Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all 756 articles
Browse latest View live

О.Билгүүн: Золбоо Билгүүн хоёр яг ижил романтик

$
0
0

93179162_2653045568296926_2014287976187559936_n

“Бүтэн амьдрал” киноны “Золбоо” хэмээх эелдэг, романтик залуугийн дүрээр үзэгчдийн хайрыг татах болсон загвар өмсөгч Отгонбаатарын Билгүүнтэй ярилцлаа. Үргэлж камерын дурангийн өмнө гялалзаж, сэтгүүлийн нүүрнээ заларч явдаг, тэрбээр дуулж, жүжиглэх авьяастай. Түүний бага насны дурсамж, хувийн бизнес, зорилго тэмүүллийн тухай ярилцлаа.

-Хоёулаа таны хүүхэд наснаас яриагаа эхлүүлье?
-Би айлын ганц хүүхэд. Үйлдвэр комбинат буюу 19 дүгээр хороололд төрж,  нэг настайдаа төмөр замд ирсэн. Төмөр замын есөн давхар байшинд амьдардаг байлаа. Хоёр настай байхад аав, ээж маань гадагшаа явсан учраас өвөө, эмээ дээрээ өссөн. Хүүхэд насны минь дурсамж өвөө, эмээ, төмөр замтай салшгүй холбоотой. Би 13 настайгаасаа хичээлийнхээ хажуугаар ажил хийж эхэлсэн. Манаач, цэвэрлэгч, зөөгч, бармен, барилгын туслах ажилтан гээд хийгээгүй ажил ховор.

-Насанд хүрээгүй байхаасаа ажил хийж эхэлжээ дээ?
-Хөдөлмөрлөх дуртай хүүхэд байсан. Зорилго маань том байсан болохоор багаасаа сууриа сайн тавих ёстой гэж бодсон. Хүн өөрөөсөө илүү хүнтэй нийлж байж хөгждөг. Дандаа өөрөөсөө ах хүмүүстэй нийлдэг, тэд нараасаа суралцдаг байсан. Цалин, мөнгөө айхтар хураахгүй ч, ажил хийж олсон мөнгөөрөө өөрийнхөө хэрэгцээг зохицуулчихдаг хүүхэд байлаа. Тэр хэрээрээ мөнгөний үнэ цэн, ажил хөдөлмөрийн амтыг  мэддэг болсон.

-Мэдээж урлагийн авьяастай хүүхэд байсан байх?
-Ясли, цэцэрлэгийнхээ гоцлол дуучин байсан үеэ тод санадаг. Бүжиг, гимнастик гээд явахгүй дугуйлан байхгүй. Арван жилдээ ч бас сургуулийнхаа гоцлол дуучин байлаа. “Ирээдүйн одод” дуу, дуулаачийн уралдаан, “Одод болох хүслэн” гээд оролцоогүй тэмцээн ч ховор. “Ирээдүйн одод”-д МУГЖ С.Жавхлангийн “Миний найз” дуугаар түрүүлж, СУИС-д орох урилга авч байсан. Тус уралдааныг Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуай шүүж байсан. Мөн Хүүхдийн ордны найрал дууны ангид,  “Чингис хаан” одонт Б.Дашдондог ахын дууны “Nature sound” студид  сурдаг байсан. Ер нь нийгмийн идэвхтэй хүүхэд байж. Ингэж явсаар өнөөдрийн Билгүүнийг бүтээсэн гэж боддог.

-Ер нь ямар мэргэжилтэй болоё гэж боддог байв. Загварын ертөнцтэй хэрхэн холбогдов?
-Дуучин болох мөрөөдөлтэй байсан. Тэгээд том болох тусам өөр мэргэжил хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Дан ганц дуулаад хоолоо олж идэхгүй юм байна. Дуулж олсон орлого миний амьдралд хүрэлцээтэй байх уу, миний мөрөөдлийг биелүүлэх үү гэж бодсон. Тэгээд л бизнес хийе, өөрийн бизнесээ эхлүүлж, хөлөө олох ёстой гээд зүтгэсэн. Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Энд сурахынхаа хажуугаар загвар өмсдөг байсан. Анх аравдугаар ангид байхдаа загвар өмсөгч Э.Энхболдтой танилцсанаар, загварын ертөнцтэй холбогдсон. Зорьсон бүхнээ амжуулах гэж энэ үеэс л хичээсэн.

-Өнөөдрийг хүртэл 40 орчим бизнес эхлүүлж, унаж босож ирсэн бизнесмэн гэж сонссон. Энэ бүхнийг уншигчид тэр бүр мэдэхгүй байх. Хамгийн анхны бизнесийнхээ тухай яриач. Хэцүү үеийг хэрхэн даван туулсан бэ?
-Анх 16 настайгаасаа паб ажиллуулж бизнесийн гараагаа эхлүүлж байсан. Түүнээс хойш авто угаалгын газар, түргэн хоолны газар, фитнесс клуб, гутлын брэнд, барилгын материалын худалдаа гэх мэтийг эхлүүлж, хийж үзсэн. Янз янзын л бизнесийн салбарт амжилт олох гэж хөдөлмөрлөсөн. Мөн ч олон дампуурсан даа. Хамаг юмаа алдаад, өрөнд баригдах үе ч байлаа. Тэр бүхэнд гэр бүлийнхэн, найз нөхөд минь зоригжуулж  “Чи чадна. Болно, бүтнэ. Бид ард чинь байгаа шүү. Ийм амархан шантарч болохгүй” гэж урамшуулдаг байсан. Нөгөөтэйгүүр, би өөрөө асуудлыг хөнгөн хүлээж авч, дараагийн шийдлийг хайдаг зантай. Энэ зан маань эрсдлийг даван туулахад их нөлөөлдөг.

-Айлын ганц хүү гэхэд их хэрсүү өсжээ гэж бодогдож байна. Өвөө, эмээгийн танд олгосон хүмүүжил байх даа?
-Багаасаа аав, ээжээсээ хол өссөн болохоор эрх, нялзрай биш. Бас өөрөө ч их шазруун зантай. Мөн өвөө, эмээгийн минь хүмүүжлийн нөлөө мэдээж их. Надад нарийн ширийн их зүйл зааж, амьдрах ухаанд сургасан. Орон гэрээ засах, байшин барих, мужааны ажил, цахилгааны монтаж хийх зэрэг амьдралд хэрэгтэй бүхнийг өвөө минь зааж сургасан учраас аливаа ажилд гарын эв дүйтэй.

-Буурлын сургаал сонсож өснө гэдэг хэн бүхэнд тохиохгүй аз завшаан. Танд юуг хамгийн чухал гэж захисан бэ?
-Би аав, ээжийнхээ эмээ, өвөө дээр өссөн, азтай хүн. Өндөр өвөө, эмээ, жижиг өвөө, эмээ гэж ялгаж дууддаг. Манай хоёр талын удам аль аль нь нуруулаг. Илүүдэл жинтэй хүн байдаггүй. Биеэ их сайхан авч явдаг хүмүүс бий. Гэхдээ ээжийн талын өвөө, эмээ арай өндөр болохоор “өндөр” гэж дуудна. Ээжийн талын өвөө, эмээ намайг “Зөв хүн бай” гэж сургасан. Аавын талын өвөө, эмээ минь намайг амьдралын ухаан, гарын дүйд голчлон сургасан. Харин аав маань “Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин” гэж их хэлдэг. Хүнд муу санаж болохгүй, аливаад тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй гэдэг хүмүүжлээр хүн болсон.

-Мэргэжлийн жүжигчин биш ч цөөнгүй кинонд тогложээ. Жүжиглэх авьяасаа хэрхэн нээж байв?
-Багадаа гэртээ ганцаараа байхдаа толинд харж байгаад өөртэйгөө их ярьж, жүжиглэдэг байсан. Бодол биеллээ олно гэдэг шиг хожим кинонд дүр бүтээх боломж олдсон. Өөрөө сонирхолтой учраас хүмүүстэй уулзана, таарсан боломжийг уриалгахан хүлээж авдаг. Хамгийн анх 25 дугаар суваг телевизийн уран бүтээлчид хийж байсан “Би хайртай” кинонд тоглосон. Дараа нь “Гурван найз эргэж ирсэн нь”,  “Хөөрхөн ээжтэй охин” зэрэг кинонд дүр бүтээсэн. Хамгийн сүүлд “Бүтэн амьдрал” кинонд романтик, тууштай Золбоогийн дүрд  тоглох санал ирсэн. Дүр маань үзэгчдэд хүрч байгаа бололтой санагддаг.

-“Бүтэн амьдрал” олон ангит кинонд тоглох саналыг хэрхэн хүлээн авсан бэ?
-“Яг түүн шиг” шоунаас хойш “Боловсрол” суваг, телевизтэй хамтарч ажиллаж байгаа учраас татгалзах шалтгаан байгаагүй. Мөн зохиол, дүрийн оноолт нь таалагдсан. Одоохондоо  өөрийгөө хэрхэн тоглосныг үзэж амжаагүй л явна.

-“Золбоо”-гийн онцлог зан чанар нь юу байв.  Дүрээрээ ямар зан, чанар илэрхийлэхийг хүссэн бэ?
-Золбоо бол хайртай хүнийхээ төлөө санаачилгатай, зоригтой тэмцэж, сэтгэлээ илчилж бас гэрчилж байгаа залуу. Киноны зохиолын хувьд нэлээн ээдрээтэй, нууц амраг, гэр бүл салалт, үл ойлголцол бүхий саарал харилцаанд гэгээ нэмсэн эерэг дүр. Ер нь дэлхий дахинд тулгамдаад байгаа гэр бүл дэх олон асуудлыг уг кино хөндсөн. Гэр бүл, хамтын амьдрал, хайр сэтгэл, хүн хүнийхээ төлөө дуусахын үнэ цэнийг мэдрүүлэх нь “Бүтэн амьдрал” киноны уран бүтээлчдийн зорилго.

-Билгүүн бодит амьдрал дээр хэр романтик вэ. “Золбоо”, “Билгүүн” хоёр  хэр ялгаатай вэ?
-Билгүүн, Золбоо хоёр их адилхан. Би их романтик хүн шүү дээ. Дүр, хувь хүн хоёр маань багахан л ялгаатай. Золбоо надаас арай даруухан. Кинондоо хувийнхаа машиныг ашигласан болохоор гадуур явахаар хүмүүс дүрийг минь илүү бодитоор хүлээж аваад байх шиг санагдсан.

-Билгүүнд ямар эмэгтэй таалагддаг вэ?
-Биеэ зөв, сайхан авч явдаг эмэгтэй таалагддаг. Үйл хөдлөл, гадаад үзэмж, арьс арчилгаа, биеийн галбирыг нь хардаг. Би эмэгтэй хүнийг гоё байгаасай гэж хүсдэг. Зөвхөн сэтгэл сайхан байхад болно гэдэг учир дутагдалтай. Өмнөө зорилготой, ухаалаг эмэгтэй сайхан харагддаг.

-Өөрийг тань “Бүтэн амьдрал”-ыг үзэх бүтэн шалтгаан гэж тоорхойлсон байна билээ, үзэгчид. Үзэгчдийн энэ мэт сэтгэгдлийг мэдрэх ямар байна вэ?
-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байгаа. Мэдээж би мэргэжлийн жүжигчдийг гүйцэхгүй. Үзэгчид миний дүрийг ингэж сайхнаар хүлээж авна гэж бодоогүй. Үзэгчдээс маш их сэтгэгдэл, урмын үг ирж байгаа.

Золбоо бол хайртай хүнийхээ төлөө санаачилгатай, зоригтой тэмцэж, сэтгэлээ илчилж бас гэрчилж байгаа залуу. Киноны зохиолын хувьд нэлээн ээдрээтэй, нууц амраг, гэр бүл салалт, үл ойлголцол бүхий саарал харилцаанд гэгээ нэмсэн эерэг дүр. Ер нь дэлхий дахинд тулгамдаад байгаа гэр бүл дэх олон асуудлыг уг кино хөндсөн.

-Цаашид ямар дүрд тоглохыг хүсэж байна вэ?
-Хэрэв боломж тохиовол зэвүүн, адал явдалт, тулаант кинонд дүр бүтээхийг хүсэж байна. Мэдээж тийм санал ирэхийг үгүйсгэхгүй учраас өөрийгөө бэлдэх, бэлэн байх  хэрэгтэй гэж бодож байна.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулаач?
-Гэр бүлийн тухай ярина гэвэл, охиноо түрүүлж ярина. Тэр минь долоон настай. Ирэх жил ахиад л нэгдүгээр ангид орох юм шиг байна. Намайг дуурайсан, нуруулаг гүнжтэй. Миний аав бол дэлхийн хамгийн гоё залуу гэдэг. Миний хамгийн үнэнч фэн. Ангийнхаа хүүхдийн аавыг “Та манай ааваас намхан, царай муутай” гэж хэлсэн байгаа юм. Бас манай охины ангийн зарим хүүхдүүд аавыгаа “Та Хүслэнгийн аав шиг гоё тураач” гэдэг гэсэн. Хүүхдүүдийн л зан юм даа. Бүх охидын хувьд аав нь хамгийн гоё, сайхан эр хүн байдаг даа.

-Их ажлын хажуугаар охиндоо хэр цаг зарцуулж, хүмүүжилд нь анхаардаг вэ?
-Бид тусдаа байдаг ч аль болох цаг зарцуулахыг хичээдэг. Гэхдээ үнэхээр завгүй үе бас байна. Охин хүүхдийн хувьд аавын хайр халамж, орон зай чухал. Охин маань аавтайгаа адилхан загвар өмсөгч болно гэж ярьдаг. Түүнийг нь ч дэмждэг, охиноо хажуудаа дагуулаад явбал сайхан шүү дээ. Зарим эцэг эхчүүд тухайн мэргэжлийн хүнд, хэцүүг нь биеэрээ туулсан учраас хүүхдээ өөр мэргэжил сонгоосой гэж хүсдэг байх. Миний хувьд хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийх нь илүү аз жаргалтай, амжилттай явах шалтгаан болдог гэж үздэг. Хүүхдийнхээ  хүсэл, сонирхлыг нь дэмждэг, үзэл бодлыг нь хуваалцаж, ярилцах дуртай.

-Загвар өмсөх, кинонд тоглох, шоунд оролцохын хажуугаар гэр бүлдээ цаг зарцуулна. Бас хувийн бизнестээ анхаарал хандуулна. Ажлаа хэрхэн төлөвлөх нь үр дүнтэй байдаг вэ. Туршлагаасаа хуваалцвал?
-Төлөвлөгөө маш чухал. Би утасныхаа хуанли дээр ажил, уулзалтаа өдөр, цагаар нь тэмдэглэдэг. Хэдий чинээ нарийвчлалтай төлөвлөнө төдий чинээ сул цаг их гардаг.

-Өөрийг тань аялах дуртай гэж сонссон. Аялал яагаад тийм онцгой санагддаг вэ?
-Чөлөөт цаг гарвал аялахыг хүсдэг. Богд уул руу гараад майхан бариад, гал түлж, хоол хийгээд суучихдаг. Хүн хаана амьдарч байгаагаа таньж мэддэг, байгаль дэлхийд илүү ойр амьдрах хэрэгтэй гэж боддог. Аялж, хорвоо дэлхийн хажууд өөрийгөө ямар өчүүхэн гэдгээ мэдэрснээр илүү даруулгатай болдог шиг санагддаг. Би эх орныхоо ихэнх аймгаар аяласан.  Удахгүй Монгол орноо бүтэн тойрно гэсэн зорилго тавьсан.

-Одоо  ямар ажил эрхэлж байна вэ. Шинэ ажил эхлүүлсэн гэж сонссон?
-Энтертайнмэнт чиглэлээр түлхүү ажиллаж байна. Дуучин, загвар өмсөгч, гоо сайхны артист  чиглэлээр чадварлаг залуустай хамтрах, тэднийг Ази төдийгүй дэлхийн зах зээлд гаргах зорилготой. Хөгжмийн найруулагч, дуучин Накитай хамтран өсвөр үеийнхэнд энтертайнмэнт боловсрол олгох, артист бэлтгэх “IGX” төсөл дээр ажиллаж байгаа.

-Энэ ажлыг эхлүүлэхийн тулд нийгмийн захиалгыг судалсан байх. Орон зай нь байна уу?
-Мэдээж саад бий. Гэхдээ залуусын давалгаагүй нийгэм гэж хаана ч байдаггүй. Бид мэдлэг, боловсролтой  байж амьдралдаа зөв сонголт хийнэ. Би залуусын хүчинд итгэдэг.

-Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Шударга, хөдөлмөрч байхыг хичээдэг.

-Хүн аливаа зүйлд амжилт гаргахын тулд юун дээр анхаарах хэрэгтэй юм бол. Бизнесийн гараагаа эхлүүлж буй залууст хандаж зөвлөгөө өгөөч?
-Мөрөөдөлтэй, хөдөлмөрч, тууштай байх хэрэгтэй. Хамгийн чухал нь харилцаа. Хүнтэй сайхан харилцаж,  бусдыг уучилж, асуудлыг хэт дэвэргэхгүйгээр шийддэг, хүлээж авдаг байх нь чухал.

-“Гэрэлт гудамж” төслийг санаачлан, хэрэгжүүлж байсан. Ахин их хотын бүтээн байгуулалттай холбоотой төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө бий юү?
-Би өөрийнхөө бодсон хэмжээний амжилтын хаана ч хүрээгүй байна. Эхлүүлж чадна гэдэг чухал. Би Монгол Улсын иргэн. Тийм болохоор эх орноо хөгжүүлье гэсэн бодол тээж явдаг. “Гэрэлт гудамж” төслийг хэрэгжүүлэх явцдаа нэлээд туршлага хуримтлуулсан. Бохирдолгүй, шороо тоосгүй, эко хот байгуулах мөрөөдөлтэй.

-Уншигч, хүүхэд залууст хандан уриалга хэлээч гэвэл?
-Олон хүнтэй уулзаж, суралцах хэрэгтэй. Дэлхий хавтгай болж байгаа ч хүнтэй аль болох биеэр уулзаж, гар барин танилц. Юм үз. Аялж, байгалийг таньж мэд гэж хэлье.

Үндэсний шуудан


Г.Эрхэмбаяр: Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тариф нэмдэг биш харин эрчим хүчийг илүү хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхийн төлөө ажилладаг байгууллага

$
0
0

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2019  онд хийсэн ажлын тайлан, эрчим хүчний салбарын үйл ажиллагааны дүнг нэгтгэн, Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хүргээд байна. Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаар бид Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Монгол Улсын эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, хэрэглээ өнгөрсөн онд ямар байсан бэ гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна?

- Монгол Улсын дулааны цахилгаан станцуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2019 онд 6.3 тэрбум кВт.ц, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн цахилгаан  эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 654 сая кВт.ц, дотоодын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 7.0 тэрбум кВт.ц болж 2018 оны гүйцэтгэлээс 5.4 хувиар нэмэгдсэн байна. Өмнөх онд ОХУ-аас худалдаж авсан цахилгаан эрчим хүчний хэмжээ 43.6 сая кВт.ц-аар буурч, 372 сая кВт.ц болсон. Оюутолгойн уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ-аас импортолж байгаа цахилгааны хэмжээ өсч, 1343.5 сая кВт.ц болсон. Улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ 410.7 сая кВт.ц-аар буюу 4.9 хувиар нэмэгдэж 8.7 тэрбум кВт.ц-т хүрлээ. Мөн дулааны хэрэглээ өмнөх оноос 421.4 мян.Гкал буюу 4.3 хувиар нэмэгдэж 10.3 сая Гкал болсон байна.

 -Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч байгаа юм байна. Өнгөрсөн онд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал хэр өссөн бэ?

- Өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтын хүрээнд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 35 МВт-аар, “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг нийт 43 МВт-аар тус тус нэмэгдүүлсэн, 55 МВт‑ын хүчин чадалтай Сайншандын салхин цахилгаан станц болон Сүмбэр, Бөхөгийн нарны цахилгаан станцууд шинээр ашиглалтад орж нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадлыг 158 МВт-аар нэмэгдүүллээ. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах компаниудын зардлыг бууруулах, эрчим хүч хэмнэх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, сонирхлыг бий болгох зорилгоор “Урамшуулалт зохицуулалт”-ыг Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд импортын цахилгааны хэмжээ буурч,  дотоодын үйлдвэрлэлийг 109 сая кВт.ц-аар нэмэгдүүлж, зөвхөн 2019 онд гэхэд л  11 тэрбум төгрөгийн бодит хэмнэлтийг бий болгож чадсан. Эрчим хүч үйлдвэрлэх гол түүхий эд болох нүүрсний  нэгжид ноогдох зарцуулалтыг бууруулах арга хэмжээг авч ажилласны үр дүнд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 7 дулааны цахилгаан станц өнгөрсөн онтой харьцуулахад 53.0 мянган тонн нүүрс бага зарцуулсан байна. Мөн цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулж ажилласан.

-Эрчим хүчний салбар улсын төсөвт багагүй хэмжээний татвар, шимтгэл төлдөг салбар. Өнгөрсөн оны хувьд хичнээн хэмжээний татвар шимтгэл төлсөн бэ? Ер нь улсаас татаас авч байгаа юу?

-Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, шимтгэлийн дүн жил ирэх тусам өсч байгаа. Салбарын дүнгээр 2018 онд улсын төсөвт 289.1 тэрбум төгрөг төлж байсан бол 2019 онд 335.0 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тодорхой ажлууд, бодит хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Улсын төсвөөс авдаг татаас буурсан. Харин баруун таван аймгийн хэрэглэгчдийн эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө доогуур байгаа тул бага хэмжээний татаас авч байгаа.

- Өнгөрсөн онд цахилгаан эрчим хүчний тасалдал хэр их гарсан бэ?Үүнийг танай байгууллагаас хянадаг  уу?

- Хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн тасалдлыг олон улсын хэмжээнд мөрддөг индексүүдийг ашиглан тооцож, улирал бүр судалгаа гаргаж байгаа. Улсын хэмжээнд 2019 онд нэг хэрэглэгчид ноогдох тасалдлын дундаж хугацаа өмнөх оноос 8 цагаар, тасалдлын давтамж өмнөх оноос 60 орчим хувиар буурсан.

-Эрчим хүчний тухай ярихаар яалт ч үгүй эрчим хүчний үнэ тарифын талаарх асуудал хөндөгддөг. Өнөөдөр эрчим хүчний үнэ үйлдвэрлэж, нийлүүлж байгаа бодит өртөгтөө хүрч чадсан уу?

-Эрчим хүчний үнэ тарифыг аль болох тогтвортой байлгах бодлогыг Эрчим хүчний зохицуулах хорооноос баримталж байгаа. Ялангуяа айл өрхүүдэд борлуулж байгаа эрчим хүчний үнэ хямд, эрчим хүч үйлдвэрлэж байгаа бодит зардалдаа хүрдэггүй.  Монгол Улсын эрчим хүчний хангамж нь Төв, Зүүн, Баруун, Алтай-Улиастай гэсэн дөрвөн бүс нутгийн системээс бүрддэг.  Тухайлбал, Улаанбаатар хот болон Төв, Зүүн, Өмнөд бүсийн энгийн тоолууртай айл өрхүүд 150 кВт.ц хүртэлх хэрэглээний 1 кВт.ц цахилгааныг 134 төгрөг 28 мөнгө буюу бодит өртгөөс нь 31.хувиар доогуур үнээр, 151кВт.ц-аас дээших хэрэглээг 154 төгрөг 08 мөнгө буюу бодит өртгөөс 14.2 хувиар доогуур үнээр худалдан авч байна. Харин хоёр тарифт тоолууртай айл өрхүүд өглөөний 06 цагаас оройн 21 цаг хүртэл 140 төгрөг 18 мөнгөөр буюу бодит өртгөөс 25.5 хувиар доогуур үнээр, оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл 112 төгрөг 98 мөнгөөр буюу бодит өртгөөс 57.7 хувиар доогуур үнээр цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл айл өрхүүд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 14-58 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч хэрэглэдэг. Энэ хөнгөлөлтөд 660 гаруй мянган өрх хамрагдаж, нэг өрх сард дунджаар 6400 төгрөг, жилд 76 800 төгрөгийн бодит хөнгөлөлт эдэлж байгаа. Зөвхөн 2019 онд гэхэд 660 гаруй мянган өрхөд нийтдээ 79.0 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд халаалтын улиралд Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь, аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын иргэдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувь хөнгөлж, нийт дүнгээр 12.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

-Эрчим хүчний үнэ бодит өртөгтөө хүрдэггүй хямд байгаа гэж танай салбарынхан ярьдаг. Гэтэл хэрэглэгчид байнга л үнэ өндөр байна гэсэн гомдол мэдүүлдэг шүү дээ?

-Би маш энгийнээр тайлбарлая. Хэрэглэгчид маань 1 кВт.ц цахилгааны үнэд ямар өртөг зардлууд багтаж байгаа вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Үүнд уурхайн хөрс хуулж нүүрс ухаж гаргах, ачих, дулааны станц хүртэл тээвэрлэх, нүүрсээ шатааж эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн цахилгаанаа дамжуулах, хэрэглэгчдэд түгээх зардал, эрчим хүчний салбарт ажиллаж байгаа 16 мянга гаруй ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, бүхий л татвар шимтгэл багтаж байдаг. Хэдийгээр бодит өртөгтөө хүрэхгүй байгаа ч эрчим хүчний үнийг тогтвортой байлгах бодлогыг манай байгууллага баримталж байна.

-Гэвч хэрэглэгчдийн дунд Эрчим хүчний зохицуулах хороо л нэмээд байна гэсэн ойлголт түгээмэл байдаг л даа.

- Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон хэрэглэгчийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах  үүргийг хүлээж байдаг. Мөн энэ хуулийн дагуу эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үнэ тарифыг  үйл ажиллагааны зардал бодит өртөгтэй нь уялдуулан хянаж баталдаг. Эрчим хүчний үнэ тарифт нөлөөлдөг олон зүйл бий. Тухайлбал, жилээс жилд валютын ханш өсч, үүнийг дагаад  шатах, тослох материал, сэлбэг хэрэгслийн  үнэ нэмэгдэж байна. Нүүрсний тээврийн үнэ өссөн, хэрэглээний  усны үнэ, татвар шимтгэлийн хувь хэмжээ өссөн. Энэ бүх үнийн өсөлт эрчим хүч үйлдвэрлэх бодит зардлыг өсгөж байгаа. Нүүрсний уурхай, эрчим хүчний үйлдвэр компаниудаас үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг манай Хороонд байнга ирүүлдэг.Зөвхөн өнгөрсөн 2019 онд л гэхэд  нүүрсний уурхайнуудаас 42.9 тэрбум, цахилгаан станцуудаас 65.3 тэрбум, бусад компаниудаас 39 тэрбум, нийтдээ 147.2 тэрбум төгрөгөөр  үнэ тарифаа нэмэгдүүлэх санал ирсэн. Үйл ажиллагаа нь доголдож болзошгүй,зайлшгүй авч үзэх шаардлагатай саналыг хянаж, хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцүүлж, 2.5 дахин бууруулсан.   Мөн шаардлага хангаагүй, үндэслэл нотолгоогүй саналуудыг хүлээж авдаггүй. Товчхон хэлэхэд Эрчим хүчний зохицуулах хороо бол үнэ тариф нэмдэг биш харин  эрчим хүчийг илүү хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхийн төлөө ажилладаг байгууллага.

-Та сая Эрчим хүчний зохицуулах хороо бол хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж хэллээ. Танай хорооноос хэрэглэгчид хандсан өөр ямар ажлууд зохион байгуулдаг вэ?

-Эрчим хүчний тухай хуулинд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон хэрэглэгч хооронд үүссэн маргаантай асуудлыг хянаж шийдвэрлэдэг. 2019 оны байдлаар 1771 хэрэглэгчийг хамарсан 235 өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад хэрэглэгчид болон компаниуд хооронд үүссэн 1.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийн тооцооллыг шалгаж маргааныг шийдвэрлэж, хэрэглэгчдэд 246.8 сая төгрөгийн төлбөрийн буцаалт хийлгэж ажиллаа. Өмнөх жилүүдэд цахилгаан, дулаанаар хэрэглэгчдийг хангах борлуулалтын үйл ажиллагааг ямар нэг зөвшөөрөлгүй хувь хүн болон аж ахуйн нэгжүүд эрхэлж, өөрсдөө дур мэдэн үнэ тариф тогтоодог, хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарладаг, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчин, үндэслэлгүй төлбөр хураамж шаардаж  иргэдийг хохироож байсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос бусад холбогдох байгууллагуудтай хамтран хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 500 гаруй аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож  140 000 гаруй хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж ажилласан.

-Сэргээгдэх эрчим хүчний үнэ гэж аваад байна. Би сэргээгдэх эрчим хүч хэрэглээгүй гэж гомдол гаргадаг хүмүүс мэр сэр бий. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн 2019 онд эрчим хүчний системд цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй  10 сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нэгдсэн сүлжээнд нийлүүлсэн. Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан  хүчин чадлын 18 орчим хувийг сэргээгдэх эх үүсгүүрүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл таны хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчний тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэж байна гэсэн үг.

 Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг анх 2007 онд УИХ-аар батлахдаа сэргээгдэх эрчим хүчний үнийг хуульчлан, нарийн тогтоож өгсөн. Жишээлбэл, салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллароор худалдаж авна гэх мэтээр тогтоосон заалт бий. УИХ-аас 2015 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нар, салхины эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно гэсэн заалтыг тусгаж өгсөн. Хуулийн дагуу 2015 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг нэвтрүүлсэн. Гэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой. Дэмжих тариф гэдэг хэн нэгнийг дэмжээд, ивээн тэтгээд өгөөд байгаа мөнгө биш. Нар, салхи, усны эх үүсгүүрээр үйлдвэрлэгдэн, нэгдсэн сүлжээнд нийлүүлэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний төлбөр юм.

-Өнгөрсөн онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Үүнийг өөрчилснөөр эрчим хүчний үнэ тарифт ямар нөлөөлөл үзүүлэх вэ?

-УИХ-аас 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, баталснаар сэргээгдэх эрчим хүчний үнийг өрсөлдөөнт зах зээлийн зарчимд шилжүүлж, нэгдсэн сүлжээний тогтвортой байдлыг хангаж, цахилгааны үнэ тарифын огцом өсөлтийг хязгаарлах боломж бүрдсэн.

-Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Өдрийн сонин 

Тояа: Хэрэв хэн нэгэн “Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нүцгэн гүй” гэвэл би чадна

$
0
0

11086

Та дэр, хөнжлөөр хувцсаа орлуулж, өмсөөд өөртөө итгэлтэйгээр гадуур явж чадах уу. Чадах хүн тун ховор биз ээ. Тэгвэл дэр, хөнжлөөр өөрөө хувцас хийн, өөртөө итгэлтэй гэгч нь алхаж яваа бүсгүйн бичлэг цахим орчинд “Карентины мода” хэмээн нэрлэгдэж, олны сонирхлыг татаад буй. Түүнийг Тояа гэдэг. Хувцас загвар сонирхогч тэрбээр этгээд, өвөрмөц зүйлд дуртай нэгэн. Түүнтэй ийн ярилцлаа.
ХҮМҮҮСИЙН СӨРӨГ ХАНДЛАГА ИХ БАЙДАГ
-Юун түрүүнд уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Тояа гэдэг. 24 настай.

-Таны энэ хувцастайгаа гадуур яваа бичлэг цахим орчинд тарж, олон хүнийг гайхшруулж байгаа нь анзаарагдлаа. Чухам яагаад ингэж хувцаслах болов?

-Би ер нь экстрем зүйлд дуртай хүн л дээ. Миний өмссөн хувцас бол “Viktor&Rolf” брэндийн 2005 оны хавар, намрын загвар. Би тус загварыг дуурайн, өөрийнхөөрөө хийж өмссөн юм. Зүгээр л яагаад ингэж хувцаслаж болохгүй гэж хэмээн бодсон.

-Энэ савтай зүйл юу вэ?

-Энэ миний түрийвч. Дотор нь зөвхөн арван төгрөгийн дэвсгэртүүд байгаа. Би энэ мөнгөөр дэлгүүрт худалдан авалт хийдэг. Энгийн үед зөвхөн арван төгрөгийн дэвсгэртээр худалдан авалт хийвэл зарим худалдагч дургүйцэх биз. Харин энэ хувцастайгаа энэ мөнгөөр худалдан авалт хийхэд хүмүүс нэг их дургүйцдэггүй. Үүгээрээ би Монгол Улсын мөнгөн дэсгэрт үнэгүйдэж байна гэдгийг сануулах гэсэн юм. Арван төгрөг ч гэсэн адилхан мөнгө шүү дээ.

-Энэ хувцастайгаа гадуур хэр олон удаа явав?

-Хэд хэдэн удаа энэ хувцастайгаа гадуур гарсан.  Мэдээж ажилдаа ингэж явдаггүй. Дэлгүүр орох, ойр зуур гарахдаа л ингэж хувцасладаг.

-Хүмүүсийн хандлага ямархуу байна вэ. Хэрхэн хүлээн авч байна вэ?

– Ер нь сөрөг хандлага их байдаг. Хүмүүс гайхаж, сонжсон харцаар хардаг. Гэхдээ орчин үеийн залуусийн хандлага их гоё болсон байна. Гадуур явж байхад “Яасан сонирхолтой, этгээд юм бэ” гэх нь олон.

11086
БАРИГДМАЛ СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛЖ, ХҮССЭН БҮХНЭЭ ХИЙЕ
-Хүн аливаа зүйлийг ямар нэгэн зорилготой хийдэг. Таны ингэж буй гол зорилго юу вэ?

-Мэдээж би зорилготойгоор энэ үйлдийг хийж байгаа. Хүний анхаарал татаж од болох сонирхол надад байхгүй. Хүн ер нь яагаад заавал стандартад баригдаж, энгийн хувцас өмсөх ёстой юм бэ. Бусдаас яагаад өөр байж болохгүй гэж. Баригдмал сэтгэлгээнээсээ салж, хүссэн бүхнээ хийе гэсэн санааг залуустаа хүргэх зорилгоор үүнийг хийсэн.

-Та хувцас загвар хэр сонирхдог вэ?

-Хувцас загварт маш их дуртай. Бага байхаасаа л загвар зохион бүтээгч болно гэж боддог байсан  ч түүндээ хүрч чадаагүй. “GOYO”-гийн загварын шоуг үзээд уйлдаг, тийм л хүн дээ.

-Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бодит алхам хийж, тууштай зүтгэсэн үү?

-Мөрөөдөлдөө хүрч чадаагүйд минь хэд хэдэн шалтгаан бий. Монголд энэ салбарын зах зээл жижиг, хөрвөх чадвар багатай. Би түгээмэл, өдөр тутмын загвараас илүү өвөрмөц, этгээд загвар сонирхдог. Гэвч энэ чиглэл манайд төдийлөн хөгжөөгүй. Тэгээд л өөр мэргэжил сонгосон. Гэхдээ энэ мэргэжилтэй дүйцэхүйц мэргэжлээр сурч төгссөн.

-Дүйцэхүйц гэхээр ямар мэргэжил гэсэн үг вэ?

-Би маркетингийн менежер мэргэжилтэй. Энэ нь шинэ, содон зүйлийг эрэлхийлж, сэтгэлгээний цар хүрээгээ чөлөөтэй байхыг шаарддагаараа загвар зохион бүтээгчтэй төстэй.

-Таны дуртай, үлгэр дуурайлал авдаг загвар зохион бүтээгч хэн бэ?

-Гадны олон мундаг уран бүтээлчид байгаа. Тоочвол маш олон. Тэднээс илүү би Монголын уран бүтээлчдээ их дэмждэг. Тухайлбал, “Катя Зол”-ын загварууд маш өвөрмөц. Тус брэндийн “Дээл” хэмээх загвар үнэхээр гайхалтай.

-Энэ хувцаснаас өөр этгээд хувцасны санаа танд бий юу?

-Хэд хэдэн санаа бий. Цаашид нэг нэгээр нь цахим орчинд гаргах бодолтой байгаа.-Та өдөр тутамдаа хэр загварлаг хувцасладаг вэ?-Ажилдаа явах зэрэг өдөр тутамдаа би энгийн, цэвэрхэн хувцаслахыг чухалчилдаг. Би гаднаа саарал мэт харагддаг боловч дотроо шар, ногоон байхыг хүсдэг. Хааяа дотор байгаа зүйлээ гаргахыг хүсдэг.


НААДМААР ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД НҮЦГЭН ГҮЙ ГЭВЭЛ БИ ЧАДНА
-Гадуур ингэж хувцаслаад явна гэдэг их зориг шаардах байх. Анх энэ хувцастай гадуур явахад өөрт тань ямар байв?

-Огт хэцүү байгаагүй. Би залуу насан дээрээ тэнэг зүйл хийж, янз бүрийн зүйл туршиж үзэхийг хүсдэг.

-Манайд иймэрхүү этгээд дүр төрхтэй хүмүүсийг төдийлөн сайхнаар, гэгээлгээр хүлээж авдаггүй. Гадаадад хөлбөмбөгийн талбай дээр нүцгэн гүйж олны анхаарлыг татдаг хүн цөөнгүй бий. Хэрэв таныг наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нүцгэн гүй гэвэл тэгж чадах уу?-Чадна (инээв).

-Таны энэ этгээд хувцаслалтыг ойр дотны хүмүүс тань хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анхандаа юу өмсчихсөн юм бэ гээд л гайхдаг байсан. Одоо бол намайг дэмждэг, ойлгодог.

-Та цааш энэ бүхнээ үргэлжүүлэх үү. Ирээдүйн зорилго тань юу вэ?

-Би өөрийнхөө өмсөхийг хүссэнээ өмсөж, хийхийг хүссэнээ хийж амьдрахыг хүсдэг. Цаашид энэ хүслээ биелүүлэх болно.

Тояа: Хэрэв хэн нэгэн “Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нүцгэн гүй” гэвэл би чадна

$
0
0

94072239_1281362942066185_1244399446108667904_n

Та дэр, хөнжлөөр хувцсаа орлуулж, өмсөөд өөртөө итгэлтэйгээр гадуур явж чадах уу. Чадах хүн тун ховор биз ээ. Тэгвэл дэр, хөнжлөөр өөрөө хувцас хийн, өөртөө итгэлтэй гэгч нь алхаж яваа бүсгүйн бичлэг цахим орчинд “Карентины мода” хэмээн нэрлэгдэж, олны сонирхлыг татаад буй. Түүнийг Тояа гэдэг. Хувцас загвар сонирхогч тэрбээр этгээд, өвөрмөц зүйлд дуртай нэгэн. Түүнтэй ийн ярилцлаа.

ХҮМҮҮСИЙН СӨРӨГ ХАНДЛАГА ИХ БАЙДАГ

-Юун түрүүнд уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Тояа гэдэг. 24 настай.

-Таны энэ хувцастайгаа гадуур яваа бичлэг цахим орчинд тарж, олон хүнийг гайхшруулж байгаа нь анзаарагдлаа. Чухам яагаад ингэж хувцаслах болов?

-Би ер нь экстрем зүйлд дуртай хүн л дээ. Миний өмссөн хувцас бол “Viktor&Rolf” брэндийн 2005 оны хавар, намрын загвар. Би тус загварыг дуурайн, өөрийнхөөрөө хийж өмссөн юм. Зүгээр л яагаад ингэж хувцаслаж болохгүй гэж хэмээн бодсон.

Тояа: Хэрэв хэн нэгэн “Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нүцгэн гүй” гэвэл би чадна

-Энэ савтай зүйл юу вэ?

-Энэ миний түрийвч. Дотор нь зөвхөн арван төгрөгийн дэвсгэртүүд байгаа. Би энэ мөнгөөр дэлгүүрт худалдан авалт хийдэг. Энгийн үед зөвхөн арван төгрөгийн дэвсгэртээр худалдан авалт хийвэл зарим худалдагч дургүйцэх биз. Харин энэ хувцастайгаа энэ мөнгөөр худалдан авалт хийхэд хүмүүс нэг их дургүйцдэггүй. Үүгээрээ би Монгол Улсын мөнгөн дэсгэрт үнэгүйдэж байна гэдгийг сануулах гэсэн юм. Арван төгрөг ч гэсэн адилхан мөнгө шүү дээ.

-Энэ хувцастайгаа гадуур хэр олон удаа явав?

-Хэд хэдэн удаа энэ хувцастайгаа гадуур гарсан.  Мэдээж ажилдаа ингэж явдаггүй. Дэлгүүр орох, ойр зуур гарахдаа л ингэж хувцасладаг.

-Хүмүүсийн хандлага ямархуу байна вэ. Хэрхэн хүлээн авч байна вэ?

– Ер нь сөрөг хандлага их байдаг. Хүмүүс гайхаж, сонжсон харцаар хардаг. Гэхдээ орчин үеийн залуусийн хандлага их гоё болсон байна. Гадуур явж байхад Яасан сонирхолтой, этгээд юм бэ” гэх нь олон.

БАРИГДМАЛ СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛЖ, ХҮССЭН БҮХНЭЭ ХИЙЕ

-Хүн аливаа зүйлийг ямар нэгэн зорилготой хийдэг. Таны ингэж буй гол зорилго юу вэ?

-Та хувцас загвар хэр сонирхдог вэ?

-Хувцас загварт маш их дуртай. Бага байхаасаа л загвар зохион бүтээгч болно гэж боддог байсан  ч түүндээ хүрч чадаагүй. “GOYO”-гийн загварын шоуг үзээд уйлдаг, тийм л хүн дээ.

-Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бодит алхам хийж, тууштай зүтгэсэн үү?

Мөрөөдөлдөө хүрч чадаагүйд минь хэд хэдэн шалтгаан бий. Монголд энэ салбарын зах зээл жижиг, хөрвөх чадвар багатай. Би түгээмэл, өдөр тутмын загвараас илүү өвөрмөц, этгээд загвар сонирхдог. Гэвч энэ чиглэл манайд төдийлөн хөгжөөгүй. Тэгээд л өөр мэргэжил сонгосон. Гэхдээ энэ мэргэжилтэй дүйцэхүйц мэргэжлээр сурч төгссөн.

-Дүйцэхүйц гэхээр ямар мэргэжил гэсэн үг вэ?

-Би маркетингийн менежер мэргэжилтэй. Энэ нь шинэ, содон зүйлийг эрэлхийлж, сэтгэлгээний цар хүрээгээ чөлөөтэй байхыг шаарддагаараа загвар зохион бүтээгчтэй төстэй.

-Таны дуртай, үлгэр дуурайлал авдаг загвар зохион бүтээгч хэн бэ?

-Гадны олон мундаг уран бүтээлчид байгаа. Тоочвол маш олон. Тэднээс илүү би Монголын уран бүтээлчдээ их дэмждэг. Тухайлбал, “Катя Зол”-ын загварууд маш өвөрмөц. Тус брэндийн “Дээл” хэмээх загвар үнэхээр гайхалтай.

-Энэ хувцаснаас өөр этгээд хувцасны санаа танд бий юу?

-Хэд хэдэн санаа бий. Цаашид нэг нэгээр нь цахим орчинд гаргах бодолтой байгаа.

-Та өдөр тутамдаа хэр загварлаг хувцасладаг вэ?

-Ажилдаа явах зэрэг өдөр тутамдаа би энгийн, цэвэрхэн хувцаслахыг чухалчилдаг. Би гаднаа саарал мэт харагддаг боловч дотроо шар, ногоон байхыг хүсдэг. Хааяа дотор байгаа зүйлээ гаргахыг хүсдэг.

НААДМААР ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД НҮЦГЭН ГҮЙ ГЭВЭЛ БИ ЧАДНА

-Гадуур ингэж хувцаслаад явна гэдэг их зориг шаардах байх. Анх энэ хувцастай гадуур явахад өөрт тань ямар байв?

-Огт хэцүү байгаагүй. Би залуу насан дээрээ тэнэг зүйл хийж, янз бүрийн зүйл туршиж үзэхийг хүсдэг.

-Манайд иймэрхүү этгээд дүр төрхтэй хүмүүсийг төдийлөн сайхнаар, гэгээлгээр хүлээж авдаггүй. Гадаадад хөлбөмбөгийн талбай дээр нүцгэн гүйж олны анхаарлыг татдаг хүн цөөнгүй бий. Хэрэв таныг наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нүцгэн гүй гэвэл тэгж чадах уу?

-Чадна (инээв).

Тояа: Хэрэв хэн нэгэн “Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нүцгэн гүй” гэвэл би чадна

-Таны энэ этгээд хувцаслалтыг ойр дотны хүмүүс тань хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анхандаа юу өмсчихсөн юм бэ гээд л гайхдаг байсан. Одоо бол намайг дэмждэг, ойлгодог.

-Та цааш энэ бүхнээ үргэлжүүлэх үү. Ирээдүйн зорилго тань юу вэ?

-Би өөрийнхөө өмсөхийг хүссэнээ өмсөж, хийхийг хүссэнээ хийж амьдрахыг хүсдэг. Цаашид энэ хүслээ биелүүлэх болно.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Ш.Жавхлан: Жүжигчин болох нууцхан бодол сэтгэлийн мухарт байсан

$
0
0

Монголын хошин урлагийн салбарт хүчин зүтгэж яваа “Маск” продакшны  алаг нүдэн, адтай, авьяастай  жүжигчин Ш.Жавхлантай ярилцлаа. Тэрбээр тайзыг эзэгнэж, инээдээр дүүргэж, үзэгчдийг татаж чаддаг бүсгүй.  Харин бодит амьдрал дээр эгэл даруу, энгийн цоглог,  хөгжилтэй, сэргэлэн цовоо, ямар нэгэн маскгүй өөрийнхөөрөө байж чаддаг гайхалтай эмэгтэй юм.

-Багадаа  урлагийн авьяастай охин байсан уу?
-Миний бага насны дурсамжтай сайхан бүхэн Шарын голтой холбоотой үлдсэн. Цэцэрлэгт байхдаа мондалин хөгжим тоглож сурсан. Мөн дуулна, шүлэг уншина, цэнгээнт бүжиг бүжиглэдэг байв. Сургуульд ороод ятга хөгжим болон Дорж багшийнхаа “Улаан бүч” ардын бүжгийн дугуйланд явж эхэлсэн. Гэхдээ манай гэрт надад нөлөөлөх урлагийн нэг ч хүн байгаагүй. Тэгсэн хэрнээ би яагаад  ч юм мэдэхгүй урлагийн хүн болчихсон.

Бага ангид байхдаа Дархан руу олимпиадад орох гэж их явна. Харин дунд ангид ороод аэробик, хөнгөн атлетикаар сонирхож хичээллэсэн. Үүнээс гадна сагсны тэмцээнд байнга орно. Бас болоогүй ээ, реп бүжгийн аймгийн тэмцээнд Дархан руу явж хоёрдугаар байрт шалгарч, торт шаараар шагнуулж байсан. Тэр үеийн дурсгалтай зураг одоо ч надад байдаг. Мөн сагсны аймгийн  аварга шалгаруулах тэмцээнд Дарханд очиж ордог байлаа.  Харин сагсны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орж үзээгүй. 1997 онд манайх Шарын голоос Улаанбаатар хот руу шилжсэн. Хотод ирээд “Ирээдүй” цогцолбор  сургуульд орлоо. Сургуулийнхаа сагсны багийн ахлагч хүртэл болсон.

Түүний дараа СУИС-д ороод сургуулийнхаа сагсан бөмбгийн тэмцээнд оролцож байлаа. СУИС-ийг төгссөний дараа ТВ-9 телевизэд ажиллаж байх үедээ хэвлэл мэдээллийн байгууллагуудын сагсны тэмцээнд ордог болсон. Манай баг хоёр ч удаа гуравдугаар байрт шалгарсан. Би холын зайн шидэлтийн аварга хүртэл болж байлаа. Сүүлд “Маск” продакшны жүжигчин болсны дараа хошин урлагийн продакшнуудын сагсны тэмцээнд орж гурван онооны шидэлтийн аваргаар шалгарч байсан. Сагсан бөмбөгийн спортоор хичээллэх боломж байгаагүй ч сагс тоглох үнэхээр дуртай.

-Жүжигчин болох багын тань мөрөөдөл байв уу?
-Хүүхэд байхад хүсэл сонирхол олон удаа солигдсон.  Эхлээд багш болно гэж боддог байлаа. Дараа нь бодол өөрчлөгдөөд эмч болох мөрөөдөлтэй болов. Сүүлд эгчийгээ дагаад ХУИС-д орж хэлний чиглэлээр явах санаатай байлаа. Орос хэл суурьтай болохоор гадаад хэлний чиглэлээр суралцах боломж бий гэж бодсон. Түүний дараа сэтгүүлч  болох мөрөөдөлтэй боллоо. Ингэж  мөрөөдөл өөрчлөгдөж явж байгаад жүжигчний мэргэжлийг сонгочихсон.

Ер нь жүжигчин болох юм сан гэсэн нууцхан  бодол сэтгэлийн мухарт байсан. Тэгээд СУИС-д бүртгүүлээд шалгалт өгөхөөр болов. Бүртгүүлсэн хүүхдүүдээс гурван удаагийн түүвэр шалгалт авсан юм. Эхний түүвэр шалгалтад ганцаараа очсон. Дуу, бүжиг, шүлэг, хөдөлгөөний эвсэл, сунгалт зэргийг үзсэн болохоор гайгүй. Сүүлийн  шалгалтад аав, эгч хоёр  цуг явж тус дэм болов. Монолог, ёгт үлгэр, этюдийн талаар би ямар ч ойлголтгүй байсан.

-СУИС-д хэн багшийн ангид оров?
-1999 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугар багшийнхаа шавь нь болж ороод 2003 онд СУИС-ийг төгссөн. Намайг СУИС-д шалгалт өгөхөд С.Сугар багш байгаагүй юм. Ардын жүжигчин Ц.Гантөмөр,  “Х ТҮЦ”-ийн найруулагч Ч.Найдандорж,  Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун,  Р.Уртнасан, Атараа багш нар элсэлтийн шалгалтыг авсан. Тэгсэн чинь есдүгээр сарын 1-нд С.Сугар багш ирээд  дахин шалгалт авч биднийг шүүсэн. Ингэж СУИС-д хоёр удаа шалгалт өгсөн.

-Танай СУИС-ийн ангиас одоо олонд танигдсан жүжигчин гэвэл хэн, хэн байна вэ?
-Манай ангийн олонх нь телевизийн салбарт ажиллаж байгаа. Орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин хийдэг.  Харин тайз, дэлгэцийн уран бүтээл хийж яваа гэвэл “ТВ коктейл”-ийн Б.Энхбаяр, Э.Цолмонбаяр, кино жүжигчин Р.Анхням, Хүүхэлдэйн театрын Ц.Эрдэнэцэцэг, “Эрхэм элч”-ийн Б.Даваажав  бид хэд л байна.

-Оюутан байх үеэсээ л кинонд тоглосон уу?
-Бид жүжиглэх урлагт суралцаж эхэлж байсан  болохоор кино болон жүжигт  тоглох хориотой байв.  Багш нар сургуулиа төгсчихөөд дуртай кино, жүжигтэй тоглож болно гэж хэлнэ. Гэхдээ бид киноны олны хэсэгт маш олон удаа оролцсон. Олны хэсэгт оролцон тоглосон зарим киногоо одоо үзэж байхдаа тээр тэнд би байгаа шүү дээ гэж ярьдаг.  Оюутан байх үед “Оюутны амьдрал” гэдэг кинонд цөөхөн  хором үг хэлсэн байдаг. Дэлгэцэнд тод танигдахаар гарч байгаа нь тэр.

-Кинонд дүр бүтээгээгүй гэхээр дипломын ажлаа ямар дүрээр хамгаалав ?
-Манай ангийнхан  Төрийн хошой соёрхолт Д.Намдагийн “Оролмаа эх” болон Н.В. Гоголийн “Байцаагч түшмэл” гэсэн хоёр жүжгийн дүрээр дипломын ажлаа хийсэн. Миний хувьд “Байцаагч түшмэл” жүжгийн Анна Андреевнагийн дүрээр дипломын ажлаа хамгаалсан.

-Сургуулиа төгсөөд ТВ-9 телевизэд ажилд орсон уу?
-Би сургууль төгсөхийн өмнө бие давхар болсон. 2003 оны хоёрдугаар сард ээж болж байлаа. Төрсний дараа надад дипломын ажлын бичвэр хийх сарын хугацаа үлдсэн байлаа. Тэр хугацаанд амжуулж дипломоо бичсэн. Намайг сургууль төгсөх үед ТВ-9 телевиз байгуулагдаж байсан үе таарсан юм. Кино албаны даргаар нь жүжигчин Н.Долгор эгч томилогдон ажиллаж байсан. Н.Долгор эгч С.Сугар багштай ирж уулзаад “ТВ-9 гээд шинэ телевиз байгуулагдаж байгаа.

Танай төгсөлтөөс  кинонд  дуу оруулагч, жүжигчин авмаар байна. Бидэнд санал болгох хүүхэд байна уу”  гэсэн. Тэгээд багш намайг санал болгосон юм. Манай ангийн Б.Энхбаяр  кинонд дуу оруулагч хийж байгаад оюутан болсон. Б.Энхбаяр ажилтай, цалинтай анги дотроо ганц орлоготой оюутан байв. Түүний цалин буух үед манай ангийнхан их баярлана. Б.Энхбаяр цалин буух үеэрээ ангийнхаа охидыг нэг, нэгээр нь дагуулж явж хоолонд даана. Бид ёстой нэг цадталаа хоол иддэг байж билээ. Оюутан байхдаа бид орчуулгын кинонд  дуу оруулдаг байсан. Олон хүн бидэнд тусалж дэмждэг байв. Тийм болохоор ТВ-9-ийн кино албанд  дуу оруулагч, жүжигчнээр ажиллахад арай дөхөмтэй байлаа.

-Хошин урлаг руу яагаад, юунд татагдаад орсон юм бэ?
-Би ТВ-9-д ажиллаж байгаад МҮОНТ-ийн кино алба руу шилжсэн юм. Тэнд ажиллаж байхад  нэг өдөр МС Мөнхсайхан ах над руу залгасан. Манай  “Өнгөт инээд”-ийн гурван жүжигчин. “Маск”  продакшныг шинээр байгуулан ажиллах гэж байгаа. Өөрийг чинь танай ангийн Цоомоо, Б.Энхбаяр хоёр санал болгосон. Ирээд уулзах боломж байна уу” гэсэн. Тухайн үед МҮОНТ-д нэрт дуу оруулагч Цэнпилмаа, Дарамсүрэн, О.Оюун, Д.Батцэцэг, Ялалт, Энхбаяр, гээд олон чадварлаг дуу оруулагч, жүжигчин ажиллаж байсан. Эгч нарт болон хамт олондоо энэ талаар хэллээ. Тэд бүгд их уриалхан хүлээж авч дэмжсэн.

“За миний дүү яв, чи залуу хүн. Энэ чинь сайхан санал байна. Тайзан дээр гарна гэдэг сайхан. Энэ боломжийг битгий алд. Очоод уулзаад үз” гэж  дэмжсэн. Тэгээд тэднийхээ зөвлөгөөг дагаад “Маск” продакшн дээр ирж уулзсан. “Маск”-ийн ах нар эхлээд ярилцлага хийгээд, гадаад имиж, төрх харсан. Тэгээд “За өнөөдрөөс бэлтгэл, сургуулилалтад оролцоод явна шүү” гэдэг байгаа. Гэнэтийн тийм шийдвэрийг сонсоод бараг л шоконд орох шахсан.

Гэхдээ надаас гадна КУДС-ийн төгсөгч Болороо гэдэг охин байсан юм. “Маск”-ийн ах нар “Анхны тоглолтын дараа та хоёрын аль нэгийг сонгож авна. Тэгэхээр та хоёр туршилтын хугацаанд ажиллаж байгаа гэж ойлгоорой” гэж хэлсэн. Ингээд анхны тоглолтод нь орлоо. Тоглолтын дараа “Бид чамайг сонголоо. Чи манай үндсэн жүжигчин боллоо” гээд гэрээ байгуулсан.

-“Маск” продакшны анхны тоглолтод ямар дүрд тоглож байсан бэ?
-Яг юунд тоглосноо санадаггүй юм. Олны хэсэгт, туслах дүрд л тоглосон байх. Нэг их олон хувцас солиод гарч байлаа. Сандарч, самгардаад гүйж явсан. Нэг мэдсэн чинь тоглолт дуусчихсан байж билээ. Ер нь тайз, дэлгэцийн урлаг хамтын хүч хөдөлмөрөөр бий болдог. Тийм ч учраас олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн уран бүтээл болдог. Юугаа ч мэдэхгүй сандарч явсан би тэдэнд бага боловч тус дэм л болсон байх.

-Хошин урлагийг тухайн нийгмийнхээ тусгал гэдэг. Гэтэл мэргэжлийн уран бүтээлчид хошин урлагийн жүжигчдийн уран бүтээлийг үгүйсгэдэг.  Драмын жүжигт тоглож байж сайн жүжигчин төрнө гэх нь бий?
-Наад үгийг чинь  жүжигчид  арай ч хэлээгүй байх.  Урлаг ойлгодоггүй хүмүүсийн дэл сул яриа болов уу. Тэрнээс биш мэргэжлийн уран бүтээлчид бусдыгаа үгүйсгэн ингэж ярихгүй.  Урлаг гэдэг агуу том салбарыг  бүрдүүлж байгаа  нэг жижиг эд ширхэг нь хошин урлаг. Дэлхий дахинд хошин урлагийн салбар, төрөл урсгалууд амжилттай хөгжиж байгаа. Манай өнөөдрийн нийгмийн өнгө төрх угаасаа ийм  л инээдтэй, эмгэнэлтэй байна.

Нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг инээдээр дамжуулж ил тодоор, уран сайхны  аргаар  илэрхийлэн шоглон гаргаж үзэгчдэд ойлгуулахад хошин урлагийн үүрэг  их. Тэр үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж чадаж байгаа болохоор өнөөдөр хошин урлаг Монголд амжилттай хөгжиж байгаа.  Хүмүүс ярьдаг л даа. Хошин урлагийн муусайн алиа салбадай нар гэдэг. Тийм биш байхгүй юу. Бид мэргэжлийг сургуульд нь сурч төгсөж жүжигчний мэргэжлийг эзэмшсэн. Тийм байхад, бусдын мэргэжлийг ингэж доромжилж болохгүй. Харин ч хүнийг уйлуулхаас илүү инээлгэх нь хэцүү байдаг. Хүнийг инээлгэхийн тулд асар их ухаан хэрэгтэй.

