Өнөө үед хүн бүр л гаднаасаа ч тэр дотроосооч гэрэлтэхийг хүсэх болсон. Үүнийгээ дагаад манайд сүүлийн жилүүдэд йога гэдэг зүйл маш хүчтэй орж байгаа. Хүн бүр йога гэж ярих боловч чухамдаа йога гэж яг юу болох, түүний давуу талуудын талаар хүмүүс төдийлөн ойлголт байдаггүй.
Тэгвэл нэг сонирхолтой сургалт манайд хэдийн нээгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Та өмнө нь йога, ярих урлагийн сургалтуудыг нэг дор хамт нэг хөтөлбөртэйгөөр зааж байна гэж дуулсан уу. Энэ мэдээж маш сонин санагдаж байгаа байх. Тэгвэл таньд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
“Туяа төв- Туяа йога” НҮТББ, “Чинсан” хөгжлийн академитай хамтран “Дотроосоо гаднаасаа инээмсэглэцгээе” уриан доор хамтарсан VIP сургалт зохион байгуулж эхлээд байна. Тодруулбал, та өөрийн ярих ур чадвар болон дотоод хүчийг нэмэгдүүлэхийг хүсч байвал энэхүү сургалтад хамрагдахад л хангаллтай.
Уг хосолсон сургалтад явснаар:
- Өөрийгөө шинээр нээх
- Амьдралын хэмнэлээ идэвхижүүлэх
- Эрүүл мэнддээ бодит хөрөнгө оруулах
- Ярих чадвараа хөгжүүлэх аргад суралцах
- Сэтгэлзүй, сэтгэлгээгээ задлах боломжууд нээгдэх юм байна.
Энэхүү сургалт өөр хаана ч байхгүй бөгөөд Монголд анхдагч гэдэг утгаараа бусад ижил төстэй сургалтуудаас давуу талтай.
Амралтын өдрийн VIP сургалтын давуу тал нь сургалтад хамрагдаж байгаа хүмүүстэй нэг бүрчлэн тулж ажиллахаас гадна Веган зоог /ногоон хоол/ барьж, ногоон хоолны талаарх таны мэдлэгийг тэлж, хэрхэн эрүүл зөв хооллох талаар зөвлөгөө өгнө.
Хосолсон сургалт нь дараах гурван хэсгээс бүрдэнэ.
- Йога бясалгал
- Ярих ур чадвар хөгжүүлэх
- Стресс менежмент
VIP хөтөлбөр нь амралтын хоёр өдөр хичээллэдэг. Нэг орохдоо найман хүнтэй таван цагаар хичээллэнэ. Энэхүү таван цагт та эхлээд мэргэжлийн йогын багштай йогаар хичээллэж гүн бясалгал хийсний дараа амталгаат ногоон хоолны талаар мэдлэгээ дээшлүүлээд, үргэлжлүүлэн зөв ярих урлагийн сургалтандаа суух юм.
Сургалтын төлбөрийн хувьд маш уян хатан, боломжийн үнэтэй гэдгийг дуулгахад таатай байна. Та ердөө 150.000 төгрөг төлөөд бүтэн хоёр өдрийг өөрийн дотоод болон гадаад гоо сайхандаа зарцуулаад зогсохгүй хэрхэн зөв ярих, өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ гэсэн мэдлэгийг авах болно.
Уг VIP сургалтад нэг удаа хамрагдснаар “Туяа төв-Туяа иог” НҮТББ болон “Чинсан” хөгжлийн академид дахин суралцахад хөнгөлөлттэй үнээр суралцах боломж нээгдэнэ. Мөн энэ сургалтад хамрагдсан хичээллэгчдэд цаашид үргэлжлүүлэн суралцахад нь 10 хувийн урамшуулал олгож байна.
