан”-аа хүртэл архины шилэн дээр лого хэлбэрээр хийдэг. Энэ нь маш буруу зүйл юм.

-Модон сүлдний талаар та юу гэж боддог вэ?

Хуучин модон сүлдийг 1991 онд Л.Ойдов гэдэг зураач хүн хийсэн юм. Модон сүлд Монголыг цавчиж, хувааж идэж байгаа юм шиг харагддаг. Ийм сүлдтэй байж болох уу гэдэг үүднээс би маш их анхаарч үзээд байгаа юм. Тэгээд модон сүлдийг амьтай, морьтой сүлд болгоё гэж бодоод байгаа юм. Дээрээ гурван чандмань эрдэнэтэй гал, ус, газар, шороог бэлгэддэг. Наран ургах зүгээс морьтой хүн эх орноо бадруулна гэж бодоод байгаа юм.

Б.Хандсүрэн: “Төрийн дууллын утгын алдааг өөрчлөхийн тулд үндсэн хуульд өөрчлөл оруулах ёстой”

Нийтэлсэн:Т.Сүхболд

СПИННИНГ: 400 оролцогчтой “BIG SHOW” эхэллээ

$
0
0

Бум бужигнаж, түм түжигнэж буй энэ газар бол Сүлд спиннинг клубын Имарт дахь салбар. “Илүүдэл жин асуудал биш” уриатай тус клуб “Би жингээ хасмаар байна-BIG SHOW” гэх ээлжит уралдаанаа өнөөдөр эхлүүлж буй нь энэ юм. 100 сая төгрөгийн шагналын сантай 80-95, +95 кг гэсэн жингийн заалттай “Би жингээ хасмаар байна-BIG SHOW”-нд хот, хөдөөгийн 400 гаруй хүн оролцохоор иржээ. Тэд өнөөдөр хэмжилтээ хийлгэн, маргаашнаас бэлтгэлдээ орох юм. Хоёр сарын хугацаанд үргэлжлэх тус уралдааны талаар Сүлд спиннинг клубын захирал Г.Мөнхсүлдээс тодрууллаа.

-Илүүдэл жинг хаях хамгийн том уралдаан эхэлж, хэмжилтээ хийж байна. Хичнээн хүн оролцохоор бүртгүүлэв?

2018 оны хамгийн сүүлчийн бооцоот уралдаан эхэлж байна. Монголын эргэлтэт дугуйн холбоо, Сүлд спиннинг клубээс BIG SHOW төслөө амжилттай эхлүүлж байна. Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн салбарт хэрэгжүүлж байгаа томоохон төсөлд хот, хөдөө орон нутгийн 400 гаруй хүн хамрагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд манай клуб бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Мөн гурван эмчийн баг ажиллаж, үзлэг шинжилгээ хийж байна. Монре даатгал оролцогчдыг даатгаж байгаа.

-Орон нутгаас хичнээн хүн оролцож байгаа вэ? Тэдний байрлах газрыг давхар шийдсэн үү?

- Орон нутгаас 50 гаруй хүн ирж, оролцож байна. Тэдний байрлах газрыг шийдсэн байгаа.

-Бага насны хүүхэдтэй ээжүүд цөөнгүй байгаа. Тэдэнд ямар дэмжлэг байгаа вэ?

-Оролцогчдын бага насны хүүхдүүдэд зориулан Имарт болон Энтанто салбартаа хүүхэд харах үйлчилгээг ажиллуулж байгаа.

-Хүйсийн ялгаа хэр байна вэ? Эрчүүд цөөнгүй харагдаж байна.

- +95 кг-аас дээш жинтэй маш олон эрчүүд оролцож байна. Нийт оролцогчдын 70 хувь нь бүсгүйчүүд, 30 хувь нь эрчүүд байна.

-Насны хувьд?

- 22-50 насны хүмүүс оролцож байна.

-Өмнө нь уралдаанд оролцож байсан, спиннингээр хичээллэдэг байсан хүмүүс цөөнгүй байгаа бололтой?

- Нэг, хоёр жилийн өмнө уралдаан тэмцээнд оролцож байгаад орхисон, хүндэтгэх шалтгаанаар гарсан хүмүүс бий. Тэд оролцож байгаа. Бид мэргэжлийн тамирчдыг авахгүй.

-60-70 кг жинтэй хүмүүс оролцох санал тавьсан байсан. Тэдний саналыг яаж шийдэх вэ?

-60, 70 кг жингийн уралдаан зохиогдоно. Уралдааны тов 11 дүгээр сарын 5-наас гарна. Энэ төсөл дээр ийм жин тусгагдаагүй байсан. Харин явцын дунд маш олон хүн санал тавьж учраас бид бооцоо, шагнал, хугацаа, хичнээн хүн оролцох, хаана хэдэн цагаар хичээллэх гээд төлөвлөгөө боловсруулж байгаа.

-Хоёр сарын турш ажил хийхгүй, зөвхөн энэ уралдаанд анхаарлаа хандуулна гэсэн хүн байна. Ингэж цаг зав, хүч хөдөлмөөр зориулж байгаа хүмүүст танай клубынхан юу амлах вэ?

-Зөвхөн энэ уралдаанд орохын төлөө ажил, амьдралаа зохицуулж байгаа, хөдөө орон нутгаас ирсэн бүх оролцогчдодоо хүрч ажиллана. Сүлд спиннинг клубын зүгээс маш өндөр зохион байгуулалттай, эмх цэгцтэй ажиллана. Хоёр сарын дараа энд оролцож байгаа бүх хүн 20 кг-аас дээш жин хассан байх ёстой. Бүгд эрүүл чийрэг бие бялдартай, өөрийгөө ялан дийлсэн, спиннинг ямар гайхамшигтай үр дүнг хүргэдгийг харуулахын төлөө ажиллана. Нэг ч хүнийг бид уралдаанаас хасахгүй, гарахгүйн төлөө сэтгэлзүйн болон бие бялдарын бэлтгэлээр нь хангана.

Ийн өөрийгөө ялан дийлж, илүүдэл жингээ хаяхаар цугласан 400 хүн ирэх 12 дугаар сарын 30-нд үр дүнгээ үзнэ. Хамгийн их жин хаясан нэг оролцогчийг 30 сая төгрөг хүлээж буй. Гэхдээ тэд зөвхөн шагналын төлөө ирээгүй гэдгээ хэлж байна. Оролцогчид ямар зорилготой ирсэн талаар цөөн хэдэн хүний сэтгэгдлийг сонслоо.

Оролцогч Алтанцэцэгийн  Ундрал: Гоё биендээ зориулж даашинз авна

-Энэ уралдааны тухай мэдээллийг хаанаас авав. Уралдаанд оролцохоор зориглосны шалтгаан юу байв?

-Анх фэйсвүүкээс мэдээлэл авсан. Илүүдэл жингээ хаяж, эрүүлжихээр ирчихээд байна.

-Одоо хэдэн кг жинтэй байгаа вэ? Уралдааны төгсгөлд хэдэн кг болох зорилго тавьсан вэ?

- Одоо 90 гаруй кг жинтэй байгаа. Багадаа 30 кг хаях зорилго тавьсан.

-Өмнө нь спиннингд явж байв уу. Турах өөр алхам хийж байсан уу?

-Спиннингд анх удаа явж байгаа. Би 50 кг жинтэй байсан. Хоёр удаа хийсвэрээр төрөөр ингэж таргалсан.

-Шагналын сан нэлээн өндөр байгаа. Уралдаанд ирэхэд шагнал нөлөөлсөн үү?

-Уралдаанд оролцох эсэхээ шийдээгүй байсан.  Шагналын сан өндөр байсан учраас оролцохоор шийдсэн.

-Спиннинг нэлээн тэсвэр тэвчээр шаарддаг. Та сэтгэлзүйгээ бэлдсэн биз дээ?

-Хэцүү юм шиг байна. Уйлах вий дээ гэж бодож байгаа (инээв). Гэхдээ хичээнэ ээ.

-Хоёр сарын дараах өөрийгөө төсөөлж байна уу?

-Төсөөлж байгаа. Тэр биендээ зориулж, даашинз авна.

Оролцогч Мөнхдэлгэрийн Онон-Эрдэнэ: Би 57 кг жинтэй болно

-Илүүдэл жинтэй ч зориглож чаддаггүй олон хүн бий. Таныг нааш нь ирүүлсэн том шалтгаан юу вэ?

-Жингээ хасаж, эрүүл болох зорилготой ирлээ.

-Одоо хэдэн кг жинтэй байгаа вэ. Яагаад ингэж таргалав.

-Одоо 104 кг жинтэй байгаа. Би 57 кг жинтэй байсан. Тэгээд жирэмсэн болоод жин нэмэгдэж эхэлсэн.

-Тэмцээнд оролцоод хэдэн кг-ыг хаях зорилготой байгаа вэ?

- 55 кг-ын жинтэй болох зорилготой байна.

-Түрүүлэх зорилго байгаа байх?

-Түрүүлбэл гоё л байна. Хамгийн гол нь турах нь  чухал байна.

-Өмнө нь дугуй жийж байсан. Шантрах болов уу?

-Үгүй. Гайгүй байх, нэлээн махруу зантай.

Оролцогч Түвдэндоржийн Цэрэнпагма: Шагнал авна аа

-Та өмнө нь спиннинг явдаг байсан юм байна. Уралдаанд яагаад оролцох болов?

-Би өнгөрсөн зун хоёр сар гаруйн хугацаанд явсан. Гэхдээ өдөр бүр явдаггүй байсан. Энэ хугацаанд 12 кг-ын жин хассан.

-Одоо хэдэн кг жинтэй байгаа вэ?

- 90 орчим кг жинтэй байгаа. 58 кг жинтэй болох зорилготой тэмцээнд оролцож байна.

-Хоёр сарын хугацаанд зорилгодоо хүрэх байх?

-Өмнөх тэмцээний оролцогчдыг харахаар нэлээн сайн турсан байдаг. Өндөр жингээс нэлээн сайн хасах байх.

-Хичээллэдэг байсан хүний хувьд спиннингийн үр өгөөж, ач холбогдлыг тодорхойлж өгөөч.

-Маш их ач холбогдолтой. Орчин нь маш гоё. Орой бүр “эко шоудалт” хийдэг. Ритмтэй гоё аян дээр дасгал хийнэ. Жинг маш сайн хасдаг.  Өмнө фитнессээр хичээллэж байсан. Гэхдээ спиннинг сайн үр дүн гарч байгаагүй. Арьсыг чангалж, галбиржуулагч тураадаг давуу талтай.