Маш их юмор шаардана. Мэргэжлийн жүжигчин бүхэн тэр болгон хошин урлагт тоглоод байдаггүй юм. Жүжигчин хүнийг хошин урлаг маш сайн задлан, нээж  өгдөг. Жүжигчний мэргэжил эзэмшээд драмын театрт орохыг бүгд л хүсэж мөрөөддөг. Драмын театрт орсон бүхэн сайн жүжигчин болоод  ч байдаг юм биш. Тухайн жүжигчний өөрийн авьяас чадвараа дайчилж,  хэрхэн зөв хөгжүүлж байгаагаас шалтгаалах зүйл. Урлагийн энэ салбар, төрөл, жанр нь сайн, тэр нь муу гэж хэлж болохгүй. Тухайн жүжигчинд аль жанр нь таарч тохирох вэ. Алийг нь сонгох вэ гэдгээс хамааралтай.

-Шог зохиол байхгүй болсон гэж ярих нь бий. Үзэгчдийн сонирхлыг татах, цаг үедээ нийцэх, хошин үзүүлбэр алга. Хошин урлагийнхан нэг сэдэв дээр тойрон эргэлдээд байна. Үзэгчид инээхгүй байна гэх юм ?
-Шог, хошин зохиол бараг л байдаггүй. Байгаа хошин жүжгийн зохиолыг бид авч тоглоод дууссан. Шинээр гарч байгаа хошин зохиолууд  шаардлага хангадаггүй. Тэр зохиол дээр заавал нэмэлт, хачир нэмж байж   үзэгчдэд хүргэх нь бий. Зохиолыг барьж, зохиол дээр тулгуурлан гаргасан номер манайд олон бий. Монголд анх хошин урлаг хөгжиж байхад шог зохиолын хомстол байсан. Одоо ч хэвээрээ үргэлжилж байгаа.

Байхгүй шог зохиолыг бид байлгах гэж ажиллаж байна. Шог зохиолчид бичээд өг л дөө. Үнэхээр цаг үеэ мэдэрсэн, үзэгчдийг инээлгэх сайн зохиол байвал бид аваад уран бүтээл хийнэ. Бид дэлхийн сонгодог шог зохиолоос хэсэгчлэн авч номер хийдэг. Монголд анх хошин урлаг хөгжих эхлэлээ тавьж байсан 30 жилийн өмнөх үеийг бодвол, өнөөдөр хошин урлаг боломжийн хэмжээнд хөгжөөд л явж байна. Үүнээс илүү хэмжээнд хөгжих ёстой. Хөгжих ч болно.

-Телевизийн инээдмийн шоу нэвтрүүлэг их байна. Комеди хийдэг клубүүд бий боллоо. Зарим хүмүүс шар айраг уух зуурын зугаа стэнд ап наргиа, хошин урлагийн нэр хүндийг унагаж байна гэдэг. Комеди хошин урлагийн нэг төрөл урсгал нь мөн үү?
-Комеди бол мэргэжлийн бус хошин урлаг сонирхогчдын хийдэг төрөл жанр. Хошин урлаг, комеди клаб хоёр өөр зүйл. Хүмүүс нэг зүйл мэтээр ойлгоод байх шиг байна.  Комеди бол эрх чөлөөг хэтрүүлсэн, өвөрмөц содон байдгаараа зарим хүмүүсийн анхаарлыг татдаг байх. Комеди хийж буй залуус хэн нэгэнд тохиолдсон хөгжилтэй явдлыг жаахан давс, хачир нэмэн ярьж бусдыг хөгжөөн, алжаалыг нь тайлж байна.

Үүнд буруу зүйл байхгүй. Харин энэ төрөл жанрыг Монголд хөгжүүлж байгаа нь сайшаалтай. Би хувьдаа дэмжинэ. Гэхдээ би газар дээр нь очиж үзэж амжаагүй яваа. Комеди хөгжих  эхлэлээ тавьж байгаа болохоор алдаа, оноо байлгүй яах вэ. Тэр бүх алдаагаа соргогоор мэдэрч, засаж залруулаад явах ёстой. Анх гарч ирэхдээ жаахан эвгүй байсан. Бүсэлхийнээс доош сэдвийг голчлон ярьдаг. Тэр сэдвээсээ хальж чадахгүй яваад байлаа. Гэтэл одоо сэдвийн хувьд хүрээгээ тэлсэн. Гадаадын комедиг орчуулан хийж байна. Ёс зүйн хэм хэмжээг барьж эхэллээ. Энэ бол дэвшил.

Ер нь хошин урлаг, драмын жүжигчин, комеди клаб, кино дэлгэцийн урлагийн аль  нь ч ялгаагүй бие, биенээ дэмжиж ажиллах нь чухал. Манайхан чинь тамын тогооны үлгэр шиг хэн нэгнийг шинэ юм хийхээр  бие, биенээ шүүмжлэн унагахыг хичээх юм. Шүүмжлэхээ хамгийн түрүүнд тавиад байдаг. Мэдээж шүүмжлэлээс авах, гээх зүйл их бий.  Гэтэл хүмүүс ихэнхдээ хар бараан энергийг нийгэмд цацаад,  бусдыг бухимдуулаад байна. Өнөөгийн манай нийгэм, хүмүүсийг бухимдуу, стресстэй болгоод байгаа.

- Анх ямар кинонд  дүр бүтээж байв. “Сайн аав” киноны дүр хүмүүст их хүрсэн. “Би  ээж болмоор байна” киноны гол дүрд тоглосон байх аа ?
-“Go”-ийн студийн Д.Галбаяр найруулагчийн “Хайрын рекорд” кинонд анх тоглосон. Үүнээс өмнө кинонд олны хэсэгт тоглосон гэвэл зөндөө бий. Харин  “Сайн аав” кино бодит хүний амьдралыг харуулсан. Манай Бүжээ найруулагч тэр хүний эхнэртэй нь холбогдож байгаад зохиолоо бичсэн юм билээ. Энэ киноны үйл явдал нь бодит хүний амьдралын түүхийг бараг 80-90 хувьд нь харуулж, уран сайхны хэлбэрээр баяжуулсан бүтээл. Тэр хүний том охин миний том охин болж тоглосон. Эхнэр нь өөрийнхөө дүрд намайг тоглуулах санал гаргасан юм билээ. Надад үнэхээр сайхан санагдсан. “Би ээж болмоор байна” кино Г.Дарханбаяр,  Г.Дарханбат хоёр ихэр найруулагчийн  “Twins”  фильмийн бүтээл байгаа юм.

Тус кинонд Наараатайгаа хамт тоглосон. Нөхөр нь хөдөө явчихсан бүсгүй мухар сүсэгт итгэж, хөглөж буйг харуулдаг. Тэд хоногийн дотор хүүхэдтэй болохгүй бол энэ яваа насандаа үрийн зулай үнэрлэхгүй гэж хэлсэн хүний үгэнд  итгэдэг гэнэн бүсгүй. Ер нь бодит амьдрал дээр ийм бүсгүйчүүд  байдаг. Өөрийн гэсэн шийдвэр гаргаж чаддаггүй,  бусдын болон найзынхаа үгийг үнэн гэж итгэн, сохроор дагадаг эмэгтэйчүүдийн дүр.

-“Хартай бол хайртай”, “Анчид” кино, мөн телевизийн цуврал “Их хотын залуус”, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, “Гэрлэн дохио” киноны дүрүүд гэвэл?
-“Их хотын залуус” кинонд санаа муутай хойд ээжийн дүрд тоглосон. “Гэрлэн дохио” кинонд онгоцны үйлчлэгч бүсгүйн дүр дээр ажилласан. Түүний дараа жил “Бүсгүйчүүд хайрын хүснэ” кинонд тоглосон. Харин “Анчид” киноны  дүр баян айлын эрх, танхил, гэнэн охины дүр байгаа юм. “Хайртай бол хартай” кино Гавьяат жүжигчин  Ц.Төмөрхуяг ахын хамгийн анхны бие дааж хийсэн кино. Тэр мундаг хүн намайг тоож кинондоо тоглуулсанд баярлаж явдаг. Аси ахынхаа эхнэр нь болж тоглодог. Би уран бүтээл болгоноос байнга суралцаж, өсөж, дэвжиж хөгжихийг хүсдэг. Жүжигчин хүн жүжиглэх урлагийг төгс эзэмшинэ гэж байдаггүй.  Байнга суралцаж,  шинэ уран бүтээлийн ард гарахдаа заавал нэг зүйлийг сурч мэдэж авах ёстой. Тэгж байж ур чадвар өсөж, хөгжиж, дээшилнэ

-“Маск” продакшны анхны жүжигчид тарж бутрахгүй одоо болтол яваад байгаагийн нууц нь юунд оршдог вэ?
-Нууц гээд ч байх юу байх вэ дээ. Бие биенээ хүндэтгэж харьцдаг харьцаа манай хамт олныг улам нягтруулж өгдөг. Магнай, МС, Заанаа энэ гурван ах минь “Маск” продакшны тулгын гурван чулуу болдог. Бид ч гурван ахыгаа ингэж хэлдэг. Гурван ах бие биенийхээ дутууг нөхөн, дүүргэж чаддаг. Бид нар  энэ гурван ахынхаа зааж сургаснаар  явж байгаа.

Үндэсний шуудан

Ц.Даваасүрэн: Нүүр будалт бол урлаг юм

$
0
0

576

Өнөөгийн нийгэмд охид олон төрлийн нүүрний хувирлыг будалтаар харуулдаг болсон. Тиймээс энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор нүүр хувиргагч Ц.Даваасүрэнг урилаа.

-Нүүр хувиргагч мэргэжлийн юу нь таныг илүү татав?
-Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би “Mаke up artist” мэрэгжилтэй. Нүүр хувиргагч хийхээс гадна “Сити” их сургуулийн жүжигчний III курст суралцдаг. Багаасаа зурах дуртай байсан. Энэ нь намайг нүүр хувиргагч болоход их нөлөөлсөн гэж боддог. Арван жилийн урлагийн үзлэгээр ангийнхаа хүүхдүүдийн нүүрийг будна. Тухайн үед ангийнхан маань намайг их магтаж гоё буддаг гэж байсан нь урам өгсөн.
Сургуулиа төгсөөд жүжигчин болно гээд Кино урлагийн дээд сургуульд очиж нүүр хувиргагчийн анги байдгийг мэдээд Д.Дагирмаа багшийн ангид орсон. Багшийн маань хувьд Монголын кино урлагт олон жил зүтгэж яваа сайн нүүр хувиргагч нарын нэг юм. Хүн өөрийнхөө хүссэн зүйлээ хийж байж л ямар нэгэн амжилт гаргадаг гэж боддог. Тэр тусмаа мэргэжил сонгох тал дээр бусдын зөвлөгөөг дагах биш өөрийнхөө хамгийн сайн хийдэг зүйлийг сонговол амжилт гаргана.
-Нүүр будалт нь дотроо хэдэн төрөлтэй вэ. Энэ будалтуудын хэдийг нь та хийдэг вэ?
-Миний эзэмшсэн мэргэжил бол киноны нүүр хувиргагч г. Залуу хүний хувьд бүх төрлийн будалтыг хийж сурахыг хичээж дахин суралцахад хэзээд бэлэн. Нүүр будалтыг beauty, stage, special гэж ангилдаг. Beauty будалт нь охид өдөр тутмын, special нь кинон дээр тусгай эффект ашигладаг. Харин stage нь тайзны будалт юм. Өөрийгөө мэргэжлээ бүрэн гүйцэд эзэмшсэн гэж хэлэхгүй. Өдрөөс өдөрт нүүр будалт урлаг болтлоо хөгжиж байна. Нүүр будалтаар залуу хүнийг хөгшрүүлж, хөгшин хүнийг залуужуулж байна. Энэ нь миний мэргэжлийн бахархал юм. Би арт чиглэлээр будах дуртай. Нүүрэн дээр зурдаг будалтыг илүү сонирхож хийдэг.
-Мэргэжлийн хүний нүдээр харахад охид, бүсгүйчүүд маань хэр зөв будаж байна вэ?

-Монголын уур амьсгал хуурай. Ийм ширүүн уур амьсгалтай оронд амьдарч байгаа охид эмэгтэйчүүд арьсаа дутуу арчилж, чийгшүүлэх бэлдмэл бага хэрэглэдэг. Энэ нь будаг шингэдэггүй муухай харагдах эх үүсвэр болдог. Тиймээс эхлээд арьсаа сайн арчлаад сурчихвал дараа нь нүүр будалт гоё болдог онцлогтой.

Охид будаг шингэхгүй байна гэж их асуудаг. Нүүр будахад суурь маш чухал. Эхлээд суурь будалт маш чухал арьсаа хатгалттай чийгшүүлж байж будалтаа эхэлнэ. Суурь будалт жигд болж байж тэр хүний арьс, нүд, хөмсөг нь жигд харагддаг. Хүмүүс суурь будгаа их тод хийдэг нь буруу. Өнгөрсөн жил тод будалт трэнд болж байсан. Харин энэ жил натурал, будсан ч будаагүй мэт харагдах будалт давамгайлж байна.
-Монгол Улсын нүүр хувиргагч “Make up artist”-тууд таны бодлоор хэр сайн буддаг бэ?
-Гадаадад сурч ирээд Монголд сургалтаа явуулж байгаа Хос-Эрдэнэ гэдэг мундаг хүн байдаг. Тэр багш маань олон хүнийг сургасан. Киноны нүүр хувиргалтаараа хамгийн сайнд тооцогддог. Энэ хүнээс их зүйлийг суралцдаг. Миний хувьд  Хос-Эрдэнэ багш Монголын шилдэг артист. Мэдээж өөр олон чадварлаг хүн байгаа.
-Та жүжигчин мэргэжлээр суралцдаг гэсэн. Кинонд дүр бүтээв үү?
-Одоогоор бүрэн хэмжээний кинонд тоглоогүй. Харин богино хэмжээний кино, дууны клипэнд тоглосон.
-Тэмцээн уралдаанд оролцсон уу?
-Тэгэлгүй яах вэ. Чадах чадахгүй нь хамаагүй тэмцээн уралдаанд орж өөрийгөө заавал сорьж үе шаттайгаар мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Манай сургуулиас зохион байгуулдаг “Сүнсний баярт” зориулсан тэмцээнд оролцож шилдэг нүүр хувиргагч болсон нь сайхан мэдрэмж төрүүлсөн. Түүний дараа “Сezzena” хэмээх тэмцээнд оролцож байсан. Эхний шатанд нь жүжигчний ангийн хүүхдүүдтэй хамтарч богино хэмжээний кинонд тохирсон будалт хийж оролцсон. Хоёрдугаар шатандаа шууд билет сугалаад тухайн сугалсан материалдаа тулгуурлан  будалт хийсэн. Миний хувьд хөгшрөлт хийж байсан. Ямар нэгэн тэмцээнд оролцож байж л тухайн хүн хөгждөг гэж боддог.
-Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс охид амны хаалт их зүүх болсон энэ үед ямар будалт хийвэл зохимжтой вэ?    
-Амны хаалт зүүснээр нүүр хуурайших, тослогтох, нүхжилт үүсэх нь ихсэж байгаа. Мөн нүүрний арьс маш эмзэг болж байгаа болохоор охид, бүсгүйчүүд маань будахгүйгээр нүүрний арьс арчилгаандаа илүү анхаарах нь зүйтэй болов уу. Зайлшгүй будах шаардлагатай бол хөнгөн будалт хийж нүд, хөмсгөө тодруулж будах нь илүү тохиромжтой.
-Нүүр будалтын талаар дүгнэж хэлбэл?
-Охид, бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нүүр будалт бий болгодог. Мэргэжлийн түвшинд биш ч гэлээ нүүрээ будаж арьсаа хамгаалаарай. Мөн будалт өдөр тутмын хэрэглээ шиг болсон учраас өөрт тохирсон будалтаа сургалтад сууж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан нь зөв гэж бодож байна. Хүмүүс надаас зөвлөгөө авч болно. Тухайн хүн өөрчлөгдөнө гэсэн бодолтой бол надаас шалтгаалах бүхэн нээлттэй.
-Цаашид олон сайхан мөрөөдөл, зорилго байгаа байх?
-Мэдээж одоо сурч байгаа мэргэжлээрээ амжилттай төгсөнө. Түүний дараа нүүр будалтын чиглэлээрээ олон улсад суралцах хүсэлтэй байгаа. Сурч ирээд мэдсэн бүхнээрээ Монголын киноны нүүр хувиргалтад том хувь нэмэр оруулна гэж боддог.
Б.Оюунзул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Сэрчмаа: Би эх хүн болсныхоо дараа илүү сэтгэлийн хаттай болсон

$
0
0

a460965650b9e63cfd4de176bbc6669a

Поп дива дуучин С.Сэрчмаатай ярилцлаа.


-Зургаан настайгаасаа “Хөгжим бүжгийн коллеж”-ийн хийлийн ангид орсон. Энэ үеэс л урлагийн гараа тань эхэлсэн үү. Хүүхэд насны гэгээхэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

- С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн дунд сургуульд зургаан настайгаасаа элсэж орсон. Тухайн үед орос, буриад, монгол багш нар хүүхдийн авьяас, хэмнэл, сонсгол мөн хуруу гарын тэгш зөв байдал, эвслийг шалгадаг байсан. Тэгээд энэ үндсэн дээр тэнцэж анх утсан хөгжмийн анги буюу хийл хөгжмийн ангид орсон. Сургууль маань маш шахуу программтай. Ерөнхий эрдмийн хичээлүүд орно. Үргэлжлээд мэргэжлийн хичээл орно. Мөн мэргэжлийн хичээлээс гадна төгөлдөр хуур, хийл, найрал дуу, ансамбел, оркестрийн хичээчлүүд ордог байсан. Би чинь байрныхаа хүүхдүүдийг танихгүй өглөө найман цагт гараад орой найман цагт гэртээ ирдэг. Ирээд дахиад хоёр цаг мэргэжлийн хичээлээ давтана. Тэрийгээ дуусгаад үргэлжлүүлээд ерөнхий эрдмийн хичээлээ хийх зэрэг ачаалалтай байсан шүү.(Инээв) Гэхдээ урлагийн сургуульд сурсны ачаар их зүйлийг мэдэж, мэдэрч авсан. Урлагаар хичээллэсэн хүүхдийн баруун тархи илүү сайн хөгждөг шүү дээ. Тэнд чинь арван хуруугаараа хөгжим тоглоно. Сэтгэж бодох, ямар ч зүйлийг эерэгээр харах, мэдрэмж хөгжих зэрэг олон сайн талтай. Тийм учраас хүмүүс хүүхдээ өөр мэргэжилтэй болгох байсан ч урлагийн мэдэгдэхүүнтэй болгож хөгжим сургадаг шүү дээ.

-Таныг урлагийн хүн болоход юу илүү нөлөөлсөн бэ?

-Манай гэр бүлийнхэн бүгд урлагт хайртай, дуртай. Ер нь урлагт дургүй гэр бүл гэж байдаггүй байх. Харин намайг яг урлагийн хүн болоход ах, эгч хоёр маань илүү нөлөөлсөн. Ах маань “Queen” хамтлагийг сонсдог. Эгч маань “Abba” хамтлагийн шүтэн бишрэгч байлаа. Аав маань баян хуур, аман хуур хөгжим тоглодог, тун ч сайхан дуулдаг хүн байсан. Ээж маань ч бас дуу хууранд их дуртай. Ер нь бол урлагт их ээлтэй гэр бүл л дээ манайх. Эдгээр зүйлс намайг урлагийн хүн болоход илүү нөлөөлсөн байх. Дээрээс нь би одоо хүмүүсийн сайн мэддэг Монгол Улсын гавьяат жүжигчин, ятга хөгжмийн хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ эгчтэй нэг байранд амьдардаг байсан. Тэгээд Ч.Мөнх-Эрдэнэ эгч маань чи манай сургуульд орооч гэж надад хэлсэн. Ингээд би аавтайгаа хамт очиж шалгуулаад тэнцэж орсон байдаг.

-Ер нь манай урлагийн бүсгүйчүүд бүх зүйлээ өөрсдөө хийчихдэг, сэтгэлийн хаттай эмэгтэйчүүд байдаг гэж та хэлсэн байсан. Таны хувьд хэр их хатуужилтай вэ?

-Урлагийн бүсгүйчүүд ч гэлтгүй ер нь манай Монгол бүсгүйчүүд өөрсдөө бүхий л зүйлийг хийчихдэг сэтгэлийн хаттай. Эх хүн бүхий л зүйлд шантаршгүй дайчин, тэсвэр тэвчээртэй байдаг юм шиг санагддаг. Тийм ч болохоор манай монгол бүсгүйчүүд гадаа гарч эм, гэрт орж эм болдог тийм их ажилтай шүү дээ. Ийм ухаалаг хатан ухаантай монгол бүсгүйчүүд зөндөө олон байдаг шүү дээ. Ер нь би эх хүн болсныхоо дараа илүү сэтгэлийн хаттай болсон гэж хэлж болно. Эх хүний үр хүүхдээ, гэр бүлээ хайрлах тэтгэх тэр тэмүүлэл нэмэгддэг байх.

-Хийл хөгжмөө охиндоо зааж өгөөд одоо охин тань танаас илүү тоглодог болсон байх?

-Тэгэлгүй яахав. Охиндоо хийл хөгжмөө зааж өгсөн. Гэхдээ охины маань сонирхол төгөлдөр хуур хөгжим. Өөрөө сонсох дуртай хамтлаг дуучдынхаа аяыг оруулаад тоглоод байдаг юм билээ. Бүр өөрөө оролдож дуу зохиох жишээний. Урлагийн сургуульд ороогүй хэрнээ ээжийгээ хараад ч гэх юм уу урлагт дуртай, хайртай байгаад нь би их баярладаг. Тэгээд охиндоо төгөлдөр хуураа сайн оролдоорой. Цаашдаа багш аваад мундаг болж болно шүү гэж хэлсэн. Хэдий энгийн сургуульд оруулсан ч гэсэн хүүхдээ урлагаар явуулах нь зүйтэй гэж боддог.

-“Үүрд минийх гэж амлаач” дууныхаа үг, аяыг та өөрөө зохиосон. Үүнээс ч өмнө хүүхэд байхдаа ая, дуу зохиогч багачуудын уралдаанд түрүүлж байсан гэсэн. Ер нь сүүлийн үед үг, ая зохиож байгаа юу. Үзэгчид сонсогчдын сонорт хараахан хүрээгүй байгаа уран бүтээл бий байх?

-Миний хамгийн анхны зохиож байсан дуу “Хөгжмийн аялгуу” нэртэй дуу байгаа. Тавдугаар ангидаа Хүүхдийн ордоноос зохион байгуулсан “Ая зохиогч багачуудын уралдаан”-д арван жилийн ахлах ангийн хүүхдүүдтэй өрсөлдөж Гран При шагнал авч байсан. Үүнээс үүдэж, ая зохиоё, дуу дуулъя гэсэн сэдэл төрж байсан. Дуучин болсныхоо дараа “Үүрд минийх гэж амлаач” дууг зохиосон. Хайрын хит дуунуудын минь нэг яах аргагүй болохоор энэ дуундаа одоо ч гэсэн хайртай. Сая бас нэг хайрын тухай дуу зохиосон. Энэ дууны хөгжмийн найруулга хийгдээд дуусч байгаа. Тэрийгээ удахгүй сонсогч фэнүүддээ зориулж гаргана. Миний хувьд цомогт ороогүй шинээр хориод дуу хийсэн байна. Ер нь дуучин болсноосоо хойш 160 гаруй дууны урын сантай болсон. Тэрнээс 132 дуу нь сонсогчдод хүрсэн байна.

-Уран бүтээлч хүн үргэлж шинийг эрэлхийлдэг шүү дээ. Ингэхэд та юунаас эрч хүч, энерги авч байна?

-Ер нь урлагийн хүн тухайн цаг үе, дэлхий дахинаа хөгжмийн урлаг ямархуу хэмжээнд байна. Барууны дуучдаас ямархуу уран бүтээл гарч байна, чиг хандлага ямархуу байна гэдгийг судалгаа шинжилгээ хийнэ. Тэндээсээ олон зүйлийг мэдэж анализ, дүгнэлт, харьцуулалт хийдэг. Үүнээс гадна сайхан байгалийн аялал хийх, ууланд авирах, голын эрэг дээр очих, сайхан зураг зурж эрч хүч авдаг. Эх дэлхийнхээ сайхныг мэдэрч урам зориг авдаг.

-Сүүлийн үеийн сонин сайханаасаа хуучлахгүй юу. Ер нь хөл хорионы үеэр юу хийж байна вэ?

-Сүүлийн үед зураг зурахдаа цаг гаргаж байгаа. Тосон будгаар зураг зурахад стресс тайлж, тайвшрал, эрч хүч өгдөг юм шиг санагдсан. Ямар нэгэн зүйлд төвлөрнө гэдэг их гоё амралт болдог юм байна. Эхний ээлжинд хараад дуурайн зурахаас эхлүүлсэн. Эндээс гэрэл сүүдрийн ялгаа ямар байдгийг ойлголоо. Ингээд өөрийнхөө хийл хөгжмийг зурсан. Нар, сар зэрэг байгалийн зураг зурах дуртай. Одоо шар шувуу зурж байгаа.

-Корона вирус гарсантай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдэдээ их цаг гаргаж байна. Таны хувьд хүүхдүүддээ хэр их цаг гаргаж, бас юуг илүү чухалчилж хэлдэг вэ?

-Хүүхэд бол эцэг эхийн тусгал. Хүүхдийг зөөлөн гараар гэхдээ маш хянуур өсгөх нь зүйтэй байх гэж боддог. Ер нь эцэг эхийнхээ үгэнд ордог хүүхдүүд их зөв хүмүүжиж төлөвшдөг. Сүүлийн үед манайхан хүүхдийн эрх ашгийг хөндөж байна гээд хүслийг нь хорьж болохгүй гэсэн утгаараа хэтэрхий эрхлүүлдэг байдал ажиглагддаг. Хэмжээ хязгаарыг нь тохируулах л хэрэгтэй. Би айлаас зургуулаа. Аав ээж хоёр маань үргэлж л хүүхдүүдээ орой үдэш гадуур явж болохгүй гээд их сайн анхаарал тавьдаг байсан. Тэр нь гэр бүлийн хүмүүжилд их нөлөөлсөн байх.

С.ЛХАМСҮРЭН

Өдрийн сонин

Ө.Санчир: Анх дуу бичүүлээд “HI FI”дээр аваачиж өгөхөд “энэ ямар модон хоолойтой хүүхэд вэ”гэж байсан

$
0
0

9

Үзэгчдийн шитмэн үзэх дуртай VOICE MONGOLIA шоуны шувтрагын тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн ням гарагт  VOICE MONGOLIA шоуны анхны цувралын шилдэг оролцогч Ө.Санчир шууд дамжуулалтын үеэр хамтлагаараа ирж ая дуугаа өргөсөн нь содон байлаа. Угийн л содон төрх, стиль, өвөрмөц дуу хоолойг нэвт мэдрүүлсэн оролцогч санагддаг тэрбээр энэ удаад ч мөн тэр байдлаа хадгалсан харагдана. Түүнтэй уулзаж ярилцах хүсэлдээ хөтлөгдөн  түүний гэр бүлийн бизнес  “Carlic” хэмээх жижигхэн лоунжид уулзахаар товлосон юм.  Уулзах цагаасаа хоцорсон Ө.Санчир уучлал хүсэн инээмсэглэсээр орж ирлээ.  

-Ажил ихтэй завгүй гүйгээд байна уу? Өнөөдөр ямар төлөвлөгөөтэй  байна вэ?

-Ажил дажгүй сайн. Өнөөдөр бид төрсөн өдрийн жижигхэн хүлээн авалттай юм. Хөл хорионы үед хүмүүс тааруулаад л жижигхэн баяр тэмдэглээд байх шиг байна. Би сүрхий төлөвлөөд ажиллаад  явдаг хүн биш байгаа юм. Зүгээр яг өдөр өдрөөр, сараар, жилээр ч байсан хийх зүйл минь миний чин хүсэл л байвал юуг ч аз жаргалтайгаар амжуулж чаддаг. Танилууд, найзууд маань чи яаж энэ бүхнийг амжуулж, аз жаргалтай байгаад байнаа гэдэг. Хүн хүсэхгүй, дургүй зүйлдээ хичнээн хатуу төлөвлөгөө гаргаж ажиллаад  дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хүсч  хийсэнтэй тэнцэхээр үр дүн гаргахгүй боловуу гэж боддог. Энэ гэхдээ миний л бодол шүү.

 -Танай “SwingRound” хамтлагийн продюсерээр гитарчин Т.Мөнх-Оргил ажиллаж байгаа гэж сонссон. Одоо бол уран бүтээлийг хийж өгнө биздээ?