Насанд хүрэгчдийн анги: Бямба, ням гарагт 10:00-15:00 цагт
Хүүхдийн анги: Мягмар, пүрэв гарагт 16:30-18:30 цагт /нэг сар/
Йога бясалгалаар дамжуулан хүний дотоод хүчийг нэмэгдүүлж, ярих ур чадварыг хөгжүүлэх шинэлэг, үр дүнтэй сургалтыг хэрэгжүүлж яваа хоёр эмэгтэйтэй ярилцлаа. Энэ бол “Туяа төв-Туяа йогй”- ын үүсгэн байгуулагч Г.Гантуяа, “Чинсан хөгжлийн академи”-ийн үүсгэн байгуулагч П.Одгэрэл нар юм.
Г.Гантуяа: Бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулж байж сэтгэл мэдрэмж дотроосоо гэрэлтдэг
![57606578_2402597866451057_7715877295218491392_o]()
-Уншигчид ямар учиртай, юун тухай ярих гэж байна вэ гэж бодохоос нь урьтаж та хоёр хэрхэн танилцаж, энэ сургалтаа эхлүүлэх болсон тухай сонирхож болох уу?
П.Одгэрэл:Веган хоол бид хоёрыг холбосон. Нөгөө талдаа хүмүүс хоорондоо харилцахад “энерги” гэж зүйл нөлөөлдөг. Анх Гантуяа багш “Туяа йога”-ын төвийнхөө 7 жилийн ойн баярыг хөтлөх санал тавьж, утсаар холбогдож байлаа. Дараа нь би йогоор хичээллэж эхэлсэн. Аливаа зүйлийг хүлээж авах хандлага ижил тул Г.Гантуяа багштай ойлголцоход амар байдаг. Хоёулаа сургалтын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг тул нийгэмд үгүйлэгдэж байгаа тэр орон зайг нөхсөн, бусдад илүү хэрэгтэй, үр дүнтэй сургалтын хөтөлбөр боловсруулж, шинэ төслөө эхлүүлээд явж байна.
- Йога гэхээр хүмүүс мэддэг юм шиг хэрнээ тодорхой мэдээлэл байдаггүй. Тэдгээр хүмүүст зориулж йога гэж чухам юу болохыг тайлбарлаж өгвөл?
Г.Гантуяа: Йога бол бие, сэтгэл, ухамсар гурвын төгс нэгдэл. Хүн бүхний мэдвэл зохих эрүүл амьдралын ухааныг 5000 жилийн түүхтэй нь хүмүүст танилцуулж, өгч байгаа эрүүл аж, төрөхүйн хамгийн чухал ухаан юм. Энгийн үгээр тайлбарлавал, хүн өөрийгөө мэдрэхийг йога гэж ойлгож болно. Өөрийгөө болон өөр бусдыг мэдэрч, байгаа чигээр нь хүлээн авч төгс зохицон нэгдэх урлагийг йога заадаг. Өөрийгөө хайрлах, бусдыг хайрлахын тухай зааж байна гэж ч ойлгож болно. Учир нь хүн сүнсэн, махан, хийн гээд гурван биетэй гэж үздэг. Энэ гурван биеэс дотоод хүний хөгжил явагддаг. Хүний биед энергийн 7 хүрд байдаг. Эдгээр хүрднүүд нь дор бүрнээ хариуцсан үүрэгтэй. Жишээлбэл, хоолойн хүрд гэхэд өөртөө итгэлтэй байдал, зүрхэн хүрд гэхэд хайрыг өгч авдаг гээд хүний амьдралын бие махбодийн хэрэгцээ энэхүү 7 хүрдэн дээр захирагддаг. Эдгээр хүрднүүдийг хэвийн, тэгш хэмээр, зөв зохистой байлгахын тулд эрүүл амьсгалах шаардлагатай. Эрүүл амьсгалж байгаа хүн энергийн цохилт, бие махбодийн өвчлөлд шууд өртдөггүй.
Сэтгэл өвдлөө гэхээр хүмүүс зүрхэн тус газраа дардаг шүү дээ. “Сэтгэл нэг л сонин болчихлоо” гэх зэргээр ярьдаг. Бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулж байж сэтгэл мэдрэмж дотроосоо гэрэлтдэг. Бидний гадаад хэлбэрт харагдаж байгаа махан биений тухайд эрүүл байх ёстой. Махан бие эрүүл байснаараа сүнсний үндсэн хэрэгцээ болох бусдад сайн сайхан зүйлсийг зориулах хүчтэй энергийг авч байх хэрэгтэй. Сүнсэн биеэ тэтгэхийн тулд дасгал хөдөлгөөн, бясалгал хийх хэрэгтэй.