-Шагналын сан тэмцээнд ороход нөлөөлсөн үү?

-Шууд нөлөөлсөн. Тэр шагналыг авна аа.

Оролцогч Хүрэлбаатарын Элдэв-Очир: Бие хөнгөрөх тусам улам гоё болдог

-Спиннингийн талаар хэр мэдээлэлтэй вэ?

-Өмнө нь явж байсан. Уралдаанд оролцоод хоёр сарын хугацаанд 25 кг-ыг хасаж байсан.

-Тэгвэл одоо танд хасах шаардлага байгаа юу?

-Эргээд нэмсэн байгаа. Өнгөрсөн зун наадмаар барилдах гээд нэлээн жин нэмсэн. Тэрийгээ одоо хасахаар ирчихээд байна.

-Одоо таны жин хэд вэ?

- 125 кг болсон.  30-35 кг-ыг хасах зорилго тавьсан байгаа.

-Туршлагатай учраас танд шантрах асуудал гарахгүй бололтой.

-Тийм зүйл байхгүй. Өмнөх тэмцээний эхний долоо хоногт жаахан ядарч байсан. Яваандаа бүр илүү дуртай болсон.

-Таны хувцасны размер яаж багассан вэ?

- Би 44 размерын өмд өмсдөг байсан. Тэрнээс 38 болж багассан.

-Спиннингийн гоё сайхныг тодорхойлооч?

-Жин ихтэй хүмүүс даралт ихтэй байдаг. Жингээ хасахаар даралт буурдаг. Бие хөнгөрөх тусам улам гоё болдог.

-Хүүхнүүд “Спиннингд донтдог” тухай ярьдаг. Эрчүүдэд ийм мэдрэмж төрдөг болов уу?

-Ийм мэдрэмж байна. Явж байгаа хүмүүсийг эрч хүчийг харахаар адилхан өрсөлдөх хор шар хөдөлдөг. Эрч хүчтэй байгаа эмэгтэй хүнээс юугаараа дутах билээ. Дасгалдаа явах дуртай, өмнө нь тасалж байгаагүй.

Б.Учрал

Сэм Смит: Дуучин болсон цагаасаа би хувийн амьдралгүй нэгэн болсон

$
0
0

“Оскар”-ын шагналт, дуучин Сэм Смит “V” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-25 настай гэхэд гайхалтай амжилтын эзэн боллоо?

-Мэдээж хэрэг би энэ өндөрлөгт хүрэхийн тулд их хичээсэн. Би өдөр шөнөгүй хичээсэн. Бурхан миний хичээл зүтгэлийг харсан бололтой.

-“Оскар”, “Грэмми” зэрэг гайхалтай шагналын эзэн болсон.

-Одоо ч зүүд мэт байна.

-Анх гарч ирэхэд дуунууд чинь шаналсан, ганцаардсан нэгний талаар өгүүлдэг байлаа. Хэдий уйтгартай ч хүмүүс сонссоор, чамд соронз мэт татагдаж эхэлсэн. Чиний дуу хоолой бол бурхны бэлэг.

-Бурхан надад гайхалтай дуу хоолой бэлэглэсэн. Би үргэлж талархаж явдаг. Хэрвээ би дуулж чаддаггүй байсан бол хэн ч биш байх байсан.

-Анхны дуугаа өлгийдөн авахдаа их махлаг залуу байсан. Харин одоо үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан залуу болжээ?

-Би хүүхэд байхын л гадаад төрхөндөө дуртай нэгэн байсан. Харин алдартай болсны дараа олон нийт миний гадаад төрхийг шүүмжилж эхэлсэн. Мэдээж хэрэг анх удаагаа энэ талаар сонссон учир их сэтгэлээр унасан.

-Хэрхэн турав. Гадаад төрхөө хэрхэн бүрдүүлэв.

-Өглөө босоод л ийм төрхтэй болоогүй. Их хичээж зүтгэл шаардагдсан. Эхний ээлжинд би хоолоо сойж, хэзээ ч очиж байгаагүй бэлтгэлийн заал руугаа явах болсон. Одоо харин бэлтгэл хийх дуртай болсон.

-Туранхай байх чухал ч эрүүл мэнд тэрнээс ч илүү чухал шүү?

-Сайн мэдэж байгаа.

-Өнгөрсөн онд ижил хүйстэн гэдгээ зарлаж, олныг гайхшруулсан. Бэлгийн чиг хандлагынхаа талаар?

-Энэ талаар ярьмааргүй байна.

-Чиний энэ өөрчлөлтөд олон бүсгүйчүүд сэтгэл дундуур байгаа?

-Би ч гэсэн өөрийнхөө хүслээр амьдармаар байна.

-Гэхдээ чи эмэгтэй хүнтэй болздог байсан биз дээ?

-Тийм.

-Жүжигчин Брэндон Флунтаас яагаад салав?

-Би түүндээ маш их хайртай. Нэг л өдөр бүх зүйл буруугаар эргэсэн. Хэтэрхий ажил намайг хайр дурлалаас холдуулсан. Дуучин болсон цагаасаа би хувийн амьдралгүй нэгэн болсон.

-Чиний өөрчлөлт амжилтад чинь нөлөөлөх вий хэмээн эмээхгүй байна уу?

-Үгүй ээ. Хэрвээ би айсан бол хэзээ ч зориглохгүй байсан. Бэлгийн чиг хандлагаасаа болж хойшоо ухрахыг хүсэхгүй байна. Ижил хүйстэн гэдгээсээ хэзээ ч ичихгүй.

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Скарлет Йонханссон: Би кинонд үргэлж хүчтэй эмэгтэйн дүр бүтээдэг

$
0
0

 Түүнийг Холливудын хамгийн секси оддын нэг гэдэг. Скарлетт Йоханссон ч өөрийнхөө энэ тодорхойлолтод сэтгэл хангалуун байдаг. Тэрбээр 32-хон насандаа Холливудад гялалзсан амжилтад хүрч, одоогоор нэрд гараад байгаа найруулагчид болох Вуди Алленаас эхлүүлээд ЛюкБессон нарын кинонд тоглон, маш их шагнал, алдар хүндэд хүрсэн. Скарлетт ЙоханссонХолливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг.

Түүний хувийн амьдралын тухайд, тэр сайн гэр бүлээс гаралтай. Скарлеттын эцэг Карстен Нью-Йоркийн томоохон пүүст археологич, харин ээж Мелани нь продюсер хийдэг. Түүний гэр бүл өнөр олуулаа. Скарлеттэд хоёр ах, хоёр эгч мөн эцгийнх нь эхний гэрлэлтийн хүү болох ах байдаг байна. Түүний хүүхэд нас тийм ч цэлмэг тэнгэр шиг байгаагүй аж. “Манай аав мөнгө тийм ч сайн олдоггүй байсан учир бид жил бүр байраа сольж нүүдэг байсан” гэж  жүжигчин бүсгүй ярьж байжээ.

“Бид жүжигчин болохын тулд өөртэйгөө ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө зан чанарын эсрэг зогсох ёстой болдог”

Скарлетт бага наснаасаа л ажил хийж эхэлсэн.  Тэрбээр хамгийн анхны дүрээ есөн насандаа бүтээж байсан юм. Бяцхан охин байхаасаа олон төрлийн рекламд тоглож гэр бүлдээ орлого оруулдаг байв. Харин 10 жилийн дараа түүнийг София Копполагийн “Орчуулгын алдаа” гэх кино дэлхийн хэмжээний ододтой эн зэрэгцэх хэмжээнд авчирсан. Үүний дараа тун удалгүй Скарлетт Вуди Аллены дурлалт бүсгүй болсон байдаг.

“Гэрлэлт бол маш романтик сайхан хэрэг. Гэвч хүний байгалиас өгсөн өгөгдөлтэй олон зүйл нь зөрчилддөг”

Тэр оюунлаг киноноос илүү задгай чөлөөт хэлбэрийн кинонд тоглож эхэлсэн нь нээлттэй сэтгэгчдийн багт ажиллах болсонтой нь холбоотой. Бүсгүйн амжилтыг дараах хэдэн тоо баримт л өгүүлэх болно. Өнгөрсөн онд гэхэд Йоханссоны тоглосон кинонууд продюсер нартаа 3.5 тэрбум долларын ашиг орлого оруулжээ. Одоо тэрХолливудын түүхэнд хамгийн баян жүжигчин болоод байна. Скарлетт жилд гурваас доошгүй кинонд тоглодог.

 “Би нэг хавьтагчтай байхыг үгүйсгэдэг”

Тэр хоёр ч удаа гэрлэсэн боловч хоёулаа амжилтгүй болсон гэдэг. Эхлээд жүжигчин Райан Рейнолдстой 2008 онд гэрлэсэн, цөөнгүй хугацааны дараа 2014 онд Францын сэтгүүлч Рамен Дориактай гэрлэж түүнээс охин төрүүлсэн юм.

Одоо Йонханссон өрх толгойлсон ээжийн эгнээнд зүй ёсоор багтаж байна. Тэрбээр хуучин нөхрийнхөө тухай сэтгүүлчдийн асуултад хариулах дургүй. Учир нь “Охин минь хожим миний гэр бүлийн асуудлыг сониноос олж унших нь зохисгүй” гэж үздэг нэгэн. Чөлөөт цагаа ихэвчлэн охиндоо зориулдаг. Харин саяхнаас эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэлд оролцох болсон.

Түүний сүүлийн ярилцлага санаандгүй өрнөсөн нь гуравдугаар сард тоглосон “АНУ-ын анхны охин” кинонд хэрхэн тоглосон тухай болон “Saturday Night Live” хөгжилтэй теле шоунд оролцсон тухайгаа ярьжээ. Түүний хамгийн эмэгтэйлэг төрхийг тодотгосон “Маш муу охид” кинонд гол дүр бүтээгээд удаагүй байхад “Cosmo” сэтгүүл ярилцлага авсан байна.