Т.Мөнх-Оргил ахад манай хамтлаг нилээд таалагдсан юм билээ. VOICE шоун дээр бид танилцаж байсан. Саяхнаас албан ёсны гэрээгээ байгуулсан. Бид энэ жилийн voice дээр хамтлагаараа тоглож байгаа. Т.Мөнх-оргил ахтай хамтраад ягаан гэрэл анхны синглээр цацагдсан. Бид цомог төлөвлөчихөөд хоёрдох дууныхаа ажилд орсон. Манай хамтлаг анх байгуулагдсанаас хойш бараг 10 жил болж байна. Анх 2010 онд playtime их завсарлага гээд ковер тоглолт хийдэг C1 телевизийн нэвтрүүлэгт ордог байсан. Гэтэл дараагийн жил нь би гадагшаа яваад завсардсан. 5 жилийн дараа ирэхэд хамтлаг минь байж л байсан. Эргэж хамтлагтаа ороод бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн дээ. Бид яг сонирхлоороо нэгдэж чадсан учраас одоо болтол тараагүй, багаараа байж чадаж байгаа гэж боддог.

-Voice шоунд оролцох нь чиний мөрөөдөл байсан уу? Отгонбаяр шүүгчийн шонхруудын нэг байлаа шүүдээ. Шоунд тавьсан зорилгоо биелүүлж чадсан болов уу?

-Voice-д би хамтлагаа таниулахаар орсон. Амьд хөгжмийн хамтлагийг дуучнаар нь таньдаг шүүдээ. Бельгид байхдаа тэндэхийн voice-д оролцож байсан. Нээлттэй шалгаруулалтанд нь оролцоод BLIND-д тэнцсэн боловч оролцоогүй. Харин монголд VOICE болох гэж байгааг мэдээд шууд л бүртгүүлсэн. Би өөрийгөө дажгүй амжилттай оролцсон гэж боддог. Д.Отгонбаяр ахын багт орсондоо ч баярладаг. Тухайн үед яг тайзан дээр л шийдвэрээ гаргаж байлаа. Тэр шийдвэртээ хэзээ ч харамсдаггүй.

СЭТГЭЛЗҮЙН ДАРХЛААГҮЙ 17 НАСТАЙ ОЛОН ОРОЛЦОГЧ БАЙГААГ БОДОЛЦООД СОШИАЛ ОРЧИНД СОЁЛТОЙ БАЙХЫГ ҮЗЭГЧДЭЭСЭЭ ХҮСМЭЭР БАЙНА 

-Ямар ч зүйлийн анхдагчид болох өөр байдаг шүү дээ. Энэ жилийн шоуг хараад юу бодогдож байна. 17 настнууд олон байх шиг байсан. Одоо шууд дамжуулалт эхэлчихсэн явж байгаа. Оролцогчдод ганцхан зүйл зөвлөөч гэвэл юу хэлэх вэ?

-17 настнууд их байгааг анзаарсан. Саяны knockout шатанд хүртэл байсан. Манайхан үнэхээр бүдүүлэг. Сошиал орчинд оролцогчдыг хайр найргүй сийчдэг. “Тэр тэнцэх байсныг энэ муу яахаараа” гээд л ороод ирдэг. Гэтэл тэрийг чинь оролцогчид уншина, харна. Хараад хямарна. Сэтгэлзүйн дайралт ямар хүнд вэ гэдгийг мэддэггүй болохоор тэгдэг юмуу. Би бол өнгөрсөн жил нэг ч сэтгэгдэл уншдаггүй байсан. Тэртээ тэргүй муулах нь муулж, адалж байдаг гэж бодоод огт уншаагүй. Тэр нь амар. Энх-Энгүүн тайзны ард яаж хямарсан гэж бодож байна. Тэр хүүхэд ямар буруутай юм бэ? Яалтчгүй олны дэмжлэгийг аваад гарчихсан тэр хүүхдийн зурагны дор тэгж муухай үгээр дайрах ямар хэрэг байна. 17 настай жаахан хүүхэд. Зүгээр өөрийнхөө тэнцэнэ гэж бодож байсан оролцогч нь гараагүйн төлөө хүнийг муухайгаар хэлж болохгүй. Таны хурууны үзүүрт хүнийг юунд ч хүргэх хүч байгааг жаахан ойлгоод ёс зүйтэй байгаасай гэж үзэгчдээс хүсмээр байна.

-Оролцогч нарт үзэгчид үнэхээр чухал байдаг юм шиг санагддаг. Алга ташилт, танхим дүүрсэн хүмүүс, том тайзан дээр байгааг нь илүү мэдрүүлдэг байх. Гэтэл энэ жил хөл хорионоос болоод шууд дамжуулалтууд үзэгчгүй явна. Үзэгчтэй  Voice –ийн тайз, үзэгчгүй тайзны ялгааг мэдэрсэн биздээ? 

-Маш чухал. Тайзан дээр дуулж байгаа хүний хувьд хамгийн чухал нь үзэгчид шүү дээ. Бидэнд давагдашгүй хүчин зүйл гэж байна. Ийм нөхцөлд ингэж хийхээс өөр арга байхгүй. Харин шууд үзэгчид нь болж телевизийнхээ өмнө суугаад үзэж буй үзэгчид минь уур бухимдлаа илэрхийлэхдээ жаахан бодож байгаарай гэж хүсмээр байна. Шоуны багийнхан онлайн үзэгч хүртэл бүрдүүлж самбар байршуулсанг та анзаарсан биздээ. Шоуны зохион байгуулалтын багийнхан, оролцогчид, шүүгч нар бүгд хичээж байна. Тиймээс аливаа зүйлд хүндэтгэлтэй хандаж сошиал дайралтдаа анхаараач гэж дахин дахин хүсье даа.

-Гаран дээрх шивээс чинь анхаарал их татлаа. Шивээсэнд дурлагч уу? Ер нь амьд хөгжим, шивээс хоёр зэрэгцэж оршоод байх шиг надад санагддаг?

Магадгүй л юм. Би хар багаасаа шивээсэнд дуртай хүүхэд байсан. Ээжээсээ гуйж байгаад фосфортдог наадаг шивээс аваад гараараа дүүрэн наагаад гүйдэг байлаа. Нилээн олон шивээстэй шүү. Энэ гаран дээрх шивээсийг өнгөрсөн жилийн халз тулааны шатанд өрсөлдсөн Тэлмүүн маань хийж өгсөн. Хоёр хүүхдийн маань зураг байгаа юм. Миний шивээснүүд гэхдээ түгээмэл биш гэж бодож байна. Хүмүүс энэ хүний шивээс гоё юм байна гээд өөр дээрээ дуурайгаад шивүүлчихдэг. Харин тэгэхийг хүсдэггүй.

-Ээжээсээ гуйгаад гэснээс ээжийн тань талаар асуумаар санагдчихлаа. Ө.Санчир “күүл” ээжтэй гэж яриад байсан шүү нээрээ?

-Тийм үү/инээв/ Миний ээж ах бид хоёрыг их залуудаа төрүүлсэн. Бас биднийг маш их дэмждэг. Аав ээж минь биднийг бага байхад салсан болоод тэр үү нэг их эрт хүнтэй гэрлэхийг зөвлөдөггүй байсан. Дандаа л юм үз, сур, танилц гэдэг байлаа. Гэхдээ бидний хүсэл мөрөөдлийг хэзээ ч хорьдоггүй байсан. Магадгүй дуртай зүйлээ аз жаргалтайгаар хийх, өөрийн гэсэн үзэл бодол, бие даасан байдлыг минь миний ээж суулгасан байх. Анх дуу бичүүлээд “HI FI” дээр аваачиж өгөхөд “энэ ямар модон хоолойтой хүүхэд вэ” гэж хүртэл хэлж байсан. Дуучин болоход янз бүрээр хэлүүлнэ. Шантрах олон шалтгаан гарч ирнэ. Харин энэ бүхнийг сорьж гарахад ээж минь, хань минь, ах минь их дэмждэг байлаа. Тэд дандаа намайг дэмжиж, ойлгож, хурцалж, сөрөг бүхнээс  чөлөөлж байдагт би баярладаг.

-Энэ газар их өвөрмөц юм. Ганган гял цал биш. Энгийн уур амьсгал мэдэрлээ. Жаахан европ талдаа ч юм шиг. Танай гэр бүлийн бизнэс гэж дуулсан юм байна. Та тогооч юм уу?

-Миний нөхөр тогооч. Гэхдээ яг эзэмшсэн мэргэжил өөр. Сонирхлоо хөөгөөд тогооч болчихсон гэхүү дээ. Би ч ялгаагүй. Химич мэргэжилтэй боловч дуу хөгжим, хамтлаг гээд л явж байна. Нөхөр бид хоёр Бельгид 5 жил амьдраад эх орондоо ирээд юу хийх вэ гэж бодсон. Жаахан цуглуулсан мөнгөөрөө байр аваад дуусчихсан. Амтат хоолоор үйлчлүүлэгчээ татсан, энгийн, нэг ирсэн хүн зөвхөн хоолны амтыг нь дахин мэдэрхээр ирдэг тийм газартай болохыг бид мөрөөддөг байлаа. Зээл аваад эхлэх талаар бодно. Яах бол гэж айна. Ингэж байтал надад нэг азтай зүйл тохиосон юм. Би хоёр хүүхэддээ чипс авч өгсөн баримтаараа супер азтан болсон. Тэр мөнгөөрөө шууд л энэ мөрөөдлийн газраа эхлүүлсэн. Сонин байгаа биз. Үнэхээр хүсч мөрөөдөөд дотроо “барьчихсан” явахад бүтдэг гэдэгт итгэдэг шүү.

-Хөл хорионы дэглэм амьдралд нь хэр нөлөөлж байна. Уран бүтээл, гэр бүлийн бизнест нь нөлөөлж байна уу?

-Сүрхий алдагдал, зогсолт мэдрээгүй л байна. Яахав ковер тоглолтууд гэх мэт хамтлаг, дуучны тал дээр яалтачгүй зогчихоод байна. Лоунж маань харин гайгүй шүү. Угийн том биш, дээрээс нь яг байнгийн үйлчлүүлэгч нартай болчихсон болохоор болоод л байна. Бид анхнаасаа л манай хоолыг нэг удаа идсэн бол дахин идэхээр ирэх үйлчлүүлэгчтэй болох зорилго тавьсан. Хойшид энэ зарчмаа баримтлаад явна.

Ярилцсан: Э.Солонго

Zuv.mn


Х.Ундрах: Өөрийгөө Монгол дахь 2Pac-ын хамаатан гэсний учир…

$
0
0
712-158830288095097006_2881743948578255_6833585824576045056_o
“Give me justice”, “Рашаантын 18″ зэрэг дуугаараа олонд танигдсан Pacrap буюу Х.Ундрахтай ярилцлаа.
Юуны өмнө аав болсонд нь баяр хүргэе. Аав болсон эхний саруудыг завгүй өнгөрөөсөн байх …
-Баярлалаа. Гэр бүлдээ урьдынхаасаа илүү их цаг зарцуулах болсон. Бас аав хүн ямар байх ёстой талаар суралцаад л явж байна даа.
“So many tears” дуу нийтэд хүрээд удаагүй. Тус уран бүтээлээрээ дамжуулан ямар нэгэн байдлаар нэгдэж нийгмийг хамтдаа өөрчилцгөөе гэж уриалсан нь бидэнд нэгийг бодогдуулсан шүү …
-Бүхий л уран бүтээлээрээ аливаа нэг эмзэг сэдвийг хөндөхийг хичээдэг. “So many tears” дуугаа бараг дөрвөн сарын өмнө бэлэн болгочихсон байлаа. Анх продюсер маань надад ийм дуу хийе гэж санал тавьсан юм. Дүрсжүүлэх тохиромжтой цагийг хүлээгээд саяхан л ажил хэрэг болголоо. Хүүхдийн эрхийг хамгаалдаг олон байгууллагатай хамтарч ажилласныг энэ клипнээс анзаарсан байх. Тохироо бүрдэнэ гэдэг шиг гар нийлж амжилттай ажилласандаа баяртай байна. Клип хийхэд дэмжлэг үзүүлсэн байгууллагуудтай нийлж тодорхой хэмжээний хандив бүрдүүлээд “Хүүхдийн тусламжийн 108 төв”-д дуудлагын машин авч өгөхөөр ажиллаж байгаа. Цаашид ч олон ажил хийх төлөвлөгөө бий.
Ихэнх тохиолдолд үгээ бичиж дуусгаад түүндээ ая хийлгэдэг. Харин өөрийн чинь хувьд эсрэг зарчмаар ажилладаг гэсэн. Энэ нь юугаараа онцлог, давуу талтай байдаг вэ?
-Хамгийн түрүүнд санаагаа олох нь чухал. Бид санаагаа ярилцаж дараа нь ая хийдэг. Ингээд би үг бичих ажилдаа орно. Аяны хэмнэлээс санаа, үг урган гарах нь олонтоо. Аль эсхүл мартагдсан, өмнө нь төлөвлөж байсан зүйлс ч сэргэдэг. Гэхдээ дандаа ийм арга барилаар ажилладаггүй. Заримдаа сэдвээ бодож байгаад эхний хэдэн мөртийг нь буулгачихдаг. Тэгээд үгэндээ тохирсон ая олтлоо хүлээнэ.
“Give me justice” өөрийг тань олонд илүүтэй таниулж өгсөн уран бүтээл. Харин тэрхүү уран бүтээл төрөн гарахаас өмнөх Pacrap-ийн талаар хүмүүс төдийлөн мэддэггүй …
-Багаасаа “Hip Hop”-д сонирхолтой, үнэнч байсан. Гурван жилийн өмнөөс уран бүтээлээ тууштай хийж эхэлсэн. Ямартаа ч 30 гаруй дуутай. Арваад клип бий.
Багагүй тоо сонсогдож байна. Цомог бий юу?
-Аудио хэлбэрээр гаргасан нэг цомогтой.
Хөвсгөл аймгийн залуусаас бүрдсэн “Eternal” хамтлагаас хойш олон нийтэд танигдаж, тренд болж чадсан уран бүтээлч гэвэл яахын аргагүй өөрийг тань нэрлэх байх …
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг төгссөн. Сонирхуулахад, “Rap Dembee” шиг үйл ажиллагаа Мөрөн хотод ч бас тогтмол зохиогддог байсан. Би ч түүнд нь их идэвхтэй хамрагддаг байлаа. Сурагч байхдаа хэд хэдэн дуугаа бичүүлж, хамтарсан тоглолтоо ч хийгээд амжсан. Багадаа бүр монгол бүжиг бүжиглэдэг байсан гэвэл итгэх хүн цөөн байх. Юм юмыг л оролддог хүүхэд байсан даа. Тэгээд анх 14 настайгаасаа дуулах сонирхолтой болсон гэх үү дээ. Намайг эрчимтэй хэмнэлд оруулсан уран бүтээл гэвэл 2016 онд “Unbox” студид бичүүлсэн “Deadpool” нэртэй дуу.
“Give me justice”-ийн үгийг Хөвсгөл далайн эрэг дээр бичсэн гэсэн. Тэнд онгод хөглөгддөг юм уу?
-Бүхэлд нь бичээгүй. Зарим нь өмнө нь бичигдсэн байсан юм. Далайн эрэг дээр байхад шүлэг бичих таатай нөхцөл бүрддэг гэж ойлгож болно. Усны чимээ маш сайхан.Анхаарал маш сайн төвлөрдөг. Манайх Хөвсгөл аймгийн Хатгал суманд амралтын газар ажиллуулдаг. Би заримдаа очиж чадахаараа л тусалдаг юм. Ер нь ажил ихтэй өнждөг. Оройдоо зав гарвал далайн эрэг дээр очиж үгээ бичихийг л бодно. Гэхдээ тэр бүр очоод байж чаддаггүй.
Манайхан уламжлалт зүйлсийг л их дэмжиж хүлээж авдаг. Харин энэ замыг сонгоход гэр бүлийнхэн тань ямар хандлагатай байсан бэ?
-Би элсэлтийн шалгалтдаа их өндөр оноо авсан. Багаасаа математикийн хичээлд сонирхолтой бас дажгүй сурлагатай байсан.Авсан оноогоороо ШУТИС-ийн архитектурын ангид орох боломжтой боллоо. Манай аймагт тийм хуваарь ганц, хоёрхон ирдэг учраас хөөрөөд л орчихсон. Дэндүү яарсан шийдвэр гаргасан гэдгээ хожим ухаарсан даа. Үнэндээ Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид орно гэж боддог байсан юм. Эхэндээ архитектураар сураад байж болмоор санагдсан учраас нэг их санаа зовоогүй. Гэвч цаг хугацаа надад дэмий зүйл байж гэдгийг ойлгуулсан. Хүн ер нь сонирхолгүй зүйлдээ сэтгэл гаргадаггүй. Ялангуяа албадаж шахсан зүйлд. Гэхдээ аав, ээжийнхээ надад үзүүлсэн итгэлийг ингээд ор хоосон зүйл болгочихмооргүй санагддаг байлаа. Их эмээж байсан ч энэ талаар ярилцаад хоёр сонголт байгаа талаар хэлсэн. Эндээ уран бүтээлээ хийнэ эсхүл гадагшаа явмаар байна гэж. Тэгээд л Солонгос улсад очиж нэг жил амьдарсан. Харин ирээд рэпээ эрчимтэй үргэлжлүүлсэн. Энэ үед ч миний гэр бүл намайг дэмжсээр л байсан. Ер нь ч анхнаасаа л тийм байсан шүү.
“Give me justice” дуу олны анхааралд өртөж, шуугиан нь намжаагүй байхтай зэрэгцээд “Рашаантын 18” гэх уран бүтээлээ гаргасан. Тус уран бүтээлээр юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Залуусыг зорьж, хүсэж байгаа зүйлийнхээ төлөө шантралгүй хөдөлмөрлөөсэй гэж хүссэн. Бас өөр хэд хэдэн дэд санааг өгүүлдэг. Жишээлбэл, “Хүн тарган турьхан, өндөр нам байх нь чухал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүгээр суухаар, хамгийн гол нь түүний сэтгэл, чамд итгэх итгэл” гэдэг хэсэг. Хүнийг гаднах үзэмжээр нь дүгнэхгүй гэдэг мөртлөө яг цаг нь тулахаар шал худал байдаг. Тийм зүйлтэй олон таарч байсан.
“Give me justice” дууг гаргасныхаа дараахан Хууль зүйн дэд сайд асан, хуульч Б.Энхбаярын хамт “Уухай” подкастанд оролцсон байсан нь нэлээд анхаарал татах шиг болсон …
-“Give me justice” дууг сонсоод намайг Б.Энхбаяр ахтай хамт урьсан юм билээ. “Шударга ёс” хэмээх подкаст байсан. Бид шударга ёс, залуусын идэвх, оролцооны талаар ярилцсан. Бас “Give me justice” дууныхаа талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм.
Өөрийгөө яагаад 2Pac-ын Монгол дахь хамаатан гэж тодорхойлсон бэ? Ямар нэгэн сонирхолтой түүх өгүүлэх байх …
-2Pac-ыг анх сонсоход их хүчтэй мэдрэмж төрж, чих нээгдэж билээ. Өмнө нь Eminem-ийн дууг их сонсдог байсан. Түүнээс хойш 2Pac-ын үзэл баримтлалыг нь судалж үзээд бүр дуртай болсон. Тууштай, зоригтой зан чанар нь таалагддаг. Тавхан жилийн хугацаанд 500 хол давсан дуу гаргасан байдаг шүү.
Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл, 2Pac 1996 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Лас Вегаст буудуулсан гэдэг. Би яг тэр өдөр нь төрсөн. 2Pac шархаа даалгүй хэд хоногийн нас барсан гэдгийг нь би хожим уншиж мэдсэн л дээ. Өөртөө Pacrap гэдэг нэр өгөхдөө 2Pac-ын Pac-ыг авч Rap гэдэг үгтэй хоршуулсан гэх юм уу даа.
“Give me justice” дууны клип дээр хамт алхдаг залуу танай дүү гэдгийг мэдлээ. Хүмүүс хажууд нь алхаж байгаа залууг дуулах байх гэж харуулдсаар байгаад дуусгалаа гэж хошигносон байна лээ …
-Дүүтэйгээ ямар нэгэн зүйлийг хамтдаа хийнэ гэсэн санааг л илэрхийлсэн. Анзаарвал дуу эхлэх цагаас дуусах хүртэл хамт байдаг шүү дээ. Дуулах юм байх гэж их хүлээлээ, яасан хийцгүй залуу вэ гэсэн хөгжилтэй сэтгэгдлүүдийг их уншсан. Дүү маань ч уншаад над руу нэг бүлтийж харсан шүү. /Инээв/
Сүүлийн үеийн уран бүтээлүүд тань нийгмийн эмзэг сэдвүүдийг хөндөж байгаа. Ингэж ажиллахад унаган зан тань нөлөөлдөг тал бий юу?
-Монголчууд бэлэн нулимстай гэж ярьдаг. Би яг тийм биш ч гэлээ их өрөвч, эмзэг. Багын тийм хүүхэд байсныг найз нөхөд, гэр бүлийнхэн маань сайн мэднэ. Гадаа гуйлга гуйгаад сууж буй хөгшид, хүүхэд, сав, лааз, шил түүж амьдралаа залгуулдаг хүмүүсийг хараад их хэцүү санагддаг. Өр өмрөөд байдаг юм. Тэд энэ нийгэмд сайн сайхан амьдарч, бүлээн хөнжилд, бүтэн нойртой унтах ёстой. Тийм эрхтэй.
Дууны шүлгийн мөрүүд утга санааны хувьд зохилдлоготой, их оновчтой санагддаг. Яруу найраг сонирхдог уу?
-Р.Чойномын шүлгийг их шимтэн уншдаг. 2Рac болон Р.Чойномын зураг ханан дээр минь өлгөөстэй байдаг.
Олонд танигдаад уран бүтээлээ тодорхой хэмжээнд үнэлүүлээд ирэхээр хэнээс ч хамаагүй захиалга ороод ирдэг гэсэн. Энэ үнэн үү?
-20, 30 саяыг өгье, ийм утга, агуулгатай дуу хийгээд өг гэдэг юм билээ. Би ч яах вэ, дорвитой хариу өгөлгүй өдийг хүрсэн. Их мөнгө амласан байлаа ч надад чухал биш. Үзэл санааны хувьд зөрүүтэй зүйлүүд байсан учраас татгалзсаар ирсэн. Ер нь худалдагдах дургүй. Хэрвээ худалдагдвал улс төрийн сонгуулийн үеэр өөрийн үзэл бодлоосоо урвах болно гэж эмээдэг.
Залуусын улс төрийн идэвх, оролцооны талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хуульч Б.Энхбаяр шиг хүн олон байгаасай гэж боддог. Одоогийн нөхцөл байдалд, залуусын улс төрийн оролцооны талаар ойлгож, хүлээж авахад нэг их ном уншаад, гэгээрээд байх албагүй мэт санагдсан. Бүх зүйл тодорхой. Би залуусын идэвх, оролцоог сулхан л гэж хэлнэ. Ер нь улс төрийн сонгуулийн үеэр л илт ажиглагддаг. Ядаж л очоод ирцээ бүртгүүлчихдэггүй.
Цаашид ч дуугаараа ямар нэгэн сэдвийг хөндсөөр байх уу?
-Саяхан нэгэн сэтгүүлч залуу насны минь өвчин илаарьших үед би ч бас эндээс явсан байх болно гэж бичсэн байсан. Миний хэлэх гэснийг их оновчтой гаргасан байна лээ. Би нэгэнт эхлүүлсэн, үүнд бас их зүйл золиосолсон болохоор зогсохгүй байх аа.
Тамхинаас татгалзана гэж хэлснийг тань залуус их эергээр хүлээж авсан шүү. Гэр бүл төлөвлөж байсан учраас тэгж хэлсэн үү?
-Анхандаа миний харагдах, үзэгчдэд хүрэх байдал үргэлж тамхитай хамт дүрслэгддэг байсан. Миний хэв маяг, бусдаас ялгарах байдал гэж бодож байсан л даа. Гэхдээ нийгэмд, бусдад их муу үлгэр дуурайл үзүүлж байгаагаа ойлгосон.
Цаашид ямар зүйлийг төлөвлөж байна вэ?
-“Үхэл дайрсан” коронавирусийн дэгдэлт намжвал төлөвлөсөн зарим ажлаа хийж эхэлмээр байна. Ямартаа ч анхны тоглолтоо хийнэ гэсэн бодол бий.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: “Соёмбо” сонин