Гадна төрх нь үнэхээр сайхан гоо үзэсгэлэнтэй эмэгтэй байлаа гээд хүмүүс түүнийг “ямар сайхан гоо үзэсгэлэнтэй эмэгтэй вэ” гэж харж болно. Гэвч тэр үзэсгэлэнт төрхөөс тань гадна таны сүнсэн биеийн илэрхийлэл болох үг, эрчим хүч болж таныг илэрхийлж гадагшилна. Тиймээс таныг илэрхийлэх гадаад үзэмж, дотоод илэрхийлэл хоёр тухайн хүнийг хэн болохыг тодорхойлно. Тиймээс гадаад, дотоод гоо үзэсгэлэнг зэрэг хөгжүүлэх үйл явц нь йог юм. Йогын ухаанаар өөрийгөө хөгжүүлэх тусам бусдад нөлөөлөх ур чадвар нэмэгддэг.
-Йогоор хичээллэж байгаа хүмүүсийн яриаг сонсоход “бие организм талаасаа хөдөлгөөний уян хатан байдал сайжирдаг юм байна. Турах нэг арга эсвэл жаахан тайвширдаг юм байна” гэцгээдэг. Йогыг хөдөлгөөний дасгал мэтээр ойлгон йогын танхим руу орох нь элбэг байх шиг. - Ер нь йогыг хэрхэн, яаж ойлгож тэрхүү танхим руу орох ёстой вэ?
Гантуяа:Йога цэвэр дасгал хөдөлгөөн үү гэвэл үгүй. Цэвэр бясалгал уу гэвэл бас үгүй. Дасгал хөдөлгөөн, эрүүлжүүлэх амьсгал, бясалгал гурав нэгдэж йогийг бүрдүүлнэ. Хөдөлгөөн нь йогын хувьд махан биений булчинд үйлчилж байгаа нэг хэлбэр юм. Зөвхөн булчинд үйлчлэх үү гэвэл бас өрөөсгөл хөдөлгөөн дотроо бас л задарна. Таны цусны эргэлт, тунгалагийн эргэлт, хийн эргэлт, булчингийн эргэлт буюу булчин хоорондын хөдөлгөгч хүч болох коллегин, эластин гэх зүйлсийг биеэс ялгаруулснаар эрүүлжих, залуужих гармоноор биеийг тэтгэж өгдөг. Ингэснээр сэтгэл санаа, дотоод эрч хүч, энергийн хувьд тэтгэгдэж тайвширдаг. Хоёрдугаарт, Йогын чухал хэсэг нь амьсгал. Хүн амьсгал хураагаад үхдэг. Учир нь хүн амьсгалаас амьсгалын хооронд амьдарч байдаг. Та амьсгалыг авлаа буцаагаад таны хэрэглэсэн амьсгал таны биеэс гардаг. Авсан тэрхүү амьсгалаасаа 4 дахин илүүгээр амьсгалыг эргээд шахаж гаргаж байх юм бол бүрэн амьсгалж байна гэсэн үг. Амьсгал бүрэн гүйцэт явагдаад эхэлмэгц хийн эргэлт буюу энергийн 7 хүрд бүрэн тэжээн тэтгэгдэж өгдөг. Мөн бүрэн амьсгалснаар таны сэтгэлд бугшаад буй зүйлс ч амьсгалаар бүрэн илаарших боломжтой. Хүчилтөрөгчийн хэрэгцээ хангагдсанаар тархины үйл ажиллагаа бүрэн гүйцэт явагдаж, биеэс хорыг гадагшуулж бие махбодийг сэргээнэ. Яагаад йогын дасгалууд дахь байрлалуудыг төвлөрөлтэйгээр хийдэг вэ гэвэл та аль хэсэгтээ ачаалал өгч байна, хаана булчин сунаж, хаана нь амарч байна вэ, биед ямар процесс явагдаж байна вэ гэх зэргээр анхаарал төвлөрөл нь таны бие махбодь дээр явагдана гэсэн үг. Йога хийж байхад