 


Скарлеттын хамгийн эмэгтэйлэг дүр төрхийг харуулж чадсан “Маш муу охид” киноны талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр хэлэхдээ зураг авалтын талбайд түүнд маш тухтай байдаг болсон гэжээ. Учир нь өмнө би зураг авалтын группт дан эрчүүдийг хардаг байсан бол одоо огт өөр. Харин тэнд гэрэлтүүлэг дээр эмэгтэйчүүд, зураг чимэглэл дээр ч эмэгтэйчүүд, камерыг ч тэд удирдаж чадаж байгаа нь түүнд маш сайхан санагдах болсон. Скарлетт ирээдүйн кино зураг авалтыг эмэгтэйчүүд тэргүүлнэ гэдэгт итгэдэг аж. Энэ талаар тэр ярилцлага болгондоо хэлдэг байна.

-“Маш муу охид” киног “Вегасын хөвгүүд” кинотой харьцуулахад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Би “Вегасын хөвгүүд” киног үзээд хамгийн түрүүнд нөхөрлөлийн тухай бага зэрэг гунигтай сэтгэл хөдлөм түүх санагдсан. Мэдээж тэнд янз бүрийн шоглол, хэтрүүлэг байсан л даа. Гэхдээ надад тийм харьцуулалт таалагддаг.

-Танд жинхэнэ “Амазонкийн хаанчлал”-д хүрч ажиллах боломж олдсон. Танай багаас хэн чамайг илүү гайхашруулж байсан бэ?

-Тэд бүгдээрээ яг л галзуу юм шиг, харин би харьцангуй ямар ч буруугүй хонь шиг л байсан /инээв/. Надад хошин шогийн жүжигчид уйтгартай юм шиг мөртлөө цаанаасаа хошигнох мэдрэмж төрүүлдэг юм билээ.Жиллиан Белл бол ер нь нэг тийм эсрэг, этгээд кино хийдэг. Тэр нь ч түүнд таалагддаг. Жишээ нь “Хүн төрөлхтний олон хутга” 2009 онд гарсан аймшгийн кино. Садист эмч яаж хүмүүс дээр туршилт хийж байгаа тухай гардаг. Би одоо хошигноогүй байна. Тэр кино бол Зои Кравицын дүр юм. Энэ бол гүйцэд үнэлэгдээгүй үнэт бүтээл.

-Таны харилцаа надад ердийн эмэгтэйн яриатай адил санагдлаа…

-Яагаад тэр билээ? Надад маш олон янз бүрийн найз байдаг. Би тэдэнтэй юу дуртайгаа л ярьж, шүүмжилдэг. Нэг удаа бид жинхэнэ эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн талаар ярилцаж байсан. Энэ нь миний хувьд энэ ертөнц дээрх хамгийн чухал зүйл гэж санагддаг. Жинхэнэ дотны найзууд чинь чамайг толь мэт тодорхойлох бөгөөд тэд чиний өөрөө огт олж хараагүй талыг чинь ч анзаардаг.

Би кинонд дандаа хүчтэй эмэгтэйчүүдийн дүр бүтээдэг. Харин эрэгтэй дүр дээр ямар нэгэн мэдрэмтгий дүр гаргадаг. Зарим хүмүүс өөрсдийгөө феминист гэж нэрлэхээс огт айхгүй болсон. Энэ нь маш сонгодог сонсогддог болж.

-Үнэхээр сонирхолтой юм! Вашингтон дахь эмэгтэйчүүдийн марш алхах бэлтгэлээ хийж байхдаа та юу бодож байв?

-Би доторхоо хуваалцахыг хүсч байна. Энэ нь миний хувьд тийм ч амар асуудал биш. Би аль болох их төвлөрсөн. Яаж мэргэжлийн тамирчин шиг байх вэ гэж эхлээд их бодсон. Харин эхэлсний дараагаар тухайн цаг мөчдөө амархан дасах шиг болсон.

-Та өмнө нь 15 настайдаа ээжийнхээ зөвлөснөөр нөхөн үржихүйн эрүүл мэндийн төвд очиж байсан гэж ярьж байсан. Энэ нь таны хувьд чухал хувийн асуудал боловч та үнэхээр нээлттэй ярьсан байсан шүү дээ?

-Баярлалаа. Орчин үеийн анагаах ухаанд бид хүссэн үедээ жирэмсэн болох боломжтой болсон. Энэ тухайгаа илэн далангүй ярих нь ичмээр зүйл гэж бодохгүй байна. Үүнээс гадна бид эрх чөлөөгөө хамгаалж, эрхийнхээ төлөө тэмцэх ёстой гэж би үздэг. Эдгээр асуудал нь хий хоосон зүйл болохгүй байгаасай гэж хүсч байна. Эцэст нь хэлэхэд эдгээр асуудлуудын тухай олон жилийн турш чимээгүй байсан нь харамсалтай.

-Зөвхөн алдартнууд биш нийгмийн сүлжээ, улс төрийн чухал сэдэв болгон татан оролцуулах нь чухал байх. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Хэрэв та ямар нэгэн зүйлийг чангаар хэлэхийг хүсвэл нийгмийн сүлжээг л сонгох байх. Гэхдээ энэ нь үргэлж эрсдэл дагуулж байдаг биш гэж үү? Мянган удаа алдах нь энгийн зүйл болж. Гэвч нөгөө талаас та одоо ч хүртэл таны өмнөөс үг хэлж чадах хэн нэгэн байгаа гэдэгт итгэдэг. Ямар нэгэн сэдвийг хэлэлцэх хангалттай итгэлтэй болох байх гэж би охиндоо найдаж явдаг. Би нийгэм, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн дунд хүүхэд ахуй насаа өнгөрөөсөн болохоор юу гэж боддогоо хэлэхээсээ айдаггүй юм. Би тэднээс үлгэр жишээ авч өссөн гэж боддог.

Zindaa.mn

Рэйчел Вайс: Охин минь аавынхаа нүдний өнгийг хүртэл дуурайчихсан

$
0
0

Британийн нэрт жүжигчин Рэйчел Вайс “The Late Show With Stephen Colbert” шоунд оролцож ярилцлага өгчээ. Тэрбээр 2005 онд “Үнэнч цэцэрлэгч” киногоороо “Оскар”-ын кино наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагналын эзэн болсон билээ.

-Та гурван сарын өмнө амаржиж, охинтой болсон. Энэ талаар?

-Тийм ээ. Бид маш жаргалтай байгаа.

-Дэниель Крэйг бол таны нөхөр. Охин тань аав, ээжийнхээ хэнтэй илүү адилхан вэ?

-Миний бодлоор аавтайгаа илүү адилхан.

-Тэгвэл охин тань том цэнхэр нүд, өргөн мөртэй байхнаа.

-Үнэн, үнэн. Аавтайгаа маш адилхан. Нүдний өнгийг нь хүртэл дуурайчихсан.

-Хүмүүс өнгөрсөн хугацаанд таныг жирэмсэн хэмээн огт таамаглаагүй. Гэнэт л хэвлэлээр таныг төрсөн гэх шуум гарах болсон. Би анхандаа ч итгээгүй. Гэхдээ аажмаар энэ мэдээ миний анхаарлыг татах болсон?

-Би хувийн амьдралаа бусдад дэлгэх дуртай биш. Тиймээс л өнөөг хүртэл энэ талаар нууцалж байсан. Хэрвээ хэвлэлээр бидний тухай мэдээлээгүй байсан бол би ирээдүйд ч чимээгүй байх байлаа. Гэнэтийн бэлэг нэг л өглөө задарчихсан.

-Сүүлийн үед нөхөр тань охиноо тэврээд л хотын төвөөр байнга шахуу үзэгдэх болсон. Та түүний үйлдэлд дургүйцэхгүй байна уу?

-Үгүй ээ. Тэр минь охинтойгоо цагийг зугаатай өнгөрүүлж буйд баяртай байна. Аавууд хүүхдүүддээ их цаг гаргадаг байх хэрэгтэй.

-Таньгүйгээр аав, охин болзож байгаад атаархахгүй байна уу?

-Бага зэрэг.

-Таны охин Америк, Британи гаралтай.

-Хайр дурлал, гэр бүлд нь ямар ч хязгаар байхгүй.

-Таныг төрөх үед Даниел дэргэд тань байсан уу?

-Тийм ээ. Тэр бүхэл өдөржингөө намайг халамжилж, охиноо харахыг тэсэн ядан хүлээсэн. Тэр минь их хүчирхэг харагддаг ч охиноо хараад л уйлсан. Түүнийг анх удаагаа тийм сул дорой байхыг харсан.

-Тэр үнэхээр уйлсан гэж үү?

-Тийм ээ.

-Та хоёр 2011 онд хамтрагчид байсан бол хагам жилийн дараа хос болж, удалгүй хуримаа хийсэн. Одоо гэтэл бүл нэмчихээд сууж байна. Би хувьдаа алдартнуудын гэр бүл удаан оршин тогтноосой хэмээн хүсдэг. Учир нь та бүхнээс олон хүн үлгэр дуурайлал авдаг. Санал нэгдэж байна уу?

-Мэдээж хэрэг. Гэхдээ бид ч гэсэн нууц, хамгаалахыг хүсдэг хувийн амьдралтай гэдгийг та бүхэн огт мартаж болохгүй. Бид ч гэсэн хүмүүс.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

БЕРЕН ГЁКИЙЛДЫЗ: БИ ЖҮЖИГЧИН БОЛОХ ЭСЭХЭЭ ШИЙДЭЭГҮЙ БАЙГАА

$
0
0

beren-gokyildiz-696x348Tуркийн “Ээж” киноны бяцхан охин Мелекийн дүрийг олны сэтгэлийг эмтэртэл бүтээсэн Берен Гёкийлдызийн “Milliyet” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Энэхүү ярилцлага нь Берен охин “Ээж” кино анх дэлгэцнээ гарч, үзэгчдийг шуугиулж байсан 2016 оны арванхоёрдугаар сард өгсөн ярилцлага юм. Берен Гёкийлдыз есөн настай ч Туркийн алдартай жүжигчдээс олон шагналтай.

-Берен, одоо Туркт бүх хүн “Ээж” кинонд бүтээсэн чиний дүрийг үзэж байна. Гэрт чинь бас чамайг үзэж байна уу?

-Тийм ээ, гэрт бас намайг үздэг.

-Багш нар чинь бас энэ киног үзэж байна уу?

-Багш нар маань надад “Чи үнэхээр мундаг” гэж хэлж байгаа. Би их хөдөлмөрч, сайн сурдаг. Нэгдүгээр ангийн бүх дүн маань 5 байдаг.

-Одоо хэддүгээр ангид сурдаг вэ?

-Хоёрдугаар ангид орсон. Мэдээж нэгдүгээр ангиас хүнд болсон ч би чадна аа.