Х.Ундрах: Өөрийгөө Монгол дахь 2Pac-ын хамаатан гэсний учир…

$
0
0

298

“Give me justice”, “Рашаантын 18″ зэрэг дуугаараа олонд танигдсан Pacrap буюу Х.Ундрахтай ярилцлаа.
Юуны өмнө аав болсонд нь баяр хүргэе. Аав болсон эхний саруудыг завгүй өнгөрөөсөн байх …
-Баярлалаа. Гэр бүлдээ урьдынхаасаа илүү их цаг зарцуулах болсон. Бас аав хүн ямар байх ёстой талаар суралцаад л явж байна даа.
“So many tears” дуу нийтэд хүрээд удаагүй. Тус уран бүтээлээрээ дамжуулан ямар нэгэн байдлаар нэгдэж нийгмийг хамтдаа өөрчилцгөөе гэж уриалсан нь бидэнд нэгийг бодогдуулсан шүү …
-Бүхий л уран бүтээлээрээ аливаа нэг эмзэг сэдвийг хөндөхийг хичээдэг. “So many tears” дуугаа бараг дөрвөн сарын өмнө бэлэн болгочихсон байлаа. Анх продюсер маань надад ийм дуу хийе гэж санал тавьсан юм. Дүрсжүүлэх тохиромжтой цагийг хүлээгээд саяхан л ажил хэрэг болголоо. Хүүхдийн эрхийг хамгаалдаг олон байгууллагатай хамтарч ажилласныг энэ клипнээс анзаарсан байх. Тохироо бүрдэнэ гэдэг шиг гар нийлж амжилттай ажилласандаа баяртай байна. Клип хийхэд дэмжлэг үзүүлсэн байгууллагуудтай нийлж тодорхой хэмжээний хандив бүрдүүлээд “Хүүхдийн тусламжийн 108 төв”-д дуудлагын машин авч өгөхөөр ажиллаж байгаа. Цаашид ч олон ажил хийх төлөвлөгөө бий.
Ихэнх тохиолдолд үгээ бичиж дуусгаад түүндээ ая хийлгэдэг. Харин өөрийн чинь хувьд эсрэг зарчмаар ажилладаг гэсэн. Энэ нь юугаараа онцлог, давуу талтай байдаг вэ?
-Хамгийн түрүүнд санаагаа олох нь чухал. Бид санаагаа ярилцаж дараа нь ая хийдэг. Ингээд би үг бичих ажилдаа орно. Аяны хэмнэлээс санаа, үг урган гарах нь олонтоо. Аль эсхүл мартагдсан, өмнө нь төлөвлөж байсан зүйлс ч сэргэдэг. Гэхдээ дандаа ийм арга барилаар ажилладаггүй. Заримдаа сэдвээ бодож байгаад эхний хэдэн мөртийг нь буулгачихдаг. Тэгээд үгэндээ тохирсон ая олтлоо хүлээнэ.
“Give me justice” өөрийг тань олонд илүүтэй таниулж өгсөн уран бүтээл. Харин тэрхүү уран бүтээл төрөн гарахаас өмнөх Pacrap-ийн талаар хүмүүс төдийлөн мэддэггүй …
-Багаасаа “Hip Hop”-д сонирхолтой, үнэнч байсан. Гурван жилийн өмнөөс уран бүтээлээ тууштай хийж эхэлсэн. Ямартаа ч 30 гаруй дуутай. Арваад клип бий.
Багагүй тоо сонсогдож байна. Цомог бий юу?
-Аудио хэлбэрээр гаргасан нэг цомогтой.
Хөвсгөл аймгийн залуусаас бүрдсэн “Eternal” хамтлагаас хойш олон нийтэд танигдаж, тренд болж чадсан уран бүтээлч гэвэл яахын аргагүй өөрийг тань нэрлэх байх …
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг төгссөн. Сонирхуулахад, “Rap Dembee” шиг үйл ажиллагаа Мөрөн хотод ч бас тогтмол зохиогддог байсан. Би ч түүнд нь их идэвхтэй хамрагддаг байлаа. Сурагч байхдаа хэд хэдэн дуугаа бичүүлж, хамтарсан тоглолтоо ч хийгээд амжсан. Багадаа бүр монгол бүжиг бүжиглэдэг байсан гэвэл итгэх хүн цөөн байх. Юм юмыг л оролддог хүүхэд байсан даа. Тэгээд анх 14 настайгаасаа дуулах сонирхолтой болсон гэх үү дээ. Намайг эрчимтэй хэмнэлд оруулсан уран бүтээл гэвэл 2016 онд “Unbox” студид бичүүлсэн “Deadpool” нэртэй дуу.
“Give me justice”-ийн үгийг Хөвсгөл далайн эрэг дээр бичсэн гэсэн. Тэнд онгод хөглөгддөг юм уу?
-Бүхэлд нь бичээгүй. Зарим нь өмнө нь бичигдсэн байсан юм. Далайн эрэг дээр байхад шүлэг бичих таатай нөхцөл бүрддэг гэж ойлгож болно. Усны чимээ маш сайхан.Анхаарал маш сайн төвлөрдөг. Манайх Хөвсгөл аймгийн Хатгал суманд амралтын газар ажиллуулдаг. Би заримдаа очиж чадахаараа л тусалдаг юм. Ер нь ажил ихтэй өнждөг. Оройдоо зав гарвал далайн эрэг дээр очиж үгээ бичихийг л бодно. Гэхдээ тэр бүр очоод байж чаддаггүй.
Манайхан уламжлалт зүйлсийг л их дэмжиж хүлээж авдаг. Харин энэ замыг сонгоход гэр бүлийнхэн тань ямар хандлагатай байсан бэ?
-Би элсэлтийн шалгалтдаа их өндөр оноо авсан. Багаасаа математикийн хичээлд сонирхолтой бас дажгүй сурлагатай байсан.Авсан оноогоороо ШУТИС-ийн архитектурын ангид орох боломжтой боллоо. Манай аймагт тийм хуваарь ганц, хоёрхон ирдэг учраас хөөрөөд л орчихсон. Дэндүү яарсан шийдвэр гаргасан гэдгээ хожим ухаарсан даа. Үнэндээ Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид орно гэж боддог байсан юм. Эхэндээ архитектураар сураад байж болмоор санагдсан учраас нэг их санаа зовоогүй. Гэвч цаг хугацаа надад дэмий зүйл байж гэдгийг ойлгуулсан. Хүн ер нь сонирхолгүй зүйлдээ сэтгэл гаргадаггүй. Ялангуяа албадаж шахсан зүйлд. Гэхдээ аав, ээжийнхээ надад үзүүлсэн итгэлийг ингээд ор хоосон зүйл болгочихмооргүй санагддаг байлаа. Их эмээж байсан ч энэ талаар ярилцаад хоёр сонголт байгаа талаар хэлсэн. Эндээ уран бүтээлээ хийнэ эсхүл гадагшаа явмаар байна гэж. Тэгээд л Солонгос улсад очиж нэг жил амьдарсан. Харин ирээд рэпээ эрчимтэй үргэлжлүүлсэн. Энэ үед ч миний гэр бүл намайг дэмжсээр л байсан. Ер нь ч анхнаасаа л тийм байсан шүү.
“Give me justice” дуу олны анхааралд өртөж, шуугиан нь намжаагүй байхтай зэрэгцээд “Рашаантын 18” гэх уран бүтээлээ гаргасан. Тус уран бүтээлээр юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Залуусыг зорьж, хүсэж байгаа зүйлийнхээ төлөө шантралгүй хөдөлмөрлөөсэй гэж хүссэн. Бас өөр хэд хэдэн дэд санааг өгүүлдэг. Жишээлбэл, “Хүн тарган турьхан, өндөр нам байх нь чухал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүгээр суухаар, хамгийн гол нь түүний сэтгэл, чамд итгэх итгэл” гэдэг хэсэг. Хүнийг гаднах үзэмжээр нь дүгнэхгүй гэдэг мөртлөө яг цаг нь тулахаар шал худал байдаг. Тийм зүйлтэй олон таарч байсан.
“Give me justice” дууг гаргасныхаа дараахан Хууль зүйн дэд сайд асан, хуульч Б.Энхбаярын хамт “Уухай” подкастанд оролцсон байсан нь нэлээд анхаарал татах шиг болсон …
-“Give me justice” дууг сонсоод намайг Б.Энхбаяр ахтай хамт урьсан юм билээ. “Шударга ёс” хэмээх подкаст байсан. Бид шударга ёс, залуусын идэвх, оролцооны талаар ярилцсан. Бас “Give me justice” дууныхаа талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм.
Өөрийгөө яагаад 2Pac-ын Монгол дахь хамаатан гэж тодорхойлсон бэ? Ямар нэгэн сонирхолтой түүх өгүүлэх байх …
-2Pac-ыг анх сонсоход их хүчтэй мэдрэмж төрж, чих нээгдэж билээ. Өмнө нь Eminem-ийн дууг их сонсдог байсан. Түүнээс хойш 2Pac-ын үзэл баримтлалыг нь судалж үзээд бүр дуртай болсон. Тууштай, зоригтой зан чанар нь таалагддаг. Тавхан жилийн хугацаанд 500 хол давсан дуу гаргасан байдаг шүү.
Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл, 2Pac 1996 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Лас Вегаст буудуулсан гэдэг. Би яг тэр өдөр нь төрсөн. 2Pac шархаа даалгүй хэд хоногийн нас барсан гэдгийг нь би хожим уншиж мэдсэн л дээ. Өөртөө Pacrap гэдэг нэр өгөхдөө 2Pac-ын Pac-ыг авч Rap гэдэг үгтэй хоршуулсан гэх юм уу даа.
“Give me justice” дууны клип дээр хамт алхдаг залуу танай дүү гэдгийг мэдлээ. Хүмүүс хажууд нь алхаж байгаа залууг дуулах байх гэж харуулдсаар байгаад дуусгалаа гэж хошигносон байна лээ …
-Дүүтэйгээ ямар нэгэн зүйлийг хамтдаа хийнэ гэсэн санааг л илэрхийлсэн. Анзаарвал дуу эхлэх цагаас дуусах хүртэл хамт байдаг шүү дээ. Дуулах юм байх гэж их хүлээлээ, яасан хийцгүй залуу вэ гэсэн хөгжилтэй сэтгэгдлүүдийг их уншсан. Дүү маань ч уншаад над руу нэг бүлтийж харсан шүү. /Инээв/
Сүүлийн үеийн уран бүтээлүүд тань нийгмийн эмзэг сэдвүүдийг хөндөж байгаа. Ингэж ажиллахад унаган зан тань нөлөөлдөг тал бий юу?
-Монголчууд бэлэн нулимстай гэж ярьдаг. Би яг тийм биш ч гэлээ их өрөвч, эмзэг. Багын тийм хүүхэд байсныг найз нөхөд, гэр бүлийнхэн маань сайн мэднэ. Гадаа гуйлга гуйгаад сууж буй хөгшид, хүүхэд, сав, лааз, шил түүж амьдралаа залгуулдаг хүмүүсийг хараад их хэцүү санагддаг. Өр өмрөөд байдаг юм. Тэд энэ нийгэмд сайн сайхан амьдарч, бүлээн хөнжилд, бүтэн нойртой унтах ёстой. Тийм эрхтэй.
Дууны шүлгийн мөрүүд утга санааны хувьд зохилдлоготой, их оновчтой санагддаг. Яруу найраг сонирхдог уу?
-Р.Чойномын шүлгийг их шимтэн уншдаг. 2Рac болон Р.Чойномын зураг ханан дээр минь өлгөөстэй байдаг.
Олонд танигдаад уран бүтээлээ тодорхой хэмжээнд үнэлүүлээд ирэхээр хэнээс ч хамаагүй захиалга ороод ирдэг гэсэн. Энэ үнэн үү?
-20, 30 саяыг өгье, ийм утга, агуулгатай дуу хийгээд өг гэдэг юм билээ. Би ч яах вэ, дорвитой хариу өгөлгүй өдийг хүрсэн. Их мөнгө амласан байлаа ч надад чухал биш. Үзэл санааны хувьд зөрүүтэй зүйлүүд байсан учраас татгалзсаар ирсэн. Ер нь худалдагдах дургүй. Хэрвээ худалдагдвал улс төрийн сонгуулийн үеэр өөрийн үзэл бодлоосоо урвах болно гэж эмээдэг.
Залуусын улс төрийн идэвх, оролцооны талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хуульч Б.Энхбаяр шиг хүн олон байгаасай гэж боддог. Одоогийн нөхцөл байдалд, залуусын улс төрийн оролцооны талаар ойлгож, хүлээж авахад нэг их ном уншаад, гэгээрээд байх албагүй мэт санагдсан. Бүх зүйл тодорхой. Би залуусын идэвх, оролцоог сулхан л гэж хэлнэ. Ер нь улс төрийн сонгуулийн үеэр л илт ажиглагддаг. Ядаж л очоод ирцээ бүртгүүлчихдэггүй.
Цаашид ч дуугаараа ямар нэгэн сэдвийг хөндсөөр байх уу?
-Саяхан нэгэн сэтгүүлч залуу насны минь өвчин илаарьших үед би ч бас эндээс явсан байх болно гэж бичсэн байсан. Миний хэлэх гэснийг их оновчтой гаргасан байна лээ. Би нэгэнт эхлүүлсэн, үүнд бас их зүйл золиосолсон болохоор зогсохгүй байх аа.
Тамхинаас татгалзана гэж хэлснийг тань залуус их эергээр хүлээж авсан шүү. Гэр бүл төлөвлөж байсан учраас тэгж хэлсэн үү?
-Анхандаа миний харагдах, үзэгчдэд хүрэх байдал үргэлж тамхитай хамт дүрслэгддэг байсан. Миний хэв маяг, бусдаас ялгарах байдал гэж бодож байсан л даа. Гэхдээ нийгэмд, бусдад их муу үлгэр дуурайл үзүүлж байгаагаа ойлгосон.
Цаашид ямар зүйлийг төлөвлөж байна вэ?
-“Үхэл дайрсан” коронавирусийн дэгдэлт намжвал төлөвлөсөн зарим ажлаа хийж эхэлмээр байна. Ямартаа ч анхны тоглолтоо хийнэ гэсэн бодол бий.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: “Соёмбо” сонин

Б.Барслхагва: “ZURA” бол төлөвлөгөөт уран бүтээл

$
0
0

381

“Фантастик” продакшны ээлжит уран бүтээл “ZURA” уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Тус киноны талаар мэдээлэл хүргэхээр  жүжигчин, МУСТА Б.Барслхагвыг түр хүлээлгэж, цөөн асуултад хариулт авлаа.

-Улс орон даяар онцгой нөхцөл байдал зарлаж, үзэгчид урлаг, уран сайхнаар “цангаж” байгаа энэ үед шинэ киногоор бэлэг барьж байгаад баярлалаа. Киноныхоо талаар танилцуулаач?
-Баярлалаа. Энэ бол “Фантастик” продакшны төлөвлөгөөт уран бүтээлүүдийн нэг. 2016 оноос хойш “Зүрхний хилэн”, “Байтаг богд”, “37-р точка” зэрэг киногоо үзэгчдэд хүргэсэн. Одоо “ZURA” хэмээх шинэ киногоороо үзэгчидтэйгээ уулзахад бэлэн боллоо. Эдгээр кино он цагийн хувьд Манжийн дарлалын үеэс наашилж байгаа юм.

-Киноны нэр өвөрмөц санагдсан. Ямар утгатай вэ?
-Энэхүү кино “Аction” төрөл, жанрын кино. Зохиол өөр нэртэй байсан ч ярилцаж байгаад өөрчилсөн. “ZURA” гэдэг нь тэмцэгч,  дайчин,  зоригтой  гэсэн утгатай санскрит үг. Илүү их тайлбарлавал киноны нууцаас задлачих гээд байна.

-Гол дүрийн жүжигчид нь анхаарал татлаа ?
-МУГЖ Г.Мягмарнаран, Б.Жаргалсайхан, Ц.Төмөрхуяг, СТА С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх зэрэг Монголын урдаа барьдаг жүжигчид тоглосон. Мөн Киноны гол дүрд манай продакшны захирал Б.Батсайхан, найруулагч Б.Тамир болон залуу жүжигчин С.Идэрмаа  тоглосон.  Манай хоёр ойрын үед уран бүтээлд тоглоогүй учраас үзэгчдэд гэнэтийн бэлэг болно байх.

-Киноны зураг авалт хэзээ эхлэв?
-Киноны зургийг өнгөрсөн оны аравдугаар сараас  эхлүүлсэн. Жүжигчид, арын албаныхан зэрэг нийт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй, ажилласан. Манай продакшны залуус арын албанд тус тусын үүрээ гүйцэтгэн бүтээлийнхээ ард гарлаа.

-Хэзээ үзэгчдэд хүрэх вэ. Хөдөө орон нутаг болон гадаадад оршин суугаа хүмүүс хэрхэн үзэх боломжтой вэ?
-Энэ сарын 16-ны 19:00 цагаас дижитал нээлт хийнэ. Нэг өдөр нэг цагт  орон нутаг, гадаад, дотоодын бүх үзэгчид хүртээмжтэй байхаар зохицуулсан. “Юнивишн”, “Look tv”,”Skymedia”, “Skygo, “DDISH TV” зэрэг сувгуудаар үзэгчдэд хүрнэ.  “Skymedia”, “Юнивишн”-ы хэрэглэгчид 88 дугаар суваг, DDISH TV-ийн хэрэглэгчид “live 900” сувгаар хүлээж авч үзэх боломжтой. Тус өдрийн 00:00 цагаас үзвэрийн захиалга нээгдэнэ.  Харин SkyGo-ийн хэрэглэгчид тавдугаар сарын  5-наас урьдчилан захиалах боломжтой. Бямба гараг таарч байгаа учраас гэр бүл, найз, нөхөд хайртай, дотно хүмүүстэйгээ тухлан сууж үзнэ гэж найдаж байна.

-“Фантастик” продакшны зүгээс үзэгч, фэнүүддээ дамжуулах үг байна уу?
-Кино ганц удаа гарах учраас нээлтийн үзвэрээ амжиж үзээрэй. Кино олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл байдаг. Тиймээс оюуны өмчийг дээдлэн, хуулбарлан түгээх, зарж борлуулахгүй байхыг уриалъя. Мөн кинотой холбоотой цаг үеийн мэдээллийг “Фантастик” продакшны фэйсбүүк хуудаснаас авах боломжтой. Бидний шинэ уран бүтээлийг хүлээж, үргэлж урам хайрлаж, эрч хүч бэлэглэдэг та нартаа баярлалаа.

Б.Батсайхан: Олон ангит киноны түвшинг ахиулахын тулд “37-р точка”-ыг бүтээсэн

$
0
0

390

“Фантастик” продакшны захирал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Батсайхантай ярилцлаа.


-Таныг “Хэцүү анги” киноны Дөлгөөний дүрээр олон хүн мэднэ. Дөлгөөн гэх дүрийг бодит хүнээс сэдэвлэн бүтээсэн гэдэг юм билээ?

-Хэцүү анги бол 2009 онд зураг авалт нь хийгдсэн кино. Манай продакшнаас Баяраа бид хоёр энэ кинонд дүр бүтээсэн. Бидний хэдэн нөхөд тухайн үед оюутны ширээнээс босоод дөнгөж нэг жил болж байлаа. Олон ангит кинонд тоглох хүсэл ч их байсан. Кино маань олон түмэнд сайн хүрч, олны талархлыг хүлээсэн уран бүтээл болж чадсан. Хөгжилтэй зүйл ярихад кино гарсны дараа хөдөөгүүр явахад хүмүүс надад хонь хүртэл бэлэглэдэг байсан шүү.(инээв) Таны хэлсэнчлэн Дөлгөөний дүр бол бодит дүр. Манай кино багийнхан зураг авалтын өмнө нэг дунд сургуулийн сурагчидтай уулзсан юм. Тэгсэн тэр сурагчид дунд юм ярингуут л урдаас “айн” гээд байнга асуугаад байдаг нэг хүүтэй таарсан л даа. Ингээд би зохиолоо авсныхаа дараа найруулагчдаа нэг иймэрхүү дүр байвал тохирох уу гэж хэлсэн. Ингээд л тэр хүүхдийн дүрээр Дөлгөөн гэдэг дүрд тоглосон доо.

-”Хэцүү анги” таны анхны кино юу?

-Үгүй. Энэнээс өмнө “Сайн байна уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Есөн мянга ес” гэх гурван кинонд тоглосон.

-Бусад продакшнаас Фантастикийн ялгарах онцлог нь юу вэ. Танай жүжигчдэд өөр уран бүтээлчдээс хамтарч ажиллах санал бишгүй л ирдэг байх. Саналыг нь хүлээж авдаг уу?

-Манай продакшн найман өөр аймгийн найман өөр угсаа гаралтай залуучуудын нэгдэл. Мэдээж бүх жүжигчдэд киноны санал ирдэг. Гэвч бид 2016 оноос эхлэн уртын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Уран бүтээлүүд маань нэлээн шахуу хуваариар төлөвлөгдсөн. Төлөвлөгөөний дагуу ажиллахаар өөрсдөө ч амарч чадахгүй байгаа хүмүүс өөр кинонд тоглоно гэхээр толгойд буухгүй л дээ. Уртын төлөвлөгөөний эхний кино “Зүрхний хилэн” шүү дээ. 1800-гаад оны үеийг харуулсан кино. Дараа нь оноо наашлуулаад 1948 оны үеийг харуулах “Байтаг богд” киног “Жийж продакшн”-тай хамтарч хийсэн. Үүний дараагаар арван жилийнхээ ойд зориулж 1980-1990 оны үеийг харуулах “37 дугаар точка” киногоо бүтээж, үзэгчдийнхээ хүртээл болголоо. Төлөвлөгөөний сүүлчийн киногоороо орчин цагийг харуулахыг зорьсон. Ингээд дахин бидний хувьд шинэ хуудас эхэлнэ. Энэ шинэ хуудас мөн л 2025 он хүртэлх бидний уртын төлөвлөгөө байх болно. Уг төлөвлөгөөний дагуу ажлууд маань ч эхэлчихсэн явж байна.

-Та бүхний уртын төлөвлөгөө орчин цагийг харуулсан уран бүтээлээр өндөрлөж буй юм байна. Энэ киноныхоо талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-”Зура” гэх санскрит нэртэй. Энэ үг дайчин тэмцэгч гэсэн утгатай. Бидний хэдэн нөхөд нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн талаар дугарна гэсэн зорилготой ажилладаг. Шинэ бүтээл маань ч болохгүй зүйлийн эсрэг дуугарч байгаа мессэж байх болно. Ер нь бол энэ киноноос залуус маань авч болох олон зүйл бий.

-Өдгөө нийгэмд тулгараад байгаа болохгүй бүтэхгүй зүйлийн эсрэг юу ч гэсэн дуугарч байгаа гэж ойлголоо. Сэдвийн хувьд юуг харуулахыг зорив?

-Үнэгүй юм бол үнэгүй л юм байдаг. Хөлсөө дуслуулж олсон зүйл амттай гэдгийг харуулахыг зорино. Б.Тамир гол дүр, би хоёдугаар гол дүр дээр ажилласан. Харин бусад жүжигчид оролцон тоглоогүй. Арын албыг дааж ажиллаж байгаа ах нар маань энэ кинонд оролцон тоглож маш их дэм болсон. Та бүхэндээ их баярлалаа. “Зура” киноны нээлт тавдугаар сарын дундуур болно. Уг нь бид хэд хөл хорио тавигдахаар кино театрт нээлтээ хийнэ гэж бодож байтал энэ вирус гарсны улмаас нийгмийн хариуцлагаа хүлээгээд яалт ч үгүй дахиад л онлайн нээлт рүүгээ шилжиж байна. Энэ удаад Юнител, Скайтел компаниудтай хамтран ажиллаж аль болох киногоо хүмүүст бухимдалгүй үзүүлэх тал дээр ажиллаж байна. Өмнөх алдаануудаасаа туршлагажаад л явж байна даа. Хоёр хийгээд шууд төгс юм болчихно гэж байхгүй. Энэ удаагийнх ч бас туршилт. Аль болох л алдаа бага гаргахыг хичээж байна.

-Та хоёрдугаар гол дүрийг бүтээх юм байна. Чухам ямар онцлогтой дүр вэ?

-Мөрдөн байцаагчийн дүр дээр л ажиллая даа. “Байтаг Богд” киноны зураг авалтаас хойш би дүр бүтээсэнгүй. Нэг үгээр зураг авалтад ер ороогүй. Эхэндээ найруулагч нартаа загнуулсан. Найзуудаасаа ч мөн зөвлөгөө авсан тэр болгоны ачаар киноныхоо сүүлийн хэсэгт нэлээн жигдэрсэн. Арын албанд ажилласаар байгаад хэмнэлээ алдчихсан байна.

-”Байтаг Богд” киноноос хойш кинонд яагаад дүр бүтээсэнгүй вэ?

-Бүх юм давхацчихсан байсан учраас дүр бүтээх цаг зав өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олдсонгүй. Веьтнамтай хамтраад кино хийчихсэн байсан. Тэр үеэр киноны маань нээлт болох гээд байдаг. Дээрээс нь манай төслүүдийн санхүүжилт бүрдээгүй байдаг. Би гэдэг хүн хүүхэдтэй болох гээд байдаг. Тэгээд хамаг ажлууд давхацсан учраас найзуудтайгаа зөвлөлдөөд ямартай ч арын ажил руугаа оръё гээд кинонууддаа дүр бүтээж амжаагүй л дээ.

-2020-2025 он хүртэлх уртын төлөвлөгөөгөө гаргасан гэсэн. Нууц биш бол ямар төлөвлөгөөнүүд гаргасан бэ?

-Одоо нээх гэж байгаа “Зура” киноныхоо ажлуудыг дуусгачихаад түүнийхээ араас бүтээлүүдийнхээ ажлуудад ороод явна. Манай продакшны зарчим бол аливаа хийсэн бүтээлээ өмнө нь пиардаад байхаасаа илүү уран бүтээлээ жин тан болгож дуусаад ярьдаг.

Бид 2016 онд ийм төлөвлөгөө гаргасан гэдгээ хэлээгүй. Тийм болохоор энэ шинэ төлөвлөгөөний хэрэгжилт 2025 онд яригдах болов уу.

-”37 дугаар точка” киноны ерөнхий продюсерээр та ажилласан. Олон ангит кино руу яагаад ингэж зоригтой ханцуй шамлан орох болов?

-”37 дугаар точка” кино бол фантастик продакшны бие дааж хийсэн анхны олон ангит кино. Нүсэр бүрэлдэхүүнтэй оролцсон. Бид хэдийн гол зорилго бол олон ангит киноны түвшинг ахиулах байсан. Олон ангит кино хамгийн их үр нөлөөтэй хүмүүст хүрдэг, хүүхэд залуучууд үлгэр дуурайл авдаг бүтээл. Тиймээс одоо гарч байгаа олон ангитуудаас хэд дахин илүү хийхийг зорьсон. Мөн гаднаас импортлогдож байгаа төрөл бүрийн контентууд байна. Гадны соёл олон ангит киногоор дамжиж орж ирдэг шүү дээ. Эхлээд олон ангит нь ороод ирнэ. Араас нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд нь ороод ирдэг. Энэ нь хүмүүсийн нүдэнд аль уже дасал болчихсон байдаг. Нэг үгээр хэлбэл, худалдан авах нөхцөл нь бүрдчихсэн байдаг. Тэдгээр зүйлд хаалт хийж хэдүүлээ сэтгэх хэрэгтэй гэсэн зорилготой л “37 дугаар точка” кино руу ханцуй шамлан орсон. Энэ кинонд нийт 700 гаруй уран бүтээлчид орсон байна. Эндээс байнгын бүрэлдэхүүн нь 120 уран бүтээлч байсан. Эдгээр хүмүүс бүтэн жилийн турш бүрэлдэхүүнээрээ зүтгэлээ. Киноны төлөвлөгөө бол 2016 оноос гарчихсан байсан. Ер нь ажилладаг уран бүтээлчдээсээ хэдүүлээ улсдаа даацтайхан сериал хийе. Энэ нь бас эргээд хэдүүлээ түүхэнд бичигдэх зүйлээ бүтээнэ шүү дээ. Нөгөө талаас үр хүүхдүүд үлгэр дуурайл авна. Тэр талаасаа бодооч ээ гэсэн санал тавьсан. Үүнийг уриалгахан хүлээж авсан учраас энэ кино бүтсэн.

-Хоёр бүлэг, 21 анги бүхий энэ цувралд дараагийн бүлэг гэж бий юү?

-Байхгүй. Анх бид хэд гурван бүлэгтэй хийх үү, хоёр бүлэгтэй хийх үү гэж ярьсан л даа. Уг нь гурав дахь бүлгийн талаар яригдсан. Гэвч хүмүүс улстөржүүлээд байхаар сонирхолгүй болчихож байгаа байхгүй юу. Ор үндэслэлгүй хоосон хардалт явж, хийе бүтээе гэхээр хойноос татаж зулгаагаад байхаар хэцүү. Тэгээд л уран бүтээлээ үргэлжлүүлэх үгүйгээ дараа нь ярья үндсэн төлөвлөгөөндөө буцаад оръё гээд нэг ангит кино руугаа орсон.

-Киноны нээлт онлайнаар явагдах юм байна. Онлайн нээлт хэр санагдсан бэ?

-Хэцүү юм билээ. Өмнө нь киногоо үздэг байсан бол сая киногоо үзээгүй. Тэгэхээр реакци ирэхгүй юм билээ. Ер нь бол үзэгчдийн санал хүсэлтийг авсны үндсэн дээр онлайн нээлт хийсэн. Өмнө 20 анги гарчихсан учраас кино маань маш сайн хандалттай байсан. Нээлтийн ярилцлага нь телевизийн ярилцлага шиг (инээв). Гэхдээ дэлхий нийтээр тахал өвчинтэй байгаа үеэр ингэж нээхээс өөр аргагүй шүү дээ. Харин энэ үеийг даваад ард нь гарах нь үүнээс илүү амжилт болох гээд байна.

-”Фантастик” продакшны хамгийн том зорилго юу вэ?

-Хувь хүнийхээ хувьд нэг бодол байдаг. Үгүй ээ, манай найзууд ч тэгж боддог байх. Кино урлагийн салбарт төгс биш юм аа гэхэд нэг гарц гаргалгаа гаргаад, энэ салбараа гадагшаа гаргаж өшөө том зах зээл дээр аваачмаар байна. Ингэж чадвал бидний гаргасан замыг хойч үеийн дүү нар маань дагаад л гараад ирнэ шүү дээ. Энэ замаар явбал ингэж тулдаг, мөргөдөг, энэ нь илүү өгөөжтэй гээд бодно. Хойч үедээ зам гаргаад өгчих юмсан л гэж боддог.

-Ихэнх уран бүтээлийн нэгдэл ямар нэгэн асуудлаас болж тардаг. Ихэнхдээ санхүү, мөнгөнөөс болдог гэдэг нь ч нууц биш?

-Хүмүүс ярьдаг л юм. Нөхөрлөл дээр тогтсон бизнес нь дээр үү. Бизнес дээр тогтсон нөхөрлөл нь урт уу гэж. “Фантастик” продакшн 2008 онд байгуулагдахад л та хэд удахгүй тарна гэж ярьж байсан.

Ер нь бол нэг нэгэндээ итгэдэг, хүндэлдэг учраас оршин тогтнох нь илүү удаан байдаг юм болов уу. Биеэ авч явах тал дээр надаас бусад нь классик шүү дээ. Би яахав, тэр хэдийнхээ шуурганд явчихаад байгаа байхгүй юу (инээв). Ер нь тэгээд найзууд маань байнгын зөв хооллолтоороо залуучуудад үлгэр дуурайл үзүүлдэг. Мөн спортоор хичээллэдэг. Ер нь ямар ч хүнтэй зөв харьцах, эерэг байх тал дээр илүү анхаардаг. Тэр болгоныг харахаар найзуудаа хүндлэх сэтгэл цаанаасаа л төрдөг шүү.

С.ЛХАМСҮРЭН

Ё.Дамчаабадгар: Бүжиг хүнд гоо сайхны мэдрэмж олгохоос гадна хүн байх хүмүүжил өгдөг

$
0
0

423

ЦЕГ-ын “Сүлд” чуулгын бүжгийн багш, цагдаагийн дэслэгч, бүжиг дэглээч, соёлын тэргүүний ажилтан, Ё.Дамчаабадгартай ярилцлаа. Тэрбээр 2016 онд ОХУ-н Буриад улсын Улан-Үдэ хотноо зохиогдсон олон улсын бүжиг дэглээчдийн уралдаанд тайзны бүжгийн төрөлд өөрийн дэглэсэн “Талын бүсгүйчүүд” бүжгээр гуравдугаар байр, 2017 онд БНСУ-н Сөүл хотноо зохиогдсон “Seoul-2017” олон улсын гоцлол бүжигчдийн уралдааны ардын (этник) бүжгийн төрөлд, 2018 онд ОХУ-н Кемерова хотноо зохиогдсон олон улсын бүжиг дэглээч, гоцлол бүжигчдийн уралдаанд модерн бүжгийн төрөлд тэргүүн байрт шалгарч, Монгол Улсад зохиогдсон олон улсын балетын “Монгол-2018” анхдугаар уралдаанд модерн бүжгийн төрөлд, өнгөрсөн онд БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдсан Олон улсын гоцлол бүжигчдийн II уралдааны этник бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртсэн зэрэг олон улсын долоон уралдаанаас I-III байрын шагнал хүртсэн. Үүнээс гурван шагналыг нь өөрийн дэглэсэн бүжгээр авсан.

Түүнчлэн Ё.Дамчаабадгар “Амьдралыг тэтгэгч О2” залуу бүжигчдийн модерн балетыг дэглэж, монголынхоо үзэгчдэд хүргэсэн билээ. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас оны шилдэг уран бүтээлчдэд олгодог 2019 оны “Мөнгөн мод” цом, шагналыг шилдэг бүжигчин төрөлд хүртсэн юм.