бодол өөр тийш явах боломжгүй болдог. Дасгал хөдөлгөөнд төвлөрөөд 100 хувь биеэ ачааллаад ирэнгүүт тархи оюун бүрэн гүйцэт амардаг. Магадгүй та өөр зүйлийг хийж байхдаа олон түмэн бодолд автдаг байхыг үгүйсгэхгүй. Йогын дасгал хийж байхдаа та бодлоос бүрэн ангижирч байна гэсэн үг. Йогын дасгалын явцад ялгарч буй дотоод шүүрлийн шингэнүүд эргээд хүний биед шингэх процесс явагдана. Энэ нь йогын дараах “шавасана” буюу манас байдалд орсноор аз жаргалын гармон тархинаас ялгарч бүх л дотоод шүүрлийн булчирхайнуудыг тэжээж өгөх бөгөөд энэ нь таны дотоод эрхтнүүдийг эрүүлжих шалтгаан болдог. Энэ бол бие махбодь нөхөн сэргээгдэх үйл явц юм.
П.Одгэрэл: Дотоод хүчээ нэмэгдүүлсэн тохиолдолд гадаад хүч буюу ярих чадвараа хөгжүүлэх илүү хялбар болно
![56603242_309691453042157_8094205098713939968_n]()
- Уншигчид йогын талаарх мэдээллийг товчхондоо авлаа гэж бодож байна. Ингэхэд хөтлөгчийн сургалтад яагаад йогыг ашиглах болсон юм бэ?
П.Одгэрэл: Мэдээллийн энэ их хурдтай, өсөлттөй үед хүн аливаа зүйлийг өнгөцхөн хүлээж авдаг болжээ. Сурч боловсрох, ажиллаж амьдрахдаа ч өнгөцхөн хандаж, цаад мөн чанарыг нь ухаж ойлгохоос илүү шууд хүлээж аваад ойлгож амжаагүй байж бусдад түгээх, бодож тунгаагүй байж шийдвэр гаргах гээд байдаг болсон. Энэ нь гэр бүл зохиох тал дээр, хамтын амьдрал, ажлын байр, амьдралын алхам бүрт ажиглагдаж байна шүү дээ. Гэр бүл бололцоод бие биенийгээ ойлгож, хүлээн зөвшөөрч, дэмжихээс илүүтэйгээр би гэсэн төв үзлээ гээж чадахгүй сөрөг бодол, тэвчээргүй зан, өнгөц ойлголтоос болж маш их гэр бүл салж сарниж байна. Ер нь аливаа асуудал бэрхшээлийг цаана амжилт, аз жаргал нь хүлээж байдаг. Яг тэр бэрхшээл дээр очоод давж чадахгүй ухраад буцаад байгаа нь өнөөгийн азлуучуудын том дутагдал юм шиг. Ажлын ачааллаас, хариуцлагаас, чин сэтгэлээс, үнэн мөн чанараас бүгд зугтаж байна. Тийм ч учраас Йога Бясалгалаар дамжуулан хүнийг мөн чанартай нь илүү холбож, өөрийгөө шинээр нээх, орчноо өөрчлөх, сэтгэлзүйгээ эерэг хандлагаар тэтгэх боломжийг нь бүрдүүлсний дараа гадаад илэрхийлэл буюу ярих ур чадварыг нь хөгжүүлэхийг зорьж байна.
-Сурах үйл явцын хувьд тухайн суралцагчийн зуршил, хандлага түүнээс үүдэн гарах стресс, бухимдал гээд сэтгэл оюуны байдал нь харилцан адилгүй. Харин йогыг аливаа сургалттай хослуулснаар тэрхүү бие, оюун, сэтгэл цэвэрлэгдэж, төвлөрөл сайжирснаар аливаа зүйлийг сурах үйл явц илүү үр дүнтэй болно гэсэн үг үү?