-Ямар хичээл хамгийн хэцүү байна?

-Математик, англи хэл хоёр. Би математикт тийм ч дуртай биш…

-Тэгвэл хамгийн дуртай хичээл чинь?

-Турк хэл. Манай хэл сурахад их амархан. Турк хэлний хичээлээс би хэзээ ч залхахгүй. Харин ч улам дуртай болж байгаа. Бас би зурах дуртай. Байшингууд, мод, намрыг зурдаг…

-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

-Гимнастикч юмуу усанд сэлэгч болно. Ээж намайг их сайн сэлж, шумбадаг гэж хэлдэг.

-Жүжиглэх таалагддаг уу. Жүжигчин болъё гэж бодохгүй байна уу?

-Жүжиглэх надад таалагддаг. Гэхдээ би жүжигчин болох эсэхээ шийдээгүй байгаа.

-Зураг авалт хэрхэн өрнөдөг вэ. Аль хэсэг нь хамгийн хүнд байсан бэ?

-Миний дуртай хэсэг бол автовокзал дээр ирж байгаа хэсэг. Харин хамгийн хүнд хэсгүүд эхний ангиудынх.

-Эхний ангиуд их хатуу байсан. Жишээ нь, хогийн уут…

-Тийм ээ, гэхдээ тэр уут цэвэрхэн байсан (инээв). Намайг амьсгалж байхаар болгож доод талыг нь цоолсон байсан юм. Бас уутанд эрдэнэ шиш байсан.

-Чи айж сандрахгүйн тулд эрдэнэ шишнээс идсэн үү?

-Тийм ээ. Би идсэн. Уутыг нээхэд миний ам, үсэнд эрдэнэ шиш наалдсан байсан шүү (инээв).

-Зураг авалтын үед чамд сэтгэлзүйч тусалж байна уу?

-Тийм ээ. Бид яг л найзууд шиг ажилладаг. Сэтгэлзүйч надад мэдрэмжээ илүү нээхэд тусалдаг.

-Дүрийнхээ үгийг яаж цээжилдэг вэ?

-Ээж надад тусалдаг. Гэхдээ хэзээ ч албаддаггүй.

Берен аав, ээжтэйгээ “Алтан эрвээхэй” шагналаа авахаар явах гэж байгаа нь.

-Олон хэсэгт чи уйлдаг. Нулимсаа гаргах ямар нэгэн арга байдаг уу?

-Олон хүн надаас энэ тухай асуудаг. Арга гэх зүйл байдаггүй. Уйлдаг хэсэгтэй зураг авалтын үед би зүгээр л муухай зүйлүүдийн талаар боддог.

-Жансу Дере, Вахиде Перчин, Гонжа Вуслатери нарын алдартай жүжигчидтэй ажиллах ямар байна?

-Жансу (багш ээж нь) яг л миний эгч шиг байдаг. Вахиде (Зейнейпийн ээж) эгчээс сурах зүйл их. Тэр надад юу хийх, яахыг хэлж өгдөг. Гонжа Вуслатери, Беркай Атеш хоёр (Шуле, Ченгиз нар) бол миний эгч, ах. Би тэдэнд маш их хайртай.

-Чиний үеийн жүжигчид олон болжээ. Тэднийг танидаг уу?

-Мэдээж! Миний хамгийн сайн найз бол Атаберк Мутлу.

-Ямар кинонд тоглох нь чамд таалагддаг вэ. Инээдмийнх үү, драм уу?

-Одоо надад хоёулаа таалагдаж байгаа.

-Чи саяхан “Алтан эрвээхэй” номинацид ялалт байгуулсан. Баяр хүргэе!

-Би энэ шагналыг жаахан хүлээж байсан шүү. Шагналын өмнө надад зүүдлэгдсэн юм.

Берений ээж Мине Гёкийлдыз: Би охиноо энэ шагналыг аваасай гэж их хүссэн. Миний цорын ганц хүсэл бол Берен аз жаргалтай байх. Түүний нүднээс дусал ч нулимс гаргахгүй байхын төлөө би амьдралаа өгнө.

Beren Gökyıldız, la actriz de Todo por mi hija, y una relación especial con el actor de Cengiz

beren_5


Эх сурвалж:zindaa.mn


Б.Түвшинзаяа: Хамтдаа тайзан дээр гарахад сэтгэл дүүрэн, бардам байдаг

$
0
0

grr-1-600x425Extacy” хамтлагийн ахлагч, дуучин Б.Түвшинзаяа буюу Азутай ярилцлаа.


-“Extacy” хамтлагийн сүүлийн үеийн сониноос хуваалцахгүй юу?

-Өвөл хаяанд ирж, шинэ жилийн баярын уур амьсгал орж байгаа болохоор сайхан байна шүү. Манай хамтлаг байгуулагдаад найман жил болчихож. Хурдан юм аа. Бид шинэ жилийг тохиолдуулаад шинэ уран бүтээлийнхээ ажилд орчихоод байна. “Ex­tacy” хамтлаг та бүхэнтэй дахин уулзах гэж байгаадаа баяртай байна.

-“25” дугаар суваг телевизийн “Making the band” шоунаас танай хамтлаг бүрдсэн. Шоунаас оролцогчдыг шалгаруулж улмаар нэг хамтлаг болгоно гэдэг их сонирхолтой байсан шүү?

-Бидний амьдралын хамгийн гайхалтай дурсамжийн нэг бол “Making the band” шоу нэвтрүүлэг байсан. Анх уг шоунд ороход бид 18, 19 настай охид байж. Омголон, гэнэн ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй гэдэг шүү дээ. Тийм л байж дээ. Өглөөнөөс орой болтол амсхийх завгүй. Завсар чөлөөгүй л бэлтгэл сургуулилт, тоглолт, зураг авалт, ярилцлага гээд маш завгүй байсан үе минь одоо бодоход их сайхан санагдаж байна. Яг тэр үе рүүгээ буцаж очмоор санагддаг юм, заримдаа. Уг шоу нэвтрүүлгийг зохион байгуулсан 25 дугаар телевиз, продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг багшдаа үргэлж талархаж явдаг.

-Танай хамтлаг pop dance хамтлаг. “Чам руу” дуу хэмнэл мэдрүүлдэг бол “Glorious” жааз хөгжмийн орчныг дэргэд авчрах шиг л болдог юм?

-Баярлалаа. Тийм ээ, бид 800 гаруй оролцогчоос шалгарсан найман охин байсан. Манай дуунууд төрөл төрлийн хэв маягийн дуунууд байдаг шүү (инээв). Бид бүх төрлийн жанраар дуулж чаддаг, хөрвөх чадвартай гэдэг менежмэнттэй ажиллаж байсан юм. Одоо хөгжмийн нэг урсгалаараа, өөрийн гэсэн өнгө аястай, тогтсон нэг хэв маягаа барьж дуулах чиглэл барьж байгаа.

-Гэр бүл зохиож үр хүүхэд төрүүлж, гэр орноо авч явах, гэргий байхын зэрэгцээ уран бүтээлээ авч явна гэдэг том даваа байдаг. Гэсэн ч охидын хамтлагийнхан тэр бүхнийг даваад гараад ирдэг?

-Нэг их том даваа юм шиг санагдаагүй шүү. Харин ч амьдрал илүү баялаг болж, өнгө нэмж, эрч хүчтэй болсон гэж хэлж болно. Хүн ер нь өөрийнхөө хүссэн, бүтээсэн, хийсэн зүйлдээ баярлаж талархаж өнгөлж амьдрах ёстой юм байна билээ.Өнөр өтгөн гэр бүлтэй болж бүр их уран бүтээл хийж нийгэмдээ хэрэгтэй зүйл хийх хүсэлтэй байдаг юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Ч.Оюун: Эрүүл зөв хооллодог, дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг хүний стресс бухимдлаа тайлах чадвар өндөр байдаг

$
0
0

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) төслийн зөвлөх,  нийгмийн эрүүл мэндийн судлаач, Herbalife Nutrition компанийн шим тэжээлийн зөвлөх, Анагаах ухааны доктор Ч.Оюунтай эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зохистой хооллолт, стресс бухимдлыг тайлах зэрэг манай улсад тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн асуудлаар ярилцлаа.

Ч.Оюун эмч ОХУ-ын Эрхүүгийн Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн өөс хойш Австрали улсын Мельбурн хот дахь Монашийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх анагаах ухааны сургуульд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн АНУ, Шинэ Зеланд, Австрали, Япон, Солонгос, Малайз зэрэг улс оронд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж мэргэшсэн бөгөөд энэ чиглэлээр өндөр түвшинд бэлтгэгдсэн эмч юм. Дэлхийн өрхийн эмч нарын нийгэмлэгийн гишүүн, Олон улсын таргалалтын эсрэг нийгэмлэгийн гишүүн, Австрали, Шинэ Зеландын Таргалалтын эсрэг нийгэмлэгийн гишүүн. Энэхүү ярилцлагаар дамжуулан Уншигч Танд монголчуудын хувьд эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж буй илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх болон эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд тус болох хамгийн сүүлийн үеийн судалгаанд үндэслэсэн үнэтэй зөвлөмж, хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

-Та эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээрээ хэр удаан ажилласан бэ? 
-Би ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд нийслэлийн Нэгдүгээр амаржих газар, дараа нь ЭХЭМҮТ-д Эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллахын зэрэгцээ эмнэлзүйн эрдэм шинжилгээний ажилтан хийж байсан. 2000 оноос эхлэн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тасралтгүй ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийн сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил илүү сонирхол татсан учир урьдчилсан сэргийлэх анагаах ухааны  чиглэлээр өргөн хүрээнд үргэлжлүүлэн ажиллах болсон.

-Та чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар докторын судалгаагаа хийсэн юм байна. Сүүлийн үед манайд энэ өвчлөл нилээд нэмэгдэж байгаа энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? 
-Би нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаад 2012-2016 онд Австрали улсын Мельбурн хот дахь Монашийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх анагаах ухааны сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалах хугацаанд 4-5 жил эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хийсэн. Докторын ажлын сэдэв маань “Монгол улс дахь зүрх-судасны өвчлөл, чихрийн шижингийн анхдагч урьдчилан сэргийлэлтийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүрээ”-нд хэрхэн явуулах талаарх тоон ба чанарын хавсарсан судалгаа байсан.