-Таны аав, ээж ямар мэргэжилтэй вэ. Гэр бүлд нь урлагийн хүмүүс бий юу?

-Манай аав их олон мэргэжилтэй мэдэхгүй, чадахгүй юм гэж байхгүй үндэсний бөхийн сумын заан, жолооч хүн. Ээж хөдөө аж ахуйн мэргэжил эзэмшсэн. Гэхдээ энэ мэргэжлээрээ ажиллаагүй ээ. Одоо бол хувиараа янз янзын л ажил хийдэг. Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Гэхдээ аав, ээж хоёр сумын төвд зохиогддог бүжигт байнга оролцдог, ер нь бүжиг наадамд дуртай. Цагтаа манай аавыг “Үнэгэн шогшоо” гэдэг байлаа шүү дээ(инээв).

-Та өөрөө хэрхэн урлагтай холбогдов?

-Би Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн. Манай сумын хүүхдүүд урлаг соёл, спортдоо сайн. Сумын удирдлага ч энэ хүсэл сонирхлыг нь маш сайн дэмжиж, аймгийн төвөөс бүжгийн багш авчирч наадмын тоглолтын бүжгээ дэглүүлнэ. Би тэгж л жилээс жилд бүжигтэй холбогдсон. Дараа нь намайг долоон настай хоёрдугаар ангийн сурагч байхад аав, ээж аймгийн төв рүү явуулж, мэргэжлийн бүжгийн багшид буюу өнөөгийн Монгол Улсын гавьяат жүжигчин, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын уран сайхны удирдаач Ц.Алтанцэцэг багшид маань шавь оруулсан. Тэгж л би бүжигтэй холбогдож, хүүхэд нас минь театрт өнгөрсөн дөө. Багш ч намайг болон миний бүжгийн хосыг ирээдүйд бүжигчин болно гэж мэдэрсэн байх. Тогтмол бэлтгэл хийлгэж, тоглолт болгоны хөтөлбөрт оруулдаг болсон.

-Бүжгийн урлагт ямар татах хүч байсан болоод сурагч наснаасаа бүжигчин, бүжиг дэглээч болтлоо энэ урлагт үнэнч зүтгэв?

-Бүжиг хүнд гоо сайхны мэдрэмж олгохоос гадна хүн байх хүмүүжил өгдөг. Мөн миний дурласан зүйл бол бие биенээ хүндэтгэх, өөрийн мэдрэмжээ биеийнхээ хөдөлгөөнөөр дамжуулан хүмүүст хүргэх үйл явц хамгийн гоё. Мөн бүжигчин хүн хэчнээн их өвдсөн ч огтхон ч өвдөөгүй юм шиг байж чаддаг. Энэ зүйлд “хүч, чадал”-д л дурласан байх.

-Бүжиг дэглээч нар үргэлж эрэл хайгуулд автаж байдаг уу. Таны дэглэлтийн онцлог, дахин давтагдашгүй зүйл гэвэл юуг хэлэх вэ?

-Мэдээж, эрэл хайгуул судалгаа маш их хийдэг. Бүжгийн урлаг асар олон төрөлтэй болж хөгжсөөр байна. Энэ олон төрлийн нэг болох контемпорари этник төрлийн бүжиг дэглэдэг. Ингэхдээ ардын урлагаа орчин үеийн төрөлтэй холбож, европт таниулах зорилго өвөртөлдөг. Учир нь манай ардын урлаг хэзээ ч дахин давтагдашгүй зан үйл, соёлыг тээж байдаг. Тэгэхээр энэ соёлын үнэт өвөө ардын урлаг хэлбэрээр нь хамгаалж, өвлүүлэхээс гадна хөгжүүлж түгээх нь зөв. Мөн дан контемпорари төрлийн бүжиг дэглэж байгаа. Мэдрэмж гэдэг дахин давтагдашгүй. Тэгвэл миний бүжгийн “амин сүнс” нь хөдөлгөөний мэдрэмж.

-Таны “зам” “Сүлд” чуулгатай хэрхэн холбогдов?

-2018 онд мэргэжлээрээ БНСУ-д суралцаад эх орондоо ирсэн. Энэ үеэс л ЦЕГ-ын “Сүлд” чуулгад ажилласан. Би анх гурван сар л ажиллана гэсэн төлөвлөгөөтэй “Сүлд” чуулгын хаалгаар орж байлаа. Тэгсэн нэг л мэдэхэд гурван жил болох гэж байна(инээв). Надад чуулгадаа хийе, бүтээе гэсэн маш их төлөвлөгөө бий. Үүнээс гадна чуулгатайгаа холбогдсон хамгийн гүн бат холбоо нь манай хамт олон, дарга удирдлагын минь найрсаг зан чанар, дэмжлэг.

Залуу уран бүтээлчдээс бүрдсэн болохоор төлөвлөсөн зорьсон уран бүтээл дээрээ ажиллахад ямар нэгэн саад, шалтаг тулгардаггүй. Мөн манай дарга удирдлагууд төрөлхийн удирдагч, соён гэгээрүүлэгчид байдаг.

-Гадны орны урлагийн байгууллагуудаас танд ажлын саналууд ирдэг гэж сонссон юм байна. Хэр өндөр цалин, хангамж амладаг вэ?

-Сая Герман улсад зохиогдсон уралдаанд оролцох үеэрээ зохион байгуулагч орон болон Бразил гэсэн хоёр орны урлагийн байгууллагаас санал хүлээн авсан. Нээх өндөр хангамж амлаагүй ч гэлээ цалингийн хувьд манай орны үнэлэмжээс өндөр байсан. Гэхдээ надад сурч боловсрох зорилгоор л гадаад орныг зорино уу гэхээс ажиллаж, амьдрахаар явах хүсэл байдаггүй. Хоёрдугаарт, Монголын цагдаагийн байгууллага надад итгэл хүлээлгэж байхад хар амиа бодоод гадагшаа явчихаж болохгүй шүү дээ. Надад эх орондоо хийж бүтээх маш олон ажил бий. Мэргэжлийнхээ хүрээнд сайжруулах, дээшлүүлэх, хөгжүүлэх ажлын уртаас урт төлөвлөгөө байна. Гуравдугаарт, миний хамт олон шиг сайхан “гэр бүл” надад тийм ч олон удаа заяахгүй гэж боддог болохоор энэ хамт олныхоо нэг эд эс болон ажиллахыг л хүсдэг.

-Гэр бүл гэснээс залуухан эмэгтэй уншигчид таныг найз бүсгүйтэй эсэхийг сонирхож байж магадгүй?

-(Инээв). Надад найз бүсгүй байхгүй. Гэхдээ харж явдаг бүсгүй бий. Гэхдээ нас залуу, төлөвлөсөн уран бүтээл их байгаа учир хайр сэтгэлийн асуудлыг нэн тэргүүн тавиад, чухалчлаад байдаггүй. Мэдээж амьдралын жам юм хойно сүйт бүсгүйнхээ гараас хөтлөөд аялах цаг ирэх л байлгүй. Тиймээс эмэгтэй хүнтэй түр зуурын харилцаа үүсгэхээс татгалздаг.

-Хэдий уран бүтээлч ч гэлээ тангараг өргөсөн албан хаагч учир цагдаагийн ажил, үүргээ яс биелүүлэх ёстой. Танай чуулгын уран бүтээлчид ямар хувиараар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-ЦЕГ-ын “Сүлд” чуулгын уран бүтээлчид соён гэгээрүүлэх, хууль сурталчлах болон дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг цагдаагийн алба хаагч нар. Бид шаардлагатай үед буюу баяр ёслол, хорио цээрийн дэглэмтэй үед дээрээс ирсэн тушаал шийдвэрийн дагуу, эргүүл, хамгаалалтад гарч ажилладаг. Яг одоогийн байдлаар “COVID-19” вирусийн хорио цээрийн дэглэмийн биелэлтэд эргүүл, хамгаалалтын үүргийг тушаал шийдвэрийн дагуу гүйцэтгэж байна. Мөн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг учир хэзээ, хаана ажиллахаа урьдчилан мэдэх боломжгүй. Түүнчлэн УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр мөн эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэнэ.

Үүнээс гадна уран бүтээлээ орхигдуулахгүй, урлаг соёлын үзүүлбэр, тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаж байгаа. Удахгүй “Сүлд” чуулгын нийт уран бүтээлчийн ялалтын баярт зориулсан тоглолт телевиз болон бусад сувгаар үзэгчдэд хүрнэ.

-Өөрийг тань шинэ карьер эхлүүлж фото моделийн ертөнцөд хөл тавьсан гэж хараад байгаа?

-Үгүй ээ(инээв). Надад санал тавьсны дагуу “Ангар” үндэсний брендийн зураг авалтуудад оролцсон. Би зураг авалтад орох дуртай. Гэхдээ фото модель болно гэхээсээ илүү өөрийгөө хөгжүүлэх үүднээс сонирхдог. Мөн мэдрэмжээ илэрхийлсэн гэрэл зургаадаа өөрийн сошиал хаягууддаа нийтлэхээр төлөвлөж байгаа. Тухайн зургууд миний царай зүс гэхээсээ илүү надад төрдөг мэдрэмжүүдийг харуулах, мэдрүүлэхийг зорьсон.

-Зав чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг, ямар хоббитой вэ?

-Би ном унших, ширээний теннис, волейбол тоглох хоббитой. Ер нь миний хамгийн эхэнд тавьдаг хобби гэвэл мэдээж бүжиг. Би энэ хоббигоо мэргэжил болгосон. Тийм дээ ч чөлөөт цагаараа уншсан номынхоо утга санааг бүжиг болгон дэглэдэг. Мөн урлагийн бүтээлүүдийн талаар тэмдэглэл хөтлөх, тэмдэглэлээ зохиол болгох, дэглэх, тайзнаа хэрхэн дэглэж, найруулах талаар төсөөлөх дуртай. Хэдий мундаг зохиолч биш ч гэлээ өөрийнхөө хэр хэмжээнд оролдож, суралцаж л явна.

-Та олон улсын долоон уралдаанаас I-III байрын шагнал хүртсэн уран бүтээлчийн хувьд монголын бүжигчид, бүжиг дэглээч нар аль түвшинд байгаа гэж хардаг вэ?

-Манай уран бүтээлчид үнэхээрийн мундаг. Тэр тусмаа ардын язгуур урлагийн төрөлдөө маш сайн. Судалгаа, баяжуулалтыг төгс хийдэг. Нэг сул тал гэвэл манайд урлаг шүүмжлэгч нар байдаггүй болохоор хэн ямар бүтээл бүтээв, аль түвшинд явааг нь мэргэжлийн үүднээс үнэлсэн дүгнэлт байдаггүй. Яахав олон улсын уралдаанд оролцсоноор нэг бодлын тухайн уран бүтээлч өөрийнхөө түвшинг мэдэж авах боломж бий.

Б.Батчимэг: Манай улсад косплэй урлаг талаасаа хөгжих боломж нь арай бүрдээгүй байна

$
0
0

74

Хүн болгон багадаа үзэх дуртай хүүхэлдэйн киноныхоо дүрд хувирахыг хүсдэг  байсан нь лавтай. Тэгвэл энэ удаад бид өөрийн хүссэн дүрдээ косплэйгээр дамжуулан хувирч чаддаг Б.Батчимэгтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу? Намайг Баатарын  Батчимэг гэдэг. Одоо 19 настай. МУИС-д Эдийн засгийн онол мэргэжлээр суралцдаг.

-Сүүлийн үед залуус косплэйг ихээр хийх болжээ. Косплэйг өөрийнхөөрөө тайлбарлавал?

-Сүүлийн үед Монголд косплэй хийдэг хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Манай улсад залуу хүмүүс илүү олон байдаг болохоор энэ урлаг руу хүч түрэн орж байгаа байх. Хүн болгон багадаа супер баатар аль эсвэл маш үзэсгэлэнтэй гүнж болохыг хүсдэг шүү дээ. Минийхээр бол яг хүссэн, хайртай дүрдээ хувираад, тэр дүр шигээ өөрийгөө мэдрэх мөрөөдлийг нь бодитойгоор биелүүлж чадах ганц зүйл косплэй гэж боддог.

-Анх хэзээнээс косплэй хийж эхэлсэн бэ?

-Би анх 2015 онд косплэйтэй холбоотой том арга хэмжээнүүд болдог гэдгийг олж мэдсэн. Өөрийн биеэр очин үзэж, монгол хүмүүс яаж косплэй хийдгийг хараад тэр намар нь өөрийгөө бэлдэж байгаад хамгийн анхны косплэйгээ хийж байлаа.

-Өнөөгийн залуус маш олон шинэлэг зүйлсийг туршиж үзэж түүнээсээ суралцаж байгаа. Чиний хувьд яагаад заавал косплэйг сонгох болсон бэ?

-Би тухайн үед аниме үзэх дуртай хүүхэд байсан. Үзэх дуртай анимийнхаа дүрүүдээс маш их үлгэр дууриалал авсан болохоор дүрд хувирч эхэлсэн. Косплэй өөрийгөө илэрхийлж болох мөн өөрийгөө өөр дүрээр харах боломжийг олгодог учраас сонгосон гэж хэлж болно.

-Ихэнх хүмүүс косплэйг зөвхөн аниме үзээд тухайн киноныхоо  дүрд хувирдаг гэж ойлгодог. Зөвхөн анимийн дүрээр косплэйг хийдэг гэж үү?

-Японоос гаралтай гэдэг утгаараа аниме дүр нь илүү хөгжсөн байдаг. Тэглээ гээд зөвхөн  аниме  дүрээр  хязгаарлагддаггүй.   Тийм болохоор хүссэн ямар ч дүрдээ хувирч болно.

-Косплэйг хийхийн тулд хувцас, гоёл чимэглэл гээд маш олон зүйл ордог юм шиг санагдсан. Чиний хувьд косплэйн хувцас, хэрэглэлээ яаж бэлддэг вэ?

-Хувцас, зэвсэг гээд олон зүйл бий. Миний хувьд аль болох 100 хувь бүгдийг нь өөрөө хийхийг хичээдэг. Гэхдээ би төгс биш болохоор зарим зүйлийг алдаа дутагдалтай хийх тохиолдол гардаг. Бүр чадахгүй үедээ ижилхэн косплэй хийдэг аль эсвэл зөвхөн хувцас, зэвсэг хийдэг найзуудаасаа зөвлөгөө тусламж авдаг байгаа.

-Хүмүүс анх косплэй хийж сурвал хамгийн түрүүнд дуртай дүрээ бүтээх байх. Чиний хувьд анх ямар дүрд хувирч байв?

-Би хамгийн анх 2015 онд “Токиогийн өвөл” анимийн дүрийг бүтээж байсан. Тэр үед дүрээ сайн илэрхийлж чадахгүй байх гэж эмээж байсан ч тухайн арга хэмжээний турш хүмүүс намайг их дэмжсэн. Хүмүүсийн дэмжихийг сонсох надад үнэхээр сайхан байдаг.

-Одоогоор хэдэн төрлийн дүрд хувирсан бэ? Хамгийн хэцүү, цаг их орсон косплэй аль нь вэ?

-Косплэй хийж эхэлснээс хойш зургаан жил өнгөрсөн байна. Яг тэд гэсэн тоо бол байхгүй ч барагцаагаар 30 дотор бол байгаа. Хамгийн хэцүү цаг, их орсон косплэй бол 2018 онд Япон поп өдөрлөгт оролцсон “Final fantasy 13” тоглоомын  “Lightning” дүр юм. Тухайн дүрийн хувцаслалт нь сэлэм, нөмрөг, бамбай зэрэг том хэрэгслүүдээс бүрдсэн байдаг. Өмнө нь зэвсэг хийж үзээгүй  болохоор энэхүү дүр нь намайг сорьсон косплэй байсан.

-Косплэй хийж эхэлснээс хойш чамд хэр зэрэг өөрчлөлт гарсан бэ? Хувь хүн талаасаа?

-Би багаасаа урлагт ойрхон өссөн. Бусдад өөрийгөө таниулах дуртай хүүхэд байлаа. Хэдий урлагтай ойрхон өссөн ч тэр зүйлс надад 100 хувь сэтгэл ханамжийг өгч чаддаггүй байсан гэж хэлж болно. Харин одоо бол өөр косплэйгүүгээр өөрийгөө төсөөлж чадахааргүй болтол 100 хувь гайхалтай мэдрэмжийг төрүүлж өгч чаддаг болохоор энэ урлагаар дамжуулан өөрийгөө олж авсан юм.
-Хамгийн том урам зориг өгсөн тэмцээн юу байв?

-2016 оны тэмцээн байсан. Хамгийн анх 2015 онд Япон поп өдөрлөгийг очиж үзсэн. Тэгээд дараа жил нь өөрийн биеэр косплэй хийж очоод нэгдүгээр шатнаасаа хасагдаж байлаа. Тэр үед шар хөдөлж би дахиж заавал энэ тэмцээнд орно гэж өөртөө хэлж байж билээ. Хэлсэн ёсоороо 2017 онд тус тэмцээнд оролцож хоёрдугаар байр, дараа жил нь “Lightning” дүрээрээ тэргүүн байр эзэлсэн юм.

- Манай улсад косплэй хөгжих нөхцөл хэр байна гэж боддог вэ?

-Би Монголд косплэйг хөгжүүлэх талаар их боддог. Үйл ажиллагаа эхлүүлэх гэж оролдож ч байсан. Түүнийхээ үр дүнд манай улсад косплэй урлаг талаасаа хөгжих боломж нь арай бүрдээгүй байна гэдгийг ойлгож авсан. Сүүлийн жилүүдэд Монголд косплэй хийдэг залуус өсөж байгаа ч энэ хэмжээнээс олон болж байж косплэйн талаар хүмүүс илүү ихийг ойлгож, уг чанарыг нь таньж чадна. Ингэснээр косплэй хөгжих нөхцөл нь бүрдэж байгаа болохоор тэр өдрийг л хүлээж сууна даа.

-Дүрдээ хувирсныг чинь хараад хүмүүс хэр хүлээж авдаг вэ?

-Хамгийн түрүүнд миний косплэй хийж байгаа процессыг гэрийнхэн маань хардаг. Тэд надад хэзээ ч косплэй хийхээ боль, цаг үрсэн зүйл гэж хэлж байгаагүй. Дараа нь найзууд маань хардаг бас хамт өдөрлөгт явдаг. Намайг айж сандарсан үед сэтгэл санаагаар дэмжиж тусалдаг. Мөн өдөрлөгүүд дээр ирсэн хүмүүс ч намайг дэмждэг. Сөрөг сэтгэгдэл тэр болгон сонсоод байдаггүй. Хэрвээ миний чихэнд сонсогдоогүй өнгөрсөн байж болно. Аливаа зүйлд сөрөг хандлага байдаг гэдгийг үгүйсгэхгүй. Тийм зүйл тохиолдвол би хэзээ ч зүрх сэтгэлээ шархлуулахгүй. Яагаад гэвэл тухайн хүн косплэй яаж бүтдэг талаарх мэдээллийг олж аваагүй байгаа болохоороо сөрөг үйлдэл гаргадаг гэж боддог учраас.

-Косплэй хийж үзэхийг хүсдэг залууст зориулаад зөвлөгөө өгөөч?

- Косплэй хийхийг хүсдэг ч хийж чаддаггүй залуус тухайн дүрдээ 100 хувь хувирах ёстой гэж ойлгодог. Энэ нь маш буруу бодол. Яагаад гэвэл тухайн дүрд хувираад чиний мэдэрч буй мэдрэмжийн тухай асуудал болохоос биш чиний арьсны өнгө, нас, хүйс ямар байх нь огт хамаагүй. Хамгийн гол нь чи зугаатай, хөгжилтэй цагийг өнгөрүүлж, өөрийнхөөрөө байх үе чинь юм. Хэрвээ чи үүнийг хийхэд цаг нь арай болоогүй байна гэж бодож байвал боломжтой цаг иртэл хүлээ. Сэтгэл санаагаа бэлд. Чиний хүсэн хүлээсэн цаг мөч ирэх тэр  үед хамгийн тод гялалзах од нь байгаарай гэж хэлмээр байна.

Б.Сувдаа

Э.Амина: Өсвөр насанд хамгийн их дутагддаг хэрэгцээ бол хайр

$
0
0

109

Та өсвөр насны хүүхэдтэй юу. Өдөр ирэх тусам ааш зан нь өөрчлөгдөж, таны мэдэх жаахан охин, хөвгүүн сэтгэлийг тань гонсойлгох үйлдэл хийж байна уу. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хорт зуршил гэх мэт тэднийг тойрсон асуултууд эцэг, эхчүүдийн дунд ихээр хөвөрдөг. Харин шилжилтийн насандаа хүүхдүүд ямар философийг тээж явдаг талаар “Монгол билиг” сэтгэл судлалын төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач, магистр Э.Аминатай ярилцлаа. Та энэхүү ярилцлагаас өөрт тулгарсан асуултуудынхаа хариултыг олж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлогийг хэдэн настайгаас нь эхлэн судлах боломжтой вэ?

-Сэтгэл судлалын шинжлэх ухаанд 12-17 насыг өсвөр буюу шилжилтийн нас гэж үздэг. Хүүхдээс том хүн болж байгаа процессын завсар үе. Гэхдээ 2015 оны судалгаанаас үндэслэн 10 наснаас эхлэн өсвөр нас эхэлж байна гэж үзсэн. Учир нь одооны хүүхдүүдийн бойжилт нь хурдан явагдаж байгаа юм. Энэ нь тэдний үзэж, харж байгаа зүйлс, бие физиологийн хувьсалтай холбоотой. Мөн нийгмийнхээ мэдээ мэдээллийн хөгжил дунд хүүхэд танин мэдэхүйн хувьд эрт хөгжиж байна гэсэн үг.

-Хүүхдийн суурь хүмүүжил эрт үедээ төлөвшсөнөөр өсвөр насандаа буруу зуршилд автахгүй байх боломжтой юу?

-Хүүхэд гурван нас хүртлээ суурь хүмүүжлийг авсан байдаг. Харин гурван наснаас хойш хүүхэд “би хэн бэ” гэдгээ таньж мэдэж эхэлдэг. Хүйс, ааш араншин гээд тухайлсан хэд хэдэн зүйлсийг мэдэрч, мэдэж эхэлдэг гэсэн үг. Иймд энэ үед нь хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь гэр бүлийн харилцаа, орчин тойрон байдаг. Өсвөр насанд маш их сэтгэл хөдлөлтэй байж,  түүнийгээ хянах чадваргүй болтлоо баярлаж, догдолж басхүү дурладаг. Эдгээр нь бие физиологийн хувьд өөрчлөгдөж эхэлж байгаа буюу нэг төрлийн гормоны өөрчлөлттөй холбоотой юм. Энэ үед давхар сэтгэцийн үйл ажиллагаанд өөрчлөлт ордог гэсэн үг. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байдаг.

-Өсвөр насанд гэр бүлээс илүүтэй найз нөхдөөсөө хамаарах хандлага нь нэмэгддэг шүү дээ. Энэ юутай холбоотой вэ?

-Өсвөр насны үед хүүхдүүд үе тэнгийнхэн рүүгээ чиглэсэн хандлага нь өндөр байдаг. Хэн өөрийг нь ойлгож, ямар хүүхдүүдтэй хамт байхад цагийг гоё, сайхан өнгөрүүлж байна гэдгээс шалтгаалаад анхаарал нь найзууд руугаа чиглэдэг.

-Уруу татаж байгаа найз нөхдийн харилцааг шууд таслахаас илүүтэй зөв байдлаар хэрхэн ойлгуулах вэ?

-Өсвөр насны хүүхэд хяналтыг мэдрэхийг хүсдэггүй. Ээж, аавын хяналтад орохгүйн тулд яах ёстой вэ гэдэг аргуудыг хайж эхэлдэг. Хэрвээ хүүхдээ хэнтэй нөхөрлөж явдаг, тэдгээр хүүхдүүд нь ямар нөлөөлөлтэй болохыг харахыг, мэдрэхийг хүсч байгаа бол тэдэнтэй танилц. Гэртээ урь. Таны хүүхэд яагаад тэдэнтэй нөхөрлөх дуртай байгаа байдлыг хараад, хүлээн зөвшөөр. Өөрөө найзалж буй мэт цагийг өнгөрөө. Болохгүй зүйл байхгүй. Харин үүний дараагаар тэдний дунд таны хүүхдийг уруу татах, муу нөлөөтэй гэж үзсэнээ хоорондын харилцааг нь шууд таслах, тулган шаардах ёсгүй. Хүүхэдтэйгээ ярилцах, ойлголцох замаар санал гаргаж, бага багаар тэдгээр хүүхдүүдээс нь холдуулах нь  илүү үр дүнтэй.

-Аливаа зүйлд уруу татагдах байдал нь юутай холбоотой вэ, магадгүй сэтгэлзүйн хэрэгцээтэй  холбоотой юм болов уу?

-Хорт зуршлыг өөртөө бий болгох эсэх нь тухайн хүүхдийн хүрээлэлтэй шууд холбоотой. Яагаад гэвэл тухайн хүүхдийн хэн илүү ойлгож, дотно мэдрэмжийг төрүүлж байгаа зүйлээ сонгодог. Энэ үедээ үе тэнгийнхэн нь өөрийн хүрээлэлд оруулахын тулд өөрсдийн юу хийж байгаа бүхнээ хийлгэхээр нөлөөлдөг гэсэн үг. Нэгдүгээрт, том хүн болсноо батлах гэж, найзалж байгаа хүүхдүүдээсээ хоцрохгүй, жийгдэхгүйн тулд тэдний хий гэсэн зүйлийг хийх ёстой юм байна гэх ойлголтыг авснаар хорт зуршлуудад ордог. Түүнээс авч байгаа мэдрэмж нь тааламжтай санагдвал салж чадахгүйгээр  хамааралтай байдалд ордог гэсэн үг.

-Хөл хорио тогтоосноос хүүхдүүд найз нөхөдтэйгээ уулзаж чадахгүй байна.  Энэ үед хүүхдийнхээ сэтгэл санааг тогтвортой байлгахад хэрхэн анхаарах талаар зөвлөгөөг өгөөч?

-Өсвөр насны хүүхдүүдийн хувьд хамгийн их орон зайг нь найз нөхдийн харилцаа. Хөл хорио тогтоосноос бусад цаг үед ч гэсэн маш их ганцаардаж, тэдэнтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөмөөр санагдаж байгаа. Энэ үед нь хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг тогтвортой барихыг хүсвэл хамтдаа илүү их цагийг өнгөрүүлэх зүйлстэй болох нь дээр. Хамт кино үзэж, агаарт гарах байдлаар ч юм уу аав, ээжийнхээ үүргийг илүү найз, нөхөд мэтээр хамтдаа гүйцэтгэх нь чухал. Хэрэв ээж, аавтайгаа тэр бүр дотно байхгүй бол хүүхдийнхээ сонирхлынх нь ном, бүтээлийг хамт сонсож, ярилцах хэрэгтэй. Ер нь хүүхдийг хөгжүүлье гэвэл ном уншуулах нь зөв. Ном унших дадал гэдэг нь хүүхдийг эрт төлөвшүүлэх, аливаа асуудалд хэрхэн хандахыг чиглүүлэх, ертөнцийг илүү баялаг өнцгөөс харахад нь тус болж,  өөрийнх нь бодлууд болон ярианы байдлыг нь  цэгцэлж өгдөг юм.

Та ч өсвөр насыг тойрч биш дайрч гарсан гэдгээ санах хэрэгтэй

-Хорт зуршлийг нь мэдээд эцэг, эхчүүд шууд уурлаж, загнах нь элбэг шүү дээ. Энэ үед хүүхэд болон эцэг, эхчүүдийн хоорондын харилцааг хэрхэн дүгнэх вэ?

-Эцэг, эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол хүүхдээ том хүн болж байна гэдэг өнцгөөс ойлгохыг хүсдэггүй. Нөгөө л жоохон охин, хөвгүүнээрээ харж, өөрийн хяналтдаа байлгахыг хүсдэг. Мөн аюултай зүйлд өртүүлэхгүйн тулд маш их зааварчилгааг өгдөг. Хүүхэд энэ үедээ өөрийгөө том хүн болж байгаа гэж ойлгосон байдаг учраас өөрийн эрх, үүргийг мэдэрмээр санагдаж эхэлдэг. Хүүхэд чигээр нь харж байгаа эцэг, эхийнхээ бодлыг эсрэгээр батлахын тулд зөрчилдөж, хоорондын харилцаагаа хаалттай болгож эхэлдэг.  Харилцааны хамгийн чухал зүйл бол энэ үед хүүхдийнхээ найз нь байж, сонсох хэрэгтэй. Хүүхэд тань муу зуршилд автаж байгаа нь нүдний тань өмнө илт байвал түүнийг нь шууд загнаж, шүүмжлэх байдлаар хүлээн авах нь буруу. Өөрөө ч бас энэ насыг дайраад өнгөрсөн гэдгээ санах хэрэгтэй. Уурлаж, бухимдан хүүхдээ шүүмжлэхийн оронд яг л найзууд шиг ярилцаж, учир байдлыг нь сонсох хэрэгтэй байдаг. Иймд манай эцэг, эхчүүд зөв чиглүүлэх тал руу нь л хандуулах нь чухал.