П.Одгэрэл: -Тийм. Бохир саванд хэчнээн цэвэр ус хийгээд нэмэргүй байдаг шиг хэрэггүй мэдээлэл, стрессээр дүүрчихсэн байгаа тархийг йога бясалгалын тусламжтайгаар гүн амрааж өгснөөр шинэ мэдээлэл хүлээн авахад бэлэн болж байгаа хэрэг. Товчхондоо сөрөг мэдээлэл, мэдрэмжийг эерэг болгоно гэсэн үг. Ингэснээр сурах хүсэл эрмэлзэл нэмэгдэж, аливаа мэдлэг мэдээллийг хүлээж авах үйл явц илүү бодитой, үр дүнтэй болно.
Г.Гантуяа: Бидний дараагийн ажил ч албан байгууллагууд, их дээд сургуулийн оюутнуудад энэ төрлийн хосолсон хичээлийг заах. Энэ хугацаанд хуримтлуулсан өөрсдийн туршлагаараа хүмүүст хэрэгтэй, дутагдаж буй зүйлсийг нь олж өгөхөд туслахыг хүсч байна. Хүн бүр энэ тухай мэдэж байгаа боловч чимээгүй явж байж магадгүй. Чимээгүй байх хугацаанд таны мэдэж буй зүйлс хэн нэгэнд маш ихээр дутагдаж байгаа ч юм бил үү. Тиймээс хэн нэгний тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд тэр хүмүүст хүрч очиж туслах нь нэг төрлийн буян юм. Нөгөө талаар эрүүл, идэвхтэй, хувь хүн л амжилт гаргадаг биз дээ.
-Танай сургалт цаашдаа өргөжинө гэж ойлголоо?
П.Одгэрэл: Хүний өөрийн мөн чанар нь сөрөг зүйлсийг хүлээж авахдаа амархан байдаг. Амьдралд сайхан зүйлс олон байгаа боловч цахим ертөнцөд сөрөг мэдээлэл нь яагаад илүү их байгаа юм бэ. Хүн бүр л тэр сөрөг мэдээлэлд төвлөрөөд шаналаад байх хандлагатай. Өөрөөсөө хол байгаа зүйлийг татаж авчраад хэн нэгэнд нялзааж ирээд шаналаад байдаг. Эсвэл өөрийн ажил мэргэжил, амьдралдаа эзэн болж амьдралдаа сэтгэл хангалуун байж чадахгүй байгаадаа хэн нэгнийг буруутгадаг.Тиймээс хүн өөртэйгээ л эхлээд ажиллах хэрэгтэй байна. Үүнийг бид өөрсдөө ч нэлээд хугацаа туулж, олон хүмүүстэй ажиллаж чамгүй туршлага, мэдлэг хуримтуулсны эцэст илүү ихээр мэдэрч байна.
-Хамтдаа олон зүйлийг хүмүүст хүргэж, дуу хоолой болох байх гэж найдаж байна…
П.Одгэрэл: Бид хоёр хоёулаа эх хүн. Ялгаагүй төрсний дараах “синдром”-ыг туулсан хүмүүс. Бидний дараагийн зорилго бол ээжүүд тэр дундаа төрөөд удаагүй байгаа гэртээ сууж буй ээжүүдэд чиглэсэн сургалт. Энэ сургалтаа үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөсөн. Ямар нэг ашгийн бус. Гол нь ээжүүдийгээ дэмжих, тэдэнд урам зориг өгөх чин сэтгэлээр хийх гэж байна.
Энэ хүнд ч яг л йога хэрэгтэй байна даа гэмээр хүмүүс йогын багш хүний нүдэнд хэрхэн харагддаг вэ?