Зүрх, судасны өвчлөл, чихрийн шижин бол зөвхөн анагаах ухааны бус, түүнд нөлөөлж буй нийгэм эдийн засгийн түвшний өргөн хүрээний асуудлыг хамарсан цогц ойлголт. Энэ өвчлөлд хүргэж байгаа анхдагч болон завсрын хүчин зүйлсийг цогцоор нь тууштай бууруулж байж, өвчлөл эндэгдлийг бууруулах боломжтой. Үүнтэй уялдууланМонгол улсын насанд хүрэгчдийн дунд зүрх судасны өвчлөл, чихрийн шижинд хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлсийн тархалыг тодорхойлох үүднээс  илүүдэл жин, таргалалтын 2000 оноос хойшх чиг хандлагыг хүн ам зүй, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр нарийвчлан судалсан.


-Таны хийсэн судалгаагаар ямар үр дүн гарав? 
-Судалгаанаас харахад 2000 оноос хойш насанд хүрсэн хүн амын дунд илүүдэл жин, таргалалт тасралтгүй нэмэгдэж, 18-64 насны эмэгтэйчүүдийн 53 хувь, эрэгтэйчүүдийн 63 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна. 2005, 2009, 2013 онд явуулсан халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгааны дүнтэй дүйж байна.

Өөрөөр хэлбэл, Монголд насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь  зүрх- судасны өвчлөл, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг өвчлөл зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл, зарим талаараа анхдагч суурь шалтгаан юм (http://www.who.int/ncds/en/).

Түргэн хоол нь хоосон илчлэг ихтэй, шим тэжээл багатай, энгийн нүүрс усаар баялаг. Ийм хүнс хэрэглээд, хөдөлгөөн хийхгүй, спортоор хичээллэхгүйгээс илүү жин, таргалалт үүсэж байна. 

Судалгааны үр дүн бол хөдөлшгүй баримт нотолгоо учир нотолгоонд тулгуурлан бодлого төлөвлөлт, нөөцийн хуваарилалт хийгдэнэ. Сонирхолтой нь хүн амын дунд хурдацтай нэмэгдэж буй илүүдэл жин, таргалалтын тархалтыг насны бүлэг, хүйс, газар зүйн байрлал, боловсролын түвшнээр задалж үзэхэд эдгээрээс үл хамааран  адилхан нэмэгдэж байна.

2017 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг авч үзэхэд Монгол хүний дундаж наслалт 70 гэх боловч эмэгтэйчүүдийн хувьд 75.4, эрэгтэйчүүдийн хувьд 65.8 байгаа нь эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын ялгаа их байгаа биз. Эрчүүд яагаад богино насалж байна вэ гэхээр зүрх, судасны өвчлөл, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг өвчлөлд хүргэж буй эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи тамхины хэрэглээ өндөр байгаатай зарим талаараа холбоотой юм.

ХҮМҮҮС НЭГ ТАЛААСАА ХОДООД ДҮҮРГЭХ “ХООСОН ИЛЧЛЭГ”-ТЭЙ ХҮНС ИХ ХЭРЭГЛЭЖ, НӨГӨӨ ТАЛААСАА ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛТАЙ БАЙНА

-Таргалалт хот хөдөөгүй, бүх насныханд эрчимтэй нэмэгдэж байгаагийн шалтгаан юу вэ? 
-2000 оноос өмнөх мал аж ахуй, газар тариалан эрчимтэй хөгжиж байсан үеийг эргэн саная л даа. Машин техник ховордуу, нийтийн тээврээр зорчдог, оюутнууд гэхэд л хавар, намрын ажилд дайчлагддаг, нийтээрээ өглөөний дасгал хийдэг зэргээр хөдөлгөөний дутагдалтай хүн ховор байв. Тиймээс бид дасгал, хөдөлгөөн, эрүүл тэнцвэржүүлсэн хооллолт хоёрт л гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Монголчуудын уламжлалт заншлаа аваад үзэхэд зуны улиралд сүү цагаан идээг түлхүү хэрэглэдэг.

Өвөл нь борцолсон махаа хэрэглэдэг гэх мэтээр маш зөв хооллодог байсан. Орчин цагт манайхан өвөл, зунгүй маш их махан идэштэй болохын сацуу ходоод дүүргэх “хоосон илчлэг” ихтэй, харин шим тэжээлээр дутмаг хүнс түлхүү хэрэглэх боллоо. Даяаршил, хотжилт, шилжих хөдөлгөөнтэй холбоотойгоор бидний эргэн тойронд түргэн хоолны газрууд, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн бүхий цэгүүд олноор байгуулагдлаа. Ийм хүнс хэрэглээд, дасгал, хөдөлгөөн хийхгүй, спортоор хичээллэхгүйгээс илүү жин, таргалалт үүсч байна.

Илүүдэл, жин таргалалтаасаа салахын тулд хоол сойх нь буруу. Эрүүл зохистой хоол хүнсийг сонгон хэрэглэх нь хамгийн чухал. Хүн өдөр тутам хоол хүнсээрээ дамжуулан шим тэжээл авч байх ёстой.

-Таргалалттай хүмүүсийн дунд хоолоо сойх маягаар жингээ хасах ойлголттүгээмэл байдаг. Хоол сойх нь эрүүл мэндийн талаас хэр зөв зүйтэй алхам бэ? 
-Эрүүл зохистой хооллолт нь хоол сойх тухай ойлголт огт биш юм. Хоол, хүнсний зөв сонголт хамгийн чухал. Хоол хүнсний сонголтоо зөв хийхийн тулд эрүүл мэндийн боловсролтой,  тэр дундаа шим тэжээлийн тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаан дээрх шошгыг хараад, зөв үнэлж дүгнэх чадварт суралцах шаардлага бий. Тэр хэрээр эрүүл хүнс сонгон хэрэглэж таарна. Хүн өдөр тутам хоол хүнсээрээ дамжуулан хоногийн хэрэгцээт илчлэг, уураг, ашигтай өөх тос, нийлмэл нүүрс ус, амин дэм, эрдэс бодисоор баялаг шим тэжээл авч, эрүүл, эрч хүчтэй, уужуу тайван, чанартай амьдрах нөхцөл бүрдэнэ.

Хэрэв тэгж чадахгүй  бол бие организм суларч, ядрах, дархлаа муудах, анхаарал төвлөрөхгүй байх, ажлын бүтээмж буурах, оюуны чадамж доройтох, өвчин эмгэгт өртөх зэргээр сөрөг үр дагаврууд гарна. Нэг ёсондоо машин техник шатахуунгүйгээр явдаггүйтэй адил юм. Уураг, ашигтай өөх тос, нийлмэл нүүрс уснаас бүрдэх макро шим тэжээл, амин дэм, эрдэс бодисоос бүрдэх микро шим тэжээлээр баялаг хүнсийг бид өдөр тутам хэрэглэж байх ёстой, үүнд загас, тахиа, өндөг, шош, шар буурцаг, овъёос, дүпү, сүү, сүүн бүтээгдэхүүн багтана.  ,. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 75-100 гр уургийг аль болох ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс авах нь эрүүл мэндэд илүү ээлтэй. Ашигтай өөх тос гэхэд л хоногийн хэрэгцээ 70 гр орчим, нийлмэл нүүрс ус 210-230 гр орчим байна.

-Монгол хүний эрүүл мэндийн байдлыг ерөнхийдхарвал ямар дүгнэлт хийж болох вэ
-Энэ тухай тодорхой судалгаанд үндэслэн ярих ёстой. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодорхойлсон Монгол хүний эрүүл мэндийн зураглалыг харахад насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 4 хүний нэг нь хөдөлгөөний хомсдолтой байна.

10 хүний 9 нь зөвлөмж болгож буй хэмжээгээр жимс, жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэхгүй байна, таван сурагчийн дөрөв нь хийжүүлсэн ундаа хэрэглэж байна (http://www.ncph.gov.mn).

2017 оны “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны тайлангаар төрөх насны эмэгтэйчүүдийн 28% нь төмөр дутагдалтай, 30% нь Д аминдэмийн дутагдалтай, бага насны болон өсвөр үеийнхний 22% нь биеийн жин дутуу, өсөлтийн хоцролттой болох нь нотлогдлоо.

Тэгэхээр дахиад л нэг талаараа илчлэгийн илүүдлийн улмаас таргалалт, илүүдэл жин үүсээд байгааг нөгөө талаас ходоод дүүргэсэн хоосон илчлэгтэй хоол хүнс хэрэглээд, шим тэжээлийн дутагдалтай байгааг баталсаар байна.

-Цатгалан мэт боловч нөгөө талаас шим тэжээлийн дутагдалтай байна гэсэн үг үү? 
-Тийм ээ, шим тэжээлгүй хүнсээр ходоодоо дүүргээд байна л даа. Илчлэг өндөртэй, энгийн нүүрс усаар баялаг шарсан төмс, бялуу, жигнэмэг зэрэг цагаан гурилан бүтээгдэхүүнүүд, чихэрлэг ундаанууд өргөн хэрэглэж байна. Эдгээр нь бие организмд задрах явцад илүүдэл илчлэг, сахар нь өөх болж хуримтлагддаг. Цусан дахь сахарын агууламж төдий чинээ өндөр байх нь чихрийн шижингийн эрсдэл тэр хэмжээгээр нэмэгдэнэ.. Ингээд  илчлэгийн илүүдэлтэй, шим тэжээлийн дутагдалд орж эрүүл бус, тэнцвэргүй хооллож,  дээр нь хөдөлгөөний дутагдалтайн улмаас монгол хүний эрүүл мэнд доройтож байна.

ШИМ ТЭЖЭЭЛ, АМИН ДЭМ, ЭРДЭС БОДИСЫН ДУТАГДАЛ ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛТ, ОЮУНЫ ЧАДАМЖ, СУРЛАГЫН АМЖИЛТАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА

-Энэ хоёр үндсэн шалтгаанаас үүсэх сөрөг үр дагавар юу байх вэ? 
-2017 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад 2000 оноос хойш нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчлөл, хоёрдугаарт хорт хавдар,гуравдугаарт осол гэмтэл болон гадны шалтгаантай өвчлөлүүд байраа солихгүй явсаар байна. Энэ нь бидэнд эрсдэлт хүчин зүйлийн тархалт өндөр байгааг харуулсаар байна. Гол эрсдэлт хүчин зүйлс нь нөгөө л илүүдэл жин, таргалалт, хөдөлгөөний хомсдол. Хүмүүс алхах, дугуй унах, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийхгүй байна гэсэн үг л дээ. Энэ эрсдэлүүдийг дэлхий нийтээр ХХ зууны тахал гэж нэрлэж байна.