-Хүүхдийн хорт зуршилд автах байдал нь гэр бүлийн нөлөөлөл, орчноос шалтгаалах уу?

-Хүний сэтгэлзүйн тайван байдлыг алдагдуулж байгаа хамгийн том хорт зүйлсийн 70 хувийг  эргэн тойрныхноос үүдэж буй асуудлуудтай холбоотой гэж үздэг. Энэ нь хүүхдийн хувьд бараг 90 хувь. Эргэн тойронд нь нас биеэнд хүрсэн хүний хувьд хүртэл ямар хүмүүсээр хүрээлүүлж байгаагаас шалтгаалаад түүнийхээ үр дүн нь өөрөө болно гэсэн үг. Хүүхэд ч мөн ялгаагүй. Тэд  орчин тойрны нөлөөгөөр хүмүүжиж, төлөвшиж байдаг учраас аль болох хүүхдийнхээ хажууд зөв үлгэр дууриаллыг хэвшүүлэх хэрэгтэй.

-Боловсрол суваг телевизээр “Нандин нас” телевизийн олон ангит киноны үеэрх хүүхдүүдийн үнсэлцэж байгаа сцени эцэг, эхчүүдийн дунд дургуйцлийг үүсгэсэн. Үүнд сэтгэл зүйч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд жаахан эмзэглэсэн. Хүүхэд нүдээрээ харж байгаа зүйлдээ үнэн гэж хүлээж авдаг. Үнэн гэж харахаас гадна тухайн зүйлийг даган дуураих буюу шууд байдлаар хүлээн авдаг гэсэн үг. Нэг талаараа уруу таталт явагдаад байна гэсэн үг. Магадгүй телевизээр замбараагүйгээр, шүүлтүүргүйгээр үнсэлцэж, бие биедээ хүрч байгаа сцени нь амьдрал дээр байдаг зүйл хэдий ч түүнийг шууд олон нийтэд дэлгэнэ гэдэг нь өсвөр насны хүүхдийг цаашид гарах үр дүнд нь бэлгийн харилцаанд  уруу татаж байгаа хэрэг юм. Өсвөр насандаа бэлгийн харилцаанд орно гэдэг нь хүүхдийн тухайн үеийн сэтгэл хөөрөлдөө хөтлөгдөн гаргасан алдаа гэж үзнэ. Яагаад гэвэл бие физиологийн хувьд   18 наснаас хойш бэлгийн харилцаанд орох гэдгийг шинжлэх ухааны онолоор батлагдчихсан зүйл. Сэтгэцийг удирдаж байгаа хамгийн том бэлгийн таашаал бол нас насны үе дээр өөр өөр газраа байрлаж байдаг. Нас насандаа байх ёстой зүйлийг зөвөөр харуулаагүй учраас тухайн сценийг буруу уруу таталт гэдгээр харж байна.

-Өсвөр нас гэлтгүй бага насны хүүхэд аливаа зүйлд шүүлтүүртэй хандах байдал нь хэдэн наснаас бий болж эхэлдэг юм бэ?

-21 наснаас эхлэн хүний урд тархи бүрэн боловсорч гүйцдэг. Уг тархи нь аливаа асуудлыг зөв шийдвэрлэх, тунгаах үйл ажиллагааг дэмждэг гэсэн үг. Гэтэл 21 нас хүрээгүй хүн сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдвэрлэхийг боддог. Үүнээсэс болоод алдаа гаргадаг гэсэн үг. Хүүхэд  ямарваа нэгэн мэдээллийг хүлээн авахдаа түүнийг зөв, буруугаар нь шүүн тунгаахаас илүүтэй шууд хүлээн авах эрсдэлтэй. Иймд тухайн мэдээллийг шүүлтүүртэй хандахад нь эцэг, эхчүүдийн зүгээс хэлж, тайлбарлах хэрэгтэй.

-Сургуулийн орчинд хүүхдээ багшид даатгаад орхих нь элбэг шүү дээ. Энэ нь хэр зөв алхам бэ?

-Монголд боловсролын тогтолцоо нь багш бүх зүйлийг анхаарах ёстой мэтээр хандах нь бий. Мэдээж анги даасан багш чухал үүрэгтэй. Гэхдээ сургууль бүрт нийгмийн ажилтан байдаг. Нийгмийн ажилтны гол үүрэг нь хүүхдүүдээ анхаарч, тэдэнтэй тулж ажиллах. Гэтэл тэдний үүрэг, оролцоо сул байгаагаас үүдэн нийгэмд сэтгэл судлаачийн орон зай байх ёстой гэдэг нь харагдаж байгаа юм. Сургуулийн орчинд бүхий л ажилтан, алба хаагчид болон эцэг эхчүүдийн хоорондын уялдаа холбоо нягт байж, нэг баг болж ажилласнаар хүүхдээ илүү сайн анхаарах боломж нь бүрдэнэ гэсэн үг. Тэрнээс биш зөвхөн багшид хүүхэд болгоныг анхаарах үүргийг тавих нь боломжгүй юм.

-Хүүхдийн сэтгэлзүйн хямрал хадгалагдан удаан явбал ямар сөрөг үр дагавартай вэ?

-Бага насандаа авсан сэтгэцийн гэмтэл цочрол, хангагдаж чадаагүй хүсэл,  муу нөлөөлөл, сэтгэл зүйн тогтворгүй байдал зэрэг нь нас биед хүрсэн хойно хэвийнээр гэр бүлийн харилцаанд орж, эцэг, эхийн үүрэг гүйцэтгэхэд, ажил хэргийн харилцаан дээр гарахад маш том асуудлыг бий болгодог. Яагаад гэвэл тулгарах асуудлуудыг шийдвэрлэх чадварыг нь багасгах, сэтгэлзүйн хувьд тогтворгүй, үе үе уурламтгай, шалтгаангүйгээр сэтгэлээр унах, бусад хүмүүсээс хэт их хамааралтай байх, биеэ барих гэх мэт сэтгэлзүйн байр байдлыг бий болгодог.

-Хүүхэдтэйгээ сайхан харилцаагаа хэвээр авч үлдэх талаар эцэг, эхчүүдэд хандан юу гэж хэлэх вэ?

-Хүнд хамгийн их дутагддаг хэрэгцээ бол хайр. Та хайрлагдаж чадахгүй байна уу, хэн нэгэн таньтай сэтгэл зүйн хувьд ойр байж чадахгүй, маш их ганцаардаж байгаа зэрэг нь эргээд таны хийж буй зан үйлүүдтэй шууд хамааралтай байдаг. Тийм учраас таньд яг юу дутагдаж байна гэдгээ чагнаад нэг үзээрэй. Ер нь муу зуршил бүрт цаад үүсэх шалтаг, шалтгаан гэж бий. Бие биенийгээ маш сайн ойлгож байвал муу нөлөөлөл рүү түлхэхгүйгээр урьдчилан сэргийлж аврах боломжтой. Иймд ээж, аавууд хүүхдээ үргэлж тэвэрч, үнсэж, байнга ойр харилцаатай байх нь хүн төрөлхтний хамгийн нандин харилцааны цөм юм. Найз нөхөд, ажлын хамт олон гээд ер нь харилцаж байгаа бүхий л хүмүүстэйгээ хамгийн үнэнээрээ харилцах нь эргээд та орчин тойрондоо сайнаар нөлөөлж буй хамгийн том хүчин зэвсэг гэж хэлье.

Ц.Янжиндулам


С.Зоригт: Урлаг бол алалцааны салбар. баригдмал, нэгэн хэвийн байгаад байвал цааш хөгжихгүй

$
0
0

293

Залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулж буй дуучин, жүжигчин С.Зоригттой ярилцлаа.


-Таны хүүхэд наснаас яриагаа эхэлье. Ямар хүмүүжлээр өнөөгийн С.Зоригт гэдэг хүн бий болсон бэ?

-Хөдөө эмээ, өвөө дээрээ өссөн л дөө. Бусад хүүхдүүдийн адил даага сургаж, айл хотлын хүүхдүүдтэйгээ барилдаж, хонинд яваад л. Хүүхэд насаа дурсахаар үнэхээр сайхан санагддаг. Өглөө хашаагаа малтаж, хонио гаргаад, өдөр нарны халуунд хоёр цаг гэж орж ирээд жаахан унтаж байгаад л оройхон хониндоо гараад явдаг. Энэ л миний хүүхэд нас. Хөдөөний ажил ямар байдаг билээ. Яг л тэгж эко өнгөрсөн.

-Уул хадаар дуу аялан хонь хариулж явахдаа юу хүсч мөрөөдөж явсан бол?

-Хөдөөний найр наадам сайхан. Найрын дуу нь бүр ч сайхан. Эмээгээ дагаад л найр наадам хэсээд явдаг байж билээ(инээв). Эмээ минь солгой учраас өмнөөс нь би дуулна. Тэгээд л аягүй хөөрхөн дуулдаг гээд нутгийнхан ярина. Манай өвөө угаас урлагийн хүн. Цэргийн ансамбльд байсан. Өөрийгөө өвөөгийнхөө чадаагүйг хийж яваа гэж бодох үе бий. Ер нь урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан.

-Урлагийн салбарыг хэрхэн сонгож байв?

-Мэдрэмжээрээ гэх үү дээ. 10 жилээ төгсөөд гэрийнхээ гал тогоонд ямар сургуульд орох талаар хуралддаг байхгүй юу. Намайг гадагшаа сургуульд яв, эсвэл цэргийн сургуульд ор гэж байсан. Тэгээд би өөрөө урлагийн салбарыг сонгоно гээд л зүтгээд орж байлаа. Ээж минь надад “Хүн ямар ч явж болно. Сүүлд нь харамсахааргүй сонголтыг л хий” гээд шууд дэмжсэн. Ингээд л урлагийн хүн болсон байдаг юм.

-Таны өгсөн ярилцлагуудыг уншихад нэлээд хөдөлмөр үнэртсэн хүн шиг санагдсан. Өөрийнхөө үеийн залуусыг нийгэмдээ ямар нөлөөлөлтэй яваасай гэж боддог вэ?

-Би энгийн байх дуртай. Тэр утгаараа энгийнээр аливаа зүйлийг боддог. Үеийн залуусаа бусдад гай болохгүй, хүнээс аливаа нэг юм хүсэхгүй, хэн нэгэнд хэрэгтэй хүн байгаасай гэж боддог. Зорьсон зорилгодоо тууштай байх хэрэгтэй. Хүн тууштай зүтгээд ирэхээр өглөө оройтож босох хүртэл гэм юм шиг санагддаг юм билээ. “Юу билээ, яагаад байгаа билээ” гээд л өөртэйгөө яриад эхэлдэг, би лав. Өглөө босохоос л бүх зүйл эхэлдэг. Залуус минь хариуцлагатай байгаасай. Хотод амьдрах соёл гэдэг зүйл байна шүү дээ. Гудамжинд тамхины иш, нус цэрээ хаях, улаан гэрлээр гарахаас эхлээд юм бүхэнд хариуцлагатай хандах ёстой. Эрүүл хооллож, эрүүл амьдрах хэрэгтэй. Хүн өөрийгөө бодохоос эхлээд л нийгэмд нөлөөлж эхэлдэг.

-Олон хүнд хүрч чадахгүй бүтээл гэж бий. Та ч мөн уран бүтээлээ бусдад хүргэж чадахгүй үе байсан л байх. Харин эсрэгээрээ олон хүнд хүрсэн, бусдын сэтгэлд хоногшсон уран бүтээл хэрхэн төрдөг юм бэ?

-Онгодтой холбож их ярьдаг л даа. Яг үнэнийг хэлэхэд сайн уран бүтээл маш их хөдөлмөрлөсний үр дүнд төрдөг. Нэг уран бүтээл гаргаад л тэр нь шууд амжилтад хүрдэг тохиолдол бараг байхгүй. Би анхныхаа хит дууг гаргахын өмнө маш олон дуу бүтээсэн. Бүгд болохгүй байсан. Алдаа болсон. Тэрний цаана маш их хөдөлмөр, хичээл зүтгэл байсан шүү дээ. Тэгээд нэг хит дуу гаргаад дараа дараагийн дуунуудыг минь хүмүүс сонсож эхэлж байлаа. Уран бүтээл гэлтгүй бүх салбарт тийм байдаг. Ямар нэгэн амжилттай ажил боллоо гэхэд өмнөх алдаа болон сургамжаас эхтэй байдаг юм билээ. Маш олон алдаа дундаас нэг зүйлийг зулгааж авч чадсан нь амжилтад хүрдэг. Хоёрдугаарт, чин үнэнийг хэлэхэд мөнгө хүний онгодыг шууд оруулдаг. Үнэн шүү. Манай уран бүтээлчид ч мэдэж байгаа. Тухайлбал, дуу зохиодог хүнд мөнгийг нь өгөнгүүт шууд онгод нь ороод тархи нь ажиллаад эхэлдэг. Энэ бол үнэн юм.

-Сүүлийн үед дуу гаргахаар төлөвлөж байна уу. Уран бүтээлийн ажил хэр явж байна?

-Сүүлийн үед дууны уран бүтээл рүү ороогүй л байна. Ерөнхийдөө сүүлийн үед кино л хийж байна даа. “Анагаахын алдартнууд” гээд 10 ангит кино хийлээ. Энэний өмнө сошиал видео контент хийсэн. Мөн IPTV-гийн контент болох нэг ангит кино хийсэн. Одоо дахиад нэг кино руу орох гэж байна.

-“Франц үнсэлт” УСК-ноос таны жүжигчний карьер эхлэлтэй. Үүнээс хойш олон кинонд тоглолоо. Ер нь та өөрийгөө мэргэжлийн жүжигчний хэмжээнд очсон гэж боддог уу?

-Би өөрийгөө мэргэжлийн жүжигчин гэж бол хэлэхгүй. СУИС-ийн дуулаачийн ангийг МУГЖ Ч.Насантогтох багшийн удирдлага дор төгссөн. Жүжиглэх урлаг, тайзны яриа манайд ордог байсан. Би өөрөө драмын ангийнхантай л байж байдаг оюутан байлаа. Тэд нартайгаа аягүй найзууд байсан. Урлаг гэдэг чи дуучин бол заавал дуулах ёстой гэсэн юм байдаггүй. Урлаг бол алалцааны салбар. Ганцхан юманд баригдмал байвал энэ салбарт явдаггүй. Тал тал тийшээ өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Гэхдээ мэргэжлийн жүжигчид гэдэг цаанаа өөр. Би жишээ нь драмын жүжиг тоглож чадахгүй шүү дээ. Мэдрэмж дээрээ тулгуурласан жаахан камерны туршлагаараа тулгуурлаж л кинонд тоглодог. Одоо жүжиглэх тал дээр суралцаад явж байна.

-Драмын ангийн найзуудаас нь олны танил болсон ямар эрхмүүд бий вэ?

-Намайг анх 2007 онд СУИС-д ороход “Фантастик” продакшны ах нар төгсөж байсан. Яг миний үеийн гэвэл зөндөө жүжигчид бий л дээ. Жишээ нь, Чука, Дуулга, Дөлгөөн гээд л. “Бүтэн амьдралд” тоглодог Золоогоос эхлээд олон жүжигчид байгаа. Би заримыг нь мартсан байж магадгүй. Манай драмаас жил бүр л нэг эрэгтэй, нэг эмэгтэй галзуу авьяастай, мундаг жүжигчин төрдөг. Тэр жүжигчдээ дагаад араас нь олон сайн жүжигчин төрөн гардаг. Тийм уламжлалтай. Урлагийн олон найзууд бий. Гэвч урлагийн хүн мөртлөө урлагийнхантайгаа тийм ч дотно байдаггүй. Шал өөр хүн гэх үү дээ. Бизнес тал руугаа илүү хүн гэж өөрийгөө боддог. Тиймээс маркетинг, рекламын салбарынхантайгаа илүү ойр байдаг. Яагаад ч юм тийм байдаг. Ер нь урлаг соёлынхонтойгоо тайзны ард, киноны нээлтийн ард л уулздаг даа.

-“Анагаахын алдартнууд” кинонд дүр бүтээх урилгыг “Mesmerism”-ийнхэн тавьсан уу?

-Тийм. “Mesmerism” санал тавиад, бид нар хамтарсан. Үеийн залуустайгаа ажиллах сайхан байдаг. Нэг нэгнээсээ суралцаад л явдаг. Комедиан Содоогоос эхлээд тал бүрийн салбарынхан нэг зорилго дор нэгдээд энэ том төслийн ард гарлаа.

-Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байгаа вэ. Тоглолт хийх төлөвлөгөө байна уу?

-Тоглолт хийх бодол алга. 2016 онд анхны тоглолтоо А.Хишигдалайтай хийсэн. Дараа нь 2019 оны хоёрдугаар сарын 14-нд хоёр дахь тоглолтоо хийж байлаа. Сүүлд Европын холбооны улсуудаар аялан тоглолт хийчихээд ирлээ. Европын бараг бүх улсаар явсан. Хэтдээ бодож буй олон зүйл байна. Мэдээж уран бүтээлээ таслахгүй хийнэ. Гэхдээ одоо төвлөрч буй ажил бол контент, маркетинг, сурталчилгаа. Энэ ажлуудад л тархиа ашиглаж байна. Саяхан коронавирусийн эсрэг МУСГЗ Ц.Чулуунбат ахын хөгжим “Хайртай бүхнийхээ төлөө” гэдэг шинэ дуу хийсэн. Наагий, Баярцэцэг, Хишигдалай, Цоожоо бид тав дууллаа. Клип нь цацагдаж эхэлж байна. Дараа дараагийн дуунуудаа бодчихсон байгаа. Цаг тухай бүрт нь сонгсогчид маань хүлээж аваад явах байх аа.

-Коронавирус урлагийнханд их нөлөөлж байгаа байх?

-Маш их нөлөөлж байгаа. Манай Монгол маш олон баяртай. Бүх баяр дээр урлаг соёлынхны үүрэг роль байж байдаг. Санхүүгийн хувьд нэлээд өөрчлөлт гарч байгаа. Гэхдээ орчин үед урлаг гол орлогын эх үүсвэр биш. Манай нийгэм маш барьцгүй. Гэнэт л томоохон шийдвэрүүд гардаг. Тиймээс олон хувилбартай л амьдрах хэрэгтэй. Бүх салбарт асуудал их байна.

-Залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулж буй “алтан хамтрагч” гэвэл дуучин А.Хишигдалай та хоёрыг хэлнэ. Ер нь хэчнээн дуун дээр та хоёр хамтарчихав?

-Бид хоёр бараг 20-иод дуу хамтарч дуулсан байна. Хоёр ч бүрэн хэмжээний тоглолт хийлээ. Одоо тус тусынхаа уран бүтээлийг хийж байгаа. Бид хоёр албан ёсны хамтлаг биш шүү дээ. Тиймээс цаашдаа уран бүтээл хамтарч хийх эсэхийг мэдэхгүй байна.

С.ЛХАМСҮРЭН

www.dnn.mn

 

С.Гантогоо: Би мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөж, маш их хичээсэн

$
0
0
712-158993695134200924_1752779854788042_8077723513902858240_n
Тун удахгүй “UBS” телевизээр цацах “Бэрүүд” олон ангит кинонд тоглосон дуучин С.ГАНТОГООТОЙ ярилцлаа. 
Тус кинонд Монголын шинэ үеийн залуу уран бүтээлчид түлхүү оролцжээ. Тухайлбал, жүжигчин Н.Мөнхсоёл, О.Амгаланбаатар, мисс Т.Батцэцэг зэрэг олны танил жүжигчид хамтран тоглосон байна.
-Юуны түрүүнд таны тоглож буй “Бэрүүд” киноны тухай ярилцлагаа эхлүүлье.Та энэ кинонд яагаад тоглох болсон бэ. Кинонд тоглох саналыг хэзээ, хэн танд тавьсан бэ?
-“UBS” телевизийн захирал Л.Балхжав ах надад анх 2019 онд санал тавьсан. Кинонд тоглохоос гадна дууг дуулахыг хүсэж байсан юм. Тэгээд л кинондоо тоглож, “Хайрын өргөө”, “Улаанбаатарын дагина” хэмээх дууг дуулсан. Надад миний тоглох дүр их таалагдсан учраас саналыг нь дуртай хүлээж авсан.
-Өмнө нь танд кинонд дүр бүтээх саналыг хэн нэгэн тавьж байсан уу. “Бэрүүд” киноноос гадна өөр кинонд тоглосон уу?
-Өмнө нь “Монгол HD” телевизийн “Гацуурхан” киноны хэсэгт Солонгост байхдаа тоглож байлаа. Түүнээс өөр дэлгэцийн уран бүтээлд тоглож байгаагүй.
-Энэ цагийн Монголын залуу чадварлаг уран бүтээлч залуустай хамтран ажиллаж кинонд дүр бүтээх ямар санагдсан бэ. Мэргэжлийн хүн биш болохоор танд тэднээс суралцаж мэдэх зүйл их байсан болов уу?
-Түрүүн хэлсэнчлэн кинонд тоглох санал ирэхэд баярлаж, сэтгэлийн хөдлөлөөр маш хурдан зөвшөөрсөн. Гэсэн ч яг зураг авалт эхлэхэд бага зэрэг санаа зовж сандарч байлаа. Эхэндээ ч “Монголын урдаа барьдаг залуу жүжигчидтэй хамтран хэрхэн  тоглох билээ” гэж бодож, сандарч тэвдэж байснаа нуухгүй. Гэвч зураг авалт эхлэхийн өмнө киноны найруулагчаас хоёр сарын турш кинонд хэрхэн жүжиглэх тухай урлагийн хичээл заалгасан. Мөн хамтран ажилласан уран бүтээлчдээсээ маш их тусламж, зөвлөгөө авсан. Тэр бүхний хүчээр анхныхаа кинондоо тоглосондоо баяртай байна. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа. Намайг дэмжиж хамтарч ажилласан кино багийнхандаа талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлэх нь зүйтэй болов уу.
-Киноны анхны үзлэгийг хийчихсэн гэсэн. Өөрийгөө жүжигчний хувиар зурагтаар хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Та яг ямар дүрийг бүтээсэн бэ?
-“Бэрүүд” кинонд нэгэн бизнесмэн залуугийн дүрд тоглосон. Кино маань нээлтээ хийгээгүй байгаа учраас илүү дэлгэрэнгүй ярьж болохгүй байх. Тиймээс киног үзээд намайг хэрхэн, ямар дүр бүтээж хэр тоглосныг минь харах боломжтой. Анх киногоо үзээд “Давгүй байна шүү” гэсэн сэтгэгдэл төрсөн. Ийм бодол төрүүлтэл намайг чин сэтгэлээсээ дэмжин зөвлөж байсан киноны найруулагчдаа баярлаж байгаа шүү.
-Киноны зураг авалт их удаан хугацаанд өрнөсөн үү. Хүмүүс энэ киног хэзээ нээх вэ гэсэн хүлээлт их байна. Хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?
-Киноны зураг авалт өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн. “Бэрүүд” хэмээх 20 ангит киног энэ сарын 24-нөөс эхлэн долоо хоног бүрийн ням гарагт “UBS” телевизээр цацаж эхэлнэ. Надад бас киногоо үзэгчдэд хурдан хүргэхсэн гэсэн хүлээлт их байгаа. Киног бүх насныханд зориулсан учраас гэр бүлээрээ суугаад үзэж болно гэдгийг онцолж хэлмээр байна.
-Кинонд тоглох үеэрээ бэртэл авсан гэсэн. Энэ нь кинонд тоглохоо больё гэсэн сэдлийг танд өгөөгүй юу. Ер нь дахин кинонд тоглох санал ирвэл хүлээн авах уу?
-Кино зураг авалт жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Зураг авалтын үед кино багийнхандаа дараа болсон нэг зүйл надад тохиолдсон нь хөлөө маш хүнд бэртээж, хоёр сар гаруйн хугацаанд таягтай явсан. Энэ дашрамд кино багийнхнаасаа дахин хүлцэл өчиж байна. Кинонд тоглож буй хүний хувьд өөрийнхөө аюулгүй байдлыг давхар хангаж явах ёстой байсан. Гэсэн хэдий ч би бэртэж гэмтлээ гээд кино зураг авалтаа удаан хойшлуулаагүй, таягтайгаа киноныхоо зураг авалтыг хийлгэж байсан. Энэ хугацаанд намайг ойлгож, тусалж дэмжин хамтран ажилласан кино багийнхандаа үнэхээр их талархаж байна. Дахиад кинонд тоглох гоё санал ирвэл хүлээж авахаас татгалзах зүйл байхгүй. Залуу байгаа дээрээ олон зүйлд өөрийн хүч чадлаа сорихыг хүсдэг.
-“Бэрүүд” кино нь Монгол зохиолоор бий болж буй үндэсний контент гэж байна. Таны хувьд зохиолоо уншиж үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Магадгүй гаднын уран бүтээлийг даган дуурайсан мэт зүйл ажиглагдсан уу?
-Огт тийм зүйл ажиглагдаагүй. Монголд байгаа энгийн амьдралыг хүүрнэн өгүүлсэн маш сайхан зохиол болсон байлаа. Тийм учраас би зохиолоо маш олон удаа уншсан. Надад хамаагүй ч бүх дүрийг нь судалж танилцсан.
-Киноны дуу болох “Хайрын өргөө”-г  та дуулсан. Ер нь сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Эмэгтэй дуучидтай хамтарсан хайрын тухай өгүүлэх уран бүтээлд тань үзэгч сонсогчид илүү дуртай байх шиг?
-Ер нь бол уран бүтээлээ туурвиж байгаа. Дэлхий дахинд тулгараад буй аюулт цар тахлын өвчний улмаас залуу уран бүтээлчид хэцүүхэн цаг хугацаатай нүүр тулаад байна. Гэхдээ тун удахгүй бид бүхэнд сайн сайхан цаг ирэх болно гэж найдаж байна. Кинонд дүр бүтээж тоглохоос гадна Монголын урлагийн ертөнцийн том хүнээс дуу авч дуулсандаа тун баяртай байгаа. “Бэрүүд” киноны маань нэг дуу болох “Хайрын өргөө” нь миний энэ оны анхны уран бүтээл болсон. Мөн “Улаанбаатарын дагина” хэмээх дуугдуулсан. Кино гарч ирэхээр давхар энэ дууг олон нийтэд хүргэх байх. Түүнчлэн тав дахь сингл дуугаа хүргэхээр Солонгост зураг авалтаа хийсэн. Энэ аюулт өвчин гарч хил хаахаас өмнө зураг авалтаа хийчихсэн байсан юм. Удахгүй та бүхэнд хүрэх болно. 2019 онд Улсын филармонийн дуучин Насанбуянтай хамтран анхны дуэт болох “Love ya” дууг хүргэсэн нь олны сэтгэлд багагүй хүрсэн. Тиймээс цаашид дуэт дуу дуулах хүсэл сонирхол их байгаа.
-Залуу хүний хувьд нийгмийн элдэв явдал болон болж буй сайн сайхны төлөө дуу хоолойгоо хүргэж явдаг. Саяхан гэхэд л эх нялхсын байрны тухай дуу хоолойгоо цахим орчинд хүргэснээр нөхцөл байдлыг өөрчилж чадсан шүү дээ?
-Урлагийн хүн учраас олон нийтэд зөв үлгэр дуурайл үзүүлж байхыг хүсдэг. Тиймдээ ч болж бүтэхгүй байгаа зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй. Миний дүү Эх нялхсын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад нь би эргэж очсон. Тэгээд олон жил засвар үйлчилгээ хийгээгүй нэмэлт хаалгыг ашиглаж байсныг хараад би үнэхээр дуугүй байж чадалгүй өөрийн цахим хуудастаа сэтгэгдлээ илэрхийлсэн. Энэ нь ч олон хүнд хүрсэн. Тэгээд Эх нялхсын удирдлагууд надтай уулзаж учир байдлыг ойлгуулсан. Тухайн хаалгыг өмнө нь ашиглаж байгаагүй бөгөөд яаралтай тохиолдолд ашиглах байсан юм билээ. Коронавирусийн тархалтын улмаас олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд уг хаалгыг ашиглах болсон юм билээ. Ингээд би тэр хаалгыг нь сайн дурын үндсэн дээр хандивын аян зохион байгуулж, шинэчилж өгөхийг хүссэн ч Эх нялхсын удирдлагууд өөрсдөө засвар шинэчлэлт хийх болно гэсэн. Тэгээд дараа дахин очиход их гоё засвар хийж шинэчилсэн байсанд үнэхээр их баярласан. Учир нь, манай нийгэм аливаа асуудлыг нааштайгаар хүлээн авч шийдэж байгаа нь сайхан санагдсан.
-Солонгост олон жил ажиллаж амьдарсан хүний хувьд чамгүй олон савангийн дуурь үзсэн болов уу. Тэр бүхнээс хүний амьдралд авах зүйл их гэж ярьдаг шүү дээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Солонгосын кино урлаг Монгол төдийгүй дэлхийн олон орныг байлдан дагуулж байгааг бид бүхэн харж байна. Маш их зүйлийг тэндээс харж болно. Төр засгаас нь кино урлагийг бодлогоор маш сайн дэмждэг. Тэр хэмжээгээр улс орноо дэлхийд сайтар сурталчилж чаддаг.
Урлагаар улс орноо өндөр хэмжээнд сурталчилж буйн тод жишээ бол Солонгос орон. Тэр дундаа Солонгосын кино урлаг улс орныхоо бүх зүйлийг маш сайн сурталчилж чадаж байна.
-Та одоо Монголдоо чамгүй олон уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байна шүү дээ. Мэдээж хэрэг энэ түвшинд хүртэл асар их хичээл зүтгэл шаардсан байх. Ер нь уран бүтээлч бололгүй зөвхөн өндөр цалинтай ажил хийгээд Солонгост амьдрах боломж байсан болов уу?
-Солонгост 13 жил ажиллаж амьдарч байна. Сүүлийн гурван жилд нь эх орондоо ирж очин байна. Мөн би Солонгосын аялал жуулчлалын корпорацийн Монгол дахь элч дуучнаар гурван жил ажиллаж байна. Би од, олны танил болъё гэж хичээгээгүй. Ердөө л өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байсан. Надад энд хүрэхэд асар их саад бэрхшээл тулгарч байсан ч би бэрхшээлд өвдөг сөхөрч бууж өгөөгй. Зарим хүн намайг их азтай солонгос руу яаж яваад, “Оддын хаан”-д орж, “Яг түүн шиг” шоунд оролцдог байна вэ гэж асуудаг. Үнэндээ би азтай байх шалтгаанаа өөрөө олж авсан. Хүсэл мөрөөдөлдөө тууштай байснаар надад энэ бүх зүйл тохиолдсон юм. Аливаа зүйлд тууштай, шантрахгүй байх нь хүн бүрт бүхнийг авчирна.
Би одоо ч хөдөлмөрлөж, хичээж зүтгэсээр байна. Энэ байдал цаашид ч үргэлжлэх болно. Би 10 жилийн дараа ямар хүн болсон байх нь надад маш тодорхой харагдаж байна. Цаашид улам бүр өөрийгөө хөгжүүлж хөдөлмөрлөх болно. Залуусдаа ч гэсэн тууштай хөдөлмөрлөж амьдраарай гэж уриалахыг хүсэж байна.
Мэдээж хүн бүхэнд сайн сайхан амьдрахад мөнгө хэрэгтэй. Гэхдээ би хүсэл мөрөөдлөө алдахыг хүсээгүй. Тиймээс би мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөсөн. Энэ хөдөлмөр тууштай байдлыг минь үнэлж, бүх зүйлийг маань амьдрал надад өгсөн юм.
-Магадгүй та гаднын хөгжилтэй оронд олон жил амьдарсан учраас Монголд ирээд таалагдахгүй сэтгэлд тань хүрэхгүй олон зүйлтэй тулгарч байсан болов уу?
-Монголд дэлхийд гайхагдах олон зүйл байна. Гадаадад нэг жил битгий хэл, нэг сар байчихаад ирсэн хүнд энэ бүх зүйл мэдрэгддэг. Адаглаад бороо ороход нийслэл хотын төв талбай борооны усаар дүүрдэг шүү дээ. Монголчууд муу зүйлд их амархан дасчихдаг. Би бол муу зүйлд дасахыг хүсдэггүй. Яагаад гаднын оронд нөхцөл байдал тийм сайхан юм. Монголд яагаад ийм байж болохгүй байгааг гайхдаг. Би нэгэн үе Монголдоо яагаад өндөр цалинтай ажиллаж амьдарч чадахгүй байгаа юм бэ гээд улс орноо буруутгаж байсан. Гэхдээ миний бодол санаа одоо өөрчлөгдсөн. Иргэн бид өөрсдөө хөгжиж байж улс орноо хөгжүүлэхийг ойлгосон. Тиймээс би өөрийгөө маш ихээр хөгжүүлж олон зүйлд суралцаж байгаа. Монгол орны хөгжлийн түлхүүр залуус бидний гарт байгаа шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Д.Мөнх-Оргил: “Жонон” бол 20 настай Мөнх-Оргилын хамгийн зоригтой шийдвэр байсан

$
0
0

133

Дэлхийн олон оронд эх орныхоо урлаг соёлыг таниулан сурталчилж байгаа цөөхөн хамтлагийн нэг бол “Жонон”. Тус хамтлагийн ахлагч, бөмбөрчин Д.Мөнх-Оргилтой ярилцлаа.