Г.Гантуяа: Стресстэй байгаа хүн өнгөлөн далдлалт ихтэй харагддаг. Ер нь сэтгэлд нь хайр дутагдсан хүмүүс маш их өнгөлөн далдлалт хийдэг. Үр дүнгүйгээр идэвх гаргадаг гэсэн үг. Идэвхийлээд байгаа мөртлөө гацаанаасаа гарч чаддаггүй. Ийм байдалтай байгаа хүмүүс хайрыг бусдаас хайгаад байдаг. Энэ нь буруу. Учир нь хүн хамгийн түрүүнд өөрөө өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Өөрийгөө хайрлах нь хамгийн энгийнээс эхэлнэ. Ядаж л та хүн болоод төрсөн байна. Өглөөнөөс орой болтол танд бүтэн өдөр 24 цаг байна. Энэ хугацаандаа та өөрийнхөө төлөө анхаарал хандуулаач ээ. Өөрийгөө хайрлаж чадахгүй мөртлөө бусдын төлөө өөрийнхөө хүч тэнхээг дуустал нь яваад байж болохгүй. Хүч, тамир нь дуусаад “улаан гэрэл” нь астлаа явчихаад яана аа, яах вэ гээд тусламж гуйж, аврал хайж эхэлдэг. Энэ үед түүнийг хэн ч ойлгодоггүй. Энэ үед хүн өөрөө, өөрийнхөө л аврагч байдаг. Өөрийнхөө аврагч байхын тулд өөртөө эрүүл дадлуудыг хэвшүүлэх хэрэгтэй. Би яах вэ гэж гүйхдээ бусдаас аврал хайж, гуйгаад байлгүйгээр эрүүл 5 дадлыг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй.
-Тэрхүү 5 дадал нь юу вэ?
1. Нойрны цагийн менежмент
2. Усны хэрэглээ
3.Агаар
4.Эрүүл хоололт
5.Хөдөлгөөн.
Энэхүү дадлуудыг та өдөрт өөртөө зөв, зохистойгоор өгч чадах юм бол эрүүл байх болно. Хүн аз жаргалтай амьдрахын тулд эрүүл амьдрах үүрэгтэй. Таны төлөө гэсэн хүмүүсийн хайрыг шингээж та хүн болсон гэдгээ мартаж болохгүй. Тиймээс тэр хүмүүсийн хайрыг дааж эрүүл, аз жаргалтай амьдрах нь таны үүрэг. Би өөрийгөө хайрлах эрхтэй хүн юм байна шүү дээ гэж өөрийнхөө эрхийг өөртөө тунхаглаж чадвал стрессдэх зав гарахгүй. Бусдын талаар хов ярьж суудаг цаг заваа үр бүтээлтэй зүйлд зарцуулбал таны хандлага өөр болно. -“Гэрэлтэхийн тулд шатах ёстой” гэх зэргээр амжилтыг тодорхойлсон үг байдаг.
- Хөтлөгч нарын ажил мэргэжлийн тухайд ярих ур чадвар сайн байх ёстой гэж боддог. Та үүнийг анзаарсан болоод ярих ур чадварын сургалтыг йогын хичээлтэй холбох болов уу?
- П.Одгэрэл: Миний ажил амьдралдаа баримталдаг гол зарчим бол аливаад чин сэтгэлээсээ хандах. Чин сэтгэл гэдэг өөртөө үнэнч байхын тухай зарчмын ойлголт. Бид боловсролын систем, заах арга барилд шууд утгаараа өөрчлөлт хийх боломж, бололцоо байхгүй ч өөрсдийн туршлага чин сэтгэлээрээ дамжуулж, заах арга барил суралцах үйл явцыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгох тал дээр өөрчлөлт гаргахыг зорьж байна . “Чинсан хөгжлийн академи” бол зөвхөн хөтлөгч бэлтгэхээс гадна ярих ур чадварыг хөгжүүлэх, хувь хүн, байгууллага, хамт олны бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Бүхий л салбарын өөр өөр мэргэжил, боловсролтой нас насны хүмүүст олны өмнө ярих, өөрийгөө зөв цэгцтэй илэрхийлэх хэрэгцээ шаардлага гарч байна. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлаж тэдний ярих ур чадварыг хөгжүүлэх аргачлалыг боловсруулж богино хугацааны болон урт хугацааны, танхимын ба ганцаарчилсан, насанд хүрэгчдийн ба хүүхдийн, байгууллагын ба хувь хүний, энгийн ба V.I.P хөтөлбөр гэх мэт төрлөөр сургалтуудыг явуулж байна.