“Үдийн цай”-ны хоол хүнсний бүтцэд өөрчлөлт оруулж, төрөл бүрийн ногооны зутан, хөц будаа, гурвалжин будааны холимог бөөрөнхий мах, уургаар баяжуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг шим тэжээлт хоол хүнсээр солимоор байна. Үнэд нөлөөлөхгүйгээр хоолны бүтцэд чанарын өөрчлөлт хийх боломжтой.

Энэ нь зөвхөн Монголд тулгамдсан асуудал биш, дэлхий дахины эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсоор байна. Дэлхий дахинд нас барж байгаа гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр, 4 хүний нэг нь хавдрын улмаас, 4 хүний нэг нь осол гэмтэл, хордлого, амиа хорлолт гэх мэт гаднын хүчин зүйлсийн улмаас хорвоог орхиж байна. Нийт нас баралтын тохиолдлыг 100 хувь гэж үзэхэд халдварт бус өвчний нас баралт 60-70 хувийг эзэлж байна.

Архи, тамхины хэрэглээ өндөр, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол гэх үндсэн дөрвөн хүчин зүйлсээс болж зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг өвчлөлүүд багтдаг халдварт бус өвчин үүсдэг. Төрөх насны эмэгтэйчүүд шим тэжээлийн дутагдалтай байхад хүүхэд жин багатай, амьдрах чадвар муутай хүүхэд төрөхөөс гадна  цаашдаа хүүхэд өсөлт хөгжлийн хоцрогдолтой болж, энэ нь хүүхдийн оюуны чадамж, сурлагын амжилт, анхаарал төвлөрөх чадварт сөргөөр нөлөөлж байна.

-Дунд сургуулийн цайны газаройролцоох дэлгүүрүүдэд ундаачипс зэрэгхүүхдийн эрүүл мэндэд ашиггүй зүйлс худалддаг тухай шүүмжлэл ихгардаг ч энэ талаар дорвитой арга хэмжээ  авахгүй байх шиг санагддаг

-Сурагчид сургуулийнхаа орчинд хийжүүлсэн ундааг өдөр тутам ууж, хуушуур пирожки зэрэг хайрч хуурсан хоол, мантуун бууз, бургер зэрэг нүүрс усаар баялаг, хоосон илчлэгтэй хүнсийг хэрэглэсээр байна. Өсвөр насныхны дунд түгээмэл болж буй илүүдэл жин, таргалалт үүнтэй холбоотой. Тиймээс ерөнхий боловсролын сурагчдын хооллох хэв маягийг цаг алдалгүй өөрчлөхгүй бол болохгүй нь. Үүний тулд төрөөс “Үдийн цай”хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Хүүхэд өлөн явах нь сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдгийг судалгааны дүнгээр нотолсон. Өлссөн хүүхдийн анхаарал төвлөрөхгүй.

Эсвэл чанаргүй хоол хүнс хэрэглэснээс амин дэм, эрдсийн дутагдал орсон  хүүхдийн анхаарал төвлөрөхгүй, сурлагын чанарт сөргөөр нөлөөлдөг. Гэтэл “Үдийн цай”хөтөлбөрийг бага төсөвтөө баригдаж чанаргүй хүнс өгч байна гэсэн шүүмжлэл гарч байна. Одоо “Үдийн цай”хөтөлбөрийн хүрээнд өгч буй хоол хүнсний орц найрлагад анхаарал хандуулъя. Шим тэжээлтэй зутан, хөц будаа, гурвалжин будааны холимог бөөрөнхий мах, төрөл бүхийн нухаш, уургаар баяжуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг шим тэжээлт хоол хүнсээр солимоор байна. Үнэд нөлөөлөхгүйгээр хоолны бүтцэд чанарын өөрчлөлт хийх боломжтой. Энэ нь хүүхэд алсдаа эрүүл хооллолттой иргэн болж төлөвшихөд тустай. Сургуулийн ойролцоох жижиг дэлгүүр ТҮЦ-нд худалддаг бүтээгдэхүүний нэр төрлийг ч өөрчилмөөр байна. Хийжүүлсэн ундааны оронд жижиг савлагаатай, амин дэмээр баяжуулсан тараг, үзэм, аньс, чацарганы шүүс тавимаар байгаа юм.

ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС, ЖИМСГЭНЭЭС ТОД ӨНГӨТЭЙ НЬ АМИН ДЭМЭЭР ХАМГИЙН БАЯЛАГ БАЙДАГ

-Тэгэхээр аминдэмийн дутагдалтай эсэхээ тодорхойлуулах шаардлагатай юу? 
-Амин дэмийн дутагдалтай эсэхийг эмчийн үзлэгээр  илрүүлж болно. Эрч хүчгүй, идэвхгүй байх болон гадаад зүс царайнаас ч харагдана. Тухайлбал, арьс хуурайших, үс унах, салаалах, хумс хугарамтгай, тэгш бус байх, амархан ядрах, ажилдаа ямар нэг санаачилгаггүй байх. Сургуулийн насны хүүхдийн хувьд сурлагын амжилт тааруу, анхаарал төвлөрөхгүй байх, нойрмоглох, залхуурах гэх шалтгаанууд тодорхой хэмжээгээр амин дэм, эрдэм бодисын дутагдалтай байгааг илэрхийлнэ. Баталгаажуулахын тулд лабораторийн шинжилгээ хийлгэж, байх ёстой амин дэм эрдэм бодисын хэмжээг тодорхойлуулж болно. Энгийн цус, шээсний шинжилгээгээр ч илрүүлж болно.

-Биед хэрэгтэй эрдэс бодисуудыг хоол тэжээлээр авч чадахгүй бол гадуур өргөн сонголттой худалдаж буй төрөл бүрийн витаминаар нөхөх хэрэгтэй гэсэн үг үү?
-Юун түрүүнд макро, микро шим тэжээлээр баялаг хоол хүнсийг хэрэглэж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлбэл заавал нэмэлт витамин, бэлдмэл авах шаардлагагүй юм. Хэрэв амин дэм, эрдэс бодисын дутагдлууд нь эрүүл мэндийн эмгэг болж, ноцтой асуудал тулгарвал аминдэм, эрдэс бодисын бэлдмэлүүдийг эмчилгээний тунгаар хэрэглэх шаардлага гарна. ДЭМБ-аас хүн эрүүл, эрч хүчтэй байх, чанартай амьдрах, урт наслахад тус болох “Эрүүл мэндийн 12 санамж”ийг  гаргасан. Энэ 12 санамжийн нэгдүгээрт эрүүл хооллолт, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх, бухимдлаа зөв тайлах, архи, тамхинаас татгалзах, хүүхдээ хөхөөр хооллох гэх мэт өдөр тутам хэрэгжүүлж болохуйц энэ зөвлөмжийг хэвшүүлж чадвал эрүүл, чанартай амьдрах боломжтой.
-Яриагаа шим тэжээлт хоол хүнсний сэдэв рүү чиглүүлье. Шим тэжээлэр баялаг хоол, хүнсийг хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгөөч? 
-Төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн, чипс, шоколад, зайрмаг, хийжүүлсэн ундаа зэрэг нь нүүрс усаар баялаг, маш их хоосон илчлэг агуулдаг гэдгийг бид мэднэ дээ. Үүний оронд хөц будаа, хар будаа, гурвалжин будаа, хоёрдугаар гурилаар хийсэн жигнэлтийн хоол хүнс, хүнсний ногоотой хоол хүнс өдөр тутам тогтмол хэрэглэх шаардлагатай байна. Мөн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тогтмол хэрэглэ.

Хүнсний ногоо, жимс жимсгэний хувьд  тод өнгөтэй нь амин дэм, эрдэс бодисоор хамгийн баялаг байна. Хэр зэрэг гүн ногоон, улаан, улбар шар байна төдий чинээ шим тэжээлээр баялаг гэсэн үг. ДЭМБ болон нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс боловсруулсан зохистой хооллолтын зөвлөмжид хүн өдөрт 5-6 удаа, бага багаар хооллоно. Тэгж байж хоол хүнсээр авсан шим тэжээл, эрдэс бодис, амин дэмийн ачаар эрүүл, саруул, эрч хүчтэй байнашингэнэ. Дээр нь өдөрт ууж буй 1.5- 2 литр ус тэр шим тэжээлийг биеийн эд эс, эрхтэн системүүдэд зөөвөрлөж өгдөг.

АМИН ДЭМ, ЭРДСИЙН ДУТАГДАЛТАЙ ХҮҮХДИЙН АНХААРАЛ ТӨВЛӨРӨХГҮЙ, СУРЛАГЫН ЧАНАРТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ

-Хүүхэд бор хоолонд ороход л ээжүүд хүүхдийн будааг /Манный каш/ хоолны цэсэд нь оруулдаг.  Монгол хүүхдийн уламжлалт хоол гэж болох хүүхдийн будааны талаар Та юу хэлэх вэ?  
-Манный каш энгийн нүүрс усаар баялаг, илчлэг өндөртэй. Үүний оронд шар будаа, хулуу, броклины зутангууд, лууван, хулууны нухаш, гүн ногоон өнгөтэй, тод өнгийн хүнсний ногоо жимс, жимсгэнэ амин дэмээр баялаг хүнсийг сонгож болно. Амтлах бол бага зэрэг бор элсэн чихэр, бурамтай элсэн чихэр зэрэг үйлдвэрлэлийн процесст ороогүй чихрээр амтлан, нухаш, зутан хэлбэрээр өгч болно. Эрүүл амьдралын хэв маяг гэдэг зөвхөн эрүүл хооллох тухай ойлголт биш хэд хэдэн асуудлыг багтаасан өргөн утга агуулгатай. Эрүүл хооллохоос гадна дасгал хөдөлгөөн, шингэний зохистой хэрэглээ маш чухал.

Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга /200 мл/ бүлээн ус ууна. Ингэснээр бие организм бүрэн сэрнэ, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо идэвхжиж эхэлнэ. 