-“Жонон” хамтлагийг монголчууд төдийгүй гадныхан хүртэл сайн таньдаг болсон. Ер нь энэ нэрийг анх хэн сонгож хамтлагтаа өгч байсан бэ?

-Манай хамтлаг байгуулагдаад 2-3 жил нэргүй явсан байдаг юм. Хамтлагтаа нэр өгөх гэж номноос харах зэрэг олон янзын л нэр бодож байсан. 2006 онд манай хамтлагийн морин хуурч  Мөнхсайхан энэ нэрийг анх бодож олсноор хамтлагтаа өгч байсан. Сүүлд энэ нэрийн үүсэл гарал гээд ярьтал “Хөхөө Намжил” домогт гардаг ид шидтэй жонон хар морийг билэгдэж өгсөн юм билээ. Өөр нэг хувилбар нь хааны угсаа залгамжилсан ханхүүд жонон гэсэн цол хэргэмийг олгодог байсныг судалж мэдсэн. Гэхдээ бидэнд эхний хувилбар, үлгэр домогт гардаг өгүүлэмж нь таалагддаг учраас хамтлагаа энэ морьтой зүйрлэж, гол логогоо болгож явах дуртай

-Танай хамтлаг реппер Gee-тэй хамтран “Монголз” цомог гаргасан. Үндэсний хөгжмийг рептэй холбосон, бас л сонирхолтой урсгалыг гаргасан байдаг?

-Бид анх Gee,“Click click boom” хамтлагтай хамтарч Монголын түүх гэсэн дууг хийсэн. Үүний дараа үндэсний хөгжмийг рептэй хослуулж, цомог болгосон тохиолдол гэж бараг байдаггүй байх. Бүгдээрээ хийж үзвэл ямар вэ гэдэг санааг анх Gee гаргаж өөрөө прюдессерээр нь ажиллаж, энэ бүхний ард гарсан байдаг. Цомгийн хувьд тодорхойлж хэлэхэд хип хопт хараалын ёс бус хэллэг их байдаг ч тэр үед гаргасан цомогт хараалын үг бараг байхгүй. Түүнээс гадна ерөөл магтаалыг хэмнэлд оруулчихвал бараг хип хоп, реп бүтээл болно. Хип хопчдын баримталдаг МС гэдэг хүн шууд хараад цэцэлдэг. Түүнтэй адилхан манай ерөөлч, магтаалч нар шууд цэцэлдэг. Харин хэмнэлийн хувьд ялгаатай байсан. Тиймээс бид хип хоптой хослож уран бүтээл туурвих сонирхолтой болсон. Мөн  энэ урсгалаар дуулдаг олон хүнтэй хамтарч ажилласан. Цаашид ч хамтарч ажиллах бодол бий.

-Таны хувьд, хамтлагийн ганц эрэлттэй хөгжимчин. Хэзээнээс бөмбөр тоглож эхэлсэн бэ?

-Манай аав “Мөнгөн хүрхрээ” хамтлагийн ахлагч Даваадорж гэж хүн байсан. Намайг хүүхэд байхад манай гэрт “Цэцэг” хамтлагийн гишүүд, өөр олон хөгжимчид бэлтгэлээ хийдэг байлаа.  Өөрөөр хэлбэл, намайг бага байхад л төрөл бүрийн хөгжим дэргэд байдаг байлаа. Тэгээд л  хөгжим сонирхож эхэлсэн болов уу. Харин яг бөмбөр тоглодог болъё гэж зорьж эхэлсэн үе нь оюутан үе. Соёлын коллежид сурч байхад дуу хөгжмийн багш олон төрлийн хөгжмөөр тоглодог байх ёстой гээд янз янзын хөгжмөөр тоглохыг заадаг байсан. Түүнээс гадна найзуудаараа сонирхлоороо нийлж, зарим газар тоглоход бөмбөр дээр сууж тоглох хүн байгаагүй юм уу эсвэл би сонирхож байсан юмуу тэгээд л тоглодог болсон. Хөгжмийн сургуульд орохдоо ч бөмбөр тоглож шалгалтаа өгч байсан юм. Түүнээс хойш бөмбөрийг илүү сонирхож тоглох болсон.

-Анх хамтлаг байгуулах санаачлагыг оюутан байхдаа гаргасан гэж сонсож байсан. Энэ тухай сонирхуулаач?

-Энэ миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан гэж боддог. Өөрийн амьдралын дараа дараагийн 10-20 жилд юу хийх вэ, яаж амьдрах вэ гэдгээ бодож олсон 20 гаруй настай Мөнх-Оргилын шийдвэр хамгийн зоригтой шийдвэр байсан. Хамтлаг байгуулагдах үед Монголд тийм ч  олон хамтлаг байгаагүй. Түүнээс гадна хүмүүс үндэсний хөгжмийн хамтлаг байгуулна гэхээр гайхдаг байсан. Бас  хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Ер нь ямар ч шинэ зүйл тийм л байдаг байх. Хуучин нэгэн хэвийн зүйлдээ дасчихсан хүмүүс шинэ зүйлийг нэг их таатай хүлээж авдаггүйтэй холбоотой байх. Гэсэн ч бид зүтгэсэн, бүтээсэн. “Жонон” хамтлагийг байгуулснаар хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог. Тиймээс өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоод, бид хамтдаа уран бүтээлээ туурвиад, урлаг соёлын салбартаа хийж бүтээхийн төлөө хүчин зүтгэж явна.

-Хүмүүс хийж байгаа ажил үйлсээрээ бахархаж явдаг. Таны хувьд?

-Мэдээж, урлагийн хүн гэдэг уран бүтээлээ олонд хүргээд явж байгаа нь гайхалтай сайхан зүйл. Миний хийж яваа байгаа ажил, хүмүүст хүргэе гэсэн ганц утга санаа бол “Жонон” хамтлагийн уран бүтээл, утга агуулга. Мөн та надтай ярилцахдаа “Жонон” хамтлагийн ахлагч гэж танилцууллаа. Тэгэхээр бид хамтлагаараа, хийж буй уран бүтээлээрээ гоёж гангарч, өөрсдийгөө чимж явдаг юм болов уу гэж боддог.

-Уран бүтээлч хүмүүс сайхан уран бүтээл, үзэгчдийн алга ташилт, урмын сайхан үгэнд урамшиж, эрчимжиж байдаг. Таны хувьд хамгийн сүүлд хэнээс урмын сайхан үг сонссон бэ?

-Саяхан ээжээсээ “Уран бүтээл нь олз омогтой, эрүүл энх яваасай” гэсэн ерөөлийн сайхан үг сонссон. Би саяхан төмөр хүлэгээ сольсон юм. Тэгээд ээж минь долоо  хоногийн өмнө юм уу даа, намайг  шинэ эд эдлэлтэй болсонд баяр хүргэж, сайн сайхныг хүссэн. Ер нь ээжээсээ магтаал сонсох шиг сайхан зүйл байдаггүй дээ.

Монголын бүх ээж нар үр хүүхдүүддээ сайн сайхныг хүсэж, цай сүүнийхээ дээжийг өргөдөг. Тиймээс ээжийнхээ ачийг хариулахсан гэж бодож, хичээж явдаг.  Ээжийнхээ ачийг хариулна гэхээр өвөр дээр нь авдартай алт тавь гэсэн үг биш байх.

Зөв бодолтой, бусдад эерэг хандаж,  санааг нь зовоохгүй, ажил амьдралаа сайн авч явах нь бага ч болов  ачийг нь хариулж байгаагийн хэлбэр юм болов уу гэж боддог. Тиймээс залуустаа ч бас ээжийгээ баярлуулж яваарай. Бусдад урмын сайхан үг хэлж, дэм болж яваарай гэж хэлье.

 

Х.Оюунболд

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

А.Намуунаа: Хөтөлбөрт хамрагдсанаар IT-ийн салбарт хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийн чиг хандлага, тэдгээрт мэргэших, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн

$
0
0

cf27b69b22878e5743dfdfa728e27434

Дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship opportunity 2019”-ын оролцогч А.Намуунаатай ярилцлаа.

Сайн байна уу, Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байна уу, Намайг Намуунаа гэдэг. Би ШУТИС-ийн Мэдээлэл, Холбоо Технологийн Сургуульд Сүлжээний Технологи мэргэжлээр 3 дугаар дамжаанд суралцдаг. Голомт банкны Дижитал мэргэжилтэн өдөрлөгийн “Internship opportunity 2019”-д хамрагдаж байсан.

Internship opportunity хөтөлбөрт хэрхэн хамрагдаж байсан тухайгаа хуваалцаач. Дижитал мэргэжилтэн өдөрлөгийн тухай оюутан залуустаа танилцуулбал?

Энэхүү хөтөлбөрийг  анх сургууль дээр  ирсэн танилцуулга болон Голомт банкны Facebook page-ээр мэдээлэл авч байсан. Дижитал мэргэжилтэн өдөрлөгийн Internship Opportunity хөтөлбөрийн гол зорилго нь IT чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусыг ажлын байранд гарахаас өмнө бэлтгэж, туршлагатай боловсон хүчин бий болгох, IT-ийн чиглэлийг танилцуулж оюутнуудад ажлын байраа сонгоход нь туслах явдал юм.

Хөтөлбөрт хэрхэн хамрагдсан вэ?  Энэ жилийн тухайд Covid-19 ээс шалтгаалан хөл хориотой байгаа энэ үед хэрхэн бүртгүүлэх, өдөрлөг ямар арга замаар явагдах вэ?

Хөтөлбөрт хамрагдахын тулд Дижитал мэргэжилтэн өдөрлөгт оролцож дадлага хийх эрхээ олж авдаг. Өмнөх жилүүдийн хувьд танхимын арга хэмжээтэй байсан. Шалгаруулалтад оролцоход оюутны сурлага, гаргасан амжилтаас илүү хандлага буюу soft skill-ийг чухалчилж байгаа санагдсан. Бүх зүйлээ эхнээс нь заалгаад, биеэ дааж судлаад явдаг учраас  хэн илүү голч оноотой, илүү олон зүйл мэддэг нь чухал биш харин хэн илүү их хичээл зүтгэлтэй, зөв хандлагатай вэ гэдгийг хардаг. Мөн хөтөлбөрт хамрагдсанаар илүү олон талын ур чадваруудыг нэмж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байсан. Энэ жилийн хувьд хөл хориотой холбогдуулан цахимаар бүртгэлээ явуулахаар болсон. Бүртгэл нь 5-р сарын 29-нд хаагдаж, бүртгүүлсэн хүүхдүүд Zoom аппликейшнээр Голомт банкны мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсож шалгаруулалтдаа орох юм.

Хөтөлбөрийн давуу тал юу байсан бэ? Бусад ижил төстэй хөтөлбөрүүдээс юугаараа ялгаатай байсан вэ?

Бодит орчинд удаан хугацааны турш дадлага хийлгэдэг нь бусад газруудаас ялгагдах давуу тал юм болов уу. Ихэнх үйлдвэрийн дадлагууд 21-30 хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд хүссэн хэмжээндээ туршлага хуримтлуулж чадахгүй байх тохиолдол их байдаг. Харин тус хөтөлбөрт хүүхдүүд багадаа 2 сараас 1 жил хүртэлх хугацаанд хамрагдах боломжтой бөгөөд давхар олон сургалтад хамрагддаг. Өнгөрсөн жил мэргэжилтнүүдийн илтгэл маш их урам зориг өгсөн, бас тусгайлан сонирхсон асуултуудаа асууж олон зүйл дээр тодруулга хийж байсан нь энэ хөтөлбөрийн бас нэг давуу тал гэж бодож байна. Энэ жил мөн адил хөтөлбөрт бүртгүүлсэн хүүхдүүдэд мэргэжилтнүүд илтгэл тавьж, сонирхсон асуултуудад хариулт өгөхөөр байгаа.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа оюутан залууст ямар боломжууд нээгддэг вэ? Таны хувьд олж авсан боломжууд юу байв?

Том байгууллагад  дадлага хийснээр системтэй ажиллаж сурдаг.  Энэ нь төгсөөд ажлын талбарт гарахад маш их туршлага болохоор санагдсан. Миний хувьд IT-ийн салбарт хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийн чиг хандлага, тэдгээрт мэргэших, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн.  Голомт банкны зүгээс дадлага хийсэн оюутнууддаа олгодог том боломжуудын нэг бол сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох юм.  Мөн хөтөлбөрт хамрагдсанаараа  ирээдүйд хийх, хийж болох зүйлсээ илүү нарийн, бодитойгоор мэдэж авсан.

Бусад оюутан залуустаа хандаж юу хэлэх вэ?

Энэхүү хөтөлбөрийг Голомт банк Монголдоо анхлан нэвтрүүлсэн гэж хэлж болно.Маш олон хүүхэд бүртгүүлдэг ч зарим нь орох боломжгүй болдог. Хэдий хөтөлбөрт тэнцэж чадаагүй ч гэсэн ирэх жил дахиад л боломж гарна гэдгийг хэлмээр байна. Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд илүү их хичээж дадлагын хугацаандаа хувь хүний хөгжлийн талаас цаг барилт, багаар хамтарч ажиллах чадвараа ахиулах, мэргэжлийн тал дээрээ өөрийгөө илүү сайжруулаарай гэж захимаар байна.

Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.

Баярлалаа.

Г. Золзаяа: Сургуулиасаа жилийн чөлөө аваад л “Бүтэн амьдрал”-д тоглосон

$
0
0

unnamed

Гэр бүлийн амьдрал, эхнэр нөхрийн харилцаанд тулгарах асуудлууд хийгээд тэдгээрийг даван туулах сэтгэлийн тэнхээ, тэвчээрийг харуулсан Боловсрол сувгийн “Бүтэн амьдрал” киноны Ундрамын дүрд тоглосон жүжигчин Г.Золзаяатай ярилцлаа.

-“Бүтэн амьдрал” ямар ч насны хүн үзэж болохоор үзэгчдэд сургамж өгсөн сайхан кино болсон. Гурван жил уран бүтээлд тоглоогүй таны хувьд энэ кинонд ажиллахад хэр байв?

-Сүүлийн гурван жил ямар нэгэн уран бүтээлд ороогүй байж байгаад “Бүтэн амьдрал” кинонд тоглосон. Ундрамын дүр миний урьд өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс нэлээн ондоо дүр байлаа. Би дандаа л гэнэн жаахан охины дүр дээр ажилладаг байсан бол Ундрамын дүр их чадалтай, буурьтай эмэгтэйн дүр. Дүр дээрээ нэлээд хичээж ажиллалаа.

-Охид, эмэгтэйчүүд Ундрамын дүрийг хараад юуг ойлгоосой, ухаараасай гэж дүрээ бүтээсэн бэ?

-Би болоод манай киноны найруулагч, уран бүтээлчид ярилцсан л даа. Эмэгтэй хүн өөрийгөө илүү хайрлах хэрэгтэй юм байна, эмэгтэй хүн гэр бүл үр хүүхэд гээд өөрийгөө гаргуунд нь гаргадаг шүү дээ. Гэтэл түүнээс илүүтэйгээр эмэгтэй хүн өөрийгөө хайрладаг, үнэлдэг байж гэмээн хэн нэгнээр хайрлаж хүндлүүлж чаддаг гэсэн санааг харуулахыг хичээсэн.

-Энэ дүр дээр ажиллах саналыг хэрхэн хүлээж авав?

-Гадагшаа сурч байгаад өнгөрсөн зун ирээд яг буцах гэж байтал “Бүтэн амьдрал” кинонд тоглох санал ирсэн. Би бүр онгоцны тасалбараа авчихсан байж байсан. Явахын өмнөх өдөр нэлээн сандруу над руу “Ирээд уулз. Энэ бол чамд тохирсон маш гоё дүр” гэж хэлсэн. Зохиолоо уншихад Ундрамын дүр үнэхээр таалагдсан. Ингээд би сургууль руугаа мэйл бичээд жилийн чөлөө аваад кинондоо тоглосон доо. Азтай шүү. Болох зүйл цаанаасаа болдог гэдэг шиг жилийн чөлөө авсан, удалгүй Ковид-19 цар тахал гарсан. Хэрвээ би Хятадад сурч байсан бол юу ч болоо билээ. Таашгүй. Монголдоо үлдээд үнэхээр сайхан уран бүтээлд оролцон тоглолоо.

-Урт хугацаанд уран бүтээлд оролцоогүй байж байгаад кинонд тоглоход бэрхшээлүүд хэр тулгарч байв. Ундрамын дүр бараг бүх анги дээр уйлж байсан?

-Ер нь гурван жил ямар ч уран бүтээлд тоглоогүй, одоо яана аа гэж бодож байсан. Уран бүтээлч хүн зэврэнэ гэж ярьдаг шүү дээ. Алдаа гаргаж, бусад уран бүтээлчдэдээ чирэгдэх байхдаа гэж айж байсан. Аз болж маш сайхан уран бүтээлчидтэй хамтарч гол дүр дээр ажилласан. Үүнээс гадна манай найруулагч ч сайн тулж ажилласан. Ер нь зохиол уншиж байхад тухайн дүр нүдэнд харагддаг шүү дээ. Киноны тухайд ч нэлээн хүнд төрлийн драм. Анги болгон дээр л бараг уйлдаг. Тэр бүх сценийн ард жүжигчид маш их хичээж ажилладаг учраас яана аа үүний ард гарч чадах болов уу, үзэгчдийн хүссэн хэмжээнд нь хүртэл ажиллаж чадах болов уу гэсэн айдастай л байлаа. Киноны хамгийн анхны сцена уйлдаг хэсэг байсан. Мотор гээд л эхлэхэд бүх зүйл цаанаасаа их гоё явсан. Тэгээд л окей, ойлгочихлоо ийм маягаар явагдах ёстой юм байна гээд учраа олсон.

-Киногоо дуусгаад “Галзуу дурла” киноны зураг авалтанд шууд орсон гэж дуулсан?

-Тийм шүү. “Галзуу дурла” кинонд Уянга гэх дүр дээр ажиллаж байна. Өөртөө ч их өөрчлөлт хийсэн. Би хэзээ ч цайвар үстэй байж үзээгүй. Ундрамын дүрээс тэс ондоо дүр гаргана гэж найруулагч, кино группийнхэнтэйгээ ярилцаж байгаад үсээ богинохон, цагаан саарал болгосон. Энэ кино арван ангитай, залуучуудад зориулсан сериал. Зургаан сарын сүүл долоон сарын эхээр цацагдах байх.

-Та оюутан байхаасаа л мэргэжлээрээ ажиллаж, олонд танигдсан. Оюутан насныхаа тухай ярихгүй юу. Одоо үеийн Золоо тэр үеийн Золоогоос хэр их өөрчлөгдөв?

-Соёл урлагийн их сургуульд суралцаж байх хугацаанд оюутнуудыг ямар нэгэн уран бүтээлд орохыг хориглодог. Гэтэл би их азтай. Дөнгөж сургуульд ороод удаагүй байхад багш минь надад “Шүрэн бугуйвч” кинонд тоглохыг санал болгосон. Кино маань олон нийтийн хүртээл болж, үзэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээл болсон доо. Нэг, хоёрдугаар курст өөрийгөө аль болох завгүй байлгадаг байлаа. Хамтлаг байгуулж дуулж, бүжиглэж гүйгээд л. Үүний хажуугаар хичээлдээ ч суух шаардлагатай. Мэргэжлийн хичээл таслах юм бол сургуулиас хөөгдөх хэмжээнд хүрдэг учраас хичээлээ тасалж болохгүй. Хоногийн 24 цаг хүрэлцэхгүй шахуу, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог оюутан байсан даа.

-Театрт дүр бүтээх, камерны ард байх хоёр ялгаатай шүү дээ. Та нэг үе “Маск продакшн”-д харьяалагдаж байсан. Ялгаа нь юу вэ?

-Тайзыг их хэцүү гэж ойлгодог.

-Яагаад тэр вэ?

-Хэрвээ чи тайзан дээр алдаа гаргах юм бол үзэгчид тэр алдааг бодитоор хүлээж авна. Камерны ард алдаа гаргахад засаад явж болно. Гэхдээ тайзан дээр ажиллахад илүү амьд, мэдрэмжтэй байдаг. Хүн огшино гэдэг шүү дээ. Аль нэг нь илүү гэхгүй. Жүжигчин хүн бол тайз, дэлгэц хаана ч хөвөрч ажиллах чадвартай байх ёстой.

-Ингэхэд Хятадад ямар мэргэжлээр сурч байгаа вэ?

-Би хоёр жил мастерт сураад төгсөнө. Хятад хэлнийхээ бэлтгэлд явж, хэлээ маш сайн сурсан. Ирэх намраас үндсэн мэргэжлийн ангидаа бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж эхэлнэ.

-Яагаад Хятадад сурахаар болов?

-Өмнөд монгол уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл хийх зорилготой байгаа. Ер нь манай монгол уран бүтээлчид жүжигчний уран чадварын хувьд мундаг ч гэсэн хэлний хувьд бэрхшээл тулгардаг. Ер нь яагаад би хятад хэл суръя гэж зорьсон бэ гэхээр дөрвөн жилийн өмнө Монголоос нэлээн хэдэн уран бүтээлчид Хятадад том уран бүтээлд проб өгөөд бүгд хэлгүйгээс болж хасагдаж байсан. Тэрэн дээр би өөртөө маш том дүгнэлт хийж, өөрийгөө голоод зорилго тавиад тухайн үед хийж байсан ажил бизнесээ бүгдийг нь зогсоогоод шууд Хятад руу явж сурсан.

-Сүүлийн үеийн залуус брэндээр гоёх их дуртай шүү дээ. Таны хувьд ямар вэ?

-Мэдээж эмэгтэй хүн болгон брэндэд дуртай. Надад баримталдаг зарчим бий. Хүн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг хуурамч зүйл хэрэглэх үнэхээр дургүй. Үнэхээр хэрэглэвэл тийм олон байх шаардлагагүй. Өөрийнхөө амьдралын боломж, бололцоонд тааруулаад чамин эд хэрэглэл байх нь зүйтэй байх. Гэхдээ брэндээс илүү хиргүй цэвэрхэн хувцастай байх нь л чухал. Хүн гэдэг өөрөө брэнд шүү дээ.

-Хэр гэрсэг бол. Нэг ярилцлагадаа гэртээ амттай хоол хийх их дуртай гэсэн байсан?

-Би их сонин. Махан хоолонд их дуртай. Шоколад бага иддэг. Зуны улиралд хорхог, боодог, таван цулын шөл гээд сонин содон хоолнуудад дуртай. Энэ зун бол нэлээн их мах идчихлээ. Хоол хийх дуртай байсан. Гэхдээ сүүлийн үед ганцаараа байх нь их учраас гадуур их хооллоод байгаа. Хамгийн сүүлд найзындаа л хоол хийсэн юм байна. Түүнээс хойш бол хоол хийгээгүй юм байна шүү.

-Гэр бүлийнхнийхээ талаар ярихгүй юу?

-Би айлын том. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын том хүүхдүүд их хэрсүү байдаг шүү дээ. Гэхдээ би бол гэрийнхээ эрх нь байх. Гэхдээ эрхийн балай тэнэг нь бол биш.

-Охиныхоо хүмүүжил төлөвшилд нь хэр анхаарал хандуулж байна. Ер нь охиноо ямар мэргэжилтэй болгоно гэж бодож байна?

-Цаг гаргаж охинтойгоо их ярилцдаг шүү. Урлагийн хүн битгий болоосой гэж боддог. Гэхдээ томрох тусмаа урлагт сонирхолтой болоод байх шиг анзаарагдсан. Үүнийг нь би хэзээ ч хорихгүй. Яг өөрийнх нь хүслээр нь дэмжиж өгнө. Уг нь төлөвшиж байгаа энэ үед нь урлагийн хүн болох сэдлийг нь тэгж их төрүүлэхгүй, ер нь урлагийн хүн битгий болоосой л гэж бодож байна.

-Яагаад вэ?

-Би чинь өөрөө урлагийн хүн. Ажлын цагийн хуваарь маш тодорхойгүй, урт. Өөр ажил бол орой зургаан цаг гээд тарж байхад манайхан бол өдөр шөнөгүй. Гэр бүлдээ зарцуулах цаг бага байдаг. Би охиндоо цаг гаргахыг хичээдэг ч гэсэн ихэнхдээ амждаггүй учраас миний энэ мэдрэмжийг битгий аваасай гэж боддог.

-Та жүжигчний мэргэжил сонгоогүй бол өдийд хаана юу хийж явах байсан бол?

-Санхүү эдийн засагч юм уу, оффисийн мэргэжлээр сураад цаашлаад өөрийн гэсэн бизнес хийнэ гээд зүтгэчихсэн л яваа байх.

-20,30 жилийн дараах карьераа хэрхэн төсөөлж байна?

-Ер нь уран бүтээлч болгон л өөрийнхөө уран бүтээлийг үлдээх юмсан гэсэн хүсэлтэй байдаг. Би ч мөн адил яг хийсэн шиг хийгээд яг одоо л хийх цаг нь болсон байна гэсэн үедээ чансаатай кино уран бүтээл, жүжиг хийхийг мөрөөдөж явдаг.

С.ЛХАМСҮРЭН

Viewing all 756 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>