Йогатай хослуулж байгаагийн гол учир нь ярих ур чадвар гэдэг сэтгэлзүйн бэлэн байдал хийгээд зөв амьсгал дээр сурилдаг. Амьсгалаа зөв авч сурахаас, сэтгэлзүйгээ эерэгээр удирдаж эхлэхээс ярих ур чадварын суурь тавигдана гэж болно. Ярих гэж буй зүйлээ оновчтой хүртээмжтэй болгохын тулд мэдээллийг мэдлэг болгож, өөрөө ойлгож байж бусдад ойлгуулах ёстой. Өөрөө ойлгоогүй зүйлээ бусдад түгээнэ гэдэг хамгийн том гажуудал. Эхлээд ойлго дараа нь ойлгуул гэсэн зарчмаар хичээлээ заадаг.
- Олны өмнө гарах бүртээ сандардаг, түгшдэг гэж хүмүүс ярьдаг. Тэр ч бүү ахэл дахиад олон хүний өмнө гарахаас зугтдаг. Ийм тохиолдолд яах ёстой вэ?
- П.Одгэрэл: Мэргэжлийн сэтгэлзүйчид “хэрвээ та энэ тохиолдолд сандарч байгаа бол эрүүл байгаагийн шинж” гэж тайлбарладаг. Харин сандрахгүй байгаа бол магадгүй сэтгэлзүйн асуудалтай байна ч гэж үздэг. Тиймээс олны өмнө гарч, шинэ орчинд орох бүрт тавгүйтэх, сандрах нь хэвийн үзэгдэл. Үүнийг даван туулах алхам, аргачлалуудыг заах нь бидний зорилго. Олны өмнө гарах бүртээ сандраад байгаагийн нэг шалтгаан бол та сэтгэлзүйн хувьд бэлэн болоогүй байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл хариуцлагаа ухамсарлаад мэдлэг мэдээллээ зохих хэмжээнд өөрийн болгож, гадаад үзэмж, хувцаслалт зэрэгтээ анхаарахаас гадна орчны нөлөөллийг тооцоолох шаардлагатай байдаг. Цагаа тулгаж хэлэх үг, ярих сэдвээ сонгоод, бэлтгэлээ базаалгүй тайзнаа гарах нь тухайн хүнийг тавгүй бөгөөд өөртөө итгэлгүй нөхцөлд оруулдаг. Нөгөө талаас бүх зүйлээ бэлтгэсэн боловч ярих сэдэв, хэлэх үг, өмсөх хувцас, үзэгдэх орчноо судлаагүйгээс сэтгэлзүйн гэнэтийн хямралд орох тал ч бий. Энэ бүхнээс гарах ганц л арга бий. Та бэлтгэлээ сайтар базаа. Айдастайгаа ахин дахин нүүр тулж, алхам алхамаар өөрийгөө хөгжүүл. Тэгж байж л ярих ур чадвараа хөгжүүлнэ. Амжилттай яриаг 100% гэж үзвэл 50-60% нь тэр чигтээ сэтгэлзүйн хувьд өөрийгөө зоригжуулах явдал. Тэгвэл сэтгэлзүйгээ удирдах, эерэг хандлагаар дотоодоосоо хөгжүүлэх дөт зам бол Йога бясалгал гэж болно. Амьсгалаа буруу авч байгаа хүн хэзээ ч амжилттай яриа өрнүүлж чаддаггүй. Тиймээс А үсэг заалгадаг шиг амьсгалаа зөв авахаас амжилттай яриа эхэлнэ гээд ойлгоход буруудахгүй. Үг хэллэг, дуу хоолойны өнгөн дээр ажиллах дасгалуудын суурь нь ч зөв амьсгал. Ядаж л 32 цагаан лонхоо тоолоод хэвшвэл таны уушгины багтаамж тэлнэ. Түргэн хэллэг цээжлэхэд үг хэллэг цэгцэрнэ. Ном чангаар унших бүрт үгийн баялаг нэмэгдэж, дуу хоолойны өнгө засарна. Өөртөө зориулж тэмдэглэл хөтлөх, өдрийн ажлаа төлөвлөх бүрт бичгийн чадвар сайжирна. Энгийн дадлууд бидний амьдралыг өөрчилдөг.