-Хүн өдөрт хоёр литр ус уух ёстой гэсэн ойлголт бий?
-ДЭМБ-аас насанд хүрсэн хүн өдрийн турш 1.5-2 литр ус уухаар зөвлөдөг. Тэгж байж эрч хүчтэй, идэвхтэй, арьс хүртэл толигор өнгөлөг байдаг. Шингэний дутагдлын гол шинж нь үсний өнгө алдаж, хуурайших, унах, салаалах нь наад захын шинж тэмдэг. Монгол орон хуурай уур амьсгалтай. Эрс тэс уур амьсгалтай оронд шингэн зүйл сайн уухгүй бол арьс салст хуурайшиж, эрч хүчгүй, үлбэгэрдүү болохоос гадна булчин суларч унждаг.

Өглөө босоод өлөн элгэн дээрээ нэг аяга /200 мл/ бүлээн ус ууна. Ингэснээр бие организм бүрэн сэрнэ, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо идэвхжиж эхэлнэ. Түүнээс хойш 30 минутаас цагийн зайтай нэг стаканаар уухад болно. Орой 17.00 цагаас хойш уух усаа багасгаж, бие организмыг унтахад бэлдэнэ гэсэн үг. Бөөр ачаалал авахаас сэргийлж, оройн цагаар их ус уухыг зөвлөдөггүй. Дээр нь хангалттай, чанартай нойр. Энэ бүхэн нийлж байж, эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлж байна гэж ойлгож болно.

-Монголчуудын давсны хэрэглээ ихтэй гэдэг?
-Эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягт давсны хэрэглээ маш чухал байр суурь эзэлнэ. Насанд хүрсэн хүн хоногт 5гр /1 цайны халбага/ давс хэрэглэх ДЭМБ-ын лавлагаат хэмжээ бий. Хүүхдийн хувьд наснаас шалтгаалан багасна. 2011 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс насанд хүрсэн хүний давсны хэрэглээний судалгаа хийхэд  хоногт лавлагаат хэмжээнээс 3 дахин их буюу 12-15 гр давс хэрэглэж байгаа нь тодорхой болсон. Давсны хэрэглээ өндөр байх нь артерийн даралт ихсэх өвчинд өртөх үндсэн шалтгаан.

Цай, хоолонд давс хэрэглэхээс гадна талх, төрөл бүрийн гурилан болон лаазалсан бүтээгдэхүүнд давсны хэмжээ далд байдлаар агуулагддаг. Далд давстай бүтээгдэхүүнийг бид өдөр тутам анзааралгүйгээр хэрэглэдэг.

Энэ бүхэн нийлээд давсны хоногийн хэмжээнээс давж байна. Тэгэхээр утсан хиам, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүний хэрэглээг аль болох бууруулах шаардлагатай байна.

-Та олон улсын мэргэжлийн холбоодын гишүүн. Эрүүл амьдралын хэв маягтай холбоотой шинэлэг мэдээлэл, зөвлөмжүүдийг тогтмол авдаг уу ?
-Дэлхийн өрхийн эмч нарын нийгэмлэгийн гишүүн, Олон улсын таргалалтын эсрэг нийгэмлэгийн гишүүн, Австрали, Шинэ Зеландын Таргалалтын эсрэг нийгэмлэгийн гишүүн учир тэндээс гарч буй зөвлөмжүүд, өдөр тутмын судалгааны үр дүнгүүд, дэлхий дахинд өнөөдөр ямар зөвлөмж өгч байна, ямар зорилт тавьсныг гишүүн байгууллагуудаараа дамжуулан өдөр тутам авна. Өөрийн улс орны эрүүл мэндийн байдалтай харьцуулаад харахад бас сонирхолтой.

Олон улсын таргалалтын эсрэг нийгэмлэгийн тухайд ДЭМБ-аас гаргасан эрүүл мэндийн зөвлөмжүүдийг гаргаж,  таргалалтын эсрэг ямар үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байна, улс орнуудын сайн туршлагыг хуваалцах зэргээр мэдээлэл өгч байна. Мөн миний зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилладаг АНУ-д төвтэй Herbalife Nutrition компанийн бусад улс орнууд дахь мэргэжил нэгт зөвлөхүүдтэйгээ бас харилцан туршлага солилцож цаашлаад Монгол дахь гишүүддээ хүргэж ажилладаг. Гишүүд маань орон даяарх эрүүл амьдралын хэв маягийн клубүүдээрээ дамжуулан зөв хооллолт, амьдралын эрүүл зөв хэв маягийн талаарх сүүлийн үеийн мэдээ мэдээллийг практикт хэрэгжүүлэн ард иргэддээ хүргэх гүүр болж ажилладаг.

Скандиновын орнуудад хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнс болон хоосон илчлэг өндөртэй хүнсний албан татварыг нэмэх замаар хоол хүнсний сонголтод нь нөлөөлж байна. Монголд хэрэгжиж буй Архи, тамхины онцгой албан татвартай агаар нэг шийдвэр юм.

-Улс орнуудын сайн туршлагаас Монголд хэрэгжүүлж болох ямар сайн туршлага байна вэ? 
-Эрүүл мэндийн эсрэг өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлээр улс орнууд тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын тухайд ч бодлого төлөвлөлт хийж байна. Улс орнууд эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулах стратегиа эрчимтэй хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийг дэмжих нь ганцхан эрүүл мэндийн салбарын хийх ажил биш. Улс орны нийгмийн бүх салбарууд зэрэг ажилладаг. Эрүүл мэндийн салбар бодлого зохицуулалтаараа манлайлж, бусад салбарын бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусгаж өгч байна.

Тухайлбал, хот төлөвлөлтийн газраах дэд бүтцийг хөгжүүлэх, зам тээврийн салбар зам, гүүр барихдаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж, явган хүний зам, дугуйн замыг хамтад нь шийдэх юм. Хот төлөвлөлтөд ч тэр барилга барих газрын зөвшөөрөл өгөхдөө оршин суугчид амрах, хүүхэд тоглох, гимнастик хийх, явган алхах талбай байгуулах, бассейнтай байх гэх мэтээр стандарт  шаардлага тавьж, тусгай зөвшөөрөл олгодог. Жишээлбэл, Финлянд, Норвеги, Швед зэрэг Скандиновын орнуудад уламжлалт хоол хүнс нь уураг, ашигт өөх тос, амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс байдаг.

Нөгөө талаас иргэд нь дасгал хөдөлгөөн хийх, дугуй унах зэрэг хүн амьдрахад хамгийн ээлтэй орчныг бүрдүүлсэн. Тиймээс ч хүн амьдрахад хамгийн ээлтэй улс орнуудаар тодорхойлогддог. Хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнс болон хоосон илчлэг өндөртэй хүнсний албан татварыг нэмэх замаар хоол хүнсний сонголтод нь нөлөөлж чадаж байна. Монголд хэрэгжиж буй архи, тамхины онцгой албан татвартай нэгэн адил сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулах замаар эрүүл хооллолтыг дэмжсэн бодлого үгүйлэгдэж байна.

XҮН ӨДӨРТ 5-6 УДАА БАГА БАГААР ХООЛЛОНО 

-Монголд жимс жимсгэнэ өндөр үнэтэй, чихэр, гурилан бүтээгдэхүүн нь хямдхан байна? 
-Яг тийм. Үүнийг л эсрэг болгомоор байгаа юм. Төрөөс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьж байгаа. Байгальд зэрлэгээр ургадаг аньс, нэрс, чацаргана, үхрийн нүд зэрэг үйлдвэрлэлийн боловсруулалтад ороогүй жимс, жимсгэнэ шим тэжээлээр маш баялаг. Анти оксидант буюу бие организмыг хоргүйжүүлэх үйлчилгээ өндөр. Анти оксидант гэдэг нь бие организмд агаарын бохирдол зэрэг гаднын нөлөөгөөр орж ирсэн хорт бодисуудыг исэлдэлтийн эсрэг бодисуудаар хоргүйжүүлж бие организмаас гаргадаг. Монгол оронд нутгийн брэнд зэрлэг жимс, жимсгэнэ хангалттай хэмжээгээр ургадаг. Гэтэл Америк болон Европын орнуудад байгальд ургадаггүй тарьж ургуулдаг. Монголчууд бидэнд эрүүл мэндээ хамгаалах илүү их боломж байна гэсэн үг.

-Манай Улаанбаатар хотод хот төлөвлөлтийн бодлого алдагдсан нь эрүүл амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж байна гэвэл Та санал нийлэх үү?
-Мэдээж. Байшингуудыг хэт ойрхон барьснаас тоглоомын талбайгүй, дугуйн замгүй, цонхоор нарны гэрэл орох боломжгүй, ойрхон барьсан зэрэг асуудал түгээмэл байна.

Нойргүйдлийн талаар Та юу хэлэх вэ? 
-Нойр ч ялгаагүй эрүүл, тэнцвэржүүлсэн хооллолттой хамааралтай. Энгийн нүүрс усаар баялаг хоосон илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг бол тэр хэмжээгээрээ нойр дутуу, бат бөх унтаж чаддаггүй. Хурхирах, хар дарж зүүдлэх, ойр ойрхон сэрэх энэ бүхэн хооллолттой холбоотой. Өдөржин хоосон явж байгаад орой хэтрүүлж идэх нь нойрны чанарт нөлөөлдөг. Чанаргүй, өнгөц унтахад өглөө ядарч сэрнэ, өдөр нойр хүрнэ, ажилдаа идэвх санаачилга гаргахгүй, ажлын бүтээмж муудна. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг ДЭМБ ч зөвлөмж болгож, дэлхийн бүх улс орнууд нэгдүгээрт авч үзэж байна.

-Та эрүүл амьдралын хэв маягт суралцах, эрүүл хооллолт, чанартай амьдрахад тус болох нийгмийн эрүүл мэндийн чухал асуудлуудыг хүмүүст хэрэг болох энгийн зөвлөмж хэлбэрээр олон талаас нь хөндөж ярилаа. Стресс бухимдлын талаар Таны өгөх зөвлөмжийг сонсоод энэ ярилцлагаа өндөрлөе?
-Эрүүл зөв хооллодог, дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг хүний стресс бухимдлаа тайлах чадвар өндөр байдгийг судалгаагаар баталсан. Ургамлын хандаар баяжуулсан ногоон цай уудаг хүмүүс хар цай, давстай цай, сүүтэй цай уудаг хүмүүстэй харьцуулахад стресс бухимдлаа тайлах чадвар өндөр гэсэн дүн гарсан. Яагаад гэвэл ногоон цайны найрлагад полифенол гэдэг анти оксидантын түвшин өндөр байсан. Ногоон цай болон ургамлын хандаар баяжуулсан цай уудаг хүмүүст кортизол  гэдэг нэртэй стресс бухимдал бий болгодог дааврын түвшин /гормон/ бага байдаг. Бас нэг сонирхолтой судалгааны үр дүнгээс дурдахад ургамлын хандаар баяжуулсан цай уудаг хүмүүст ой санамжаа алдах /Алцгеймер/, мартамхай болох эрсдэл бага байдгийг судалгааны үр дүнгүүд баталсаар байна.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа.