- Энэ сэдвийн хүрээнд үргэлжлүүлээд йогын багш Гантуяагаас асуухад амьсгалын дасгалыг амжилттай хийж байгаа хүмүүсийн үг яриа өөрчлөгдөж байгаа хандлагыг та олж хардаг уу?
Тэгэлгүй яахав. Амьсгалыг 4 удаа аваад 4 удаа түгжээд гэх зэргээр энгийн дасгалуудыг хийхэд эхэндээ амьсгал нь хүрдэггүй байх жишээтэй. 16 тоот дээр ирэхээр бүр боломжгүй юм шиг санагддаг. Гэвч хэсэг хийсний дараа үр дүн гардаг. Амьсгалын дасгалыг энэ мэтээр хийж эхэлсний дараа хөдөлгөөний дасгал нэмэгддэг. Тасралтгүйгээр гүн амьсгалж эхэлдэг. Улмаар бүрэн амьсгалангаа биеэ бүрэн мэдэрч дасгал хийнгээ, оюун санаагаа удирдаж эхэлмэгц хүн өөртөө бүрэн итгэлтэй болж ирдэг. Дасгалын дараа “ум” уншина гэж байдаг. Энэ нь дуучдын гамм унших дасгалтай тун адилхан. Ялгаагүй дотоод энергийн үелзэл юм.
- П.Одгэрэл: Йога бясалгал бол дотоод оршихуйгаа хөгжүүлэх явдал. Харин ярих ур чадвар хөгжүүлэлт нь гадагшаагаа өөрийгөө зөв илэрхийлэх боломжуудыг нээдэг. Хүн өөрийн дотоод дуу хоолойгоо мэдэрч, гадаад дуу хоолойгоо сонсч сурснаар гаднаасаа болоод дтроосоо тэнцвэржиж, улам эерэг, хүчирхэг, гэрэлтэй болж ирдэг.
- Г.Гантуяа: Йогын хувьд хоолойн хүрд нээгдсэнээр бүтэн өнгө гарч ирж улмаар өөртөө итгэлтэй байдал бий болдог. Хоолойн хүрдэн дээр хүний өөртөө итгэх итгэл оршдог. Бясалгал бол гадаад, дотоод гоо сайхны хослол гэж өмнө ярьсан. Харин ярих ур чадвар, хөтлөгчийн тухайд л гаднаасаа сайхан харагдаж, хоолойн бүтэн өнгөөр, сайн сайхан зүйлийг өгүүлэхийн тухайд байдаг гэхээр йог, ярих ур чадвар хоёр яалт ч үгүй холбоотой зүйлс болж таарлаа.
- П.Одгэрэл: -Тийм шүү. Дотоод хүчээ бэлтгэсэн тохиолдолд гадагшаа ярихдаа хүссэн хүсээгүй гэрэлтэж чадна. Цаанаа л нэг гэрэлтсэн хүн гэж бид ярьдаг. Алдартай, олны танил хүмүүс бусдыг татах чадвар өндөр байдаг. Энэ нь дотоод хүч өндөр байгаа төдийгүй энэ чадвараа хөгжүүлсэн хүмүүс гэж ойлгож болно. Урлагийн хүмүүс тайзны хөтлөгчдийн хувьд мэдрэмжийн тухай асуудал яригддаг. Авьяас, мэдлэг, туршлагага, мэдрэмж гэдэг харилцан адилгүй ойлголт. Ялангуяа мэдрэмжийг чин сэтгэл буюу эерэг хандлагаар мөн йогын тусламжтайгаар хөгжүүлэх боломжтой.
- Ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын хамтын ажилд нь өндөр амжилт хүсье!
Хаяг: Зайсангийн гудамж, Бэлла Виста хотхон 600- байр 2 тоот
Холбоо барих утас: 99113671, 89691979
![56632020_309302229747746_2488926336781910016_o]()