Маргот Робби: Анх удаагаа ийм царай муутай дүр бүтээлээ

$
0
0

01_b

Жүжигчин Маргот Робби өчигдөр “Today” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Mary Queen of Scots” кинонд тоглосон юм.

-Энэ киноны трейлерийг үзээд их цочирдсон. Үзэсгэлэн Маргот Робби үнэхээр царай муутай харагдаж байсан?

-Нүүр будалтын дараа би өөрөөсөө хүртэл айсан. Үнэхээр царай муутай харагдаж байсан. /инээв/

-Анх удаагаа л ийм мэдрэмжийг авсан уу?

-Тийм. Би багаасаа л хөөрхөн охин байсан. /инээв/ Анх удаагаа ийм царай муутай дүр бүтээж байна.

-Нүүр хувиралт үнэхээр сайн болсон санагдсан. Энэ талаар?

-Мэдээж хэрэг нүүр хувиралтын баг гайхалтай сайн ажилласан гэхэд болно. Миний нүүрийн хэлбэрийг өөрчлөхийн тулд тусгай өмсгөл өмгөж, хамар уруул зэрэгт будалт хийсэн.  Нүүр царайгаа бүрэн өөрчлөхийн тулд ихээхэн хүч гаргасан. Зураг авалт эхлээд удаагүй байхад нүүрэн дээр наасан зүйлс их хэцүү байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа энэ бүхэн асуудал болохоо больсон.

-Цагаан шохойгоор зурчихсан мэт хэт цагаан нүүрний талаар?

-Харанхуй шөнө хүн бүхэн айхаар л цав цагаан цагаан төрх. Өөрчлөлт надад их таалагдсан. Тухайн үед л гоо сайхны бэлгэдэл, сүр хүчийн илэрхийлэл энэ нүүр будалт шүү дээ.

-Кино хэзээ нээлтээ хийх вэ?

-2019 оны нэгдүгээр сарын 1-нээс. Нээлтээ хийх өдөр ойртсоон байна. Сэтгэл минь их хөдөлж байна шүү.

-Та ихэнх уран бүтээлд хамгийн үзэсгэлэнтэй гол дүр байдаг байсан. Харин энэ бүтээлд хамгийн царай муутай нэгэн болсон?

-Үргэлж сайхан бүсгүйн дүрийг бүтээх сонирхолгүй.

-Эртний үеийн сүрлэг хувцас өмсөхөд хэцүү санагдсан уу?

-Хувцас нь их хүнд байсан ч зураг авалтын үеэр надад хүндрэл учруулаагүй. Их тухтай, таатай байсан.

-Залуу жүжигчин Сирша Ронан тантай хамтрагч болсон. Түүнтэй хамтран ажиллах хэр байв?

-Тэр их үзэсгэлэнтэй бас их дайчин бүсгүй. Үргэлж л “Би чадна” гэж хэлдэг. Хэлсэн ёсоороо ч дүрээ сайн бүтээж, хамтрагчдынхаа урмыг хугалахгүйгаар ажлаа төгс дуусгасан. Түүнтэй хамтран ажиллах нэр төрийн хэрэг байлаа. Ронаныг ирээдүйд илүү тод гэрэлтэнэ гэдэгт итгэлтэй байна.

Б.Дэлгэрцэцэг

Маргот Робби: Анх удаагаа ийм царай муутай дүр бүтээлээ

$
0
0

Жүжигчин Маргот Робби өчигдөр “Today” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Mary Queen of Scots” кинонд тоглосон юм.

-Энэ киноны трейлерийг үзээд их цочирдсон. Үзэсгэлэн Маргот Робби үнэхээр царай муутай харагдаж байсан?

-Нүүр будалтын дараа би өөрөөсөө хүртэл айсан. Үнэхээр царай муутай харагдаж байсан. /инээв/

-Анх удаагаа л ийм мэдрэмжийг авсан уу?

-Тийм. Би багаасаа л хөөрхөн охин байсан. /инээв/ Анх удаагаа ийм царай муутай дүр бүтээж байна.

-Нүүр хувиралт үнэхээр сайн болсон санагдсан. Энэ талаар?

-Мэдээж хэрэг нүүр хувиралтын баг гайхалтай сайн ажилласан гэхэд болно. Миний нүүрийн хэлбэрийг өөрчлөхийн тулд тусгай өмсгөл өмгөж, хамар уруул зэрэгт будалт хийсэн.  Нүүр царайгаа бүрэн өөрчлөхийн тулд ихээхэн хүч гаргасан. Зураг авалт эхлээд удаагүй байхад нүүрэн дээр наасан зүйлс их хэцүү байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа энэ бүхэн асуудал болохоо больсон.

-Цагаан шохойгоор зурчихсан мэт хэт цагаан нүүрний талаар?

-Харанхуй шөнө хүн бүхэн айхаар л цав цагаан цагаан төрх. Өөрчлөлт надад их таалагдсан. Тухайн үед л гоо сайхны бэлгэдэл, сүр хүчийн илэрхийлэл энэ нүүр будалт шүү дээ.

-Кино хэзээ нээлтээ хийх вэ?

-2019 оны нэгдүгээр сарын 1-нээс. Нээлтээ хийх өдөр ойртсоон байна. Сэтгэл минь их хөдөлж байна шүү.

-Та ихэнх уран бүтээлд хамгийн үзэсгэлэнтэй гол дүр байдаг байсан. Харин энэ бүтээлд хамгийн царай муутай нэгэн болсон?

-Үргэлж сайхан бүсгүйн дүрийг бүтээх сонирхолгүй.

-Эртний үеийн сүрлэг хувцас өмсөхөд хэцүү санагдсан уу?

-Хувцас нь их хүнд байсан ч зураг авалтын үеэр надад хүндрэл учруулаагүй. Их тухтай, таатай байсан.

-Залуу жүжигчин Сирша Ронан тантай хамтрагч болсон. Түүнтэй хамтран ажиллах хэр байв?

-Тэр их үзэсгэлэнтэй бас их дайчин бүсгүй. Үргэлж л “Би чадна” гэж хэлдэг. Хэлсэн ёсоороо ч дүрээ сайн бүтээж, хамтрагчдынхаа урмыг хугалахгүйгаар ажлаа төгс дуусгасан. Түүнтэй хамтран ажиллах нэр төрийн хэрэг байлаа. Ронаныг ирээдүйд илүү тод гэрэлтэнэ гэдэгт итгэлтэй байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Селин Дион: Би эцсийн амьсгалаа хураах хүртлээ нөхөртөө үнэнч байна

$
0
0

Дуучин Селин Дион “Stellar”сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна.

-Тантай ярилцах боломж олдсонд туйлаас баяртай байна?

-Надад ч гэсэн. Их удаан хугацааны дараа бүрэн хэмжээний ярилцлага өгч байна. Тиймээс бага зэрэг сандарч байна.

-Таны нөхөр Рене Ангелил таалал төгсөөд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. /Канадын хөгжмийн продюсер тэрээр өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сарын 14-нд хоолойн хавдрын улмаас 73 насандаа таалал төгссөн?

-Тиймээ. Тэр минь миний хажуунаас нисэн одоод хоёр жил болжээ. Хүмүүст хоёр жил их хугацаа мэт санагдаж магад.  Харин надад өчигдөр мэт тодхон санагдаж байна. Өнөөдрийг хүртэл асар том уй гашуугаа тайлах гэж хичээж явна.

-Хүүхдүүдийнхээ төлөө та хатуужилтай байх учиртай?

Үнэн. “Хүүхдүүдийнхээ өмнө хатуужилтай бас эрч хүчтэй байгаарай” хэмээн тэр минь захисан. Би түүнийхээ захиасыг нэг хэсэг умартаж, уйтгар гунигийн далайд шумбасан. “Ухаан орооч” гэх шиг тэр минь зүүдэнд ирэх болсон учир би өмнөх шигээ эрч хүчээр өөрийгөө цэнэглэх болсон. Өөрчлөлт минь хүүхдүүд минь үнэхээр таалагдаж байгаа. Аавыг нь орлож чадахгүй ч хүүхдүүдээ ээжийн хайр халамжаар дутаахгүй.

-Таны нөхрийн сүүлчийн хүсэл “Селин Дион насан эцэслэх хүртлээ тайзан дээр байх ёстой” гэж сонссон. Хэдий та уй гашуугаа тайлж чадахгүй байгаа хэдий боловч нөхрийнхөө хүслийг үргэлжлүүлж байгаа.  Лас Вегас даяар таны дуу хоолойг сонсон, уярч байгаа?

-Түүний сүүлчийн хүсэл үнэхээр хэцүү байсан. Би тайзнаа эргэн гарахыг хүсээгүй. Гэхдээ түүнийхээ гараас атгаад амласан учир эргэн тайзнаа гарсан.  Нөхөргүйгээр тайзнаа гарах яг л “албадан шахалт” мэт санагдаж байсан. Гэхдээ тайз намайг санасан бас би тайзаа санасан гэдгээ ухаарсан. Сонсогчид ч гэсэн намайг санасан байсан. Тиймээс л би дахин зоригтойгоор дуулж эхэлсэн. Тэр минь намайг тайзаа үгүйлж байгааг харсан учир л эцсийн хүслээ зөвхөн надад зориулан хэлсэн байх.

-Тайзнаа гарахтай таныг нөхөртэйгээ ярилцдаг гэж сонссон?

-Би нөхрийнхөө гарын хэвийг хийлгэсэн. Тэгээд тоглолт болохоос цагийн өмнө нөхрийнхөө гарыг бариад л өмнөх шигээ ярилцдаг.

-Хөвгүүд тань хэрхэн аж төрж байна?

-Тэдэнд минь хэцүү байгаа. Аав нь тэдний хувьд амьдралынх нь хамгийн бат хана, багана учир.

-Нэг хэсэг хэвлэлээр таныг найз залуутай болсон хэмээн бичих болсон. Энэ талаар?

-Би эцсийн амьсгалаа хураах хүртлээ үнэнч байх болно.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Viewing all 756 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>